Нүүр Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

“ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,007

Маргааш өглөөнөөс нь Учрал хичээлдээ явж эхэлсэн бөгөөд хичээлийн цаг нь урт санагдаж байлаа. Хичээлээ таран дотуур байрандаа ирэх үед Баяраа түүнийг хүлээж байв. “Энд ажил хийхгүй бол амь зуух тун

төвөгтэй. Найз нь чамайг цагийн ажилд оруулна аа” гэж хэлээд өөрийнхөө ажилладаг түргэн хоолны газар дагуулж очив. Баяраа энд зөөгч хийдэг бөгөөд 2 дахь жилдээ ажиллаж байгаа нь энэ юм.

Учралыг захиралтайгаа танилцуулсан бөгөөд захирал нь Учралыг угаагчаар ажилд авсан юм. Энэ өдрөөс хойш Учрал өглөө хичээлдээ сууж, хичээл нь тармагц ажилдаа явдаг болов. Хайрттайгаа ярих нь

өдрөөс өдөрт багассаар байсаныг өөрөө ч анзаарах сөхөөгүй байв. Харин Туяа шинээр нэгэн байгууллагад ажилд оржээ. Тэрхүү байгууллага нь гадны хөрөнгө оруулалттай компани бөгөөд

менежерийн албан тушаалд томилогдон ажиллав. Ажлын цаг урт мөн ажил нь ч их мэт санагджээ. Хосууд хоёр талд ажил ихтэй байдаг болов. Нэгэн орой хайртаас нь тогтсон цагтаа дуудлага ирж Туяа

утасаа аван ярив. “Ойрд хичээл, ажил гээд зав тун бага л олдох юм. Яг завтай болсон үедээ чамайгаа санаад залгах гэхээр сэрээчих байх гэж бодох юм” хэмээн хэлэхэд Туяа хариуд нь ” Цагийн зөрүүнээс болоод бидний ярих багассаар байгааг үгүйсгэхгүй. Бие биенээ гэх сэтгэлээ л бид алдаж болохгүй. Бидэнд байгаа хамгийн үнэтэй зүйл бол бидний хайр юм шүү дээ. Би чамайгаа санахгүй хором нэг ч үгүй багахан ч гэсэн хугацааг бие биедээ зарцуулж байя! Найз нь шинэ ажилд орсон. Ажлын цаг нь урт бас анх удаа ажил хийж байгаа болоод ч тэр үү их хүнд ажил шиг санагдах юм. Нэг гадны хөрөнгө оруулалттай газар маркетингийн албанд орсон. Ажил ихтэй үед оройтож магадгүй. Чи минь энд байсан бол намайг ажлаас аваад гоё байхгүй юу” хэмээн хэлэхэд Учрал “Амралтаараа очиж байна шүү дээ. Намайг санаад ажлаа хийж чадахгүй байх вий. Ажлаа сайн хийгээд биеэ сайн бодож байгаарай. Унтдаа ядарч байгаа байлгүй. Хайртай шүү чамдаа! Сайхан амраарай!” гэж хэлэхдээ нулимас дуслуулж байсаныг Туяа яаж мэдэх билээ. “Би ч гэсэн чамдаа хайртай. Чи минь бас биеэ бодоорой, хоолоо сайн идээрэй” гэж хэлээд утасаа таслан унтахын түүс болов. Энэ ярианаас хойш тэд бараг ингэж удаан яриагүй болов уу. Учрал хичээл

ажил гэж яван дотуур байрандаа ирээд хайртруугаа зурвас бичиж үлдээнэ, харин Туяа бичихээсээ унших нь сүүлийн үед ихсэх болов. Иймэрхүү байдалтай хагас жил өнгөрчээ. Туяа хариу бичихгүй удсан болохоор ахтай нь холбогдов. Туяагийн ах нь “Ойрд ажил ихтэй байгаад байх шиг байсан өдөр бүр л оройтож ирдэг болсон. Нэг төсөл эхлүүлчихсэн гээд байсанхөдөө явсан байх” гэж хэлжээ. Үүнээс хойш Туяагаас хагас сар шахуу сураг тасарчээ. Учрал энэ хугацаанд “хөдөө гадаа явснаа хэлж болдоггүй л байсан юм байхдаа” гэж бодсоор байв. Хичээл, ажил гэсээр байгаад Туяаг бараг л мартаад байв. Зул сарын баяр дөхсөн байсан тул улам л завгүй болсоор байв. Гэрээс нь дуудлага

ирэх үед Учрал заримдаа авч зарим үед нойрондоо дийлдэн унтаж байв. Харин энэ үед Туяа төслөө багаараа амжилттай дуусгачихсан байв. Төсөл амжилттай дуусгасан гэж албан тушаал ахин ахлах менежер болсон бөгөөд ажлынхан нь төсөл амжилттай хэрэгжсэн хэмээн зугааллаганд явахаар болов. Энэ далимд маркетингийн албаны дарга нь тушаал дэвшсэн Туяад албаныхаа ажилчидтай нийлж гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Зугаалгаар явах өдөр болж бүгд цугларч эхлэв. Энэ үед цугларсан хүмүүс Туяад барих гэнэтийн бэлэгнийхээ талаар ярилцаж байв. Туяа хамгийн сүүлд ирхэд бүгд машиндаа сууцгааж замдаа гарцгаав. Амралтын газар ирцгээж гурван гэр авч төвхнөөд, хэн хаана хэнтэй цуг орохоо шийдээд нэг гэртээ ширээ засч найрлаж эхлэв. Найрыг нээж маркетингийн албаны дарга ” Бид бүхэн амжилттай ажиллаж шинэхэн төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхэд менежер Туяа маань маш их үүрэг гүйцэтгэсэн тийм ч учираас байгууллагын зүгээс тушаал дэвшүүлж ахлах менежер болгох шийдвэр гаргасан. Үүгээр ч

зогсохгүй хамт олных нь зүгээс 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өгөх гэж байгаа юм. Бидний бэлдсэн сэтгэлийн бэлгийг хүлээн авна уу! ” гэж хэлэхэд Туяа итгэж ядан итгэлгүйхэн гарч ирэхэд хамт олон нь “Бидний бэлдсэн сэтгэлийн бэлгийг хүлээж аваарай” хэмээн шаардах, гуйх хослуулан хэлцгээв. Туяа түлхүүрийг гардан авах үед Сараа гэх хүүхэн ” За байртай боллоо удахгүй нэг сайхан залуутай гэрлэх юм байгаа биздээ?” хэмээн шаардангуй өнгөөр асуув. Туяа гайхах баярлах зэрэгцэж байсан болохоор асуултыг нь ч ойлгосонгүй бололтой байв. Түлхүүр гардуулж өгсөний дараа Сараа “Бэлэг өгч байж гар бариад болчих юмуу дарга аа? Үнсдэггүй юмуу?” гэж хэлтэл дарга нь ” манай Сараа галзуу хүүхэн шүү! Битгий юм бодоорой, улам хичээж сайн ажиллаарай” гэж хэлжээ. Гэнэтийн бэлэгний дараа найрлацгааж эхлэв. Туяа баярласандаа сэтгэл нь хөөрч чухам хэзээ тасарсаныг бүү мэд. Дотор нь муухайрч бөөлжис нь хүрэн сэрэв. Сэрээд тун их гайхав. Учир нь даргынхаа өвөрт байгаагаа мэдсэн юм. Чухам юу болсон тухайгаа бодох гэж хичээж дэмий л бодол болон сууна. “ямар ч байсан гаръя” гэж бодон гэрээс гарав. “Өчигдөр чухам юу болов? Би яагаад даргын өвөрт сэрдэг билээ?” хэмээн өөрөөсөө асуун хэсэг бодол болон суув. Ингэж суусаар өглөө болов. Шөнө чухам юу болсоныг даргаас нь өөр хүн мэдэх учиргүй хэмээн тэр бодон гарч

ирвэл асуух санаатай сууж байв. Ашгүй өглөө долоон цагийн үед дарга нь гарч ирэв. “Сайхан амарсан уу?” хэмээн Туяаг асуухад “Чиний ачаар тун сайхан амарлаа” гэж хэлэх нь тэр. “Юу гэсэн үг вэ?” гэж Туяаг гайхан асуухад нь “Би даараад байсан юмаа. Тэгээд өвөрт чинь орсон юм. Харин чамайг оролдох санаа байгаагүй шүү. Чи намайг хайрт минь гээд тэврээд байсан, чи надад хайртай юм уу?” гээд пал хийтэл асууж орхив. Туяад хэлэх үг байсан ч хайртай хүн нь өдийд өөр хүнтэй болсон байх хэмээн бодож амжив.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *