Нүүр Өгүүллэг “САХИУСАН ТЭНГЭР” өгүүллэг “6-р хэсэг”

“САХИУСАН ТЭНГЭР” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
413

… Тэр гурав ийнхүү инээлдсээр ярилцан сууцгааж байтал Золоо Билгүүнээтэй нэн чухал юм ярьж буй аятай тэр хоёр ажлын өрөөнөөсөө гарч ирэх нь харагдав. Үүлэн: “Зочин ирсэн шүү.Хоёроо

наашаа суу “гэхэд тэр хоёр “Хэн ирсэн юм.? Одоохон,очлоо” гэсээр хүрч ирэв. Золоо орж ирээд Үйлсээ рүү айхтар том харсанаа:” Энэ чинь хэн билээ? ” гэж асуусанд Үүлэн Золоогийн чихэнд “Оргилын найз охин

нь” гэж шивнэв.Золоо ч:” Аан.Ойлгосон.Хэн гэдэг вэ? Ахыг нь Золбаяр гэдэг.Оргилын аав” гэсэнд Үйлсээ:” Намайг Үйлстөгөлдөр гэдэг.Танилцсандаа таатай байна” гэсээр гар барьлаа.Золоо:”Чи нөгөө

Оргилын яриад байдаг охин байх нь ээ. Манай энэ чамайг дандаа л ярьдаг юм.Энэ хүний яриагаар бол чи бараг үлгэрийн дагина юм байхаа.Гэхдээ худлаа хэлээгүй л юм байна.Миний муу дэлчийсэн шар

юмыг тоохооргүй л хөөрхөн охин байна шүү дээ” гэсээр чанга,чанга инээхэд Үйлсээгийн нүүр улайн,ичиж орхилоо.Оргил:” Аав,ээж та хоёр ямар муухай юм.Тоочихсон энд сууж байхад чинь.Тэгсэн ч миний чих

дэлдэн болохоос царай зүсний хувьд бол дажгүй залуу шүү.Сургуулийн охид миний араас хуулирдаг юм чинь” гэсэнд Үүлэн,Золоо хоёр биен рүүгээ нэг харсанаа ” Ооё.Тиймээ тийм чи сайхан залуу” гэсээр тэрүүгээр дүүрэн инээд болов.Удалгүй Билгүүн ч ороод ирэв. Билгүүн:” Энд чинь юу болж байх нь энэ вэ? Оргилын найз охин ирсэн гэсэн. Царай муутай болохоор дооглоод байгаа юмуу? ” гэсээр хүрч ирлээ.Тэгсэнээ Үйлсээг харчихаад “Билгүүн” гэж өөрийгөө танилцуулсанаа, Оргил руу нэг хуруугаараа зааж:” Энэ их царай муутай,бас зөрүүд,дураараа шүү.Жинхэнэ сороо муутай.Тэгсэнээс хажууд нь би хамаагүй царайлаг залуу байгаа биз дээ”гэсэнд миний инээд хүрч суусанд Оргил босч ирсэнээ” Өө юу,юу гэдэг гэнээ.Сороо муутай хүн ямар байдгийг таньд үзүүлээд өгье л дөө” гэсээр нөгөө хоёр чинь дээр,доороо орон ноцолдож гарав аа.Үүлэн:” Бурхан минь

болиоч.Зочин ирчихсэн байхад,” гэж хажуунаас нь үглэн суухад Золоо: ” Та муу хоёр яана гэнэ ээ.Миний эхнэрийн үгэнд ордоггүй”гэсээр тэр хоёр дээр нэмэгдээд ноцолдож гарлаа.Надад тэдний гэр бүл үнэхээр халуун дотно,бас их хөгжилтэй санагдаж,тэднийг хараад багахан атаархаж суулаа. Үүлэн:”Ёстой нээрээ.Эрчүүд хэзээ ч том болохгүй гэж үнэн юмаа.Байхаараа ингээд л ноцолдоод,тоглоод байдаг хүмүүс шүү дээ” гэсээр бид хоёр тэд нарыг харж жаал,жуул юм ярин хөхрөлдсөөр суув.Гэнэт би нойл ормоор санагдаж,Оргилын ээжээр нойлын өрөөг заалган орлоо.Гэтэл урдаас Төгөлдөр усанд ороод гарч ирж буй бололтой бүсэлхийнээс доогуур алчуураар ороочихсон,толгойгоо арчсаар хүрч ирэв.Би ч сандран,буцаад гарах гэтэл тэр миний гарнаас угз татан намайг хананд шахан,гараараа тулж зогслоо. Төгөлдөр:” Түрүүнээс хойш бодогдоод,нойр ч хүргэхгүй юм.Чи ер ямар санаатай хүн юм. Яагаад ийм хөөрхөн юм?” гэж надруу нүүрээ тулган нүд чавчихгүй харж зогслоо.Би аль болох түүнтэй харц мөргөлдчихгүйг хичээж:” Намайг тавь.Би явмаар байна.Надад ямар ч санаа байхгүй.Би зүгээр л Оргилд хайртай” гэсэнд Төгөлдөр:” Ммм,тийм үү? Их сайн охин байх нь ээ.Тэгвэл ахыг нь хайрлаж болсон юм чинь дүүг нь ч бас

хайрлаж болно шүү дээ.Бодвол чи миний ахтай жаргаа байлгүй” гэж амьсгаадсаар намайг хүчээр үнсэж,илж,таалж гарлаа. Би: ” боль,би хашхирлаа шүү.Чамайг би Оргилд хэлнэ дээ” гэсэнд Төгөлдөр:”Хэлээрэй,Тэгээд чамайг юу олж долоохыг чинь харъя л даа.Чи муу хямдхан өлөгчин миний ахын мөнгөнд болж наалдаа биздээ” гэж хэлээд намайг хүчтэй түлхээд гарах гэтэл яг хаалганы үүдэнд Оргилтой харц мөргөлдөв өө… Оргил улаан галзуу амьтан шууд орж ирээд Төгөлдөрийг цохиод унагачихав. Оргил” Чи муу ямар даварчихсан юм бэ? Миний хайртай хүн рүү шүлэнгэтэнэ гэнэ ээ.Ийм дүү байдаг юм уу?” гэсээр түүн рүү ахин очиж,цохих гэж дайрсанд нөгөө хэд сандралдан ирж түүнийг аав, ах хоёр ирж,чирж,гулдсаар авч одов.Үүлэн ч бас ирж намайг шоконд орчихсон яахаа мэдэхгүй уйлж зогсоход аргадсаар авч гарлаа.Нойлын өрөөнөөс бид хэд гарсаны дараа Төгөлдөрийн муухай орилон толь хагалах чимээ дуулдлаа. Гэтэл Үүлэнгийн санаа зовсон бололтой буцаад гүйчихэв.Оргил ч миний

урдаас ирж намайг эргүүлж,тойруулж хараад, чангаар тэврэн авсанаа тэр,” Надтай үргэлж хамт байна гэчихээд намайг хэсэгхэн анхаарал сарних төдийд алга болчихсон байхдаа яадаг юм.Нойл орохдоо хүртэл хэлж бай ойлгосон уу Ямар их айв аа” гэж хэлэхэд би ” За” гэхээс өөр юм хэлсэнгүй. …Бид хоёр унтах гээд Оргилын өрөөнд хамт ор засан хэвтээд хэсэг чимээгүй биенээ харан тэврэлдэж байтал Оргил:” Түрүүний болсон явдалд уучлаарай,Хайраа,Их айсан уу? Гэхдээ чи миний дүүг битгий буруугаар ойлгоорой.Тэр уул нь ийм хүн байгаагүй юм шүү.Өмнө нь тэр сайхан ааштай,эе түнжин

сайтай,хүний сайн нэгэн байсансан.Даанч түүнд амьдрал хатуу хандаж,түүнийг мөс шиг хүйтэн,хахир хатуу нэгэн болгочихсон”гэхэд Үйлсээ:” Яг юу тохиолдсон юм бол?Чи дургүйцэхгүй бол яриад өгөөч.Хайраа. Бас яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бол оо.Надад хэцүү байна” гэсээр түүн рүү харлаа. Оргил:” Тэгэлгүй яахав.Яг жилийн өмнө ийм болсон юмдаг…”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *