
…Оргилоо үгүй ээ,битгий”гэж орилсоор дапхийн цочин сэрлээ. “Ёохх Ашгүй зүүд байж.Ямар муухай зүүд зүүдлэв ээ” гэж бодон цаг хартал үүрийн 5 цаг болж байв. Санаа зовоод утсаа шүүрч аван Оргил руу
шууд залгалаа.Нэлээд дуудуулж байж утсаа авсан Оргил нойрмог хоолойгоор” Байна хайраа.Хар үүрээр юу болсон юм.Хайрыгаа санаад байгаа юм уу?” гэж эвшээлгэсээр ярихад нь би “Хайрынх нь санаа
зовоодоо.Би сая чамайг үхчихлээ гэж зүүдлээд зүрх минь зогсчих шахлаа.Одоо хаана явж байна.Хот орсон уу? Болгоомжтой яваарай.Би айгаад байна” гэхэд Оргил “Ингээд хайр хүргээд байдаг юм ш дээ.Хайр
нь одоо бараг хот орох гэж байна аа.Чи минь намайг үхэж байна гэж зүүдэлсэн юм бол би бараг мөнхрөх байхаа.Хэхэ.Одоо миний хайр надад санаа зоволгүй унтаж амар за” гэж хэлэхэд нь би ”
Заза.Ойлголоо.Чинийхээ хоолойг сонсчихсон болохоор бүр сэтгэл амарчихлаа.Одоо бөх гэх чинь унтана аа.Гэхдээ би чамайг санаад л байна” гэсээр ярьж байтал гэнэт ээж сэрээд “Хөөе чи

унтаач.Галзуурчихсан юм шиг хар үүрээр хэнтэйгээ юугаа яриад байгаа юм.Хүний нойр сэрвэгнүүлээд.Одоо унт”гэж зандрахад нь би “баяртай хайраа,ээж загнаад байна” гэхэд Оргил инээснээ ” Манай ээж ч атаман шүү. Заза,би хот ороод залгая.Хайртай шүү миний нялх гүнж” гэсээр утсаа салгаж,миний ч санаа амран буцаад унтчихаж билээ… … Удалгүй тэр минь залгаад хотод оччихсон ,одоо юм,хумаа бэлдээд Америк нисэх гэж байгаа тухайгаа ярилаа. “Орой нислэгтэй, Гэхдээ би явмааргүй байна аа.Үйлсээ Чамгүйгээр тэнд би яаж байх юм.Би чадахгүй ээ.Одоог хүртэл чамайг санаад галзуурах шахаж байхад таван жил гэдэг чинь арай л урт хугацаа байна” гэсээр ярихад нь ” Үгүй ээ хайраа.Бие,биендээ хайртай бол тэр цаг хугацаа гэдэг
чинь асуудал биш шүү дээ.Чи надад амласан.Намайг гүнж шиг амьдруулана гэж.Тэгэхийн тулд Америк явж,мөрөөдлөө биелүүлчихээд надтай гэрлэж зөндөө олон хүүхэдтэй болоод аз,жаргалтай амьдрана гэж хэлсэн. Одоо тэр амлалтандаа хүр” гэхэд тэр нэлээд уйлчилсан бололтой хоолойны өнгө нь сааралтчихсан ” За, Гэхдээ яг одоо чи л надад хэрэгтэй.Чи ер нь миний хажууд байж болохгүй юм уу?Яагаад надаас хол байгаад байгаа юм.Тэгэх тусам чинь надад маш хэцүү байна. Чамдаа дэндүү хайртай, бүр өөрөөсөө ч илүү” гэхэд нь миний нулимс өөрийн эрхгүй урссаар байсан юм. Гэнэт цаанаас аав нь дуудсан бололтой ” Хайр нь эргээд ярья” гэсээр утас нь тасарчихлаа. Маргааш нь бид хэд малын толгой шийр чанаад, гурилаар бүтээж болгочихоод түмпэнд гарган,шөлөнд нь будаа хаяад идэж суутал гаднаас манай дүү Байгаль бөөн баяр болчихсон “Үйлсээ аниа Оргил ах ирж байна” гэхэд нь би ” Худлаа эгчээрээ тоглоод л.Өчигдөр ах нь Америк руу онгоцоор нисчихсэн гэж хэлээ биздээ” гэсээр тоосон ч үгүй. Удалгүй Оргил ч ороод ирлээ. ” Үгүй ээ ингэхэд би зүүдлээд байна уу даа.Алив намайг чимхдээ” гэхэд Оргил миний хацарнаас чимхээд авлаа. “Яая,өвдөж байна. Зүүд биш байна” гэсээр инээхэд ” Эгдүүтэй гэдэг нь. Чамайг санаад нислэгээ хаяад,гэрээсээ оргоод хүрээд ирсэн.Баларсаан” гэж инээснээ намайг хажуунаас минь тэврээд,үнсээд л суугаад байлаа. “Чамайгаа ямар их санав аа.Чамгүйгээр нэг ч өдөр амьдарч чадахгүй юм байна,миний
мансууруул.агч бодис” гэхэд нь “Би ч гэсэн чамайг санасан.Чамайг явсаны дараа хар дараад,үнэхээр их айсан. Чамгүйгээр амьдрана гэдэг үнэхээр утгагүй мэт санагдсан шүү. Би чинь чамдаа хайртай.Бүр өөрөөсөө ч илүү их чамайг хайрладаг” гэсээр энгэрээс нь маш чангаар тэвэрч авахад,”Тэгвэл тэр хайр чинь хэр их амттай юм?” гэж асуухад нь түүний уруулан дээр маш удаан үнсээд “Яг энэ үнсэлт шиг” гэж хэлээд би түүнийгээ улам чанга тэвэрсэн юм.Манай дүү нар ч гэсэн Оргил ахаа гэж тэвэрч аваад,бөөн л биенээ санасан хүмүүс

эрхлэлдэнэ.Тухайн үед ээж маань ажлаасаа хараахан ирээгүй,ээжийг урдаас нь тосохоор Жигүүр явчихсан байсан юм. Гэнэт би түүнээс “Америк явахаа бүр болих гэж байгаа юмуу?” гэхэд тэр минь ” Явна аа.Гэхдээ чамтайгаа цуг” гэж хэлэхэд би бүр гайхаж орхилоо. Удалгүй нохой хуцах чимээ гарч Ээж, Жигүүр хоёрын дуу дуулдан,тэд маань ч орж ирцгээлээ…