Home Өгүүллэг “САРААНА” өгүүллэг “6-р хэсэг”

“САРААНА” өгүүллэг “6-р хэсэг”

18 second read
0
0
2,162

Тулгат руу харан инээж байсан царай хормын төдийд айдас сандарлаар солигдлоо.Энэ олон сөрөг сэтгэл хөдлөлүүд нэгэн зэрэг илрэхээрээ хүн ухаан алдах шахдаг ажээ. Сараана юу болоод байгааг

ойлгож амжаагүй байтал дахин нэг гэнэтийн үйл явдал…..Энэ л биш шүү бурхан минь би зүүдэлж байгаа биздээ бурхан минь гэж дотроо хэдэнтээ шивнэсэн ч Содхүү дүрээрээ өмнө нь зогсож байв. Тэр бууж

ирээд Сарааныг огт танихгүй хүн шиг гайхан харсанаа -Миний хүү энэ чинь хэн билээ ?! Гэхэд Тулгат ааваа танилцаач миний найз охин би уг нь хайртай бүсгүйтэйгээ өнөөдөр танайд зочилно оо гэж ээжид

ойлгомжтой хэлсэндээ! гэвэл Содхүү инээн миний хүү чинь аав ээжээсээ тусдаа амьдраад бүүр том болчихжээ , танай хатагтай яахав дээ өөрийгөө тордохоос бусдыг мэдэх биш бас л тэр нүүр амандаа

элдэв юмаа шахуулж яваа биз алга л байна….Тулгат өөө ээж сонин штээ за та ямартай ч найз охинтой маань танилц л даа…. Содхүү Сарааны гарыг өвдтөл базаад өөрийгөө Тулгатын аав гэдгийг маш

сайн ойлгуулав. Тэднийг тухалж суух хооронд хаалга дуугаран нэг их ганган цэмцгэр нь дэндсэн эмэгтэй орж ирсэн нь Тулгатын ээж байв. -Миний хүү ирчихээ юу ?! Ээж нь нэг гоо сайханд ороодоо…та хэд сууж байгаарай ээж нь одоохон гэж амандаа үгэлсээр дээд давхар луу гаран алга болов. Сараана байж суухаа олж ядна. Тулгат юуны ч тухай юм бүү мэд нэг зүйлийг аавтайгаа ярин инээлдэж ,аав нь харин үе үе түүний нүдийг хариулан Сараана луу ширтсээр….Түүний тэсгэл алдлаа -Хайраа намайг агентлагаас дуудаад байна би явахгүй бол болохгүй нь ээ гээд түүнийг хариулж ч амжаагүй байхад -Уучилаарай надад ажил гараад би явахгүй бол болохгүй нь ээ хэмээн Содхүү рүү хандан хэлээд босон гүйхээрээ харайхад нь Тулгат -Хайраа хэмээн дагаж босоод араас нь явах гэтэл Содхүү -Миний хүү ирээгүй удлаа жоохон суу л даа ярих юм их байна гээд аваад үлдэх шиг болов. Тэднийхээс гараад Сараана сая нэг цээж дүүрэн амьсгаа авах шиг болж бүгдийг эхнээс нь бодохыг хичээнэ. -Сая юу болоод өнгөрөв өө арай ч дээ юу болчиховоо хэмээн дотроо бодно.Тэрэнд одоо уйлах ч багадаж байлаа үнэндээ Тулгатыг тийм хангалуун амьдралтай элбэг дэлбэг айлын хүү гэдгийг мэдээгүй хайрлаж дурласан ч одоо түүний баттай мэдэж авсан ганц зүйл бол Содхүү түүний эцэг. Хэн нэгэнтэй

ярилцах хэрэгтэй тийм ээ Гэрэл л одоо надад байгаа энэ тухай ярилцаж болох ганц хүн түүн дээр очъё хэмээн бодоод Сараана түүний гэр лүү зүглэв. -Чи сая юу гэсэн бэ?! би буруу дуулчихав уу Арай ч дээ яаж ийм юм … тэр чинь зүгээр л нэг ядарсан оюутан л байсан биздээ юу болоод байна аа гэж Гэрлийн нүд аяганаасаа бүлтрэх шахав. Тэднийг ийнхүү ярилцаж Сарааныг уйлж орилж байх хооронд түүний утсанд Тулгатаас мэссэж ирсэн байв. -Хайраа ажил нь яаж байна , дуусхаараа залгаарай түрүүний гаргасан үйлдэл чинь онцгүй санагдсан шүү гэсэн байлаа. Тулгатын мэссэжийг уншчихаад утсаа чулуудан яах учраа олохгүй байж байтал дахин утас нь дуугарав.. Энэ удаа Содхүү түүнийг уулздаг газраа яаралтай ирэхийг шаардсан байв. -Би одоо яах вэ ингээд энэ чигээрээ алга болчих юмсан би яах вэ?! гэхэд Гэрэл -За чи яв , очиж уулз арай ч алчихгүй байлгүй мэдээгүй гэдгээ хэл. .За тиймэрхүү хүмүүсийг уурлуулж л болохгүй шүү дахиж хүүхэдтэй нь уулзахгүй гэдгээ эвтэйхэн хэл!!! Сараана уйлсаар л …. 303тоот түүний анхнаасаа нээх ёсгүй байсан хаалганы гадна тэр дахин ирлээ.Содхүү урьдын л адил буйдан дээр утсаараа юу ч юм үзэж сууна. -За хүүтэй минь хэзээ танилцсан юм дээ гэж тэр тайвнаар асуув. Сараана үүдэнд зогссон хэвээр удаагүй ээ хэмээн арай ядан хариулна…. -Чамайг дан ганц доодхоо биш тархиа бас ажилуулж чаддаг гэж найдаж байна.Тулгат бол миний удам залгах ганц хүү…..би

хүүгээ чам мэтийн охид хүүхнүүдтэй зууралдаад яваасай гэж хүсэхгүй байна….бас миний нүдэнд дахин битгий өрт…үгүй бол чамтай би арай өөрөөр ярих болно шүү гээд урд нь ирэн зогсов. Сараана юу ч хэлж чадсангүй..үнэндээ түүнд хэлэх ч үг. олдсонгүй дэмий л доошоо харан зогссоор. Миний үгийг ойлгосон гэж найдъя гээд Содхүү хажуугаар нь зөрөн гараад явлаа. Түүнийг явсаны дараа Сараана тэр өрөөнд хэсэг азнав. Тэр Тулгатыг ингээд орхиход хэтэрхий харамсалтай байлаа. Миний анхны хайр ,анхны гэх бүх зүйлийн минь эзэн хайрт минь хэмээн түүнийхээ тухай бодон өөрийгөө зэмлэж суув. Ганц өдөр ээжийнхээ гарын хоолыг идэн төрсөн гэртээ хоноод явахаар шийдсэн Тулгат Сараанаас хариу хүлээн утсаа ширтсээр…..Шөнө дунд орж ирсэн Содхүү хүүгээ унтаагүй байгааг анзааран -Алив миний хүү аавтайгаа сууж жоохон юм ярь л даа гээд цуглуулганаасаа нэг виски гарган ирж өөртөө хундагалав. -За гэж хэлсэн ч Тулгат дотроо Сарааныг бодсоор л ….. -Миний хүү аав нь чамд хатуудаа хатуу л хандаж байсан байх ямар сайндаа л наад загвар энэ тэрийг чинь ойлгохгүй хөөж туухдаа хүртэл хүрч байхав. Чи чинь миний ганц хүү шүүдээ ,одоо байгаа бүх зүйл бүгд чинийх л гэсэн үг тиймээс л аав нь чамайг жаахан ухаантай байгаасай гэсэндээ тэгэж хатуурхдаг байсан юм шүү.. Гээд аягатайгаа ганцхан амьсгаагаар хөнтөрч орхиод -Аав нь чамаас юу нуухав чиний дагуулж ирдэг тэр охин чинь аавых нь өвөрт орсон хэд хэдэн удаа ,тийм ээ аав нь ээжийг чинь хуурсан гэхдээ

миний насан дээр ирэхээр чи бүгдийг ойлгоноо ойлгоно..Харин тэр охины тухайд мөнгө л байвал юу ч хийхээс буцахгүй бусдаасаа ялгарахгүй нэгэн миний хүү ухаантай шүү аавыгаа уучилаарай….гэж мөрөн дээр нь нэг алгадаад унтхаар явав. Эрэгтэй хүний хайр гэдэг өөрийг нь доромжилсон мэт санагдсан мөчөөс эхлээд хөрдөг аж. Тулгат тэр бүх явдалтай охидыг мэдэх ч Сарааныг арай ч тийм биш гэж бодсон нь эндүүрэл байж хэмээн дотроо -Чиний бүх юм хуурамч байжээ. эцэгтэй нь уулзаж тэтгүүлээд хүүхэдтэй нь зугаацаж эрхэлж явах жаргалтай байсан юм биздээ. Их л зугаатай байждээ Сараана чи арайч дээ бусдаасаа ялгарахгүй муу г…й гээд дотроо дэлбэрэх шахав. Энэ өдрөөс хойш түүний царайг харахыг ч хүссэнгүй үнэндээ түүний ой дэндүү ихээр гутаж огиудас нь төрж байлаа. Сараанад Тулгаттай ярих зориг хүрсэнгүй. Өөрийг нь мэдээгүй хэмээн бодож байсан ч тэр өдрөөс хойш мөн л түүнтэй таарахыг хүссэнгүй.Тулгатын огт холбоо барихгүй байгаа нь ч түүнд амар байв. Гэрэл түүний сэтгэл санааг сэргээж байна гээд нэг хэсэг дагуулж яван сайн ч наргилаа. Энэ тэндхийн үдэшлэг, зугаалга , шоу цэнгээнийг алгасхаа болив. Тэгэж явахдаа хэд хэдэн залуучуудын өвөрт ч орчихлоо. Араас нь гүйх залуучууд түүнд огтхон ч сонин биш болж арай гайгүй таалагдсан хэдтэйгээ ганц хоёр унтаад л дараагийн удаа нүүр өгөхөө больж харилцаагаа тасалчихна. Хажуугаар нь агентлагийнхаа хэд хэдэн ажилд оролцоод хэдэн сар хагас дутуу ухаантай юм л явах болов.

Ойролцоогоор таван сар өнгөрчээ. Нэгэн дотуур хувцасны загварын шоуны үеэр Сарааны өмсөж гарсан дотуур хувцас дороо бохирдчихов. Хувцасаа хүлээлгэж өгөхөөс санаа зовоод бушуухан шиг цүнхлээд шоуг дуусахаас өмнө хэлэлгүй яаран гэрийн зүг явлаа. Гэртээ ирэхэд өөрийнх нь өмсөж буй дотуур хувцас бас л нойтон оргиод нэг л биш ийм их шингэн цус юмуу гэхээр биш өөр юу байдаг билээ гэж бодсоноо ойрын хэдэн сар биенийх нь юм огт ирээгүйг гэнэт саналаа. Хэдэн сар ирээгүй юм чинь хэд хоногоос ирэх гээд л ийм их шингэн ялгараад байгаа юм байхдаа хэмээн бодоод дотуур хувцасаа сольж өмсөөд тоолгүй орхичихов. Хэд хонолоо сүүлдээ гадуур явахаас ч санаа зовмоор дотуур хувцас өмд нь нэвт нороод эмзэг газар нь загатнаад нэг л биш боллоо. Ялгарч гарч байгаа юм нь хүртэл ихсээд аргагүй Гэрэлд хэлэв. -Хүүшээ чи тест авч үзээч ээ наадах чинь биений юм ирэхгүй байгаатай ямар ч хамаагүй юм бишүү хоёулаа эмэгтэйчүүдийн эмч дээр очиж үзүүлье гэж Гэрэл хэлэв. Сараана Гэрлийг дагаж яваад эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэв. Анх удаа танихгүй хүний өмнө бүхнээ дэлгээд хэвтэх эвгүй санагдсан ч хэдийн ажилдаа дөжирсөн эмчийн юу ч болоогүй мэт харцыг хараад арай тайвширав. -Заа их л юм гараад байгаа юм байна шижилгээ авнадаа хө за толь хийлээ жирэмсэн энэ тэр биш биздээ гэж эмчийг асуухад -Биш….биш гэж эмчээ миний биений юм ойрын 4 ,5 сар үзэгдсэнгүй энэ гараад байгаа юмтай холбоотой байна гэж байхуу ?! Гэвэл эмч чи

чинь юу ярьдаг хүүхэд вэ тест авч үзсэн юмуу…алив бос энэ манай хажуугийн тасагт эхо байгаа тийшээ очоод харуулаатах сонин юм ярьдаг хүүхэд вэ ?! Гээд их л цухалдав. Хажуугийн тасаг руу нь очин гаднаа эхо гэж бичсэн хаалгыг татвал нэг эмч сууж байлаа.эход харуулах гэсэн юм гээд мэдэхгүй зүйлээ асуугдаж байгаа хүүхэд шиг эв хавгүй асуувал эмч за ийшээ орж ирээд хэвтчих гээд их л уриалгахан хэлэв. Гэдсэн дээр нь юу ч юм нэг шингэн асгаад багажаараа дээш доош илэн дэлгэц рүү харах эмч за биений юм нь сүүлд хэзээ ирсэн бэ гэхэд Сараана сайн санахгүй байна 4, 5 сарын өмнө л…..гээд чимээгүй болов -аанхаан заа баяр хүргье ямартай ч 22долоо хоногтой жирэмсэн байна зүрхнийх нь цохилтыг сонсоорой гэв…өрөөгөөр дүүрэн бяцхан зүрхний цохилох чимээ сонсогдож Сараана гайхсан ч түүний дотор өмнө нь огт мэдэрч үзээгүй хайр мэдрэгдэв. За хүйс нь гээд хэлэх гэтэл эмчээ хэрэггүй ээ би дараа мэдчихье гэж хэлээд эмчийн цааш хүүхдийн талаар ярих зүйлсийг ч анзаарсангүй чухам цаашаа яах тухайгаа бодож байв Тулгатад хэлмээр байвч үнэндээ тэр. Тулгат ,Содхүү 2 -ын аль нь болохыг мэдсэнгүй. Эхоныхоо бичиг бас тэр бяцхан амьтны зурагтай авч гараад Гэрэлд үзүүлтэл тэр -чи нээрээ шоконд оруулж ханахгүй юмаа чамаас болж удахгүй зүрхээр явах байхаа би гээд л баахан юм ярилаа .Ярисан бүгд нь түүний чихний хажуугаар өнгөрч байв. Гэрлээс салаад гэртээ ирлээ. Өрөөндөө хэсэг хэвтэж байтал угаагаад хатсан хувцсыг нь оруулж ирсэн эмээгээ

хараад өөрийн мэдэлгүй уйлчихав….-Яав миний охин юу болсон ?! Гэж эмээ нь сандран асуутал Сараа нь босоод цүнхээ уудлан эхонд харуулсан бичгээ сарвайв. -Ээ тэнгэр минь гэж ,ээ бурхан минь гэж ийм том болтол нь эмээдээ хэлэлгүй яадаг хүүхэд вэ чи ?! Гээд эцэг нь…..гээд асууж амжаагүй байтал толгой сэгсрэн уйлах охиноо хараад өрөвдөж хайрлахдаа -Ишшш эмэгтэй хүний зовлон барагдах бишдээ ,нялх юм шүүдээ миний охин чинь….хүнд хүн илүүдэхгүй ээ миний охин гарга…ийм том болсон амьтныг одоо яалтай билээ гээд охиноо тэврэн авч хэсэг хоёул уйллаа. Маргааш нь хэсгийн эмнэлэгтээ ороод дэвтэр нээлгүүлж шинжилгээний бичиг хийлгэж аваад хяналтандаа орохоор болсон Сараана Тулгатад ч тэр Содхүүд ч тэр ам нээхгүй байхаар шийдэж хүүхдээ бусдаас нууцлан гаргахаар шийдсэн байв. Хэд хоног өглөө эртлэн босч шинжилгээнүүдээ өгч дуусгаад хажуугаар нь гэдэс нь мэдэгдэхгүй байгаа учир агентлагийнхаа бас бус ажилд оролцоод явъя гэж бодсон ч бие нь цаанаасаа сульдаад нэг л болж өгөхгүй байв. Нэгэн рекламны зураг авалтаас арай хийн гэртээ ядарч ,унах шахсан амьтан орж ирээд хэвтэж байтал утсанд нь дуудлага

ирэв. Автал эмнэлгээс ярьж байна гэнэ Сарааны нэрийг лавлаж өөрийг нь мөн эсэхийг асуугаад шинжилгээний хариуны талаар яаралтай эмчтэй ирж уулзах шаардлагатай байна гээд утсаа тасалчихав… Сараана гайхаж хоцрон эмнэлэг рүү явахаар бослоо …Гэрэлтэй нийлэн наргиж энд тэндхийн үдэшлэг алгасахгүй явахдаа гайтай муухай өвчин авсанаа тэр даанч гадарласангүй…..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…