Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

“ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
1
815

Туяа хэлэх үггүй болон сэдэв хазайж “Өнөөдөр буцах юм уу?” гэж асуухад “Хэдүүлээ үдээс хойш л хөдөлцгөөе. Маргаашнаас ажилдаа орно, би австрали дахь толгой компанитай холбогдсон. Биднийг

өндрөөр үнэлсэн. Дахин нэг төсөл эхлүүлж магадгүй юм. Одоо энэ төслийг чи л удирдана даа!” хэмээн дарга нь хариулав. Туяа “За шинэ төсөл эхлүүлээд би удирдана гэхээр нэг л итгэл муутай байна. Яана аа!

Чадах болов уу?” гэж асуухад дарга нь “Би чамд зааж зөвлөөд явахад болох байлгүйдээ” хэмээн инээмсгэлэв. Даргых нь толгойд “Энэ төслөөр далимдуулж Туяаг өөрийн болгож авах юм шүү!” гэсэн бодол

эргэлдэж байгааг Туяа яахан мэдэх билээ. Энэ үед Учрал шалгалтын үе дөхчихсөн дээр нь зул сарын баяр хаяанд нь ирчихсэн байсан болохоор түүний талаар бодох сөхөө байсангүй. Ажил, хичээл гээд

бараг унтах завгүй л байв. Зул сар дөхсөн болохоор гудамжаар хосууд явах нь их болж, “Туяа минь намайг одоо мартчихсан байх даа. Одоо хаана юу хийж явдаг юм болдоо” хэмээн бодсоор дотуур байрныхаа

зүг алхав. Өрөөндөө орж иртэл Баяраа найз охинтойгоо дүрсээ харан ярьж байсан бөгөөд Учралыг дуудан найз охиндоо танилцуулав. Учрал мэнд усаа мэдэлцэн нэрээ хэлэн танилцав. Баяраа ч найз охинтойгоо үргэлжлүүлэн ярилцав. Учрал даалгавараа хийхээр цүнхээ нээгээд Туяагийн зургийг гаргаж ирэн хэсэг ширтэж суугаад уртаар гунигтай санаа алдан буцааж хийгээд ном дэвтрээ гаргаж ирэн даалгавараа хийв. Шинэ төсөл эхэлжээ. Туяа төслийн ахлагч болсон учир бүх л ажил түүний нуруун дээр овоорч эхлэв. Ажилдаа түүртэн барьц алдахдаа даргыгаа гуйж хамтран ажиллаж эхлэв. Энэ үеэс эхлэн ажил нь бага ч гэсэн хөнгөрсөн юм шиг санагдаж эхлэв. Туяа даргатайгаа ажлын шаардлагаас болон байнга шахуу цуг байдаг болов. Дарга нь ч үүнийг тун овжин ашиглаж эхлэх нь тэр. Хоол идэхдээ цуг идэх, оройтсон үед нь гэрт нь хүргэж өгөх мөн мөрийг нь

базаж өгөх зэргээр улам л ойртож байв. Туяа ажлын стрессээс болоод үүнийг анзаарах сөхөөгүй байв. Төслийн дуусах хугацаа дөхсөөр байв. Дутуу ажил тун их байсан тул дарга нь “Их өлсөж байна шүү! Цаг ч орой болж танайх хол биз дээ? Хоёуулаа манайд очиж хоол цай идээд жаахан юмаа дуусгачихая” гэж хэлэх үед аль хэдийн шөнө дунд болсон байв. Туяа ч зөвшөөрч цуг явахаар болов. Дарга нь замдаа лавлахруу залган хүргэлттэй захиалгын хоолны утасны дугаарыг асууж Туяад тэмдэглэж ав хэмээн дохиов. Туяа ч тэр даруй утасандаа тэмдэглэн авав. Ярьж дуусаад Туяагаар дугаарыг нь хэлүүлэн залгаад 2 хүний хоол хэдэн шил шар айраг захиалав. Даргынхаа гэрт ирээд удаагүй байтал захиалга нь иржээ. Хоёуул хоолоо идэн шар айрагаараа даруулж суув. Хоёуул хэд хоног толгой өндийх завгүй ажилласнаасаа болсон уу амархан согтож ажил хийх хүсэл нь унтарч түрэгхэн унтацгаахаар шийджээ. Даргыг нь Билгүүн гэх бөгөөд нүд хөмсөг болсон залуу ажээ. Билгүүн “Манайх ганцхан ортой! Чи орон дээр унтчих, би газар унтчихъя” гэхэд Туяа “Гэрийн эзнийг газар унтуулж яаж болох вэ! Би газар унчихна, зүгээр зүгээр” гэхэд “Зочин ирж байхад газар унтуулж яаж болох билээ дургүйцэхгүй бол хамт унчихъя” гэхэд Туяа толгой дохив. Билгүүн хувцасаа тайлан

хөнжилдөө ороход Туяа хүрэм, банзалаа тайлан сорочик, шилэн оймостойгоо хөнжилд оров. Билгүүн “Ийм байдалтай амарсан болохгүй ээ! Хувцасаа тайлаад унт” гэхэд “Зүгээрээ” хэмээн туяа хэлэхэд “Адаглаад цамцаа тайлчих үрчийгээд муухай болчихно” гэсээр байгаад тайлуулж дөнгөв. Туяа ядарсандаа сайхан амраарай гэж хэлээд л шууд л унтаад өгөв. Нойрон дунд нь нэг л сайхан мэдрэмж төрөн сэрэл нь хөдлөөд байх шиг болоод сэрчихжээ. Гэтэл Билгүүн түүний мак, хөхөвчийг тайлчихсан хөхийг нь үмхэлж байв. Туяа энэ мэдрэмжийг мэдрээгүй удсан болоод ч тэр үү их л таалагдаж ухаан санаа нь балартан түүнд өврөө нээчихэв. Ингэж болохгүй гэж бодсон боловч хүсэл тачаал түүнийг бүрэн эзэмджээ. Билгүүн Туяа хоёр амрагийн ажлаа дуусган нойрондоо дийлдэн унтацгаав. Өглөө болжээ. Туяа өглөө түрүүлж сэрэн урд шөнийн явдлыг бодон өөрийгөө зүхэн хэсэг суугаад “Нэгэнт холбоо тасарсан хүний тухай бодоод яах билээ?

Амьдралаа бодъё” хэмээн бодож эхлэв. Билгүүн мөн гүн нойрноосоо сэрээд өчигдөрийн болсон зүйлд худлаа харамссан дүр үзүүлтэл “Би уг нь хүссэн болгонд нь өврөө нээгээд байдаггүй! Өчигдөр шөнө аргагүй тэсгэл алдлаа. Нэгэнт ийм зүйл болсон хойно хоёуулаа уулзаж бие биенийхээрээ орж гарч байя” гэхэд Билгүүний хүсэл нь биеэлсэнд тун ч сэтгэл өег байв. Үүнээс хойш тэр хоёрын явдал ил болж хаа ч явсан хамт явдаг болжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *