Home Өгүүллэг “САРААНА” өгүүллэг “4-р хэсэг”

“САРААНА” өгүүллэг “4-р хэсэг”

32 second read
0
0
1,831

16 настай Сараана Хэдэн жилийн өмнө Сарааны аав хүнд зодуулсаны улмаас тархиндаа ноцтой гэмтэл авч нас баржээ. Харин ээж нь ахыгаа баригдан Монгол буцсанаас нь хойш Солонгост хүүе хаая гэх хүнгүй

болж холбоо тасарч…Сараана ээжийгээ Солонгос явсан эхний жил их санадаг байсан ч бага багаар хөндийрч өсч томорхын хирээр ээжийгээ гэх сэтгэл нь үгүй болсоор. Үхлээс илүү хэцүү зүйл бол амьдын

хагацал гэх хөөрхий эмээ өвөө хоёр нь л цагдаа сэргийлэх элчин ,танил тал гээд хаа явсан газраа сураг тавин шаналаж сууна. Олон жил өнгөрчээ үхсэн гэж дуулдаагүйг бодоход сайн л яваа бол бид нар ч

дүүрчдээ гэх тэдний найдлага аажим аажимдаа тасарсаар……. /Цэцгийн түүх тусдаа үргэлжилнэ….. / Үеийнхээ хүүхдүүдээс хавь илүү өсгөлүүн болж торнисон Сараана хичээл номондоо хэнийг ч

дагуулхааргүй , нэр хүндтэй , ангийн дарга , сургуулийнхаа шигшигдмэл сурагчдын нэг болов. Царайлаг ,сурлага сайтай түүнд сургуулийх нь хөвгүүд нүдээ унагадаг ч тэднээс хамаагүй өндөр учир

сэтгэлээ илчилж чадахгүй дэмий л таарах бүртээ -Хөөе гозоон, тэмээ гэх зэргээр нэр хоч өгөн шоглож гүйлддэг байлаа.Угийн дуу цөөтэй даруухан барагтай бол хүнтэй юм дуугараад байдаггүй Сараана тэдний дотроо түүний тухай юу гэж боддогийг хэрхэн тааж мэдэх билээ. Тэгэх бүрт нь сургуулийнхаа охидоос илүү нуруулаг байгаадаа өөрийгөө үзэн ядна. Ядаж байхад 2 жилийн өмнө сургуулийнхаа шинэ жил дээр анх удаа өсгийтэй гутал өмсөж гангарахад нь сургуулийх нь хүүхдүүдийн нүд орой дээрээ гарах шахацгааж -Хүүшээ амьтны хүрээлэнгээс анааш оргочиж хэмээн орилж гүйлдээд Атаархдаг зарим нэг охид нь -яаанаа энэ одоо өөрийгөө гоё харагдана гэж бодсон юм байхдаа хачин аймшигийн үлэмж биетэн чинь гэж шоолуулсанаас хойш өөртөө дахиж өсгийтэй гутал өмсөхгүй хэмээн хатуу тангараг тавьжээ. Үеийнх нь охидууд нүүр амаа будаад өсгийтэй гутал өмсдөг болоход ч Сараана л ганцаараа пүүз кетнээс салахгүй бөгтийж явна. Ангидаа багаасаа дотно нөхөрлөсөн Хэрлэн гэх найз нь нэг өдөр хичээл тарсаны дараа гартаа танилцуулга бололтой нэг цаас атгачихсан хар хурдаараа Сараана дээр гүйж ирээд хүзүүдэн авч -Чи сонссонуу маргааш сургууль дээр Glamour загварын агентлагийхан ирж сонгон шалгаруулалт явуулна гэж байна. ЖА хийх ч гоё юм байна

шүү сургууль дээр болох зүйлсийг хамгийн түрүүнд мэдээд л…. -май энийг уншдаа гээд нөгөө цаасаа өгөв. Түүн дээр Glamour загварын агентлаг үйл ажилгаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан 14-17 насны 170 аас дээш өндөртэй царайны зөв дүр төрхтэй охидыг сонгон шалгаруулалтанд урьж байна. Шалгаруулалтанд тэнцсэн охид 1 сарын турш үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулна гэсэн байв. Хэрлэн за ямарав дээ чи үзээд алдана биздээ гэхэд Сараана -Юу үзээд алдана биздээ гэж гэхэд -За больдоо чи наад бие хаа царай зүсээ хардаа энэ бол чамд зориулсан шалгаруулалт л гэсэн үг чи маргааш заавал ороорой 17 цагаас сургуулийн урлаг зааланд гэсэн шүү -заа найз нь дүүг цэцэрлэгээс нь авах ёстой яараад байна явлаа шүү гээд гүйгээд явчихав..Хэрлэнгийн авчирсан энэ атга хүрэхгүй цаас цаашид Сарааны амьдралыг орвонгоор нь өөрчлөх тасалбар байсныг тэр яаж ч гадарлахав..Шөнөжин бодож хоносны эцэст тэр шалгаруулалтанд орохоор болж -Алийн болгон гэр ,сургууль гэсэн жимээр явж хэвэнд цутгачихсан юм шиг амьдраад байхавдээ ,сургуулийн хүүхдүүд ч гэсэн тэмээ ямаагаар нь дуудаад л….чадварлаг алдартай загвар өмсөгч болчихоод сэхүүн гэгч алхах юмсан бүхний харц зөвхөн над дээр унаад л.. гэх зэргээр мөрөөдөж хонолоо.Маргааш нь хичээл тарсаны дараа 17 цаг болохыг хүлээж сургууль дээрээ өнжив. Эмээ өвөөдөө давтлагатай гэж худлаа хэлэв , үнэнийг хэлвэл дургуйцэхийг тэр сайн мэдэж байлаа.Хичээлээс гадуурхи урлаг спортын арга хэмжээ сургалтанд түүнийг хамрагдахад илт уурлаж -Хичээлээ л сайн хий элдэв бусын өөр юманд явах хэрэггүй тийм хүмүүс чинь тусдаа байдаг юм -чи бол хичээлээ сайн хийгээд нэг мэргэжилтэй болоод авахад л

болно гэж үглэнэ. Сараанатай энэ зэрэгцэхгүй ч дөхөж очихоор нуруутай сургуулийх нь хэд хэдэн охид урлаг заалны гадаа хүлээж суув. Тэд бүгд Сарааныг энэ яах гэж байгаа юм бол зүгээр хичээлээ л хийнэ биз гай царайлсан юм энийг сонгож авчихаад бид нарыг арай тоохгүй орхичих юм биш байгаадаа гэж хор шар нь буцална. Заалны хаалга онгойж нэг эмэгтэй шагайснаа -за шалгаруулалтанд орох гэж байгаа охид уу бүгд ороод ир гэв..Охидууд ар араасаа цувралдан явж ороход заалны голд өнгөрсөн жил нэг тэмцээний шилдэг загвар өмсөгч болсон ид танигдаж яваа тэднээс 2 эгч Гэрэл гэх модел хажууд нь агентлагийн захирал болох Монголын цөөхөн хэдэн топ загвар өмсөгчдийн нэг Удвал нар сууж байв. За охидуудаа урд ирээд бүгд нэг эгнээнд ороод зогсоорой гэж Удвал их л элгэмсүү инээмсэглэн хэлэхэд. Охидууд бүгд зэрэгцээд зогсоцгоов.- Удвал босч ирээд тэдний урдуур алхаж нэг нэгээр нь дээрээс доош нь доороос дээш нь сайтар ажиглаж явахад Гэрэл харин суудал дээрээсээ ёжлох маягтай жуумалзан тэднийг харж суулаа. Сарааны өмнө ирээд нилээн удаан харж зогсоход тэр ичсэндээ нүүр нь улайж өөдөөс нь харж ч чадсангүй. Удвал тэднээс холдоод за охидуудаа өнөөдөр шалгаруулалтанд маань ирж оролцсон та бүхэнд маш их баярлалаа….-энэ охин тэнцсэн тул түүнээс бусад нь явж байж болно гээд Сараана луу заав. Охидууд түүнлүү

муухай харцгаан өөө гээд ам амандаа ямар нэг зүйл бувтнацгаан дурамжхан гарцгаалаа. Сараана дотроо догдолж сандарч айж гэдэс нь мушгирах мэт санагдаж өөртөө үл итгэсэн байдалтай та нээрээ намайг….үгүй ээ би нээрээ сонгогдлоо гэж үү гэхэд Удвал түүн дээр ирж чи их ичимхий сандруу юм гэхдээ зүгээрээ энэ занг чинь засч чадах байх чиний бие , ясны бүтэц , нүүрний хэлбэр үнэхээр гоё яг миний хайж байсан охин гээд нүүр дүүрэн инээж мөрөн дээр нь дарахад ..Гэрэл цаанаас нь хөөрхөн юм бэ яг 2 жилийн өмнөх өөртэйгөө уулзаж байгаа юм шиг санагдчихлаа гээд тас тас хөхрөв. Удвал нэг анкет гаргаж ирээд -за үүнийг бөглөөд дараа 7 хоногоос эхлэн сургалтандаа явж эхэлнэ. 7 хоногийн 3 өдөр 3 цагаар хичээл орно.Үүнд тайзны алхаа , анхан шатны нүүр будалт , зөв хооллолт , харилцааны талаархи сургалтууд байгаа.Ирэхдээ хар өнгийн богино бариу палаж дэвтэр үзэгтэй ирэхэд болно,өсгийтэй гутал дээр шууд алхуулахгүй гэв. Сараана сургалтныхаа эхний өдрийг тэсч ядан хүлээн Хэрлэнд болсон бүхнийг ярихад өмнөөс нь нисчих шахав..Хотын төвийн өндөр шилэн барилгын нэг давхарт нь байрлах Glamour загварын агентлаг руу ороход өөрөөс нь гадна 7 охин сууж байлаа. Тэднийг хувцасаа сольж байхад өрөөний голоор урт тайз болгон зассан хавтангууд дээр Гэрэл гарч ирэн -Сайн байцгаана уу охидуудаа би өнөөдрөөс эхэлж та бүхэнд загварын алхаа зураг

авалтын үндсэн поз-уудыг заах болно..нүүр будалт ,хооллолт харилцааны талаархи бусад хичээлүүдийг тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс урилгаар ирж заана…эхний сарын сургалт дуусаад үргэлжлүүлэн загвар өмсөгч болон энэ салбарт үлдэхийг хүсч байгаа охид ахисан шатны гүнзгийрүүлсэн сургалтанд суугаад шалгалт өгөн тэнцсэн тохиолдолд манай агентлагтай гэрээ байгуулж агентлагийн нэрэн доор загвар өмсөгч болж цалинжих болно гэв…Сургалтууд ар араасаа үргэлжлэнэ. Гэрэл бусдаас илүү Сараанад анхаарал хандуулж түүнд илүү дотно хандаад байх шиг санагддаг болов. Удвал агентлагийнхаа гэрээт загвар өмсөгчдийг шоу ,арга хэмжээнд оруулахаас эхлээд , зураг авалтын сонгон шалгаруулалт,бичиг цаасны ажил гээд нааш цаашаа гүйсээр ховор үзэгдэнэ.Нэг сарын сургалт дуусах дөхөж Удвал Сарааныг өрөөндөө дуудав. Сараана гайхаж өрөөнд нь яваад ортол ийшээ суугаарай гэж ширээнийх нь урд байх сандал руу заагаад -За хичээлүүд нь ямар байна даа чамайг өөрийн гэсэн донжтой их сайн тайзны алхалттай болсон гэж Гэрэл хэлсэн гээд их л дотноор инээмсэглэв. – зөв хооллолт, харилцааны талаархи сургалтууд их таалагдсан ,өсгийтэй гутлан дээр нүүр бардам алхаж чаддаг болсон урьд нь сургуулийн маань хүүхдүүд тэмээ ямаагаар нь дуудаад шоололдоод байснаас болоод огт өмсдөггүй байсан. Харин энд ирээд яг л миний байх ёстой газар шиг санагдаж бас өөрийгөө тийм ч өндөр биш их яривал намхандаа ч орохоор юм байна гэдгийг ойлгож авлаа…. гэхэд нь Удвал хөхөрч -хүмүүс байгаа орчин хүрээлж буй

хүмүүсээрээ л өөрийгөө дүгнэчихдэг, энэ маш буруу өөр өөр орчинд орж өөр өөр хүмүүстэй уулзаж байж л сая жинхэнэ өөрийнхөө байх ёстой зөв газраа олно. Гэвч ихэнхи нь л тухайн нэг орчин ,нөгөө л нэг хүмүүсийнхээ дунд гацчихдаг нь харамсалтай гээд -чамайг зөв газраа олсон гэж хэлэхэд чинь би их баярлаж байна чамтай энэ талаар л ярилцах гэсэн юм Чи үргэлжлүүлэн манай агентлагт гэрээтэй модел болмоор байна уу гэхэд…Сараана баярлаж хэлэх үгээ олж ядан мэдээж тиймээ би болмоор байна…гэхэд чамайг ахисан шатны сургалтанд суух шаардлагагүй Гэрэлийг дагаж яваад бас бус зүйлсээ сурчихна гэж үзлээ.Уг нь манай ахисан шатны сургалтын төлбөр 250 мянга байдаг бид эндээсээ ашигаа олдог ч чамайг үүнээс илүү мөнгө манай агентлагт оруулж ирэх байх гэж найдаж байгаа шүү хэмээн доогтойгоор инээгээд гэрээ гаргаж урдаа тавив Үүнтэй танилцаад гарын үсэг зурахад л болно гэхэд Сараана гэрээг авч уншвал хийсэн ажил болгоны 40 хувийг агентлаг авах нь тодорхой бичигдсэн байв. Тэр эргэлзэх зүйлгүй гарын үсэг зурлаа. Түүнийг хүлээж буй загварын салбар нь өнгөн талаасаа харагддаг шигээ тийм ч цэвэр цэмцгэр гэгээлэг сайхан зүйл биш гэдгийг тэр гадарлах ч үгүй байв. Гэрээн дээр гарын үсэг зураад Удвалын өрөөнөөс гарч ирхэд Гэрэл хүрч ирээд -за баяр хүргье гээд тэврэхэд нь -багшаа та мэдэж байсан юмуу гэвэл..Гэрэл инээж -одоо намайг багш гэж дуудхаа болио тэглээ ч би чамаас 2хон л эгч чи гэхэд болно энэ мөчөөс эхлээд хоёулаа ав

адилхан энэ газрын моделиуд гэхэд Сараана заазаа гээд инээв. Тэрний зүрх одоо хүртэл оволзож баярлаж догдолсон хэвээр…За тэгээд хаачих уу хоёулаа club орохуу гэхэд юун хаачих вэ гэж үгүй ээ би одоо харихгүй бол болохгүй ээ гэрийнхэндээ алуулна шүүдээ гэхэд -сайн охин юм биздээ заа зүгээр л ямар нэг юм олоод гэр лүүгээ ярьчихаачдээ тэгэхүү тэгэхүү л дээ гэж Гэрэлийг гуйхад Сараана аргагүй зөвшөөрч заза би юу ч гэсэн яриад үзье гээд гэр лүүгээ залган Хэрлэнгийнд хонож хичээлээ давтах хэрэгтэй байна гэж гуйж гуйж эмээгээрээ зөвшөөрүүлэв. -Яаанаа яг үнэндээ би club орж огт үзээгүй ээ гоё уу гэхэд Гэрэл нээрээ юу арайчдээ би чамд тэгвэл ч өнөө шөнө хотын амьдралыг үзүүлээд өгье л дөө гээд тас тас хөхрөв. Тэр 2 агентлагаасаа гараад Гэрлийн машинд сууж эхлээд нэг газар жоохон сууж байгаад дараа нь шөнийн цэнгээний газар орохоор боллоо. Гэрлийн тансаг машиныг харсан Сараана загвар өмсөгч ийм их мөнгө олдог гэж үү удахгүй Гэрэл шиг болно доо гээд их догдолж олон ч юм мөрөөдлөө.Замдаа Сараана-үнэндээ надад мөнгө байхгүй гэхэд Гэрэл за зүгээрдээ мэдээж би дайлна дараа нь мөнгөтэй болхоороо чи дайлаарай гэхэд -би бас нэг юм хэлэхгүй бол болохгүй нь ээ гэхэд ёоо бас юу вэ гэвэл Сараана би архи пиво огт ууж үзээгүй ….Гэрэл тас тас хөхрөөд таг онгон охин дагуулж яваа юм байна л даа гэхэд Сараана хараал магтаал 2ын аль нь болохыг ойлгосонгүй. Тэр 2 Гэрлийн байнга ордог гэх нэгэн тохилог lounge-д орж суув..Гэрэл зөөгчийг меню

гээ барин ирэхэд нь сөхөж ч үзэлгүй хоёр sunrise гээд би дур мэдэн захиалчихад зүгээр биздээ гэвэл Сараана -өө би юу мэдэхэв чи л мэд гээд орчныг ажиглан биеэ барьж суулаа.За чөлөөтэй чөлөөтэй битгий биеэ бариад хүн амьтанд жоохон гэдгээ мэдэгдчих наад гадуур хувцас хунараа тайл гээд Гэрэл өөрийнхөө хувцсыг тайлж тухлав.Уух юм ирлээ шаргал улаан өнгийн амтлаг харагдах тэр зүйлийг амсаад л Сарааны гэдэс халуу оргиж нүүр нь улайчихав -ёоо за согтвоо тасарчихвал үлдээгээд явчихна шүү гээд Гэрэл тасхийн инээгээд хэсэг урдахаа ууж чимээгүй сууцгаалаа. Сараана сая ам нээж Гэрэлээ чи их мөнгө олдог уу ер нь нэг загварын шоу бас бус брэндийн зураг авалтууд гээд хэдийг олдог вэ?! .гэхэд Гэрэл би яг наад талаар чинь л чамтай тухтай ярих гээд өнөөдөр гарая гэсэн юм. Чи зөвөөр ч ойлгож болно буруугаар ч бодож болно би чамд итгэж байгаа учраас шулуухан үнэнийг л хэлнэ гол нь чи миний ярих зүйлийг таслалгүй анхааралтай сонсоорой. -Миний байгаа байдал чамд ямар харагддаг вэ гэж Сараанаас асуухад тэр чи үнэхээр ганган дэгжин бас их мөнгөтэй юм шиг харагддаг гээд инээхэд …Гэрэл муухан мушилзаад хүмүүс тэгдэг л юм байдал тийм бишээ би чинь ардаа өвчтэй ээж гурван нялх дүүгээ тэжээдэг гадаа гарч эр болж яваа хүн Удвал захиралтай таарахаас өмнө гудамжинд тамхи ширхэглэдэг сургуульдаа ч сурдаггүй сайран хацартай охин байлаа. Тэр нэг өдөр Удвал захиралын найзуудтайгаа орж суусан рестароных нь үүдэнд

тамхи ширхэглэж зогсож байгаад түүний нүдэнд өртсөнөөр өдийд энэ зэрэгтэй явна. Түүнээс цааш өдийг болтол юу болсоныг яриад ч яахав гол нь чи Монгол зах зээл ямар жижигхэн улс болохыг мэднэ биздээ. Хүн ам цөөн түүнийгээ дагаад аж үйлдвэрлэл муутай Адаглаад дэлхийд танигдсан нэртэй сүртэй брэнд ч алга. Тэгээд энэ их загварын шоу тэмцээн уралдаан топ ууд хаанаас гараад юугаар тэжээгдээд байна гэж үү?! Тэр том том загварын шоуны ард том том алт мөнгөний уурхайн эздүүд энэ тэндхийн барилгын компанийн захиралууд ивээн тэтгэж байдаг юм. Ерөнхийдөө тэдний нүдэнд өртсөнөөрөө чамд төдий хэмжээний алдар нэр мөнгийг маш түргэн авчирдаг юмдаа гэхэд Сараана гайхаж тэгээд нүдэнд нь өртөөд яг яана гэж гэхэд..Гэрэл за чи ямар нялх хүүхэдүү ойлгож ядах юу байсан юм амраг нь болно , ор хөнжлийх нь ажилд тусална гэсэн үг. Хэдий хир сайн тусална тэр хэмжээний мөнгө нь урсаад л ороод ирнэ. Чи намайг өөрөөр яаж хоёрхон жилийн дотор топ-ын хэмжээнд хүртэлээ нэр олж өмсөж зүүх идэж уухаар дутахгүй яваад байна гэж бодоов гэхэд Сарааны ам ангалзаж юу хэлэхээ мэдэхгүй -гэхдээ цэвэр хөдөлмөрөөрөө нэрд гарж загвар өмсөх чин хүсэлтэй охид байдаг биздээ гэвэл..Гэрэл -байгаа байгаа 5-н жил загвар өмсөөд нэрд гараагүй энд тэндхийн жижиг зураг авалтанд ороод явдаг ч хүн байна 2, 3 жил

Монголд дадлагажиж байгаад гадаадын сонгон шалгаруулалт хэсээд явдаг ч хүмүүс байна гол нь тэдний ихэнхи нь суурь хөрөнгө сайтай бэл бэлчинтэй айлын охид , тэд хэзээ ч өмсөж зүүхээ хаанаас олохуу идэж уухаа яаж болгох уу гэж санаа зовохгүй над шиг өдрийн хоолоо яая гэсэн гуйлгачин байсан амьтан бол тэр гадаад руу явах талаар зүүдлэх ч үгүй. гээд хэсэг чимээгүй болсоноо -чи хүнтэй унтаж үзээгүй биздээ гэж Гэрэл огцом асуугаад нүд рүү нь цоргитол ширтэв. Сараана үгүй ээ гэж ичингүйрэн хэлэхэд….Удахгүй томчуудын дунд болдог улаан жимс дуудлага худалдаа эхэлнэ энэ жил Удвал захирал тэр нууц дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон тэнд юу зардагийг чи гадарлаж байна уу гэхэд Сараана үгүй ээ гэвэл -онгон охин гэж Гэрлийг хэлэхэд Сараана юу гэнээ гээд нүд нь томорч орилох шахав….Дуугүй дуугүй тэр ямар ч хүний наймаа ёс бус зүйл биш охины анхны шөнийг өндөр үнээр хоорондоо үнэ хаялцаж авдаг юм гол нь тэр охин санхүүгийн байдлаа бүрэн хангуулж байнгын ивээн тэтгэгчтэй болно гэсэн үг..Чи юу гэж бодож байна гэхэд Сараана уучилаарай би ёстой иймэрхүү нөхцөл байдлын талаар бодож үзээгүй юм байна…Би бүр балмагдчихлаа гэхэд чи айх хэрэггүй ээ би тэгэж л охин биеэ үнэ хүргэж зарсан.Гэр хорооллын мухарт нурах шахсан оромжинд байсан ээж дүү нар маань одоо 2 өрөө байранд сайхан л байна би бол хэзээ ч харамсахгүй хайр майр гэж шалдан бандид өгсөнөөс л дээр гэв. Сараана бүр үнэхээр цочиролд орлоо саяхан түүний загварын тайзнаа алхаж их амжилт гарган мөнгө их цуглуулж эмээ өвөөгөө жаргаана гээд л мөрөөдөж байсан гэгээн цагаан хүсэл нь салхинд хийсэн одох шиг л санагдаж…Гэхдээ надад яагаад энэ бүхнийг ний нуугүй хэлээд байгаа юм бэ?! гэхэд үнэндээ Удвал захирал чамайг тэр дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөөтэй байгаа өөрөө асууж чадахгүй , үе тэнгийн юм байна намайг эвтэйхэн ойлгуулаад өг гэсэн юм гэхэд Сараана арай ч дээ намайг юу гэж бодсон юм бол гэж дотроо эгдүүцсэн ч гаднаа ил гаргалгүй аан гээд жуумалзав. Чи зүгээр л миний ярьсан бүгдийг сайн бодож үзээд хариугаа хэлээрэй гол нь их хэмжээний мөнгө шүүдээ тийм их мөнгө чи ажил хийгээд ч ойрын

хэдэн жилдээ цуглуулж чадахгүй ,дагаад агентлагийн нэр өснө яахав Удвал захирал тодорхой хувийг нь авах л байх гэхдээ зүгээр шүүдээ гэлээ. Тэр 2 энэ талаар хэсэг ярьж суугаад Сараана ч нилээн халаад ирэв. Удалгүй тэндээс гарж хотын нэртэй шөнийн цэнгээний газруудын нэг лүү зүглэв. Заза Сараанаа одоо club ороод сайхан хөгжилдөе миний ярьсан зүйлийг дараа нь бодож үзнэ биз гээд бүжиглэж чадна биздээ -зааз угаасаа хөгжим сонсоод ирхээр өөрийн эрхгүй наад бие чинь мэдрээд хөдлөөд ирдэг юмдаа гээд тас тас хөхрөв. Уулын согоо шиг 2 зэгзгэр амьтан ороод ирсэнд тэнд байсан залуучуудын хувьд тэр шөнийн цэнгээний газар дүүрээд ирэх шиг л санагдав. Өнгө өнгийн неон гэрэл чанга хөгжим зайгүй шаван бүжиглэх хүмүүс , өөр лүү нь тийм гэхийн тэмдэггүй удаанаар дагуулан ширтэх залуусын дунд Сарааны толгой улам эргэв….Гэрэл түүнийг дагуулан явж бармены урд тэккэн дээр суугаад уух юм захиаллаа. Тэр 2-ыг тухлавуу үгүй юу нэг нэгээрээ ирж яриа өдөх залуусыг Гэрэл сурцтай гэгч нь явуулсаар байв.. Авсан коктейлоо шимэн сууж байтал -Хүүе Гэрэлээ энд таарах гэж хэмээн хүрч ирсэн 2 залууг харвал бас л загвар өмсдөг юмуу Гэмээр өндөр царайлаг залуус. Тэд их л дотноор тэврэлдээд элдвийг ярих хооронд нэг залуу нь хамт яваа охиноо танилцуулахгүй юмуу гээд Сараана луу гялалзсан нүдээр харан инээмсэглэхэд ..Гэрэл өө нээрээ тийм танилцаарай манай агентлагт шинээр орсон охин Сараана гэдгийн нэр шигээ сайхан амьтан байгаа биз гээд Сарааны хацарнаас чимхлээд авав. Сараана ичиж гараа өгөн танилцахад тэр 2 залуу Тулгат ,Жаргал гэж

өөрсдийгөө танилцуулав. Энэ 2 агентлаг энэ тэрд харяалагдахгүй хувиараа брэнд ,зар сурталчилгааны сонгон шалгаруулалтанд оролцоод явдаг юм гэж Сараанад хэлэхэд -хөөх тэгэж болдог хэрэг үү ?!гэхэд Болно чи ихээхэн сэргэлэн байж чадвал ахиу мөнгө авна үгүй бол ашиглуулаад л таарна гэв. Тэр дөрөв нэг ширээнд суугаад нэмж юм захиалан хангалттай наргив. Хаа очиж Сараана хэмжээгээ мэдэж хэтрүүлсэнгүй уг нь тэр ээжийнхээ тасрахдаа гаргадаг араншин согтуугийн байдлыг харж их л жигшин эмэгтэй хүн архи уугаад согтон элдэв араншин гаргах шиг муухай зүйл байдаггүй юм байна гэж бодохдоо өөртөө хэзээ ч архи уухгүй хэмээн амалдаг байж. Гэвч ам гарч болдоггүй амьдралд заавал уухаар зүйл болоогүй ч нэг мэдэхэд л уучихсан сууж байгаа нь энэ. Тулгат Сараанаас харцаа үл салган элдэв зүйл ярих гэж хичээнэ. Сараанад ч бас Тулгат таалагдаж байлаа. Тэр шөнө тэр дөрөв сайн наргиж аваад Сараана Гэрэлийнд очиж хонохоор болон Тулгатад дугаараа өгөөд үүрээр гэр гэрлүүгээ харьцгаав.

Маргааш нь шартаж өндийж ч чадахгүй болсон Сараана хичээлдээ явсангүй. Энэ хооронд сүүлийн гурван долоо хоног шалгалт шүүлгэндээ эрс муудан үе үе таслаад хичээлдээ хагас дутуу суух болсон Сарааныг өнөөдөр сургууль дээрээ ирээгүйг нь мэдээд тэсгэл алдсан ангийнх нь багш эмээтэй нь уулзхаар дуудсан байлаа………

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…