
Намрын налгар наран цонхны цаана тусан тунчиг бодлогоширсон харцаар Нандин цонх өөд ширтэн зогсоно. Тэрбээр өдий 37 хүрэх хүртэлээ хэнээс ч хараат бус өөрийнхөөрөө зүтгэсээр өдий өндөрлөгт
хүрсэн хэн ч харсан хүчирхэг эмэгтэй. 18 настайдаа асрамжийн газраас ганцхан тор хувцастай амьдралын их далайд хөл тавихад нь түүнийг наашаа гэх хүн нэг ч байсангүй.Тааралдсан ажлаа гололгүй
өдөр шөнөгүй зүтгэж хажуугаар нь их сургуульд сурч хэцүү бүхэнтэй нүүр тулах тусам улам л хат суун улам мэрийсээр. Хэн ч харсан нүд булаам гоолиг бие цасан царайтай түүнийг эргүүлдэг залуус цөөнгүй байсан ч Нандин хэнд нь ч нүүр өгсөнгүй. Гэвч дотроо сайхан хайр
элэг бүтэн амьдрал мөрөөдсөөр тэгсэн ч өөрийгөө болон үр хүүхдээ тэжээх чадвартай болтлоо хэнд ч итгэхгүй байхаар хатуу шийдсэн нь асрамжийн газар өнгөрөөсөн хатуухан 5жилийн хугацаа байв.
Нандинд эрхлүүлдэг аав энхрийлж үнсдэг ээж байсан. Аав ээжийнхээ хүслэн болж мэндэлсэн амин хайртай охиндоо эцэг эх нь Нандин нэр хайрлан ёстой л нандигнан хайрласаар 12насны босгон дээр нь

хөөрхий ээж нь савны гадуурх жирэмслэлт гэсэн оноштойгоор эмнэлгийн зүг явсан ч буцаж ирсэнгүй. Цус их алдсаны улмаас ээж нь нас барсан мэдээ аав охин 2г хагацлын гүн харанхуйд аваачин амьдрал нь оронгоороо эргэв. 49 хоногийг нь дуусгав уу үгүй юу аав нь архинаас салахаа болив Нандин хичээлдээ явна гэр орноо цэвэрлэнэ аавынхаа хаанаас ч юм олж ирсэн жаахан юмханаар хоол болгоно 12хон настай охинд дэндүү ахадсан ачаа шиг. Аав нь бүрэн архины хамааралтай болж ажлаасаа халагдан. Сүүлдээ 2 өрөө байрныхаа бүх тавилгыг зарж архинаас өгнө. Хөөрхий охиноо ч тоохоо байж. Нэгэн жихүүн хүйтэн жавартай өвлийн шөнө яаж ийгээд салгалаад ороод ирдэг аав нь ирсэнгүй. Өглөө гэгээ ормогц охин аавыгаа хайхаар хувцаслаад гэрээсээ гартал аав нь орцныхоо үүдэнд осгосон байдалтай хэвтэж байх нь тэр.. Бурхан минь яагаад заавал би гэж гээд хэдэнтээ сэтгэл дотроо хашгиран уйлавч хэн ч түүнийг сонсохгүй ойлгохгүй. Энэ бүхэн хар дарсан зүүд байгаасай гэж залбирна. Гэвч бодит амьдрал.. Хамаатан садны хүрээлэл ээж аавыг нь байхад бүгд л үнсэж үлгэж магтдаг байсан ах эгч нар нь энэ удаа хэн нь ч Нандинг нэг нүдээрээ ч харсангүй ингээд охин асрамжийн газар очин 5жилийг хатуухан хувь тавилантай өнгөрүүлсэн. Тэнд бүгд л амиа хичээнэ хэн ч хэнд ч итгэхгүй. Энэ бүхэн хар дарсан зүүд байгаасай гэж хүссэн
амьдрал нь аль хэдийн ард хоцорчээ. Одоо Нандин 37настай чадварлаг өмгөөлөгч хатуу зарчимч эмэгтэй. Ойр тойрны хүрээлэл сайтай тэрэнд одоо ганц л зүйл дутуу мэт санагдана. Гэр бүл үр хүүхэд.. Нандинд хэд хэдэн залуу байсан ч хэн нь ч тэрэнтэй амьдралаа холбохыг хүссэнгүй тэрнийг чин сэтгэлээсээ хайрласангүй. Энэ бүхэнд өөрийгөө л зүхэж өөрийн өрөвдөлтэй хувь заяандаа гомдоно. Гэвч бурхан тэрэнд ямархан хувь тохиол заасныг тэрбээр хэрхэн мэдэх билээ.. Намрын налгар наран бүгдийг дулаацуулан ээнэ. Уудам цонхоор ширтэн зогсох Нандинг 20минут ширтэн инээвхийлэн зогсоно. Зүрх нь хайрлаж дурлан догдлон тэмүүлэн байна. Хөөрхөн нүд рүү нь ширтэн булбарай гарыг нь атган инээлгэн гижигдэж хонхойдог хацрыг нь үнсэхсэн гэж хүснэ. Гэвч энэ бүхэн зүгээр л мөрөөдөл.. Тэр Нандингийн хувьд зүгээр л туслах ажилтан мөн ажлынх нь сайн дүү нь. Нандин бол чадварлаг сайн өмгөөлөгч Уудам тэрний хаана ч хүрэхгүй гэж өөрийгөө голон хайр сэтгэлээ нуун явсаар хэдийнээ 3жилийн нүүрийг үзжээ. Уудам бол жирийн нэг алтан дундаж айлын том хүү дороо 3н эмэгтэй дүүтэй сайн ах. Тиймдээ ч эмэгтэй хүнд хүндлэлтэй бас ч үгүй сайн мэргэжилтэн гэж хүүхнүүд ам сайрхан ярих бөгөөд өдөж хоргоох хүүхнүүд ч мэр сэр бий. Тэрээр анх цэргээс халагдаж ирдэг жилээ хүүхэд байхаасаа үерхсэн Хулан гэх бүсгүйтэй амьдралаа холбож хөөрхөн хүүтэй болон үрийн заяа түшсэн ч Хулан Уудмыг хүүтэй нь үлдээн гадаад руу сурах нэрийдлээр яваад таг чиг болоод 5 жилийн нүүрийг үзэж буй. Хүү нь ч
өдгөө 7нас хүрсэн том эр эмээ өвөөгийн ганц амь. Ээжийгээ хааяа ааваасаа нэхэх нь зүрх сэтгэлийг нь зүүгээр сийчих мэт шаналгана. Сураг сонсохнээ хүүгийн ээж анхнаасаа өөр эр даган гадаад явсан гэх хадмууд нь ч холбоо таслан хаягаа сольжээ. Ингэж Уудам ганц бие аавын эгнээнд орж 5 жилийг ардаа үлдээхдээ хүүгийнхээ төлөө бүхнийг хийсээр өдий хүрсэн ч ээжийнх нь орон зайг дүүргэж чадахгүй байгаадаа сэтгэл гонсойно. Хайрлаж дурласан бүсгүй нь 5жилийн амьдрал 2хон настай хүүгээ орхиод өөр хүн дагаж харь орныг зорихдоо. Үлдсэн 2г өрөвдөөгүй гэж үү гэж гайхна. Уудам бодохдоо Хулангаа хайр халамж юугаар ч дутаагаагүй мэт санагдавч

хангалуун амьдрал өгч чадаагүйд нь сэтгэл нь дутвуу гэж өөрийгөө буруутган бувар бувар гэх хүүгээ үнэрлэнэ. Тэр эхний нэг жил хүлээдэг байсан… Хүүгээ гээд ядаж ирэх болвуу гэж харуулдан өр нь эмтэрнэ. Одоо бол аав хүү 2 ээж гэх хүнийг байхгүйд нь бүүр дасаж орхиж хүү нь ч ухаан сууж учрыг гадарлан ааваасаа ээжийгээ нэхэхээ больжээ. 2хөгшин ч Ганц хүүгээ хүүтэй нь бөөцийлж ойроос Уудмыг хүнтэй суу бид 2с хойш яах улс вээ гэж үглэх нь олширч хүүгээ ятгана. Гэвч Уудмын сэтгэлд одоо Нандингаас өөр хэн ч багтах зайгүй болжээ…