Home Өгүүллэг “ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

“ХУВЬ ТАВИЛАН” өгүүллэг “1-р хэсэг”

0 second read
0
1
1,985

Нэгэн залуу тун ч гунигтайхан тамхи сорон суух бөгөөд түүнийг Учрал гэх билээ. Өчигдөрхөн эх орондоо иржээ. Түүний ийнхүү гунигт автуулах болсон шалтгаан нь багаасаа нэг байранд тэр тусмаа нэг

орцонд амьдардаг нэг цэцэрлэгт хамт явж байсан Туяа гэх анхны хайр нь болсон бүсгүй юм. Учрал 5 жилийн өмнө алс холын америк улсад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд суралцахаар шийджээ. Тэрээр

монгол улсын их сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийг онц дүнтэй төгсөж мэргэжил дээшлүүлэхээр зорьсон нь энэ юм. Түүний мөрөөдөл нь анхны хайрын эзэн Туяагаа эхнэрээ болгон авч сайхан

амьдрах байв. Учрал Туяа хоёр нисэх буудал дээр хагацаж ядан тэврэлдэж Туяа Учралын энгэрт наалдан ихэр татан уйлж байсан бөгөөд түүнээс “эндээ ажил төрөлд ороод амьдарч болдоггүй юм уу?”

хэмээн үглэх бөгөөд Учрал түүнийг аргадан”Хайртай чамаасаа холдох хэцүү л байна! Хэрвээ би сураад ирвэл бид хоёр юугаар ч дутахгүй сайхан амьдарна. Би зөвхөн өөрсдийнхөө төлөө биш ирээдүйд бидний

дундаас мэндлэх үрсийнхээ төлөө энэ шийдвэрийг гаргасан! Чи минь намайг хүлээж чадна гэдэгт би итгэлтэй байна! Би чамдаа хязгааргүй их хайртай! Өдөр бүр чамтайгаа ярьж байна” гэж хэлэн чангаас чанга тэврээд удаанаар үнсээд шалган нэвтрүүлэхээр орсон билээ. Тэрээр орохынхоо өмнө эргэж харан даллахад Туяа нулмис урсган “Хайртай шүү! Би чамайгаа хүлээнэ ээ!” гэж хэлсээр үлдэхэд түүний араас нь чангаах мэт санагдаж уртаар санаа алдан ” Би ч бас чамдаа хайртай” хэмээн хэлээд онгоцондоо суухаар оржээ. Түүний суусан онгоц амеркийн нэгдсэн улсад газардахад сурах сургуулийнх нь холбогдох хүмүүс угтан авч сургуулийнхаа дотуур байранд хүргэж өгөв. Учралыг 3р давхарт нэгэн нар туссан өрөөнд хүргэж өгөн ор болон шүүгээг нь заан өгөв. Аяны богцоо задлан төвхнөхөөр бэлдэж байтал гаднаас 3 залуу их л хөөр баяртайгаар ярилцсаар орж ирэв. Гаднаас орж ирсэн

залуусын нэг нь ази нөгөө хоёр нь европ оюутан байв. Ази оюутан түүнд хандан англи хэлээ “хаанаас ирсэн бэ?” гэж асуухад Учрал “монгол” гэж хариулав. Тэр оюутан ” Ингэж нэг монгол хүн ирэх гэж. Манай сургуульд хорь гаран монгол оюутан сурдаг. Намайг Баяраа гэдэг одоо 2-р курс ” хэмээн өөрийгөө танилцуулав. Учрал мөн түүнд өөрийгөө танилцуулан хэдэн цагт хичээл орох? Цаашид яах ийх талаараа юмаа янзалж байх хорндоо ярилцаж нилээдгүй зүйлийг мэдэж авчээ. Өөрийн бүх зүйлийг янзалж дуусмагц утасаа аван

хайртруугаа залгалаа… Удаан дуудуулсангүй Туяа утасаа авав. Туяа утасаа аван ” Сайн явж очив уу? Явсаны чинь дараа л шууд санаад эхэллээ! Би чамайгаа хүлээж чадна аа!” гэж хоолой зангируулан хэлэхэд Учралын дотор нэг л сонин болж ” Дэмий сонголт хийчихэв үү? ” хэмээн өөрөөсөө асууна. Хоёул нилээн удаан ярилцжээ. Цагийн зөрүү ихтэй тул Туяагийн нойр нь дийлээд унтаад өгөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…