Нүүр Сонин хачин У. Хүрэлсүх: Итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн жагсаалыг далимдуулж улс төр хийсэнд харамсаж байна

У. Хүрэлсүх: Итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн жагсаалыг далимдуулж улс төр хийсэнд харамсаж байна

16 секунд уншина
0
0
344

“Эрхэм иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд миний бие таагүй мэдэгдэл хийж байгаадаа харамсаж байна. 2 хоногийн өмнө ХӨСҮТ рүү амаржсан эмэгтэйг зөөвөрлөх явц таагүй зүйл болсон. Би бол эцэг хүн, охин үртэй хүн. Үүнд сэтгэл эмзэглэсэн. Энэ бол хариуцлагагүй явдал. Үүн дээр Монгол Улсын засгийн газар ёсзүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. ” “Би Монголын төрийг ард түмэндээ ээлтэй, шударга үйлчилдэг, хүнлэг байгаасай гэж хүсдэг.

Цар тахал дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед манай улсын түүхэнд ч дэлхий нийтэд ч хүндрэлтэй үе гарч байна. Энэ цар тахлын үед Монгол Улсын засгийн газар бүх хүчээ дайчлан ажилласан. 10 сарын хугацаанд дотоодод халдварыг тархаалгүй хамгаалж, хөл хорио тогтоож олон зүйл хийсэн. 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотыг төдийгүй 21 аймагт хөл хорио тогтоож ажилласан. Хийж байгаагүй ажлаа хийхэд алдаа гардаг гэдгийг та бид мэднэ. Гэхдээ УОК, эмч, цагдаа, онцгой байдал гээд олон хүмүүс хөлс хүчээ дайчлан ажилласан. Энэ явцдаа зарим нэг хариуцлагагүй хүмүүсээс болж хөөрхий эмэгтэйг хүнд нөхцөлд, хүний нүд халтирч, сэтгэл эмтрэм авч явсанд Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уучлал хүсч байна. Энэ явдлаас болж манай кабинетийн хоёр сайд ажлаа өгсөн. Би өөрөө цэрэг хүн. Дайны талбарт хамт зүтгэж яваа хүнээ үрэгдэхэд хамт байх нь цэрэг хүний үүрэг. Тиймээс би Ерөнхий сайдын хувиар давхар хариуцлага хүлээх ёстой. Өчигдөр ард түмэн жагсаж төр засагтаа үгээ хэлсэн. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс ард түмнийхээ шаардлага, хүслийг би хүлээн авч хариуцлагыг хамтаар үүрч Монгол Улсын Ерөнхий сайд гэх эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа мэдэгдэж байна. Ард түмний сэтгэгдлээ илэрхийлэн жагсаж байхад улс төрийн өнгө аяс гарч зохион байгууллалттай үйл ажиллагаа явж эхлэсэн. Миний итгэж найдаж хамтарч ирсэн МУ-ын Ерөнхийлөгч ард иргэдийн сэтгэгдлээ илэрхийлэх энэ үйл явцын хажуугаар санхүүжилт хийж зохион байгуулах, өдөөн турхирах ажил хийсэн. Тиймээс би ард иргэдийгээ зохион байгуулалттай энэ үйл ажиллагаанд итгэж, өдөөн турхирагдаж үймээн самуунд автах вий гэсэн үүднээс улсын Ерөнхий сайд би сэргийлэх үүднээс ажлаа өгч байна. 7-р сарын нэгний хар үйл явдлыг бид бүгд мартаагүй. Дахин ийм зүйл гарах вий гэдгээс би айж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ийм хариуцлагагүй үйл ажиллагаа хийж байгаад харамсаж байна. Тиймдээ ч эрх баригч намын даргын хувьд одоогийн Ерөнхийлөгчид хариуцлага хүлээх ёстой гэж үзлээ. Монгол Улсын Ерөнхий сайд миний хувьд энэ цар тахлын үед үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Улс төрийн үймээн самуунаас сэргийлж би ард түмнийхээ өмнөөх огцорч байна. Маргааш нөгөөдөр гэхэд шинэ ерөнхий сайдыг томилох болно.”

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *