Нүүр Өгүүллэг “САРААНА” өгүүллэг “3-р хэсэг”

“САРААНА” өгүүллэг “3-р хэсэг”

8 секунд уншина
0
0
554

6 настай Сараана Эцэг эх , эмээ өвөөгийнхөө дунд гүйх адтай энэ охин 2 өөр орчин , 2 өөр уур амьсгалд дэгдэж явна. Эмээ өвөө дээрээ байх нь амар амгалан дутагдах гачигдах зүйл үгүй авч бяцхан зүрхэндээ муу ч сайн ч эцэг

эхтэйгээ л хамт баймаар санагдана.Аавынхаа л гэр гэж боддог гэр хорооллын жижиг шавар байшинд хааяа очиход нь эцэг эхтэйгээ сайхан байх гэхээсээ илүү архидалт дунд л хэд хонож байгаад ирдэг

байв.Хэдий тийм ч аав ээжтэйгээ байна гэж бодохоор л элэг нь дэвтээд цаанаа л нэг сайхан.Дариагийн суусан хөгшин ууж яваад зүрх нь гэнэт хаагдан гудамжинд нас барсан байдалтай олдсоныг нь хэсгийн

цагдаа ирж дуулгасанаас хойш гурван жил өнгөрч.Үр хүүхэд төрөл төрөгсөд нь байдаг гэдгийг дуулж явсанаас уулзаж учирч үзээгүй хаана байдаг эсэхийг нь ч мэдэхгүй Дариа тэрүүхэндээ буяны ажлыг

нь хийсэн болоод хөдөөлүүлж.Энэ олон жил дамнахад эрэл сурал болж ирсэн хүн байхгүй байгааг бодоход хөөрхийг бүр хөсөр хаяж дээ гэж бодоход хүргэв.Ингээд Жамбал Цэцэг 2 энэ байшинд амьдрах болж

нэг үеэ бодвол хөөж туугаад байх хүнгүй болсон ч Жамбалын ах дүү нар үе үе согтуу ирээд хоосон хашаагаа Жамбалаас нэхэж агсам тавих нь төвөгтэй.Хөөрхий эх нь л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байж ядна гэвч бие нь нилээн муудсан учир хэрүүл уруул боллоо ч сүүлдээ урд гэрээсээ толгойгоо цухуйлгахаа болив.Жамбал сүүлдээ ахыгаа ах дүүгээ дүү гэлтгүй цустай нь холиод хөөгөөд явуулдаг боллоо.Бага багаар ирэх нь ч цөөрөв.Цэцэг хааяа охиноо Жамбал дээр авчирч тавьчихаад өөрөө архидаад алга болчихно.Тэр хоёр хоосон гэртээ 1 ширхэг дөрвөлжин хуурай шөл усанд хийж гурилтай зуурч идээд хэд хоног Цэцгийг хүлээгээд сүүлдээ хоол унд ч үгүй охиноо зутраачихлаа эмээ өвөө дээр нь аваачиж өгье гээд хүргээд ирэхэд нь Цэцэг урд өдөр нь л ирсэн байх гэмээр шартсан байдалтай гэртээ байдаг байж.Жамбал Цэцгийг зэмлэмээр байвч амнаас нь үг эвлэхгүй анхны бүхнээ өгсөн нөгөө л нэг сайхан Цэцэг нь нүдэнд нь харагдаад хатуу үг хэлж зүрхлэхгүй аяыг нь л тааруулахыг хичээнэ. Нөгөөтэйгүүр илүүчлэх хөрөнгөгүй ингэж амьдруулж байгаа миний л буруу хэмээн өөрийнхөө ахуй байдалд гутна.Эцэг эх нь нэг иймэрхүү байдалтай байсан ч Сараана юу ч бодож саналгүй бяцхан зүрхэндээ үнэхээр их хайрлаж байлаа тэднийгээ. Жамбал охиноо эмээ өвөө дээр нь хүргэж ирсэн тэр нэг үдэш Цэцэг араас нь явах гэтэл Сараана дагаад

салсангүй.Эмээ өвөө нь дургүйлхээд авч үлдэх гээд дийлсэнгүй.Сараана ээжтэйгээ явахаар болов. Охиноо дагуулж гарсан Цэцэг Жамбал дээрээ очсонгүй өөр нэг найзынх руугаа зам муруйлаа. -Ээжээ аав дээр очихгүй юмуу гэхэд -Чи дуугүй бай үхсэнээ хийж хүн дагаад байдаг гай вэ?! Зүгээр л мөрөөрөө эмээ өвөө дээрээ байна биз ёстой нэг…..гээд амандаа үгэлж гарав. Цэцгийн найз гэх үеийх нь бололтой махлаг шар авгай гэртээ ганц шил юм авчихсан урдаас уулзана гээд тохирчихсон мэт байдалтай түүнийг хүлээж суув.Найзындаа очиж нилээд буу халан муудсан Цэцэг заза найз нь одоо явлаа нөхөр дээрээ очино энэ нэг гайг дагуулаад гараад ирсэн явахгүй бол болохгүй гээд Сараана руу хөлчүүрхэн муухай харлаа.Найз нь инээн худлаа доль үсэрч миний найз яах гэж муу ганц охиноо ад үзээд байдаг юм бэ дээ одоо явж яах нь вэ гадаа ид ес эхэлчихсэн байна хоноод яв гэв.Үнэндээ угийн зөрүүд Цэцгийн занг

мэдэх учир энэ үг нь ямар ч нэмэр болохгүйг мэдэж байлаа..Бага залуу явахад нь залуучууд бүгд л Цэцгийг гээд араас нь хөл алдчихна угийн унаган махтай онигор шар охиныг хэн ч тоож үл харна.Хажуу орцных нь нойлын өрөөнд амьдардаг байсан энэ охиныг үмхий Урнаа гээд хавийн хүүхдүүд үргэдэг байхад Цэцэг л юу ч болоогүй юм шиг сайн найзаа гээд нөхөрлөж явж.Гэвч төдийгөөс өдийг хүртэл түүнд үхтэлээ атаархаж дотроо өсөрхөж явдаг байж.Зүгээр л байгаа байдалд нь хүртэл би яагаад ийм биш юм бэ гээд л уур нь хүрнэ..Аргагүй хүслийг нь дээрээс сонссон мэт сүүлийн хэдэн жил эрчимтэй архинд донтох болсон Цэцгийг харан бахаа хангаж дээрээс нь түүнийг улам л өдөөн хатгаж миний найз ч ингэж амьдрах ёсгүй хүн дээ… тийм арчаагүй залуутай суугаад чиний араас тухайн үед байсан хотын даргын хүү Өөө хэн билээдээ аан тийн Мэндээ тэр хүртэл үхдэг байсан биздээ одоо эхнэр 2 хүүхэдтэй болчихсон эхнэрээ ёстой эрхлүүлж байна штээ тэгхэд өөрийгөө хардаа Мэндээтэй л суух байсан юм чи гээд л тайвшруулж байгаа нэрийдлээр архи дарсаар байнга дайлдаг болсон нь энэ байлаа.Түүнийг үмхий хоч шигээ үмхийрсэн санаатай байсныг Цэцэг яаж ч гадарлахав энэ хүртэл үлдсэн ганц найз минь хэзээд хамаг байдгаа л барьж гүйдэг гэж эндүүрч санана… -Чамтай л ингээд сайхан байнга наргиж цэнгээд байж байх юмсан энэ нэг гайг төрүүлээгүй байсан бол миний амьдрал сайхан байх байсан эцгийгээ дуурайсан хар гай гээд зурагт үзэж суусан охиныхоо нуруу луу Цэцэг

тийрээд авлаа.Сараана юу ч хэлсэнгүй дэмий л уйлна…Урнаа түүнийг тайвшируулж миний найз охиноо битгий ингэж бай гэж худлаа үнэн хэлсэн болоод тэгээд хоноод явах уу гэхэд -Үгүй ээ одоо явлаа гээд босов. Урнаагийн гэрийн гаднаас такси барьсан Цэцэг урд нь суугаад охиноо хойно суулгаж хаа хүрэх вэ гэсэн жолоочийн асуултанд чигээрээ явчихаа гээд тодорхой юм хэлсэнгүй..Гадаа гараад хүйтэн салхинд цохиулж манараад бүр тасрах шинжтэй болсон байжээ. Байсхийгээд л жолоочоос тамхи нэхэх ээжээсээ Сараана санаа зовж жолоочруу нэг ээж рүүгээ нэг бүлтэгнэн харж сууна.. Удалгүй Цэцэг агсам тавих шинжэндээ орж чам мууд яахаараа тамхи байдаггүй юм тамхиа гаргаад ирээ гээд дураараа машиных нь голын хайрцаг савыг онгичиж жолоочийн толгой руу цохиод авав.Тэсгэл алдсан жолооч машинаа хажуу тийш даран зогсоогоод яадаг муу хар п…..а вэ гээд Цэцгийг үсдэж доошоо дараад хэд хэд цохиод авав.Сараана ээжийг нь аллаа гэж бодоод үхтэлээ айж орилов. -Ааваа ээжийг зодоод байна штээ ирээчдээ ааваа гээд уйлахаас өөрийг хийж чадалгүй суухад нөгөө жолооч -Чи дуугүй болооч муу п….а муусайн п…..анууд гээд харааж гарав.Нэг гараараа Цэцгийг үсдээд дарсан чигээр нөгөө гараараа машинаа хөдөлгөж хамгийн ойрын эрүүлжүүлэх байрны гадаа очиж машинаа зогсоогоод тэр байр луу яваад орчихов.Удаач үгүй нэг цагдаа дагуулан гарч ирсэн жолооч -энэ хардаа бага насны хүүхэд

дагуулчихсан шал согтуу орж ирж суучихаад намайг элдвээр хэлж цохиж нүдээд салахгүй байна..Хөхөө өвлийн хүйтэнд одоо осгог гээд хаячихаж чадсангүй та нар энэ согтуу хүндээ арга хэмжээ ав гээд ярьж зогсов..Балчир ухаандаа ээжийг нь шоронд хийх гэж байна хэмээн санасан Сараана бууж очин цагдаа залуугийн гараас зуурч миний ээжийг битгий авч хорь л доо миний ээж яагаа ч үгүй шүүдээ энэ ах өөрөө миний ээжийг аймар зодсон гээд уйлж гарав.Жолооч өөрт нь асуудал үүсэхвий гэж айгаад хүүхэд юугаа мэдхэв ээжийгээ л амьхандаа хамгаалж байгаа нь энэ юм байхдаа заа цагдаа би эртхэн замаа хөөе гээд арилаад өгөв.Машинаас буугаад л Цэцэг тэрий хадан унаад өгөв уусан шил архи жолоочийн хэдэн цохилтонд тэр үнэндээ нэг мөр тасарч…Цагдаа бага насны хүүхдэдтэйг нь харгалзаж үзээд Сараанаас гэрт нь хүн байгаа эсэх гэрийн дугаар зэргийг лавлаж асуугаад утсаар ярин эмээ өвөөгийнд нь тэр 2ыг хүргэж ирлээ.Үүр цүүрээр цагдаагаар ямар ч ухаангүй нүүр ам нь битүү хавдар болон хүргүүлэн ирсэн охин, хажууд нь нус нулимсандаа хутгалдан нүд нь бүлцийж улайчихсан зээгээ хараад эцэг эх нь золтой л муужирчихангүй.Муу хар өгөр архичин чи уух мөрөөрөө ганцаараа явахгүй балчир хүүхдийг минь дагуулж яваад хөлдөө чирж алах чинь дутаа юу гээд загинан хэд хэд цохиж авсан Цэцгийн эцэг эх одоо юу ч хэлээд нэмэргүй ямар ч ухаангүй байгаа түүнийг оронд нь оруулж

хэвтүүллээ.Таксины жолоочид зодуулаад эмээ өвөөд нь бас хэд хэд цохиулаад авсан ээжийгээ өрөвдөж хайрлаад Сараана бас л баахан уйлав. Ээжийнхээ орон доор гудас хаян хэвтсэн Сараана хүндхэн шөнө их ядарсанаа сая л анзаарч тайвширан дуг нойронд автлаа.Удаа ч үгүй ус уухаар боссон ээж нь согтуугийн гайгаар газар хэвтэх охиныхоо багалзуур хоолойн дээр нь гишгэлээд гараад явчихав.Дуг нойрондоо автаж байсан Сарааны төвөнх чихэгдэх шахаж хахаж цацан зогсолтгүй ханиалгаж нүднээс нь нулимс урсана.Түүний зогсолтгүй ханиахыг сонссон ч Цэцэг согтуу ухаандаа анзаарч тоосонгүй хатсан амаа л чийглэх нь чухал байсан тул усаа уучихаад л хэвтээд өгөв.Энэ хооронд Сараана амьсгал авах сөхөөгүй тасралтгүй ханиаж өөрийгөө ингээд үхлээ л гэж бодлоо.Хэдэн минут ханиагаад арай гэж амьсгаа аван намжив.Тэр үнэхээр их ядарсан тул тэгсгээд л юу ч бодолгүй унтаад өглөө.Нойрон дундаа үе үе эхэр татах нь өрөвдөлтэй…Тэр өдрөөс хойш эмээ өвөө нь Сарааныг ээжтэй нь явуулахаа болив хичнээн тийчэгнэсэн ч аваад үлддэг болоо. Ээжийнхээ хүнд зодуулж байхыг харсан үеэс хойш түүнийг согтуу явж байгаад үхчихвэл яаанаа гэхээс үнхэлцэг нь хагартлаа айдаг болсон Сараана ээжийгээ яваад тэнэж тэнэж ирэх хүртэл нь хагас дутуу нойртой харуулдаж хүлээдэг болов. Зуны дэлгэр цаг ирж эмээ өвөө нь овоо зөөлөрч Сарааныг аав ээжийгээ санаад байгааг анзаарч Цэцэгт охиноо өгч явуулав.Зуны 1 сар аав ээжтэйгээ сайхан л байлаа ээж нь байнга биш ч үе үе

найзуудаа авчиран наргина.Хаа очиж охиноо байх үед аав нь л архи үл амсана.Сараана хамар хашааны хэдэн хүүхдүүдтэй аль хэдийн найзалчихсан тэр хавийн худаг гуу жалгаар мод чулуу барьчихсан золбин нохой хөөж явдаг болов.Тэр дундаас Энхмаа гээд охинтой арай дотно нөхөрлөнө.Энхмаа айлын хэнз хүүхэд,эцэг нь түүнийг мэндлээд удаагүй байхад нь өөд болсон , дээрээ нэг ахтай авч насны зөрүү их мөн машинд мөргүүлсэнээсээ хойш ухаан санаа нь хэвийн биш болсон гэх.Тэр хоёр нэг өдөр Энхмаагийн хашаанд байх хаягдсан машины кабинд айл гэр болоод хоол унд хийж байна гээд зулгаасан хэдэн шарилжаа нааш цааш болгоод тоглож байтал Энхмаагийн ах гэх барзгар нүүртэй намхандуу хар хүн кабинд нь орж ирж суучихаад миний дүү нар тогло тогло ах нь нэг тамхилах санаатай гээд нэг л эрүүл бишээр инээв.Энхмаа би гэрлүү орж ус аваад ирье гэхэд Сараана толгой дохиод шилний хэлтэрхийгээр нөгөө муу шарилжнуудаа зүсч зогсов.Энхмааг гарсан хойно миний дүү хөөе миний дүү наашаа хардаа гэх хоолой ард нь шивнэх төдий дуулдав..Сараана гайхан эргэж хартал Энхмаагийн ах өмднийхөө завсараас ямар нэг юм гаргачихаад баруун гараарай оролдож суув.Сарааны дотор палхийж зөнгөөрөө айдас мэдэрлээ.Тэр ахаас нь бас түүний гаргачихсан байгаа зүйлээс харцаа салгаж чадсангүй цочиролд орохдоо таг гөлөрсөн зогсож байв.Энхмаагийн ах зүгээр зүгээр миний дүү ойртож ирээд түй түй гээд хэд нулимчих за алив гээд нөгөөхөө улам хурдан сэгсрэх шиг

болов.Ашгүй Энхмаа байшингаасаа гарч ирж харагдахад нөгөө ах нь бушуухан өмдөө татчихаад гараад явлаа.Энхмаа орж ирээд Сарааны хувхай цайсан царайг хараад юу болсоныг гадарлаж түүнийг юу ч хэлээгүй байхад , -Ээжийг байхгүйд намайг ч гэсэн тэгдэг юм. Ээжид хэлэхээр төрсөн ганц ах чинь…. өвчтэй хүн өөр хүнд яриад үзээрэй гээд намайг л загнидаг.Эхлээд айдаг байсан ч удахгүй дасчихдаг юмаа гээд хэзээний том хүн шиг ярих нь бас л эвгүйцмээр.Сараана тоголж чадахгүй нь ээ харилаа гээд явахад Энхмаа юу ч болоогүй юм шиг инээсээр маргааш уулзъя гээд үлдэв.Орж ирсэн цагаасаа хувхай цайчихсан бодол болон суусан охиноо нэг л хачин байгааг анзаарсан аав нь -юу болоов миний охин чи чинь уг нь байнга л тэр найзуудтайгаа тэгэж тоглоод ингэж яваад ирлээ гээд дуугүй байдаггүй билүү?! Яав миний охин гэхэд Сараана бага зэрэг чичирж бодох санах зүйлгүй бүгдийг хэлж орхилоо. Нүүр нь улайж амьсгаа нь түргэсэж ам нь ангалзаж байснаа аав нь тэр чигтээ гараад явчихав.Юу ч ярилгүй хойморын орон дээр нүүрээ будаж суусан ээж нь -Хнн чи ер нь яах гэж тэр шороон царайлсан охинтой нийлээд яваад байдаг юм их энүүгээр ирээд дэмий тэнээд бай тэгэхээр ийм юм болдог юм…Цуцуцу аавдаа хэлдэг нь ч юу билээ одоо нөгөөх нь очоод алаад хаячих нь биз тэгээд дахиад л бөөн хэрүүл …Эцэг охин 2 гай болж ханахгүй юмаа ядаргаатай юм гээд дуугүй болов..30 мин хиртэй өнгөрөхөд аав нь орж ирээд -Заа охиндоо дуртай бантанг нь хийж өгнөө.Алив миний охин

гээд юу ч болоогүй юм шиг духан дээр нь үнэрлээд гараа угаан гурил багсарч эхлэв..Энэ хооронд ээж нь би гарлаа унааны мөнгө өгчих гээд аав руу нь харсанаа ёоо бас л мөнгө байхгүй биздээ …Алхахаас гэхэд Жамбал хаачих нь вэ миний хайр өнөөдөр гэртээ амрахгүй юмуу гэхэд Урнаатай уулзнаа гээд ширэв татаад гарав.Аав нь заза охинтойгоо үлдэж сураагүй биш ээж нь стрессээ тайлж байгаад ирнэ биз гээд инээгээд үлдэв.Нар шингэх үеэр хашааных нь хаалгыг балбаж балбаж орж ирсэн настай хөгшин дээрэлхүү муу гуйлгачин ганц хүүгийн минь хэвтэрт оруулчихдаг чамайг цагдаад өгнө гээд орилж давшилж гарав.Энэ үед Сараана Энхмаагийн ахыг аав нь зодчихсоныг ойлголоо.Жамбал ч мөчөөгүй өгсөнгүй охинд минь тэгэж хандсан шоронд байх ёстой хүн нь танай хүү байх шүү гэв..Настай хөгшин үстэй толгойгоо зулгаах нь холгүй орилж орилж тэр чинь өвчтэй хүн гээд Сараана луу нэг муухай харсанаа гараад явчихав.Тэр хөгшин цагдаад мэдэгдсэнгүй хүүхдийнхээ занг гадарлаж охин дүүгээ хүртэл оролдоод байдагийг нь мэддэг болсон учир хүмүүст мэдэгдэж олны хэл амны бай болхоос санаа нь зовоод чимээгүй өнгөрөв.Зун дуусч намар сургууль цэцэрлэг орох болсон тул Сараана өвөө эмээдээ очив.Ингээд түүнийг сургуульд ордог жил Солонгос явчихсан байсан Цэцгийн ах түүнийг татхаар болж, хийж гийгүүлсэн зүйлгүй архидахаас өөрийг мэдэхгүй дийлдэхээ больсон охиноо -яв , яв хэмээн

эцэг эх нь шахах болж. Цэцэгт Монголд хорогдоод байх зүйл байхгүй мэт санагдсан учир энэ удаад зөрүүдлээд байсангүй явахаар шийдлээ.Тэр явах болсоноо Жамбалаас нууж бичиг баримтаа бүрдүүлэн онгоцны тийзээ хүртэл захиалаад явахаасаа 7 хоногийн өмнө л хэлэв.Түүнд юу ч болоогүй мэтээр хэлэхэд Жамбал өвдөг сөгдөж хөлийг нь тэвэрчихээд битгий яваач гэж өчнөөн гуйв. -Энд амьдарч чадахгүй өөрийгөө хар энэ байгаа оромжоо хар анхнаасаа л чамтай суух ёсгүй байсан юм гээд ширэв татав. Жамбал би чиний бүх зүйлийг тэвчсэн удахгүй айл шиг айл болж бүх зүйл сайхан болно гэдэгт итгэсэн…Би би амьдрах гэж хичээсэн шүү гээд тэсгэл алдан уурандаа урдаа байсан аягыг аваад савхад Цэцгийн толгойг оноод хагалчихав.Толгойгоо хагалуулаад ирсэн охиноо яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэн толгойг нь оёулж , дахиж тэр хөсрий царайлсан юмтай уулзуулахгүй Солонгос яваад тэр чигтээ сал гэж эцэг эх нь зарлигдав. Тэдний хувьд бол энэ хэдэн жил Цэцгийг дагуулж дарвин

архичин болгосон хүн нь Жамбал бөгөөд сүүлдээ зоддог болж байгаа юм байна гэсэн хар бууж түүнийг бүр үзэхээ болив. Цэцэг ч ийнхүү Солонгос явлаа Сараана аавтайгаа сардаа нэг уулзвал их юм. Аав нь хааяа охиноо санахдаа сургууль дээр нь очино. Эмээ өвөөдөө уулзсанаа үл хэлнэ хэлвэл юу болдогийг тэр сайн мэднэ…… Цэцгээс харин сураг үгүй……..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *