Home Бурхан шашин ЗУЛ ӨРГӨХ ЁСОН УТГА УЧИР

ЗУЛ ӨРГӨХ ЁСОН УТГА УЧИР

10 second read
0
0
820

Зул өргөх нь маш нарийн утга учиртай билээ. Зулыг өргөхийн гол шалтгаан нь Бурхадын мэлмийг баясгах аж. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ.

Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй Бурханы өмнө наминчлан хүмүүстэй ярихгүй сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж зулын голыг хийх үедээ Эрхэм 3 эрдэнэ-д залбиран бодоорой. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх хүрээд шар тосыг хийж шүдэнзээр болон зажигалк-р асааж болохгүй.

Зулыг хүжэндээ гал дүрлээд хүжнээсээ асаана. Энэ бол тогтсон ёс заншил. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй мөн зулны голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй болохоор ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө ума хум хэмээх тарнийг 3 удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой.

Эрхэм та байнга зул өргөсөний буянаар өөрийн шашны эзэн, зургаан төрөлхтөн тэдгээрийн хvсэл бvхэн биелдэг байна. Зулын гол нь бvдvvн байвал хурдан жаргадаг. Хурдан зул нь жаргахад тэр хvний нас нь богиносно гэж vздэг. Харин гол нь яг таарсан байвал тэр хэмжээгээрээ удаан байх тусам нас нь уртасна гэж багш нар минь хэлдэг юм. Нэг зүйлийг анхааруулахад зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана.

Зулын 25-нд өргөсөн таны буян хэдэн мянга хүрэхийг хэлэхийн аргаггүй. Сар бүрийн шинийн 8-нд мөн шинийн 15-ны дүйчэн өдрүүдэд Зул өргөж буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Бурхан шашин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…