Нүүр Зөвлөгөө ХҮҮХДЭД ЭМ УУЛГАХ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ

ХҮҮХДЭД ЭМ УУЛГАХ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ

12 секунд уншина
0
0
156

Танд хүүхдэдээ эм өгөх туйлын хүнд даваа мэт санагддаг уу?Хүүхэд эмийг юуны учир, хэрхэн уух ёстой вэ гэдгээ ойлгочихвол маш сайн эмээ уудаг болдог.Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ эм өгөхдөө илүү бүтээлч байж амархан өгөх аргыг олоорой. Эм өгөхдөө эелдэг, зөөлөн байгаарай. Таныг эм өгөхөд хүүхэд тань бэлэн болж буйг мэдэх хэрэгтэй.

Нярай, хөхүүл хүүхдэд эм өгөх Хөхүүл, бага насны хүүхдэд эм өгөхөд уурлаж, уцаарлан д эм өгч буй гарыг түлхэж асгадаг шүү дээ. Тэгвэл гарыг нь алчуураар даруулан боох буюу өлгийдөж болно.Эмийг тусгай зориулалтын шприцээр эсвэл дусаалгаар хацарны дотор талд хийж уулгана. Ингэснээр эмний муухай амтыг мэдрэхгүй байх давуу талтайгаас гадна хүүхэд эмээ шууд залгихад хүрдэг.Хүүхдийнхээ аяга эсвэл угжинд эмийг хийж өгөх нь төдийлөн сайн биш. Учир нь хүүхэд бүрэн ууж дуусгахгүй бол эмийн тунг гүйцэт хэмжээгээр нь авч чадахгүй байх магадлалтай.

Эмийг зарим шингэнд (хөхний сүү, тараг, жүүс гэх мэт) хольж өгч болдог тул эм зүйч, эмчийн зааврыг сайтар асуугаарай.Бага насны болон хөлд орж байгаа хүүхдэд эм өгөхШингэн эмийг өгөхдөө дуртай, сонирхлыг татах аяга халбаганаас соруулаар соруулж уулгаарай.Мэдээж ус, жүүстэй хольж эмийг өгч байгаа бол заавал дуустал нь өгөөрэй.Хэрвээ таны хүүхэд эм муухай амттай байна гэж гомдолловол: Эмээ уусных нь дараа арай амттай санагдах эрүүл мэндэд ээлтэй зүйлс өгөхийг амлаарай. Тухайлбал алим эсвэл жимсний жүүс уулгах, ганцхан нүд шоколад өгөх гэх мэт.

Эм өгөхөөсөө өмнө мөс хөхүүлж болох ба амт мэдрэх байдлыг нь бууруулдаг. Хүүхэд эмээ ууж байхад хүүхдийн хамрыг баривал амт мэдрэх байдлыг багасгадаг.Зарим хүүхдүүд шингэн эмнээс илүүтэй шахмал, капсул хэлбэрээр савласан эмийн бэлдмэлийг уучихдаг. Тэгэхээр уух дургүй байвал өөр хэлбэрийнхийг өгч болох талаар эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөөрэй.Эм өгч болох бүхий л аргыг хэрэглээд үзээрэй. Эмээ уусных нь дараа эсвэл өмнө нь усанд орох дуртай бол оруулах, уухыгхүссэн жүүсийг нь уулгах, дуртай наалтыг нь дэвтэр дээр нь наалгах гэх мэт аргуудыг туршаад үзээрэй.Миний хүү/охин маш сайн эмээ уудаг мундаг гэж урамшуулж магтаарай. Тайван байж хүлээцтэй байгаарай- хүчээр эмийг нь өгөхөөс татгалзаарай. Эм уухгүй гэж байнга дургүйлхэж байвал дахин 30 мин хүлээгээд үз.

Mother using special syringe to give medicine to her child at home. Health care concept

Хэрвээ эмийг уулгахаа мартсан бол өгөх ёстой цагийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн өг. Давхарлаж өгч болохгүй. Хүүхдэдээ эмээ уувал бие нь сайжирч эдгэрээд хүүхдүүдтэй тоглож чаддаг болно гэх мэт өөрийнх нь хийх дуртай зүйлсээр жишээ авч тайлбарлаж өгөөрэй. Буруу бодлыг нь өөрчлөөрэй- эмийг өдөрт заавал тэдэн удаа уух хэрэгтэй, энэ эм бол маш чухал, ууххэрэгтэй гэдгийг хүүхдэдээ тайлбарлаарай- хүүхдэдээ тайлбарлаж өгөх нь маш гайхамшигтай үр дүнд хүргэдэг.Нүдний дусаалгаХүүхдээ өвөр дээрээ толгойг нь тавьж нүдийг нь аниулан хэвтүүлээд- нүдний дотор талд буюу хамартай ойр нүдний ирмэгт эмийг зааврын дагуу, хийх ёстой дуслын тоогоор дусаана. Дусаасны дараа хүүхдийг нүдээ нээхэд эм нүдээр бүрэн тархдаг.Шахмал / капсулКапсултай эмийг зажлуулахгүй уулгах бөгөөд бүрхүүлгүйгээр эмийг уухад үйлчилдэггүй.

Шахмал эмийг бага зэрэг алимны нухаш, мөхөөлдөс, тарагтай хольж халбаган дээр тавьж өгч болно.Шингэн эмЭмийн заасан тунгаар зориулалтын шприц, халбагыг ашиглан уулгана. Цайны халбагаар гэж хэлээгүй л бол түүгээр хэмжээ авах нь буруу шүү!Хүүхдэд эмийг ууж байх хүгацаанд илэрч болох гаж нөлөөний талаар заавал эмчээс асуугаарай!

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *