Home Өгүүллэг “САРААНА” өгүүллэг “2-р хэсэг”

“САРААНА” өгүүллэг “2-р хэсэг”

4 second read
0
0
1,703

Нэг ортой цэвэрхэн буудлын өрөө шалан дээр хувцас хийсэн байх гэмээр хүрэн чемодан харагдана.Цэцэг өрөөнд орж орон дээр чимээгүй суулаа.Жамбал ч хэсэг чимээгүй байснаа өнгөрсөн хэд хоног ажил ч

их байлаа бас гэрт бага зэрэг асуудал үүсээд чамтай холбогдож чадсангүй гээд халааснаасаа хайрцаг тамхи гарган ирж нэгийг сугалан авч асаав.Цэцэг чамайг ажил ихтэй яваа байх гэж бодсон л

доо гэхдээ сая яг юу болсон бэ? Чи Ганааг зодчихсонуу ? бас тэр Уянга гээд охин та 2 ямар харилцаатай юм гэхэд Жамбал нааш цааш холхин тамхиа соронгоо Ганааг анх амралтан дээр л чамаас харцаа салгаж

чадахгүй байгааг анзаарсан орой нь чамайг гэрээс гарахад араас чинь дагаж гарахыг ч харсан тэр үед л түүнийг дэлбэ нүдчихмээр байсан ч чамайг ямар хариу үйлдэл гаргахыг хармаар санагдаад байсан

юм.Үнэндээ гэрийн үүднээс л та 2ын яриа сонсогдсон ,чиний сэтгэлийг ч мэдсэн.Харин Уянгын тухайд гээд ярихдаа нэг их санаа алдаж тэр бид 2 уулздаг болоод жил гаран болж байна.Тэр надад сэтгэлтэй би

түүнийг нь мэддэг сайн ч охин түүнтэй бүр дотносох талаар ч боддог болчихсон байсан.Гэнэтхэн л чамтай учирсан чамайг харсан уулздаг болсон тэр үед би өөрийгөө ч гайхахад хүрч байлаа чамд дэндүү хурдан татагдаад нэг л мэдэхэд санадаг хүсдэг болчихсон байсан.Тэгээд өнөөдөр Уянгатай уулзсан учир нь түүнд энэ бүхнийг зөвөөр ойлгуулаад дахиж уулзах шаардлагагүй гэдгээ хэлэх гэж байсан юм.Уг нь аль болох түүнийг гомдоолгүйгээр ойлгуулахыг хүссэн.Харин Ганаатай зүгээр л таарчихсан юм муу гай явахгүй гээд салдаггүй чамайг дуудчихна гэж даан ч санасангүй .Намайг л муу хүн болгож харагдуулах гэж тэр түүнийг илүү даврааж дуугүй яваад байж болохгүй гэж үзээд эр хүн шиг сануулга өгсөн гэв.Цэцэгт энэ залуугийн худлаа үнэн ярьж байгаа эсэх огтхон ч хамаагүй байлаа.Түүнд зүгээр л бие биедээ адилхан татагдаж түүнийг байнга

санагалздаг болсон , цаашид энэ хүнтэй л хамт байхыг хүсч байгаа мэдрэмж нь л чухал байв.Хариу дуугаралгүй суусан Цэцэг Би чамд хайртай гэж хэлсэн нь анхны бөгөөд магадгүй сүүлийн удаа Жамбалд хайртайгаа хэлсэн нь энэ байх. Үүнээс өөр зүйл хэлэхийг мөн асуухыг ч тэр хүссэнгүй.Ингээд тэр 2 ойлголцож Жамбал дэлгүүр гаран амттан бас бус идэх зүйлс аван өрөөндөө орж ирлээ.Тэр 2 гэр бүл найз нөхөд бага нас гээд л элдвийг хаман ярилцана.Харин Жамбал 9 хүүхэдтэй айлын дунд хүү гэдэгээс өөрөөр гэр бүлийнхээ талаар ам нээсэнгүй.Яг хаана амьдардагаа ч тойруулаад байв.Цэцэгт одоо энэ бүхэн сонин биш түүнтэйгээ хамт байгаа нь л сайхан байсан учир асууж шалгаан түүнийг хүчлэхийг хүссэнгүй. Найзтайгаа уулзаад ирье гээд гарсан охин нь 5 хоног сураггүй алга болсонд эцэг эх ах дүүгийх нь санаа маш их зовж цагдаад хандахуу азнахуу гэдгээ ч мэдэхгүй балмагдаж байв.Цэцгийн гэр бүл дундаж амьдралтай ээж аав ахын хамт амьдардаг.Эцэг эх нь түц ажилуулдаг тэдний азнах болсон шалтгаан нь охиноо наргиж цэнгээд яваад байгааг гадарладаг болсон ба өмнө нь

2 3 хоногоор хэл чимээгүй алга болчихоод ороод ирдэг байсан учир өөр хүн амьтанд мэдэгдэж эвгүй байдалд орохыг хүссэнгүй.Ах нь Цэцэгийг тэнээд ирэх бүрт охин хүүхэд гэж бодолгүй хайр найргүй нүдчихдэг байсан нь Цэцгийн шарыг бүр хөдөлгөж юу ч бодолгүй ахин дахин алга болоход хүргэдэг байсан биз.Жамбалын авсан буудлын өрөөнд 5 хоноход тэр Цэцэгийг оролдож янз бүр болсонгүй. Гагцхүү үнсэж тэвэрч энхрийлэхээс бусдаар элдэв зүйл хүссэнгүй.Цэцэг бэлэн байлаа түүнд охин биеэ өгсөн ч харамсахааргүй байлаа. -Гэрийнхэн чинь чамайг сураад санаа нь их зовж байгаадаа чи маргааш харисан дээр байхдаа суухаасаа өмнө аваад алга болчихдог байсан гээд хадмууд маань намайг үзэхээ байчихвал яана гээд духан дээр нь үнсэхэд -Заза би маргааш харинаа ахдаа л нэг сайн гөвүүлэх байхдаа гэхдээ энэ. хамаагүй ээ чамтайгаа байсан хэд хоног жаргалтай байлаа.Харин чи хэзээ гэртээ харих вэ байнга энэ буудлын умгар өрөөнд байгаад байж болохгүй шүү дээ гэхэд -Умгар гэнэ шүү магадгүй манайхаас хамаагүй дээр ч юм билүү гээд санаа алдсанаа

Цэцгийг юм хэлэх гэтэл уруул дээр нь удаан гэгч үнсээд -Би энэ хэд хоног их л тэвчлээ гэхдээ чамайгаа хүчилмээргүй байна,намайг яаж өөрийгөө цэгнэж байгааг мэддэг ч болоосой гэхэд Цэцэг инээмсэглэн чи намайг хүчлэх шаардлагагүй ээ би өөрөө хүсч байна би бэлэн гэхэд Жамбал итгэж ядсан харцаар Цэцэг рүү харахад би хүсч байна гэж тэр ахин хэлэв.Энэ шөнө тэр 2ын хувьд өнгөрсөн хэд хоногийх нь жаргалын дээд цэг болж үлдэв.Маргааш нь Жамбал Цэцгийг гэрийх нь гадаа хүргэж ирэн тэр 2 тэврэлдээд зогсож байтал ахтай нь улаан халз тулчихав.Цэцгийн найзуудаас түүнийг асууж сураг гарган тэрүүгээр явж байсан ах нь гэр лүүгээ ирж яваад холоос Цэцгийг нэг залуутай тэврэлдэж зогсохыг нь хараад улаан галзуу амьтан хар хурдаараа гүйж ирэн Жамбалыг татан шанаадаж унагаад Цэцгийг чирээд гэр лүүгээ оров.Цэцэг уйлж орилон би одоо том болсон миний яах өөрт чинь хамаагүй шүү гэхэд чи энэ муу захын хорооллын золбин шээстэй уулзаад яваад байгаа юмуу Айн?! дахиж чамайг уулзвал гар хөлийг чинь хугалаад хаячихна гэж мэдээрэй гээд алгадаад авав.Цэцэг уйлан өрөөндөө ороод таг болов .Ах нь аав ээж хоёрыгоо ирэхэд болсон бүх зүйлийг бас Жамбалыг бага сага мэддэг урьд нь найзуудтайгаа энэ тэрүүгээр явж байхдаа таарч байсан их үл бүтэх амьтан мэт л ойлгуулав.Орой хоол барин өрөөнд нь орж ирсэн ээж нь миний охин одоо тайвшир ахаас чинь сонслоо найзтай болсон юмуудаа миний

охин ах чинь хааяа дэндүүлчих гээд байдаг ч чамайг л бодсондоо тэр шүүдээ.Бид нар баян тарган хүн шүүгээд байхаар улс биш ч тэр хүүгийн тухай сонсох нь ээ их л үл бүтэх нөхөр шиг байх юм миний охин уулзаад дэмий гэхэд Цэцэг ах юугаа мэддэг юм энэ гэрээс чинь зайлаад өгнө үхээд өгнө гээд л уйлж орилж гарав. Ах аав 2 нь нөгөө өрөөнөөс орж ирээд ах нь ална шүү чамайг гэхэд ээж нь дундуур нь орж ахыг нь аваад гарлаа. Аав нь л гэж нэг их бодь хүн ганцаараа юу ч үл хэлнэ.Ингээд тэр 2ын оргодол босуул шиг амьдрал эхлэх нь тэр. Цэцэг байсхийгээд л Жамбалтайгаа зугтчихна тэгээд хэд хоноод л хүрээд ирнэ ах нь арай ч алчихгүй.Тэр 2 нөгөө муу буудлынхаа умгар өрөөнд хэд хоносон ч Жамбал Цэцэгт анхаарлаа хандуулсаар байгаад ажилдаа очихгүй байсаар ажлаасаа халагдчихав.Цаашид буудлын өрөө түрээсэлж байх аргагүй болсон учир Цэцэгт үнэн байдлаа хэлж гэртээ дагуулан очихоор боллоо.Гэр хорооллын нарийн гудмаар өгсөн явахдаа Цэцэг түүний гэрийхэнтэй иймэрхүү байдалтай танилцах гэж байгаадаа санаа зовж явлаа.Нилээн хуучирсан ногоон будагтай төмөр хаалгыг түлхэн ороход жижиг шавар байшингаас гадна нэг гэр харагдав.Байшин руу орход үүдэн хэсэгт жижиг аяга тавагны шүүгээ хойморт 2 төмөр ор нийлүүлж тависнаас гадна цонхны дэргэд 2сандал нэг модон ширээ харагдана.Жамбал ичиж байгаа нь илт гэхдээ намайг ямар амьдралтайг мэдэх цаг нь болсон гэж бодоод авчирсан нь энэ байлаа.Цэцгийн царайг ажиглахад үнэхээр энэ

бүгдийг тоохгүй байгаа нь илт.Тэр хоёрыг орж ирээд удаагүй байтал нөгөө гэрээс намхавтар нуруутай туранхай шар эмэгтэй орж ирсэн нь Жамбалын ээж Дариа байлаа.Амьдралд нэлээн зүдэрч яваа гэмээр сүүмийж яваа харцтай энэ эмэгтэй даруухан мишээл нүүрэндээ тодруулаад Өө миний хүү ирээ юу?! Харин энэ охин чинь хэн….гээд Жамбал руу харахад танилцаарай ээж миний найз охин гэхэд Дариагийн царайнд гуниг тодорч сайн байна уу гэж мэндлэхэд Цэцэг сайн байна уу та намайг Цэцэг гэдэг гэв.Нэр шигээ сайхан охин байна . Би та 2т цай аягалж өгье гээд эргэв.Цай ууцгаан бүгд чимээгүй сууж байтал Дариа нэг их урт амьсгаа аваад ам нээж -За хүү минь хүний сайхан үрийг энэ муу шавар тагзанд дагуулж ирээд…цаашид яах бодолтой байгаа юм бэ гэхэд Жамбал их л дургүйлхэн за ээж би мэдэж байна гээд үг хэлүүлэхгүй шинжтэй байв.Дариа Цэцэгт хандаж -Охин минь эгч нь эртхэн муугаа л хэлье миний хүү уг нь нэмээд нэг хүн битгий хэл өөрийгөө яая гэсэн амьдралтай манайх их тарчигхан айл. Хоол унд ч үгүй хонох нь элбэг Эгч нь олон хүүхэдтэй 8 хүү ганц охинтой олон хүү нарын дунд торойж гарсан ганц охиноо 8настайд нь хөдөөний 2хөгшинд өргүүлчихсэн юм.Одоо хааяа хааяадаа ирж мэнд мэддэг л юм. Хүүхдүүд маань нэмэр болохоосоо нэрмээс болох нь их амьдрал зохиосон хэд нь өөрсдийгөө л арай гэж болгоно илүүчлэх юм

үгүй зарим нь ч бор дарстай нөхөрлөсөн ярих ч юм биш.Эгч нь аяга цайгаа хувааж уух санаатай нэг хөгшинтэй нийлсээн.Энэ хашаа хороо түүнийх гол нь хүүхдүүдийг маань үзэхгүй ээ толгойгоо цухуйлгав уу гүү юу хөөж туугаад зодоон нүдээндээ тулчих гээд байх юм.Би өөрийнхөө хүүхдүүдтэй ч уулздаггүй танай харчуулын хөлд чирэгдэж чадахгүй гээд их уурлана.Хааяа хааяа бас уугаад олон хоногоор алга болчихно насны бөгсөнд нийлсэн юм хойно залуу хүүхдүүд шиг уурлаж туниад эргэж буцах нь ч хаашаа юм ингээд аяыг нь харж л суунадаа.Манай хашаа энүүхэн хойно бий.Хоосон хашаа би гэрээ эднийд буулгачихсан юм тэр хашаагаа л Жамбалдаа үлдээе гэж бодсон юм. Ах дүү нартаа юу гэж хэлэх үү зарна уу үрнэ үү амьдарна уу чиний дур ээжид нь хамаа алга.Харин энэ охинд эртхэн муугаа ярия гээд яричихлаа зүгээр биздээ миний хүү гэхэд Жамбал толгой дохиод өнгөрөв. Цэцэг аан аанхаан гэхээс өөр үг хэлсэнгүй дотроо бол амьдрал үзэж номхон морь шиг болсон Дариаг өрөвдөж хайрлаад сууж байлаа.Дариа тэгэж хэлчхээд Цэцгийн ар гэр амьдрал хувь хүн талаас нь юу ч асуусангүй.Магадгүй хоёр хүүхэд хоорондоо болж л байвал гэж бодсоных биз.За хүүхдүүд минь хүрээд ирсэн юм чинь одоо амардаа гээд гараад явав.Цэцэг тэднийд 3 хонож байтал шөнө бавайсан үс сахалдаа баригдсан хөгшин хар хүн байшингийн хаалгыг зад татаж орж ирж нэг харчихаад буцаж гараад Дариаг дагуулан орж ирлээ Чи энэ нэг зулбасагнуудаа нэг нэгээр нь орогнуулсаар байгаад миний муу байшинг орон гэргүйчүүдийн овоохой болголоо одоо бүүр хүүхэн шуухан авчирчихаад хойморыг минь эзэгнэдэг болж….Алив чи

дуугараа энэ хэний гэр орон бэ хэний гэр юм гэхэд Дариа за тайвшираа хөгшөөн хүүхдүүд яах вэ ганц хоноод явна биз гэхэд Одоо зайл одоо зайл гэж орилов Жамбал их тэвчиж байгаа нь илт хөмхийгөө зууж гараа атгачихаад нааш цааш холхино.Цэцэг би явая даа гээд сулхан дуугараад тэдний хажуугаар хурдхан гарав араас нь Жамбал гарч ирээд тэд хамтдаа Цэцгийн гэр хүртэл алхлаа.Тэдний орцны гадаа ирээд Жамбал намайг уучлаарай гэхэд Цэцэг чи юунд уучлалт гуйгаад байгаа юм бэ бүх юм зүгээр за харин чи минь хаана хонохов хоёулаа хамт манай орцонд хонох уу гэтэл чи ор доо би зүгээрээ найзых руугаа явлаа чамайгаа л баахан ядраачихлаа гэв.Цэцэг заза би орлоо гээд уруул дээр нь үнсээд салав.Гэртээ түлхүүрдээд ортол гэрийхэн нь бүгд унтацгааж байлаа.Маргааш ч бас л алуулах байх за тэр ч яамай байнаа гээд Цэцэг орондоо орж Жамбалынхаа тухай тэдний байр байдлын тухай бодож байхдаа сүүлийн 3 сар биенийх нь юм үзэгдээгүйг санаад -Яах ч аргагүй жирэмсэн болжээ Жамбалдаа ойрноос хэлье байз харин гэрийнхэндээ яахав ээ гэдсээ чирээд ирвэл хүлээж авахгүй гээд байсан улс авахуул гэж шахаж шаардаад унавал ч хэцүүднэ.Ээж бүр ёртой юм шиг яг байн байн за жирэмсэн л болчиховдоо гээд байсныг. яана ер нь төртлөө л нууя гэж шийджээ.Өдөр хоног ээлжилж урссаар

Жамбалтайгаа уулзаж учирсаар нэг мэдэхэд л 8 сар гарантай жирэмсэн болжээ.Угийн туранхай учираас сул нэвсгэр хувцсаар гэрийнхнээсээ хангалттай нууж чадав.Нэг өдөр цамцаа сольж байгаад ээждээ харагдчих нь тэр .Гайхаж балмагдсан ээж нь нэгэнт томорсон гэдсийг хараад энэ хүртэл нуусанд нь охиноо өрөвдөж эвээр ярилцаад төрөх дөхсөнийг нь ч мэдлээ.Охин минь хэдий болтол ингэж явах вэ дээ тэр залуугаа авчираад эндээ бай гэж хэлэв.Ингээд Цэцэг Жамбалдаа хэлээд гэртээ авчирахад ах нь зөрүүлээд Жамбалыг аваад гарлаа.Орой нь Жамбалын нүүр битүү хавдар цус болчихсон ахтай нь хоёулаа согтуу орж ирээд унтаад өгөв.Өглөө нь юу болсон талаар Жамбалаас сонсоход ах нь гараад байрны булан тойров уу гүү юу цохиж унагаад хэд хэд дэвслээд авсан байна.Жамбалыг хариу хөдлөхгүй байгааг анзаарч татаж босгоод дүүд минь үнэхээр хайртай юу гэж асууж Жамбал цусаа нэг нулимаад өөдөөс нь харж би дүүд чинь үнэхээр их хайртай гэхэд заза би чамд итгэж байна хоёулаа эр хүмүүс байна сайхан ярилцая гээд нэг шил юм хувааж уугаад ирсэн нь тэр байж.Удалгүй Цэцэг төрлөө уг нь их сургуулийн хувиар авсан байсан ч сургуулиа орхив.Мөнгө хэрэгтэй байсан учираас Жамбал хоосон хашаагаа зарж орхилоо.Ингээд Сараана хорвоод мэндэлсэн юм.Цэцэгийн эцэг эх ганц зээдээ амиа тавих болов.Жамбал хашаа зарсан мөнгөөрөө хүүхдэдээ хэрэгтэй зүйлс аваад үлдсэнийг нь Цэцэгтээ өгчихөв.Тэдэнтэйгээ хамт байх нь жаргалтай ч эцэг эхтэй нь хамт байна гэдэг гарж орж босож суухаас эхлээд байнга хянуулах нь

төвөгтэй санагдаж эхлэв.Цэцэг ч төрөөд сар болов уу үгүй юу Жамбалтайгаа нийлээд сурсан зангаараа алга болдог боллоо.Найзуудтайгаа нийлж наргиж цэнгээд ууж ууж ирнэ.Цэцгийн эцэг эх охиныг минь дагуулж яваад архичин болгож гүйцлээ ганц охиноо бодохгүй улс юмаа энэ нялх амьтныг үлдээчхээд юу бодож явдаг улс юм болдоо гээд үгээ барна.Нэг ирэхэд нь Жамбалыг хөөж явуулаад дахиж босгоороо давуулахгүй юм болов.Ингээд ахиад л тэдний оргодол босуул шиг амьдрал хоёулаа байсан бол гурвуулаа боллоо .Онцлог нь Цэцгийн эцэг эх хүүхдийг минь үлдээ явах мөрөөрөө өөрсдөө явцгаа гээд сүүлдээ тэр хоёрыг хайхрахаа больжээ.Гэвч үнэн хэрэгтээ Жамбал амьдрах гэж зүтгэж байв.Айл шиг

айл болохыг хичээн энэ тэнд эсэн бусын ажил хийхдээ олсон хэдэн төгрөгөө Цэцэгтээ авчираад өгчих нь.Наргиж цэнгээд муу зан сурчихсан Цэцэг хэдэн найзуудаа цуглуулж аваад хэдэн өдөр наргиад л дуусгачихна.Жамбал үг дуугүй түүний аясаар л байна.Ингэж хоёр талд хөөгдөж туугдан ууж идэж даварч явсаар хэдэн жилийг ардаа үлдлээ.Ямар ч ахиц дэвшил үгүй бахь байдгаараа Цэцэг л харин улам шунан уудаг болж сүүлдээ зан нь ч эвдэрч эхэлж……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…