Нүүр Өгүүллэг “САРААНА” өгүүллэг төгсгөлийн “7-р хэсэг”

“САРААНА” өгүүллэг төгсгөлийн “7-р хэсэг”

12 секунд уншина
0
0
985

22 настай Сараана Эмчийн өрөөнд уйлж суусан тэр өдрөөс хойш хэдийн 6н жил өнгөрчхөж. Эмчийн – нас чинь бага байна , дээрээс нь урагт халдварласан байж магадгүй чи сайн бодож үзээрэй , өвчиний

тухайд бол санаа зоволтгүй 100% эдгэнэ гэж хэлсэн үгс түүний толгойд 3шөнө эргэлдэж гэрийнхнээсээ нууцаар үр хөндүүлэхэд хүргэжээ. Эмчилгээ хийлгээд 2сар орчим юу ч хийлгүй гэртээ амарч биеэ

тэнхрүүлсний дараа агентлаг дээрээ өнждөг болов. Өвчиний тухайд тэр хэнд ч хэлэлгүй нууцалсан юм. Харин үүнээс хойш үеийн залуучуудтай учир ургуулахаа нэг мөр больжээ. Гэвч Содхүүтэй хэд

хэд уулзаад ахиухан мөнгө авчихдаг байсан учираас тэндээс нь үлдсэн муу зан хатгаад ер болсонгүй. Удвалд эвтэйхэн ойлгуулаад хэд хэдэн уулздаг хүнтэй болоод авав. Тэр дунд нь уул уурхайн эздээс

авахуулаад улсын их хурлын гишүүн ч байлаа. Хааяа аялаж байгаа нэртэй Удвалын даалгавраар Гэрэлтэй хамт урд Бээжинд очиж нэг хоёр сар болчихоод ирнэ. Тэндхийн томоохон шөнийн цэнгээний

газар агентлагтай нь гэрээ хийж хэдэн модел сонгоод ширээний хүүхэн хийлгүүлдэг байв. Хөлс нь боломжийн хажуугаар нь газар ч үзчихнэ гайгүй хэдэн хятадуудтай нь нэмэлт хөлсөөр тохироод явчихна гээд л ганцхан сарын дотор 5,6 саяыг хангалттай олоод ирнэ. Гэвч хялбархан олсон мөнгө нь яг тэр замаараа юу ч бололгүй нэг л мэдэхэд дуусчихна. Хажуугаар нь загварын шоу арга хэмжээгээ ч мартсангүй. Танихгүй хүний нүдэнд бол хөөрхөн олны танил болчихсон ганган дэгжин цэвэр цэмцгэр сайхан загвар өмсөгч бүсгүй гэвч цаанаа боловсон гэрээт биеэ үнэлэгч л болчихоод байлаа. Сараана яг иймэрхүү маягаар ойрын 6 жил амьдарчихаж. Сургуульд ч сурсангүй , насаараа залуу сайхан төрхөөрөө гангарах юм шиг л бодож явна. Харин саяхнаас түүний агентлагт шинэ охин үзэгдэх

болов. 17настай Гэгээ гэх тэр охиныг харах бүрт ёстой л нэр шигээ гэгээ цацруулсан охин байлаа. Харин тэр нэг өдөр Сараанад Гэгээтэй дотносох боломж гарсан юм. Гэрэл түүн дээр хүрч ирээд -Удвал захирал нөгөө дуудлага худалдаагаа эхлүүлэх гэж байна энэ удаад Гэгээг оруулмаар байна гээд байна тэгээд чамайг эвтэйхэн ойлгуулаад хэлчихэж чадахуу ?! Гэж байна чи яахын гэхэд нь Сараана заза би хэлээд л үзье гэв. Гэгээг агентлагаас гарах үед нь тосож уулзаад нэг газар сууж ярилцхаар боллоо. Ойрхон байрлах цэвэрхэн кофе шоп -д орж уух зүйлсээ захиалан тухлан сууцгаав. Сараана яг юу гэж хаанаас нь эхлүүлхээ мэдэхгүй -чи загвар өмсөгч болох дуртай байна уу гэж өөрт нь ч хачин санагдах асуулт асуучихав. Харин Гэгээ огт гайхсан шинжгүй тиймээ би бүр мэдээ орсон цагаасаа л үүнийг хүсч үүний төлөө биеэ бэлдэж ирсэн , миний мөрөөдөл бол victoria secret -ийн тайз…удахгүй ээ би удахгүй л гадаадын зах зээлд хамгийн эрэлттэй модел болох болно гэж өөртөө тун их итгэлтэй хэлэв. Ярьж байхдаа нүд нь гялалзаж буйг харвал энэ үнэхээр л түүний мөрөөдөл бололтой харин миний хувьд тийм байж чадсан билүү ?! Гэж Сараана дотроо бодоход хүрэв. Нэгэнт л гадаад гэдэг яриа эхэлснийх Сараана үүн дээр дөрөөлж асуухаар шийдэв. Тэр хэлэхдээ чамд хүслээ биелүүлэхэд мөнгө хэрэгтэй , харин их хэмжээний мөнгийг яаж олохуу ?! гэснээ цааш үргэлжлүүлэн өөрт нь анх Гэрлийн ярьж байсан зүйлийг тэр

чигт нь хэлж орхив. Чимээгүй сонсож суусан Гэгээ тайвнаар инээмсэглээд таны яагаад энэ тухай надад хэлээд байгааг би бараг л гадарлачихлаа . -Би ийм замаар явах байсан бол өнөөдөр загвар өмсөгч болох шаардлагагүй л явчихна шүүдээ. Хэрэв одоо би мөнгө олохын тулд өөрийнхөө биеийг үнэлвэл мөрөөдлөө дагаж загвар өмсөгч болоогүй загвар өмсөгч гэдэг нэрээр халхалж биеэ үнэлэх гэж л энэ салбарт орсон болчихно шүүдээ. Би Монголд загвар өмсөх ямархуу байдгийг гадарлаж байсан гэхдээ миний баримталдаг хатуу зарчим бол би өөрийн үнэ цэнээ хэзээ ч хэдэн төгрөгөөр арилжихгүй гэж үздэг хэмээн их л эвтэйхэн хэлж орхив. Сараана ч үнэхээр хэлэх үггүй боллоо тэгcгээд энэ тухай ярихаа болив.Цааш нь Гэгээ гийн ахуй амьдрал сургууль соёлын талаар асуугаад өөртэй нь адилхан бас л эмээ өвөөгийн хүүхэд гэдгийг мэдлээ. Сараана тэр хоёр тэнд хэсэг буу халж суугаад салцгаав. Гэртээ ирсэн хойно түүнд Гэгээ бодогдоод огт болсонгүй. Тийм , ухаалаг хэрсүү , ирээдүйд яах талаараа хүртэл бүр нарийн төлөвлөчихсөн байдаг шүү. Би ч түүний насан дээр хэдэн зураг авалтанд ороод овоо хэсэг хүмүүс таньдаг болоод ирэхээр хамраа жаахан сөхчихсөн , хэдэн ивээн тэтгэгч нарынхаа өгдөг мөнгөөр энд тэнд наргиастай, надаас сайхан нь энэ хорвоод байна уу гээд л их л цамаан явж дээ. Тэгэхэд тэр тийм ухаантай ер нь миний загвар өмсөх , загвар өмсөгч болсон ч дээ чааваас муу найз маань л түлхэж оруулаагүй бол би энэ салбарыг тэгэж их мөрөөддөг байсан билүү?! Гээд л тэр шөнө их юм бодож хонов. Тэр өдрөөс хойш Гэгээтэй бага багаар дотносов. Сарааныг дандаа гэгээлэг зүйлд уриалж ,хүсэл мөрөөдөлтэй болгодог хүн нь тэр болсон байлаа. Хаана л хэл ярианы сургалт ,элдэв бүжгийн дугйлан , сонирхолтой илтгэл болж байна хамт явъя гэнэ. Сараана Гэгээг дагаад бага багаар өөрчлөгдөж байгаагаа мэдрэв. Урьд нь зугаа цэнгэлд хөл алдаж байсан цаг хугацаагаа бодоод үнэхээр их харамсдаг болов. Нэг гэм нь энд тэндхийн загварын шоу арга хэмжээнд оролцохоор хэдэн томчууд нь

Гэгээг өвөртөө оруулахын хүслэн болчихоод зүгээр явуулдаггүй байв. Тэр хэнд нь ч нүүр өгдөггүй байсан юм. Сарааныг гэртээ өнжсөн тэр нэг өдөр Гэгээ уулзъя хэмээн залгалаа. Тэр хоёрыг уулзахад Гэгээгийн хөл газар хүрэхгүй баярлаж нисэх шахаж байгаа нь илт. Сараана яг энэ мэдрэмжийг хамгийн сайн таниж байв. Яасан дурлачихаа юу?! Гэж түүнийг асуувал Гэгээ дурласан бүр үерхэж байгаа хэмээн байдгаараа инээж харагдана. -За ямархуу залуу юм бэдээ?! -Тэр үнэхээр халамжтай , царайлаг бид хоёр саяхан болсон усны хувцасны шоун дээр танилцсан юм л даа ямартай ч нэг их удаагүй ч тэр миний араас шаргуу гүйсэн , надад анх удаа л ийм мэдрэмж төрж байна тэгээд өнөөдөр үерхэх санал тавихаар нь зөвшөөрчихлөө. -Заза чамд л сайхан байгаа бол болоодоо /инээв/ -Гол нь надаас хэд ах л даа , бас миний олж харсанаар нилээн бэл бэлчинтэй айлын хүүхэд бололтой би үүнд л санаа зовоод байна өөрийгөө гологдох байх гэж бодох юм – Зүгээрдээ та хоёрын сэтгэл л нийлвэл бүх юм нь аяндаа болно шүүдээ …..Тэр хоёрын дунд иймэрхүү яриа болоод өнгөрөв. Гэгээг агентлаг дээр байх хугацаанд байнга шахуу цэцгийн баглаа бэлэг сэлт хүргэлтээр ирдэг нь ихээхэн мөнгөтэй хүний үйлдэл шиг Сараанад санагджээ. Тэгэж байтал нэг өдөр Гэгээ нэг их маск нүдний шил болчихсон Удвалаас түрүү долоо хоногт орсон зураг авалтныхаа мөнгийг авахаар ирэв. Удвалын өрөөнөөс гарч явахад нь Сараана гүйж очоод мэндэлтэл -хоёулаа гарчихаад ирье гэв. Түүнийг дагаад

гартал тэр гэнэтхэн уйлчихав. Сараана гайхаж бие хаа чинь зүгээрүү , гэрийнхэн чинь зүгээрүү гэтэл Гэгээ маск нүдний шилээ аван Сараана руу харав . Түүний нүүр нэлэнхүйдээ хавдаад хөхөрчихөж. -Тэр ийм болгочихлоо намайг цаашид загвар өмсүүлэхгүй гэсэн… Найз нөхөдтэйгөө хүртэл хардаад сая 2 хоногийн өмнө тэднийд найзууд нь цуглараад бид хэд хөгжилдөж байтал нэг найз нь санамсаргүй миний хувцасан дээр ууж байсан зүйлээ асгачихсан. Надаас зөндөө уучилалт гуйгаад миний цамцыг арчиж өгөх маягтай зогсож байтал тэр цаад өрөөнөөс орж ирэхдээ харчихаад тэр үедээ юу ч хэлээгүй. Дараа нь бүх найзууд нь явсан хойно намайг….. гээд уйлж гарав. Түүнийг овоо тайвшруулаад гэрт нь хүргэж өглөө. Тийм сайхан охиныг даанчдээ гэж Сараана бодохдоо нөгөө залууг нь хэд хоног дотроо зүхэв. Гэгээ үзэгдэхээ больлоо нэг утсаар ярьтал түүнтэйгээ эвлэрсэн хэд хоног хөдөөгүүр аялчихаад ирлээ гэв. Удвал дахиад Гэрэл ,Сараана хоёрыг Бээжингийн шөнийн цэнгээний газар луу явуулхаар болов.Сараана дургүй байсан ч Гэрлийн ятгалганд бас хэдэн төгрөг нь бодогдоод аргагүй явахаар болов….. Нэг сар орчим болоод ирсэний дараа шууд л Гэгээтэй уулзах хүсэл төрөв. Түүн рүү залгатал утас нь холбогдох боломжгүй байлаа. Гэртээ ирээд амарч байтал утас нь дуугарав. Гэрэл -Хүүеээ нөгөө Гэгээ өнгөрчихжээ чи сонссон уу?! гээд их л сандарсан байдалтай хэлэв. -юу чи тоглоод байгаа юм уу?! -юу гэж ийм юмаар тоглодог юм бэ?! Удвал захиралаас асуу гэв. Сараана утсаа салгаад

яаран Удвал руу залгаж асуулаа түүний хоолой зангиран та хоёрыг ирэхээс хоёр хоногийн өмнө ийм явдал болчихлоо. -би нэг загварын шоунд оролцуулах гээд залгатал найз залуугийн даа байна удахгүй очлоо гэсэн боловч ирээгүй тэгээд л ийм зүйл болчихсон байсан гэв……….. 33настай Сараана Түүнтэй насаараа хамт байгаагүй ч дотносож нөхөрлөсөн тэр богинохон хугацаанд өөрийнхөө орон зайг баттай үлдээж чадсан Гэгээг өнгөрсөн гэдгийг дуулсан тэр үеэс Сарааны биенийх нь тал байхгүй болчихсон юм шиг хөндий хоосон санагдах болжээ. Найз залуу нь гэх этгээд хардалтын улмаас биенд нь халдаж ноцтой гэмтэл учруулсан ч тэр нь үхэлд хүргэх шалтгаан биш гэх хэвийн бус дүгнэлт эмнэлэг , цагдаагаас ээлжлэн гарсаар эцэстээ тэр залуу суллагдсан. Хууль бол мөнгөтэй хүнийг л халхалдаг зүйл юм байна гэдгийг Сараана тэр үед маш сайн ойлгожээ. Гэгээгийн ажил явдал дээр өндөр настай ,үс нь бууралтсан ,ядарсан хоёр хөгшинийг хараад өөрийн эрхгүй нулимс нь асгарав. Тэр энэ мөчөөс эхлээд л өөртөө хатуу тангараг өгчээ. Найз минь би чиний үргэлжлэл , гэж өөртөө шивнэсэн тэр өдрөөс хойш Сараана өөрт хамааралтай бүх ивээн тэтгэгчдээсээ харилцаагаа тасалж агентлагийнхаа гэрээг цуцлан ,өөрийгөө зүгээр л Гэгээгийн хэлдгээр загвар өмсөгч нэрээр халхалсан биеэ үнэлэгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч цаашид иймэрхүү байдалтай байж болохгүй гэдгийг маш сайн ойлгов. Харин тэр урдаа маш том зорилго тавьсан нь өөрийнхөө төлөө Гэгээгийн төлөө түүн шиг загвар өмсөгч болох чин хүсэл эрмэлзэлтэй бусдаас

өөр охид залуучуудыг олж зөв замаар зөв тийш нь чиглүүлж өгөх гүүр нь болох байв. Тэгэхийн тулд тэр маш олон зүйл сурч мэдэн өөрийгөө эхлээд хөгжүүлэх шаардлагатай болов. Сүүлийн 9,10 гаран жилийг тэр сурах ,мэдэх ,төлөвлөхөд зарцуулав. Энэ 10н жил түүний амьдралын хамгийн их зүйлийг мэдэж олж авч зөв замруугаа орсон үе байлаа. Ингэсний хүчинд өөрийн гэсэн Гэгээ загварын агентлагаа нээж , олон олон Гэгээ шиг хүсэлтэй охид залуучуудыг олж зөв замаар мөрөөдөлд нь хүргэхээр хичээх болов. Ингээд түүний их амжилт , их ололтын жилүүд ирж байна……………… Харин ухаангүй, цадиггүй явсан тэр үеийн хар бараан бүх зүйл цусанд нь л үлджээ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *