Нүүр Өгүүллэг “НАМРЫН ЦЭЦЭГ” өгүүллэг “2-р хэсэг”

“НАМРЫН ЦЭЦЭГ” өгүүллэг “2-р хэсэг”

3 секунд уншина
0
0
537

Нандин гэнэт Уудмыг цонхны цаанаас ширтэж байхыг хараад зогтуссанаа эргэж харав. Уудам ч Нандинд эвгүй мэдрэмж төрүүлчихсэн болохоор санаа зовон ажил руугаа орон хаалгыг нь

зөөлөн тогшлоо. -За ор ор -Уучлаарай би сая таныг цочоочихвуу -Үгүй ээ яалаа гэж чи гэхдээ юу хийж таг гөлрөөд зогсож байсан юм. -Нөгөө юу л даа.. Юу (Уудам хэсэг зогсов) -Зза онцын юмгүй бол гарч болно.

гэж Нандин ширүүхэн хэлэв. Уудам ч чимээгүй инээмсэглэн гарлаа. Сонин хүн шүү ийм сайн хүн одоо болтол ганц бие байх гэж миний дүүгээс ялгаа юу байхав сайн охин танилцуулдаг юм билүү гэж

Нандин бодож амжив. Уудмын сэтгэлийн уяаг зөвхөн Нандин л татаж байгааг тэр яахан гадарлах билээ дээ. Орой ажлаа таран Нандин гэртээ ирлээ түүнийг хэн ч тосохгүй хэн ч хүлээхгүй ингэж бодохоор энэ

олон өрөө байрны хэрэг байхгүй мэт санагдана. Тэр бачимдаж маш ихээр ганцаардаж байлаа. Гадагшаа гарч жаахан ч гэсэн тайвширч алхахаар буцаад гутлаа өмсөн гарч одов. Намрын жихүүн орой хацар

нүүрийг нь хүйтэн жавар ороолгоно. Бүсгүй хэсэг алхаж гүнзгий амьсгаа авлаа. Жаргалтай хосууд хөөрхөн үрээ дагуулан инээлдэн зөрлөө. Улам ихээр гансрав… Ойролцоо ресторан нүдэнд нь тусаж итгэлтэйгээр тийшээ яваад оров. Зөөгч түүнийг хүлээн авч хувцсыг нь өлгүүрт өлгөөд ширээнд суулган меню танилцуулав. Нандин ганцаардлаа жаахан тайтгаруулах тал засан шууд л шар айраг захиалав. 2 3н шилийг зоригтойгоор уугаад уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг санагдаж эхлэв. Утсаа аван хэн нэгнийг хань татах гэж оролдовч найзууд нь бүгд нөхөр үр хүүхэд гээд тун завгүйгээ хэлэн утас тасрав.. Нүдэнд нь Уудмын дугаар харагдан итгэл

муутайхан залгав. Бас л утсаа авсангүй.. Нандин нилээн согтжээ. Энэ үед Уудам залгав. Тэрээр ажлаа хийж яваад завгүй байсан тухайгаа хэлэн уучлал хүсэхэд Нандин ирж авахыг гуйлаа. Уудам тун удалгүй ресторанд Нандинг авахаар иржээ. Нандин цуг суухыг хүсээд гомдоллож ганцаардаж байгаагаа ярин уйлан сууна. Уудам Нандингийн ийм зөөлөн хүүхэд шиг гэнэн гомдоллож байхыг хэзээ ч харж байгаагүй билээ. Нандин юу юунаас илүү хайр халамжаар дутаж буйгаа хэлэхэд Уудам зориг гарган сэтгэлээ илчилж хайртайгаа хэлчихэв.. Тэр ч бүү хэл бүхэл бүтэн 3жил сэтгэлдээ хайрлаж харамлаж хамгаалж явсанаа сэтгэл шулуудан бүгдийг нь ярьлаа. Нандин тэрнийг шууд л үнсээд авах нь тэр…. Уудам Нандин 2н сэтгэлийн цангаа одоо л тайлагдах шиг..Нар ээж навчис хаялсан

намрын өглөө.. Нандин Уудмын гарыг дэрлэн сэрлээ. Тэрээр Уудмыг удаанаар ширтлээ өргөн дух өтгөн хөмсөг давхраатай нүд өндөр хамар зөөлөн уруул бүгдийг нь үнсээд авмаар санагдана. Урьд өмнө нь энэ залууг хэзээ ч ийм нүдээр ийм удаан харж байсангүй. Үнэхээр царайлаг юмаа. Ямар их түшиг вэ гэж бодон инээвхийлэв. Тэр дурлаж байна тэр хайрлаж байна. Амьдралынх нь хамгийн өнгөтэй өглөө эхэллээ. Нандин босож өглөөний цай бэлдэн Уудмыг сэрээлээ. Н: Сайхан амрав уу. Үгүй ээ яаж ч сайхан амрахав дээ бүхлээрээ унтсан хүн чинь У: Үгүй шүү ёстой сайхан амарлаа хэзээ ч ингэж сайхан амрана гэж бодсонгүй шүү гээд инээмсэглэв. Тэдний хэн хэн нь өчигдрийн тухай дурссан гүй. Хамтдаа ажилдаа явлаа. Ажил тарах үеэр Нандин Уудмыг дуудан гэрт нь хоол идэхийг урьлаа. Уудам Нандин 2 энэ мөчөөс дурлалдаа шатан гал халуун хайрандаа жаргаж Нандин Уудмын хайр халамжин дунд амьдралын амт гэж энэ л байх гэж жаргалтайгаар бодно. Уудмын хүү Тэнүүн ч Нандинд сайн хандаж 2 хөгшин яг төрсөн ээж аав шиг нь санагдана. Найз нөхөд ажлын газрынхан гээд бүгд л тэр 2г таарсан сайхан хос гэж ам булаалдан цуурцгаана. Хэдийн 2 сарыг хайрандаа согтон өнгөрөөж энэ шинэ жилээр гэр бүлтэйгээ халуун дулаан угтах нь гэж Нандин догдлон хүлээнэ.. Тэнүүн ч Нандинг аль хэдийн ээжээ гэж дууддаг болж элгээ дэвтээнэ. Тэнүүн Нандин 2 яг л төөрсөн эх үр 2 мэт нэгнээ гэсэн

сэтгэлээр биесээ хайрлана. Хүний амьдрал гэдэг юу ч дохиолдож болох баялаг нэг авахаар бүгдийг авч чадах хэрцгий ч нэг өгөхөөрөө бүхнийг дүүргэж чадах өгөөмөр юм..Цасан бударсан өвлийн өдөр Уудам Нандин Тэнүүн 3 агаарт салхилан аз жаргалтайгаар хотын гудмаар алхана. Хэн ч зөрсөн тэдэнд атаархмаар харц унагаамаар сайхан гэр бүл харагдана. Тэнүүн хүү дэндүү жаргалтай өдөр хоног өнгөрч байгаад баярлан хөөрнө. Магадгүй шөнө бүр унтахдаа санаад нэг л мэдэхэд дэрээ норгосон байдаг ээж нь ирсэн мэт санагдаж хүн бүрт энэ хүн бол миний ээж гэж хэлмээр чангаар орилмоор санагдана. Хайртай залуутайгаа эрхлэлдэн хорвоо дэлхий хэтэрхий өнгөтэй нүд булаам санагдана Нандин өдөр бүрийг хайрлан өнгөрөөнө. У:Хайраа энэ зүүд биш биз дээ би чамайг миний амьдралд ингэж орж ирнэ чинээ

санаагүй явсан шдээ Н:Зүүд байвал сэрмээргүй байна. Үргэлж ингээд л чинийхээ дэргэд хайрлуулж амьдармаар байна. У: Тэгвэл 2лаа юуг хүлээсэн юм бээ хуримаа хийцгээе. Н:Арай болоогүй байхаа хүмүүс юу гэж бодох юм уулзаад 2 3хан сар болж байж хүмүүсээс айж бнаа. Тэглээч би чамаас эгч шдээ.. У: Хүмүүсийн яриа ямар хамаатай юм. Чи надад хайртай биз дээ Н: Би чамд хайртай. Чамаас илүү Тэнүүнд хайртай. У:Би чамдаа үнэхээр их баярлалаа. Чи минь миний хүүг ингэж хүлээж авч байгаа чинь л надад хангалттай. Би чамаас өөр юуу ч хүсэхгүй ээ Н: Харин чамдаа л баярлалаа. Элэг бүтэн гэр бүл өгч

надад амьдрах утга учир бэлэглэсэнд. Ийн ярилцан Уудам Нандингийн гарыг атган тэврэлдэн сууна. Энэ үед Хулан 5настай бяцхан охин дагуулан онгоцноос бууж эх орондоо ирэв. Тэрээр гүнзгий гэгч нь амьсгалаад “одоохон чамдаа очлоо” хэмээн шивнэв. Охин Хулангаас ээжээ 2лаа хаана ирж байгаа юм бэ? гэж асуухад 2лаа аав дээрээ очноо гэж хариулав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *