Нүүр Өгүүллэг “САХИУСАН ТЭНГЭР” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

“САХИУСАН ТЭНГЭР” өгүүллэг төгсгөлийн “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
812

…Оргил маань ч Америк нисэхээр болж онгоцны буудал дээр ирлээ. Үйлсээ рүүгээ онгоцонд суух хүртлээ байн,байн залгасан ч дуудаад ер авахгүй болохоор нь мессеж бичив. “Хайрт минь би яг одоо Америк

нисэх гэж байна.Чамайгаа их санаж,харахыг хүсэж байгаа ч даанч чадахгүй шүү дээ. Би явахаасаа өмнө чинийхээ хоолойг ганц удаа ч болтугай сонсохыг хүсэж байна.Утсаа авалдаа гуйя.Намайг

загнаж,харааж зүхсэн ч болно,зүгээр л би хоолойг чинь сонсмоор байна.Утсаа аваарай” гэсэн байлаа. Үйлсээ тэр мессежийг хараад нүднээс нь том,том нулимс өөрийн эрхгүй бөмбөрч,уйлж буйгаа

ээждээ мэдэгдэхгүй гэсэндээ орон дээрээ буруу харан,амаа даран хэвтлээ.Удалгүй утас нь дуугарч,хартал Оргил байсанд хэсэгтээ яах учраа мэдэхгүй харж байгаад аваад ярьлаа.Оргил дуудлагыг нь авсанд

итгэж ядан ” Байна уу,Хайраа,ашгүй дээ,Чамайг утсаа авахгүй байх гэж хэчнээн их айв аа.Чи минь сайн уу? Байна уу? Дуугараарай”гэсэнд Үйлсээ “Байна..аа.Би маш сайн байгаа,санаа битгий зов,Одоо чи

намайг мартсан дээр байхаа.Уучлаарай” гэж хэлэхэд Оргил ” Муу худалч,Хоолой чинь сулхан дуугараад уйлчихсан байна шүү дээ.Санаад байгаа юм бол санаад байгаагаа,хайртай бол хайртай гэдгээ зүгээр хэлэлдээ.” гэхэд нь Үйлсээ ” Тиймээ би чамайг санаад байна,хайртай,зөндөө их.Тэглээ гээд хоёулаа ямар хамт амьдарч чадах биш.Одоо ингээд л бүхнийг дуусгая л даа” ОРГИЛ ” Баярлалаа,Би энэ үгийг л хүлээж байсан юм.Чи минь надад хайртай бол бусад нь хамаагүй ээ.Би чамдаа амлая.Буцаж ирээд чамтайгаа заавал гэрлэнэ, Чи минь намайг тэр хүртэл хүлээж чадах уу?” гэсэнд Үйлсээ юу ч дуугарсангүй чимээгүйхэн уйлж байгаад утсаа тастчихав. Оргил Үйлсээ рүү буцааж хэд,хэдэн удаа залгасан ч утсаа тэр ахиж авсангүй ээ.Удалгүй онгоц ч нисэхээр болж зорчигчдыг суудлаа эзлэн суухыг анхааруулж байлаа. Арван жилийн жилийн дараа Үйлсээ маань бурханы бэлэг ч гэх юмуу,өөрийнх нь хичээл зүтгэлийн ачаар ч гэх юмуу, Англи хэлийг маш сайн сурч шалгалт өгөөд Чикагогийн Их Сургуульд урилгаар суралцан төгсөж ирээд өөрийгөө жинхэнэ бусдад таниулж,гялалзаж чадсан чадварлаг,ажил хэрэгч эмэгтэй болсон байлаа.Өмнө нь тэд жижигхэн умгар гэрт багтаж ядан амьдардаг байсан бол тансаг хауст өрөөндөө төөрөх шахам амьдарч байна.Юм нэгээрээ дуусахгүйээ гэж,Оргилын аавынхаас ч илүү баян,өндөр

орлоготой, сардаа сая саяар нь олдог,энгийн нэгэн даруухан охиноос ухаалаг,боловсролтой,бизнесмен эмэгтэй болтлоо өөрчлөгдөж чадсан нь бахархууштай.Бас хажуугаар нь дүү нартаа ч боловсрол эзэмшихэд нь туслан ,гадаадын их сургуулиудад суралцуулж байлаа.Байгаль дүү нь Швецарьт суралцаж байгаад нөхөр,хүүхэдтэй болон тэндээ амьдрахаар болсон бол Хангал нь Японд эрхзүйн чиглэлээр магистар,докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.Төрсөн дүү Жигүүр нь бас эхнэр аваад тусдаа гарчихсан.Үйлсээ ээжтэйгээ хоёулахнаа байгаа аж .Харин үеэл дүү нарынх том эгч Нандин нь Оргилын дүү Төгөлдөртэй үерхэж,бүр жирэмсэн болчихсон.Хүний амьдрал гэж сонин байгаа юм шүү.Төгөлдөр Нандинг Үйлсээгийн дүү гэж ер мэдэхгүй байж байгаад танилцах гэж ирээд Үйлсээг харан,бас тэднийхийг хараад алмайрч,гайхан шоконд орохоо дөхсөн юм.Түүнээс ахынх нь талаар асуухад Америкт байгаа тухай,”Нэг бизнес эхлүүлээд тэр нь их бүтэмжтэй байгаа,саяханаас найз бүсгүйтэй болсон гэсэн сураг дуулдана лээ” гэж хэлэхэд гомдох сэтгэл төрсөн ч сайн яваад нь баярлаж суулаа. Үйлсээ энэ хугацаанд Оргилыг ер мартаж чадахгүй,араас нь олон залуус гүйдэг ч нүүр өгөхгүй явсаар 26 настай золгосон юм. Даанч түүнийг найз бүсгүйтэй болсоныг дуулаад яагаад ч юм гомдмоор санагдаад байлаа. …Ажлаа дуусаад гэрлүүгээ явах санаатай алхаж байтал утас нь дуугаран утсаа олох гэж цүнхээ ухаад хүн харах сөхөөгүй алхаж байтал нэг хүнтэй мөргөлдөөд

уначихав.Сандран босоод ” Уучлаарай” гэж хэлээд хартал Оргил түүн рүү нүдээрээ инээсээр “Зүгээрээ,хаа хүрэх вэ?Сайхан бүсгүй минь” гэсэнд Үйлсээ түүнийг харсандаа итгэж ядан түүнрүү нүдээ салгаж чадахгүй ширтэн зогстол Оргил “Надтай анх уулзахдаа бас ингээд л надруу ширтээд л байсан.Би царайлгаа мэднэ ээ” гэж инээхэд Үйлсээ түүнийг өөрийн мэдэлгүй чангаас чанга тэвэрч аваад ” Санасан,зөндөө их” гэж хэлэхэд Оргил ” Би ч гэсэн санасан,энэ олон жилийн турш чамайг бодоогүй, дурсаагүй нэг ч өдөр байгаагүй” гэж хэлээд Үйлсээгийн уруул дээр үнслээ. Хэн,хэн нь бие,биенийгээ ихэд үгүйлж,гансарч байсан болохоор өнөөдрийн энэ тохиолдол жинхэнэ хувь тавилан мэт.Тэд биенийхээ талаар өөр юу ч мэдэхийг хүссэнгүй, Оргил түүнийг машиндаа суулган дагуулж явсаар нэгэн буудлын өрөө захиалан хамт орцгоож биенийгээ энхрийлэн,үнсэлдэж…(ЖАН ЖАН болсон гээд ойлгочих😂) Өглөө нь тэр хоёр биен рүүгээ харан итгэж ядан,Оргил түүнээс “Энэ зүүд биш тиймээ,Чи минь миний урд ингээд надруу хараад хэвтэж байгаа нь бодит биз дээ” гэсэнд Үйлсээ “Мэдэхгүй ээ би бас зүүдлээд байх шиг байна,Намайг чимхдээ” гэж хэлэхэд нь Оргил түүний хацарнаас чимхэхэд Үйлсээ түүнрүү гайхасхийсэн харцаар хараад ” Яанаа би мэдрэхгүй байна,Зүүдлээд байгаа юм байна” гэсэнд Оргил “Тэгвэл би чамайг гижигдээд өгье л дөө” гэж хэлээд Үйлсээг гижигдэн,инээлгэж гарлаа. Тэгтэл Үйлсээ гэнэт сонин болж,” Чи нээрээ найз бүсгүйтэй гэсэн биз дээ.Одоо чи тэрэнрүүгээ явдаа.Би ч гэсэн ингээд явлаа.Чамд баярлалаа”гэхэд Оргил гайхан “Юун найз бүсгүй, хайраа. Ингэж их биенээ үгүйлж,арайхийж уулзчихаад бас л хагацах гэж үү,Чи эсвэл нөхөртэй болчихсон юмуу,”гэж асуусанд ҮЙЛСЭЭ” Үгүйдээ.Би чинийхээ гуйснаар чамайг ирэхийг хүлээсэн,Миний зүрх сэтгэлд чамаас өөр багтах нэгэн даанч байхгүй.Би чамдаа маш их хайртай” ОРГИЛ “Би ч гэсэн,Чамдаа амласан болохоор өөр хэнийг ч хайрлаагүй, Би сургуулиа дундаас нь хаяад чамайгаа хайгаад Монголдоо иртэл чи надтай зөрөөд Америк сурахаар явчихсан байсан.Тэгээд би буцаж Америкт очоод чамайг

зөндөө хайсан ч чи олдоогүй,Яаж ч олох билээ дээ.Тийм том газраас.Гэхдээ л олдох юм шиг санагдаж,хайсаар л байсан,Монголд ч байхгүй,Америкт очоод хайсан ч олдохгүй би яг галзуурах дөхдөг байсан.Тэгээд чамд гомдсондоо,чамайг мартахаар шийдэж нэг бүсгүйтэй танилцаж дотноссон,бүр гэр бүл болох тухайгаа ч ярилцдаг байсан.Гэвч удалгүй тэр маань өөр нэгэн баян гадаад эрийг дагаж яваад би ахиад л шархалж үлдсэн. Тиймээс би ер нь хүнтэй суухгүй,үхтлээ ганц бие амьдрана гэж шийдчихсэн байсан юм”гэж хэлэхэд Үйлсээ түүнийг чанга тэврэн авч,аргадан нулимсыг нь арчаад ” Уучлаарай,Хайрт минь,Миний сахиусан тэнгэр минь,Би чамайгаа ахиж гомдоохгүй,бас хэзээ ч орхиж явахгүй үргэлж чинийхээ дэргэд байж,хайрлаж,халамжлах болно.Одоо би үүрд чинийх” гэхэд Оргил “Ямар ч үед амлалтаа марталгүй,намайг хүлээсэнд баярлалаа.Би харин чамд өгсөн амлалтаа зөрчсөндөө харамсаж байгаа ч тэр эмэгтэйг намайг хаяж явсанд одоо бол их баярлаж байна,чи минь наддаа буцаад ирсэн болохоор би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн” ҮЙЛСЭЭ ” Би ч бас,Одоо чи намайг жаргалтай гүнж шиг амьдруулна гэсэн амлалтандаа хүрээрэй” ОРГИЛ ” Тэгэлгүй яахав,нялх гүнж минь” гэсээр түүнийхээ уруулан дээр халуун үнсэлт бэлэглэлээ. …ОРГИЛ”Аав нь булиглаа шүү аавын хүү сайн бариарай.Ийнхоо,ийнхоо…Ямар мундаг байна аа.Унахгүй байна шүү.” …”Тэнгис ээ буу одоо миний ээлж” “Үгүй буухгүй за,мангалаа” ” Өө би

бас тогломоор л байна ш дээ” ОРГИЛ “Ёохх,аав нь ядарч үхлээ,жоохон амръя л даа миний гурван зулзага аа” ҮЙЛСЭЭ ” Та нар аавыгаа жоохон амраа,ажил ихтэй ядарч ирж байхад чинь дандаа ноолж байх юм,тиймээ хайраа” ОРГИЛ ” Харин тийм ээ,та нар сонссон уу,Миний эхнэр юм хэлж байхад үгэнд нь ороорой, …” Үгүй таны эхнэр биш,миний эхнэр” …” Бид таниас өмнө ээжтэй гэрлэсэн юм чинь” …”Ээж хөөрхөн,та муухай,баба” ОРГИЛ ” Өө за,харсаар байтал эхнэрийгээ гурван залууд алдчихлаа гэж…Хайраа чи надад охин түрүүлж өгөө.Би охинтой болохоор нь түүнтэй гэрлэмээр байна за.Цондоолойхон минь”гэсээр түүний гэдсийг эллээ ҮЙЛСЭЭ “Яая,хүүхэд хөдөлж байна.Энэ бас хүү байхаа.Уул нь охинтой болбол гоё байхгүй юу тэ,” ОРГИЛ ” Харин тийм,ахиад хүү гарвал энэ гурван залуу дээр нэмэгдээд чамайгаа булаацалдах хэцүү юмаа.Хүүхдээ аавыгаа сонсож байгаа бол намайг баярлуулж охин гараарай за” гэсээр гэдсийг нь үнсэв. Удалгүй Үйлсээ төрлөө.Мэдээж ахиад л хүү. ҮЙЛСЭЭ ” Оргилоо,бид ахиад л хүүтэй болсон,Ингээд хоёулаа дөрвөн хүүтэй боллоо шүү дээ” ОРГИЛ ” Би ер итгэж өгөхгүй юм.Анх бид хоёулахнаа байсан бол зургаалаа болчихлоо шүү дээ.Чамдаа баярлалаа хайрт минь.Гэхдээ нялх гүнжийгээ би арай л зовоогоод байх шиг байна.Чамайгаа жаргалтай байлгахыг хүссэн ч ийм олон хүүхэдтэй болоод ажлыг нь ч хийлгэхгүй зовоогоод,Хайрыгаа уучлаарай” ҮЙЛСЭЭ ” Үгүйдээ,Яалаа гэж,Харин ч би жаргалтай байна,чи минь амлалтандаа хүрч ханьдаа үнэхээр

халамжтай,хүүхдүүддээ сайн эцэг болж чаддаг болохоор би маш их жаргалтай байдаг.Даанч би чамдаа охин гаргаж өгч чадахгүй болохоор өөртөө жоохон гутардаг. ОРГИЛ ” Хайраа,битгий тийм юм ярь,бурханы өгсөн ийм хөөрхөн бэлэгнүүдийг,өгч л байвал хүү,охин нь хамаагүй ээ за.Хамгийн гол чи минь намайг аав болгосонд чинь би өдөр болгон талархаж явдаг.Чи минь энэ дэлхийн хамгийн

хүчирхэг,мундаг эмэгтэй” ҮЙЛСЭЭ ” Чи минь ч гэсэн миний хамгаалагч сахиусан тэнгэр шиг тийм л нөмөр,түшигтэй сайн хань минь,одоо миний сахиусан тэнгэрүүд тав болоод үржигдчихлээ” гэж хэлэн инээсэнд ОРГИЛ ” Хоёулаа ер нь гүнж гарах хүртэл нь үзээд алдвал яаж байна” гэж нүдээ бүлтэгнүүлэн хэлсэнд Үйлсээ хүүхдээ хөхүүлэнгээ түүн рүү хараад “Одоо больё оо.Би лав ахиж хүүхэд гаргахгүй шүү” гэсээр түүнрүү харан инээхэд нь Оргилд эгдүүтэй санагдаж түүнийгээ араас нь чанга тэврэн авч үнслээ. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *