Нүүр Өгүүллэг “НАМРЫН ЦЭЦЭГ” өгүүллэг “3-р хэсэг”

“НАМРЫН ЦЭЦЭГ” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
622

Хулан таксинд суун шууд Уудмын гэрийн гадаа ирлээ. Зүрх нь дэлсэж дотор нь харанхуйлна. Тэглээ ч зориглон хаалгыг нь тогшлоо. Тэнүүн хаалгаа тайлав. Хэн бэ? гэж асуухад Хулан нулимс дүүрэн нүдээр

Тэнүүн рүү харав. Хүү ээжийгээ таньсангүй. Шөнө бүр зүүдэлж дэрээ норгон санадаг ч аавыгаа өрөвдөн хэлж чададгүй байсан бяцхан хүү хичнээн харсан ч хүлээсээр байсан ээжийгээ огт таньсангүй. Хулан

шууд л миний хүү гээд тэвэрч аваад үнсэж гарав. Тэнүүн мэл гайхан шоконд орлоо. Юу яриад бган бэ. Та миний ээж биш шдээ. Миний ээжийг Нандин гэдэг та хэн бэ гэж хүүг орилоход цаад өрөөнөөс Уудам

гарч ирэн хөшиж орхив. Нандин хэдий гайхсан ч гадарласан янзтай орохыг уриад өөрөө гарч одов. Нандин гэр лүүгээ явахаар таксинд суугаад бодлогоширно. Энэ Эмэгтэй Тэнүүний маань ээж байх нь.

Гэхдээ Уудам энэ талаар нэг ч үг дурсаж байгаагүй. Би ч асууж байгаагүй юм байна. Яах гэж ирсэн юм болоо бас юуун охин дагуулж ирсэн юм болоо. Арай Уудам минь бас охинтой юм болвуу. Арай хүүг

минь авах гэж ирсэн юм биш байгаадаа Эсвэл нөхөр хүүхдээ авы гэвэл би одоо юу гэдэг билээ надад өгөхгүй гээд суух эрх байгаа билүү хэмээн олон олон бодол толгойд нь эргэлдэн лавшруулж бодох тусам дотор нь харанхуйлна. Ямар ч байсан Уудам тэр 2т ярилцах хэрэг байгааг ойлгон хам хум гарч ирсэн нь тэр байлаа. Уудам Хуланг хараад үнэхээр бүүр үнэхээр их гайхлаа. Эцэж турж нүднээс гарж урьд нь хайрлаж дурлаж амьдралаа эхлүүлж байсан эмэгтэй огтоос биш байлаа. Хулан гал нь бөхсөн нүдээр Уудам руу итгэлгүйхэн хараад та 2 минь сайн биз дээ гэж асуулаа. Уудам энэ мөчийг хичнээн хүлээсэн гээч таарах л юм бол яагаад явсныг нь асууж хангалттай харааж зүхэж үзэн ядаж байгаагаа хэлнэ гэж хэдэнтээ бодож байсан ч өмнө нь тулаад ирэхэд юуу ч хэлж чадсангүй. Хулан охиндоо хандан Цэлмүүнээ миний охин аав ах 2 тойгоо танилц гэж дохив….Уудам бүүр ч гайхав юуун охин юуун аав чи чинь юу яриад байгаа юм бэ? гэж бухимдан орилчихов. Охин айсандаа уйлчихлаа. Уудам арай зөөлөн дуугаар энэд чиний гэх орон зай байхгүй одоо буцдаа гэж шийдэмгий хэлэв. Хулан уйлан дуулан Уудамаас өвдөг сөгдөн өршөөл ирэн яадаж хэд хоног байлгахыг гуйв. Уудам жаахан охиныг харан бас очих газаргүйг нь мэдэх учир яах аргагүй чимээгүй гараад явчихав. Уудам орцныхоо үүдэнд гаран тамхиа асаан тайвшрах гэж оролдоно. Юуун охин билээ үнэхээр миний охин гэж үү. Үгүй ээ байж боломгүй

юм яагаад ч тийм байх учиргүй гэж өөртэйгөө ярин яахаа мэдэхгүй зогсоно. Гэнэт Нандинг гэрт нь байхгүй байсныг санаж утсаа гаргаж ирэн Нандин луу залгалаа. Нандин айдас түгшүүртэйгээр утсаа авав. У:Байна уу хайраа.. Н:Байнаа (итгэлгүй дуугарав) У:Чамайгаа явсныг мэдсэнгүй намайг уучлаарай. Н:Зүгээр дээ… ХАРИН.. У: Хулан бол Тэнүүний төрсөн ээж намайг уучлаарай бид 2г хаяаад гадаад руу яваад сураггүй болсон юм. Би чамдаа хэлий гэж бодож байсан юмаа. Н:(Чимээгүй уйлж суув) У: Намайгаа уучилна биз дээ. Би зөвхөн чамдаа л хайртай. Н: Чи бас охинтой… У: үгүй дээ ёстой үгүй шүү би энэ асуудлыг хурдхан шийдээд чам дээрээ очно чи хүлээж авна биз дээ. Н: за Утас тасрав. Нандин Уудмыг залгасанд баярлан бага ч гэсэн сэтгэл нь тайтгарав. Уудам буцаж орно гэхээс яс нь хавталзаж хэрхэхээ мэдэхгүй гадаа тамхилсаар хэдэн цагийг гадаа өнгөрөөн хүүдээ санаа зовон гэр лүүгээ орлоо..Гэртээ ороход нь хүү охин 2 эвтэй найртай тоглож суух нь тэр.. Хулан харин тэднийг харан инээмсэглэн сууна. Хулан Уудам руу харан хүүхдүүдээ унтуулчаад надтай шил дарс уугаач гэж хүслээ. Шилтэй улаан дарс задрав.. У: За яриад бай л даа Х: Чи минь намайг уучлаарай би өөр юу ч хэлэх эрхгүй хүн шүү дээ. У: Яах гэж юу хүсэж буцаж ирсэн юм бээ. Бишээ ер нь яяах гэж явсан юм бэ?? Х: Чинийхээ хайр халамжид дэндүү бардам дэндүү тэнэг болтлоо сохорчээ би. Төмөрбаатарын худал хуурмаг амлалтанд итгээд шуналандаа хөтлөгдөөд та 2гоо орхисон одоо горийг нь биеэрээ амсаж

сууна. У: Чи эх хүн мөн гэж үү 2хон настай хүүгээ бодож болоогүй юм уу би чамайг өлсгөж дааруулсан гэж үү.. Би чамайг энэ олон жил ойлгохыг хичээлээ даанч санаанд буухгүй юм. Х: Тиймээ. Би чамайг ойлгож байна намайг уучлаарай. Гэхдээ би шөнө бүр хүүгээ хайн сэрдэг байсан юм шүү. Харин охин минь л миний зүрхийг цохилуулж элгийг минь дэвтээдэг байлаа. У: Яг яах гэж явсанаа надад хэлж болох уу?? Х: Төмөрбаатар миний чихэн дээр цэцэг ургуулж шуналд минь сэтгэлийг минь татаж чадсан би чамдаа юу ч гэж хэлхэв дээ.. Харин

охиноо л.. У: Охиноо гэнээ чи энэ охиныг миний охин гэх гээд байна уу Х: Тиймээ Цэлмүүн бол яалтачгүй чиний охин чи минь итгээрэй би чамаас өөр юуу ч хүсэхгүй зөвхөн охинтой хүн шүү гэдгийг чинь л мэдэгдэхийг хүссэн юм. (Хулан уйлан шалдаа буув) Энэ үед чихэрлэг дарс хүртэл хэтэрхий хатуу орж Уудамыг яахаа мэдэхгүй болгов.. Х: Би хэзээ ч дахиж чиний хайр халамжийг эдлэе хэмээн гуйхгүй зөвхөн охиноо л чамд даатгахаар намайг юу туулж ирсэн гэж чи санана……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *