Нүүр Өгүүллэг “САХИУСАН ТЭНГЭР” өгүүллэг “5-р хэсэг”

“САХИУСАН ТЭНГЭР” өгүүллэг “5-р хэсэг”

2 секунд уншина
0
0
406

…Үүлэн:”Хоол нь амттай байна уу?” гэхэд Золоо:” Чиний минь хийсэн хоол хамгийн амттай нь шүү дээ.Би ахиад нэмнэ ээ” гэсээр мишээхэд Үүлэн:” Миний хийсэн хоолыг чамаас минь өөр тоож идэх хүн байхаа

больж дээ” гэснээ ташаагаа тулан Золоо руу уруулаа унжуулан харсанаа нэг их уртаар санаа алдаад “Золоо,миний ханиа.Хоёулаа анх яаж танилцаж байсанаа санаж байна уу?Би яг тэр үе рүүгээ буцмаар

байна аа.Гэгэлзээд л,дурлаад л нэг тийм гоё мэдрэмжийг ахин хүсэж байна.Чамд анх дурлачихаад галзуурах гэж байгаа юм шиг,хол байхаар ямар их санадаг байсан гээч,тэгээд л аав,ээжийг

зөвшөөрөхгүй байхад оргож очоод чамтай суучихсан.Гэр орон ч байхгүй айлын халаас өрөө түрээслээд,олигтой хийчих ажил олдохгүй,мөнгө ч үгүй арга мухардаж,сүүлрүүгээ түрээсээ төлж

чадахгүй зантай шар авгайд хөөгдөөд л явдаг байлаа”гэсэнд Золоо:” Тийм шүү,Ядахад чи минь бие давхар,Билгүүн маань гэдсэнд,тогоо шиг том гэдэстэй юм нөгөө зант шарыг байрнаасаа хөөх гээд ороод

ирэхээр өвдөөд байна,хүүхэд гарлаа гэж айлгаж байгаад гаргачихдаг байсандаа.Хэхэ…” Та муу хоёр их даварч байна аа.Мөнгөгүй байж битгий өрөө түрээсэлж бай.Наад хүүхдээ гарахаар шууд манайхаас юм,хумаа аваад зайлаарай” гэж хэлчихээд л яваад өгнө.Арга ч үгүй дээ.Тухайн үед дөнгөж зах зээлийн үе эхэлж ардчилалтай золгож байсан болохоор хүн болгон л амьдрах гэж хэрэндээ зүдэрдэг байсансан.Гэхдээ манай Хорлоо эгч хүн чанартай. Сүүлрүүгээ миний хүүхдүүд гээд л,”Өөрийн гэсэн гэр оронтой болох хүртлээ манайд байж л байхгүй юу.Эгч нь яах вэ? Амьд хүн аргатай болох байлгүй.Миний олон хүүхдээс ялгаа юу байхав”гэхэд Хорлоо эгчийн нөхөр Дуугүй Ганбаа гэхч шургаж орж ирсэнээ “Харин тийм,Үнэн…үнэн.Миний муусайн хүүхдүүдээс ялгаа байхгүй нь үнэн” гэж хэлж байсныг санаж байна уу? Манай Ганбаа ах ч мөн их шургуу хүн байж дээ” гэсээр

Үүлэн,Золоо хоёр залуу цагийнхаа явдлуудыг дурсан инээлдэж суулаа. Гэнэт Үүлэн: “Ханиа,ер нь бодоод байхад Оргил хүүгээ заавал гадаад явуулж сургах хэрэг байгаа юмуу?” гэхэд Золоо:” Үгүй ээ.Жилийн өмнө анх та хоёр чинь над дээр ирээд заавал Америк явж сурмаар байна.Тэр тусмаа Вэст Пойнтын цэргийн их сургуульд оруулаад өг гээд гуйгаад байсан.Одоо хамаг юм нь бүтчихсэн байхад хайр сэтгэл яриад тэрэнгүй бол үхлээ,хатлаа гээд л,энэ ямар тоглоом уу?Тэгсэн ч тэр хоёр хэзээ ч бүтэхгүй.Газар тэнгэр хоёр хэзээ ч нийлдэггүй шиг”гэсэнд Үүлэн:” Золоо,Чи чинь яасан сонин юм ярьдаг юм бэ? Бүтэхгүй гэдэг чинь юу гэж байгаа юм.Чамтай анх суух гэхэд бүх хүмүүс эсэргүүцэж,чи бид хоёрыг бүтэхгүй,чамайг гудамжны хулигаан,шоронгийн хоригдол гээд ад үзэгддэг байсан.Одоо тэгтэл чи баян,томоохон компаны захирал хийгээд явж байна. Түрүүн хоёулаа юу,юу ярилаа санахгүй байна уу?Цаг,цагаараа байдаггүй шүү дээ” гэсэнд Золоо ” Тэгвэл тэр хүүхдэдээ өөрөө толгойгоо мэд гэж хэл.Дараа нь харамсаад,чиний зөв байсан байна гээд хүрээд ирэв ээ Үүлэн гуай” гэж хэлчихээд босоод явчихав. Удалгүй хаалга онгойж Оргилын ” би ирлээ” гэх дуу нь сонсогдоход Үүлэн гүйхээрээ шахуу үүдний өрөөнд очтол Оргил инээсээр зогсох ба түүний ард Үйлсээ биеэ хумиад нуугдчихсан,араас нь нүдээрээ сэм харж байлаа.Үүлэн:”Миний хүү чинь зочинтой ирсэн юмуу?”гээд шивнэн асуухад Оргил инээснээ “Харин тиймээ. Манай найз охин ичээд,миний ард нуугдаад байна аа” гэсэнд Үүлэн ” Царай муутай болохоор ичээд байгаа юм биш үү?” гэж асуусанд ” Үгүй ээ.Их хөөрхөн.Яг хүүхэлдэй шиг,Эгдүүтэй…Та хар л даа” гэсээр Үйлсээг угз татан хажуудаа авчран тэврэхэд Үйлсээгийн нүд бүлтрэх шахам том болж,сандран зогслоо. Үүлэн хэсэг түүнийг ажиглан харсанаа ” Ямар сайхан охин бэ? Миний муу дэлчгэр шарыг яаж тоосон юм” гэсэнд Оргил чанга дуугаар “Ээж л дээ” гэж дуугарахад Үйлсээ яг инээх шахав. Үүлэн:”Заза больчихоё.Алив орцгооё.Үүдэнд зогсоод байх юм.Зочин дагуулж ирчихээд” гэсээр зочны өрөө рүүгээ

-орж бай- гэж заахад Оргил явахдаа эргэж харсанаа ээж рүүгээ :”Тоочихсон л байгаа биз дээ.Би чинь сайхан залуу шүү.Хмм” гэж нүдээ шилбэдэн худлаа маягласаар Үйлсээг дагуулан орлоо. Үүлэн Оргилыг :”Гөөмөн алиа шүү чи” гэсээр араас нь очиж,Үйлсээтэй танилцан,тэр гурав ярилцан суутал дээд давхараас Төгөлдөр гал тогооны өрөө рүү ус уухаар бууж ирлээ. Үүлэн араас нь:”Миний хүү зочин ирчихсэн байна.Мэндэлчихээд яв” гэхэд Төгөлдөр -гайтай юм- гэж амандаа үглэснээ ” Заза” гэсээр зочны өрөөнд орж ирэв.Оргил:” Өө миний дүү,Хурдан хүрээд ир.Ах нь найз охинтойгоо ирсэн”гэхэд Төгөлдөр амандаа” Гийгүүлж дээ.Ах ч гэх шиг.Өөртэй нь таарсан хачин гуйлгачин дагуулж ирээ биз” гэж үглэсээр очиход Үйлсээ өөр рүү нь инээмсэглэсээр харан угтав. Төгөлдөр Үйлсээг харсанаа хөшчихсөн мэт ширтэн зогсоход Оргил ” Хөөе Төгөлдөр, Зүгээр үү ” гэсэнд Төгөлдөр гэнэт ухаан орж ” Аан зүгээр,Яавал гэж” гэсээр инээхэд Оргил “Энэ охин минийх шүү.Битгий хараад бай” гэж хэлээд Үйлсээгийн нүүрийг цээжиндээ наагаад тэвэрчихэв. Төгөлдөр:” Их юмаа харамлаж дээ” гэж хэлчихээд дээшээ өрөө рүүгээ явахад араас нь Оргил ” Чи л өөрөө миний найз охин руу шүлсээ гоожуулаад хараад байсан биз дээ.Тэгэхээр чинь би харамлахгүй яадаг юм” гэж тоглонгүй хэлээд бид

хэд инээлдсээр үлдэв. Төгөлдөр өрөөндөө орсоны дараа зүрх нь маш хүчтэй цохилж,тэр охины царай харагдаад болж өгөхгүй байлаа.”Ямар хөөрхөн охин бэ? Даанч…Ийм хөөрхөн юм байж яаж энэ нэг дэлдэн шар юмыг тоодог байна аа.Арай мөнгөтэй баян гэдгийг нь дуулаад манай ахад наалдсан биз.Тэгсэн л болж таарлаа.Ар гэр нь ядуу гэсэн,тодорхой л юм байна, Гэхдээ түүнийг бодох төдийд догдлоод байх юм” гэж бодож,хөрвөөсөөр унтаад өгөв..

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *