Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

“ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
536

Зул сарын баяр болж Учрал амарч байгаа болохоор унтаж байгаад сэртэл Баяраа найз бүсгүйтээгэй ярьж байгаа бололтой орон дээрээ хэвтэж байв. Удалгүй утас нь дугарч ангийх нь оюутан залгажээ.

Хүрээд ир хэмээн Учралыг дуудсан бололтой байв. “Манай ангийн америк оюутан гэртээ урьж байна. Би оччихоод ирэе” гэж Баяраад хэлэн гараад явжээ. Баяраа орноосоо босч цайгаа уухаар бэлдэн

ширээгээ янзалж байгаад санаандгүй Учралын цүнхийг унагачихав. Цүнхнээс нь асгарсан юмыг янзалж байгаад Туяагийн зургийг олж харав. Найз охиндоо зургийг нь харуулж “Учралын найз охин нь юм

шиг байна. Хааяа энэ зургийг хараад байдаг юм байна л даа” гэж хэлтэл найз охин нь “Манай ажлын газрын эмэгтэй байна шүү дээ! Манай ахлах байна. Одоо төсөл хариуцаж байгаа. Манай албаны дарга

энэ хоёр нэг гэрт орсон шүү дээ” гэхэд Баяраагийн уур нь хүрч “Найз залуу нь энд байх хооронд өөр хүнтэй болчихдог тун муу байнадаа” хэмээн бодов. Баяраа найз охинтойгоо ярьж дуусгаад цайгаа уунгаа

Учралд энэ тухай хэлэх үү? байх уу? гэж удаан бодоод хэлэхээр шийдэв. Учралруу залган “Хэзээ ирэх вэ?” гэж асуухад “Удахгүй очино оо” хэмээн Учрал хариулахад “Ирэхлээр чинь ярилцах зүйл байна” гэж Баяраа хэлэв. Учрал “Тийм чухал юм уу?” гэхэд “Чиний хувьд маш чухал байх” гэж Баяраа хэлэхэд “За тэгвэл удахгүй очино оо” гэж Учрал хариулав. Баяраа Учралд хэрхэн хэлэх талаараа удаан бодон суув. Удалгүй Учрал ирээд “Чухам ямар хэрэг болоод яаруулаад байсан юм” гэхэд өглөөний явдалыг бүгдийг нь ярив. Учрал бүх зүйлийн талаар нухацтай сонсоод гараад явчихав. Баяраа “буруу зүйл хийчихэв үү?” гэж бодсоор үлдэв. Цаг нилээд оройтож ээ. Учрал ирдэггүй Баяраа түүнд санаа зовон “Тэнэг зүйл хийгээгүй байгаасай” хэмээн бодож байтал Учрал шал согтуу ороод ирэх нь тэр. “Хаана ингэтлээ их уучихаа вэ? Адаглаад утасаа ч авахгүй санаа зовоогоод” гэж Баяраа хэлтэл “Найзад нь бодож мөрөөдөж явсан зүйл маш их байсан. Одоо тэр бүгд нуран уналаа. Одоо зөвхөн өөрийгөө бодож амидарна” гэв. Энэ өдрөөс хойш Учрал хичээл болон ажилдаа бүхий л анхаарлаа хандуулж эхлэв. Бие холдвол сэтгэл холддогийн том жишээ энэ болсон бөгөөд үүнээс хойш хосууд маань тус тусын замыг хөөж эхэлцгээсэн юм. Туяагийн хувьд Билгүүнтэй нэг гэрт орж амжсан бөгөөд түүнтэй суухаар шийдэж өөрийнхөө байрыг ээждээ өгч Билгүүнтэй хамт амьдраад хагас жил өнгрөөд байв. Ажлынхаа газрынханыг гэртээ

урьж багахан найр хийх үед галзуу Сараа “Та хоёр аль эрт нэг гэрт орох ёстой байсан юм. Харин одоо хүүхдийн ая бодно байгаа. Аль алины чинь нас оройтлоо шүү!” гэж хэлэх үед “Бид хоёр бодоогүй биш бодоод л байгаа. Эхнэр маань чухам хэзээ гэдгийг л хэлэхгүй байгаа юм. Өнөө орой ч хүүхэдтэй болж магадгүй шүү” гэж хэлэн Билгүүн Туяаруу харан инээмсгэлэхэд “Болох байлгүй дээ” гэж хэлэн Туяа угтуулан инээмгэлэв. Шар нар бор хоногийн нэг нь ч Учралд онц санагдахаа больсон бөгөөд ганцхан сургуулиа төгсөж эх орондоо очиж аав ээжтэйгээ түрэгхэн уулзах хүсэл дүүрэн байв. Сүүлийн үед хичээл, ажил гэж явсаар байгаад идэж уух нь ховордож өдрөөс өдөрт турж нүднээс гарах дөхөөд байв. Энэ байдалыг нь анзаарсан Баяраа санаа зовон найз охинтойгоо ярилцан зөвөлгөө авахад “Сайхан монгол хоол цай хийгээд сэтгэлээсээ ярилцаад үз” гэж хэлжээ. Баяраа дэлгүүр гарч мах гурил худалдан авч хоол цай хийхээр шийдээд Учралыг ирхэд

монгол хоол хийн хүлээж байв. Учрал найздаа маш их баярлаж нулимас унагах дөхөв. Баяраа түүнд хандан “Найз минь хэдий болтол ингэж явах вэ? Одоо хямралаасаа гар! Ийм байдалтай байвал сургуулиа төгсөхөөсөө өмнө нутаг буцаж магадгүй шүү! Чи анх ямар хүсэл мөрөөдөлтэй ирж байлаа даа! Түүнийгээ санах хэрэгтэй! Хэрэв тэр чамд чинь сэтгэлээсээ хайртай байсан бол өдийд ийм байдалтай байхгүй байх байсан байх. Өөрийгөө бод чамд маш их ирээдүй байгаа

шүү!” гэж хэлжээ. Учрал хоолоо идэх зуураа “Нээрээ ч тиймдээ. Баяраа хүн чанартай сайн залуу юм. Нээрээ ч хэдий болтол ийм байдалтай байх билээ. Зовох мөрөөрөө зовохгүй хүн зовоогоод. Одооноос цоглог амьдарна шүү Учрал минь” гэж өөртөө хэлэн суув. Маргаашнаас нь эхлэн бүх зүйлийг шинээр эхлэн нүүрэндээ инээмсгэлэл тодруулан алхах болсонд сая нэг Баяраагийн санаа амрав.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *