Нүүр Өгүүллэг “ГЭРЭЭ” /тууж/ “8-р хэсэг”

“ГЭРЭЭ” /тууж/ “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
864

Учрал аавдаа тариа авчирч өгөөд явах гэснээ орхиод явж чадалгүй өглөө болохыг хүлээн сууж байсан ажээ. – Ааваа бие нь яаж байна. – Хамаагүй ярьж болохгүй шүү. Эмч үзсэний дараа ярьж болох эсэхийг

асууж байж яриарай гэсэн сувилагч тэр хоёрыг бараг хөөх шахам гаргав. Өрөөндөө жаахан нойр авсан эмч орж ирээд Эрдэнийг үзэхэд даралт нь хэвийн байх тул эхнэр охин хоёртой нь уулзуулахыг

зөвшөөрөөд өвчтөний сэтгэлийн хөөрлийг хянах аппаратанд харж суулаа. Энэ удаа Юмчмаа түрүүлж орж ирээд Эрдэнийн өмнө суув. – Яаж байнаа даа өвгөөн. Зүрх зогсоочихоо шахлаа байна гээч. Өр ихтэй

болохоор мөнгө олдохгүй ямар их зовоовоо. Одоо чи ингээд өвдчихдөг. Ирэх сараас яана даа. Банкны эргэн төлөлт бүр хэцүүдэх нь дээ. Юмчмааг яншин хэлээд зовлон тоочиход Эрдэнийн даралт огцом

ихэсч ирэхэд эмчийн уур хүрч – Та одоо гар гэж ширүүн хэлээд даралт бууруулах тариа хийхийг сувилагчид үүрэгдэв. – Та дөнгөж сая хагалгаанд орсон хүнд яах гэж сэтгэлийг нь зовоох юм ярьж байгаа

юм. Одоо нөхрийн чинь даралт ихэсч байна гэж эмчийг ширүүн хэлэхэд Юмчмаа уурлах маягтай болсон ч юм хэлсэнгүй. Харин Учрал түүнийг таагүй харж байснаа – Аав минь гэр бүлээ зовлонд унагаад зогсохгүй өөрийгөө ч бас зовлонд унагаж дээ хэмээн ихэд цөхрөн хэлэхэд Юмчмаа дуугарсангүй ч охиныг дотроо зүхэж энэ одоо хаанаас мөнгө олдог байнаа. Яг хулгай хийдэг юм байна л даа гэж бодов. – За Эрдэнэ тайван байна шүү хө. Чи чинь их мундаг охинтой юм байна шүү дээ. Танай эхнэр мөнгө олдохгүй байна гээд л өдрийг барж бараг горьдлого тасарч байтал нэг охин гүйгээд ирсэн. Хагалгааны чинь төлбөрийг бариад ирсэн шүү дээ. Одоо тэгэхээр охиныхоо сэтгэлийг бодоод хурдан тэнхрэх нь дээр шүү дээ. Эмч тайван хэлээд Эрдэнийн нүүр өөд харвал түүний нүүрэнд хэмжээлшгүй баяр баясгалан тодорч нүдэнд нь ус мэлтэгнэн дүүрч

байлаа. Эмч Эрдэнийн гарыг зөөлөн атгаад хаалга онгойлгож Учралыг дохин дуудав. – Бие нь яаж байна ааваа гэсээр Учрал орж ирээд аавынхаа нүүр цээжин биеийнх нь хөлсийг арчиж өгөөд биеийг нь тослов. Гар нь эвлэгхэн гэж жигтэйхэн. Энэ удаа Эрдэнэ үртэй хүний жаргал эдэлж байлаа. Учрал аавыгаа бөөцийлж дуусаад духан дээр нь зөөлөн үнсээд гарч одов. – Ээ бурхан минь ганц балчир үрийг минь ивээж хайрла. Охинд минь надаас илүү эх нь хэрэгтэй. Эхийг нь Замиланг минь аварч өршөө Эрдэнэ анх удаа зүрх сэтгэлийнхээ гүнээс бурханыг дуудан залбирав. Үхэл тун ойрхон байгаа ч амьд явахын их хүсэл түүний зүрх сэтгэлд дүүрэн байлаа. Үртэй хүн үхэхэд хоргоддог хорвоогийн жамыг Эрдэнэ ийнхүү ойлгож эхлэв. Хөлсний тэрэг барьсан ч баахан түгжирч Хавдар судлалын эмнэлэгийн үүдэнд очсон Учрал машинаас буунгуут ээжийнхээ хэвтсэн палат уруу гүйв. Хоёр сувилагч ээжийг нь цөсний хагалгаанд оруулахаар түрдэг тэргэн дээр хэвтүүлж байлаа. Ээжийнх нь хажууд Янлин найз залуутайгаа хамт зогсож байхыг харсан Учрал өчигдөр энэ залууд муухай аашилснаа санан санаа нь зовов. – Өө миний охин хүрээд ирэв үү. Ээж нь усан хүрээ татсан зовиурт нүдээр харж уруул өмөлзүүлэв. Учралын зүрх ширхийн урагдах шиг болж хацраа наагаад – Ээжээ охиноо бодоод зоригтой байгаарай. Эмчилгээний бүх төлбөр бэлэн болсон гэж шивнэв. – Тэгэлгүй яах вэ? Ээж нь өвчнөө заавал ялна гэж Замилан дуу

алдан нүдэнд нь нэгэн оч гялсхийхэд түрүүчийн усан хүрээт нүд сорогдох шиг хуурайшихыг Учрал харж ээжийгээ жигтэйхэн их өрөвдөн дотоод сэтгэлдээ чарлаж байлаа. – Хагалгаа удахгүй. Та нар мэс заслын хэсэгт хүлээгээрэй. Сувилагч нарын нэг хэлээд тэргээ түрэн явахад Янлин гүйн очиж Замиланд үнсүүлэв. Охид ээжийнхээ араас нулимстай нүдээр харсаар хоцров. – Эрдэнэ ах яаж байна вэ? – Хагалгаа амжилттай болсон. – Шөнөжин сахисан уу? – Тийм. Янлинг хараад уйлмаар санагдаж нулимс мэлтэгнүүлсэн ч Учрал нулимсаа хүчлэн залгив. Төлбөрийн мөнгөө яаж олов. – Санчирын ээжээс авсан. – Нөгөө болзолтойгоор уу? – Тэгсэн. – За яадаг юм бэ? Хүмүүс анхныхаа залуугаас салаад сайн хүнтэй суучихсан л байдаг ш дээ. Түүний сэтгэлээр унасныг хараад Янлин сэтгэлийг нь засах санаатай хэлсэн ч түүний үг Учралын толгойд бус газарт унаж буйг ойлгов. Учрал ээжийнхээ аяга, халуун сав, орны цагаан хэрэглэл зэргийг авч жижиг цүнхэнд хийж байлаа. – Би маргааш хэвтэх нь дээ. Чиний ачаалал ихсэх нь дээ. Учрал энэ үгийг Янлинд хэлсэн боловч Идэр ярианд оролцож – Өө яах вэ? би Янлингийн дэргэд байна гэв. – Баярлалаа. Намайг… гэтэл залуу үргэлжлүүлэлгүй гара сарвайж – Учрал гэдэг. Харин намайг Идэр гэдэг гэхэд бүгд хөгжин хөхрөлдөв. – Өчигдөр муухай ааш гаргасанд уучлаарай. – Өнөөдөр арай дээр харагдаж байна. Чамаас өчигдөр жаахан айгаад. – Юу надаас айсан гэж үү. Туулайн зүрхтэй хүргэнтэй болмооргүй байна шүү. – За ойлголоо. Айхтар хатуу хадамтай болж байх шив. Идэр бага гэсэн байдлыг өөрчилж Учралыг хүнд бодлоос сатааруулав. Цөсний хүүдий чулуугаар дүүрсэн тул Замилан цөсөө авахуулж эмчилгээ үргэлжилснээр ээждээ элэг солиулах донор тул Учрал эмнэлэгт хэвтээд хэд хоногийн дараа Замилангийн элэг шилжүүлэн суулгах хагалгаа эхлэв. Бүтэн найман цаг үргэлжилсэн хагалгааны дараа эмч нар ядарсандаа гуйвалзан гарч ирэхэд Янлин тосон гүйж очив. – Эмчээ манай хүмүүс яаж байна. – Замиланд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон. Чи сахих билүү. – Тиймээ би сахина. Учралын бие зүгээр үү. – Учралын даралт унаад байна. Эмчилгээ хийгдэж байна. Залуу хүн гэхэд ядаргаа

ихтэй, даралт багатай хүн юм. – Гайгүй болох байгаа эмчээ – Эмчилгээ хийгдэж байна. Учрал долоо хоногийн дараа цонхийсон хүн эмнэлэгээс гараад хүний мөнгө авсан тул санаа зовон Ерөөлт үрүү залгахад түүний утас холбогдохгүй байлаа… … Ерөөлтийг унтаж байхад утас нь дуугарав. – Байна уу? – Ерөөлтөө би Бужгар байна. – Амар байна уу? Түншээ. – Ерөөлтөө би чиний захисан амьд барааг арван сарын дараа арав гаруйг бэлэн болгоно. – Их сайн байна. Би одоохон Ян эзэнтэнд хэлнэ. – Танай эзэнтэн мөнгөнд гар татахгүй биз дээ. – Яалаа гэж. Зоос хаана байна. Манай Ян эзэнтэнд байна шүү. – Тийм бол Ерөөлтөө чи нэг хүнд таван мянган доллараар бодоод надад мөнгө өг л дөө. – Бололгүй яах вэ? хүүхэд тээж буй хүүхнүүдийн зураг танилцуулга хэрэгтэй байна. Түүний дараа зоос яригдана шүү дээ. – Тэр материалыг би өнөөдөр өгнө. Харин бидний ажиллагаанд саад болж байгаа Хар Том гэгч эрээн хотод байгаа. Түүнийг устгахгүй бол хүүхнүүдийг тэр өөр хүнд өгөх гээд байна. – Ойлголоо. – Бас өнөөдөр оройн олон улсын суудлаар мангас Дүгэрээ гэгчийн бүлэг эрээн хот орж дээрэм тонуул хийх гэж байна. Энэ бүлэглэл Хар Томтой нэгдвэл дийлдэхгүй болох гээд байна. – Тийм бол наад бүлэглэийн хүмүүсийн зураг бас хэрэгтэй болох нь. – Би одоохон таньд хүргээд өгье. – Хурдан бол сайн байна. Ерөөлт сүүлийн үед Бужгар гэх энэ хүүхэнтэй түншилж хэд хэдэн газрын наймаа амжилттай хийж, нууц цэнгээний газар байгуулахаар тохиролцоод байлаа. Ерөөлтийн эцэг Дуулим

Монгол түнш нартай ганзага нийлж хоёрч алтны орд газраас алт олборлож байгаа ч Ерөөлт хууль бус газрын наймаа, хар тамхи уруу халтирч ороод зогсохгүй хүний наймааэрхэлдэг Ян ноёнтны захиргаанд нэгэнт орсон байлаа. Нууц цэнгээний газрын эзэгтэйгээр Учралыг ажиллуулахаар шийдвэр гаргасан ч тэр эмэгтэйд ихэд сэтгэл татагдах тул энэ шийдвэрээ өөрчилж Бужгарыг сонгож байв. Ерөөлт Бужгартай ярьж дуусаад Ян ноёнтонтой холбогдов. Тэд хятадаар ярьж байв. – Сайн байна уу? Ноёнтоон. Би Ерөөлт байна. – Сайн байна уу? Түнш минь. Ар Монголоор сонин юу байна даа. Арилжаа наймаа арвин уу? – Арвин болно гэдэгт найдаж байна. Би арав гаруй жирэмсэн эмэгтэй олсон. Төрөх үеэр нь өөрийн биеэр эрээн хотод хүргэж өгнө. – Ерөөлтөө чи тун зөв юм хийж байна. Тэр эмэгтэй бүрийн дөнгөж төрсөн нярай хүүхэд бүрт би арван мянган доллар өгнө. Энэ зөвхөн урьдчилгаа шүү. – Ноёнтоон гялайлаа. Таныг ингэх боловуу гэж итгэж байлаа. Гэхдээ бидэнд болгоомжлох ёстой нэг ажил байна. – Юу билээ тэр чинь – Эрээн хотод байгаа Хар Том гэгчийн бүлэглэл эдгээр эмэгтэйчүүдийг биднээс булаах гээд байна. – Наадах чинь харин асуудал байна – Энэ бүлэглэлийн хэсэг залуус мангас Дүгэрээ гэгчийн залуус өнөө оройн суудлаар эрээн гарах гэж байна. – Ерөөлт чи тэгвэл онгоцоор цаг алдалгүй ир. Тэр залуусын зураг хэрэгтэй шүү. Би эрээн хотын цагдаагийн газрын даргатай ярья. – Ойлголоо. Ерөөлт нууц эзэнтэнтэй ийн ярилцаад эрээн хот уруу нисэх онгоцны билет худалдан авав. Тэр яаравчлах хэрэгтэй байлаа. Тиймээс хоёр жил хамт амьдрах аз завшаан таарсан Учралтай ярилцах зав гарсангүй. Төд удалгүй Бужгар хүүхэн мангас Дүгэрээгийн залуусын зураг авчирч өгсөн тул Ерөөлт шууд нисэв. Олон улсын вагонд унтлагын өрөө авсан мангас Дүгэрээгийн залуус ганц шил архи гаргаж тавьснаа шууд хөзөрдөж эхлэв. Хол замд залуус өөр юу хийх билээ. Дүгэрээгийн залуусын яг зэргэлдээ тасалгаанд зургаан хятад нэг өвөр монгол

залуугийн хамт орж чанга чанга ярилцан биесээ харахгүй болтол тамхи татацгаана. – Хм. Энэ муу илжигнүүд мөн том дуугарч байнаа. Эрээний хилээр алхаад дуу нь гарахаа больж газар шагайн гөлийцгөөнө дөө гэж мангас Дүгэрээ дургүйцэн хэлэв. – Энэ муу илжигнүүдийг жаахан шоглох уу? Яах вэ? – Энэ муусайнд юу байна гэж шоглохов дээ. Хэрэг төвөг нэмэгдэхийн нэмэр. Төвөг төвөг. – Новшийн юмнуудыг харахаас дургүй хүрэх юм. – Бид дургүй хүрээд яахав даа. Томчууд нь эдэнд найр тавиад байхад газрын амьтад бид яалтай нь билээ. Алалцах газар нь алалцаад шороон түмэн хужаа нараас хороож явбал гавьяа юу аан хамуу даа. – Гавьяа байлгүй яадаг юм бэ? Ингэхэд бид Жанчхүүд очоод жинхэнэ цулайж чадах уу? – Цулайхгүй ч байсан яадаг юм бэ? Ганцыг хороовол солио. Хоёрыг хороовол хожоо бусуу хаха… ха ха залуус архи ууцгаан хөзөр тоглож байлаа. Галт тэрэг шөнийн харанхуйг нүхлэн нэгэн хэмээр уухилан урагшлана. Өвөр Монгол залуу бие засахаар нойлын өрөө үрүү явахдаа мангас Дүгэрээг хуруугаараа дохин дуудав. – Энэ муу бөөс чинь харин өдөөд байна уу? Үгүй юу. Үхэх хүний үгийг сонс гэж үг байдаг даа. Мангас Дүгэрээ зэвүүцэн хэлээд түүний араас таахалзан алхав. Түрүүхэн тамхи татан хашгиралдаж байсан хятадууд мөр мөрөө түшин унтацгааж харагдана. – За яасан анд минь. Ахтайгаа яамаар байна. Мангас Дүгэрээ өвөр Монгол залууг арагш савтал түлхээд асуув. – Амар байна уу? Ахаа ингэж болохгүй ш даа. Би ч гэсэн Монгол хүн ш даа. – Тэгээд юу гээд байгаа юм бэ? – Би тус болж байна шуу. Таануусыг эрээний хил давмагц цагдаагийнхан барьж дөнгөлнө. Надтай цуг яваа хүмүүс цохилцоон үүсгэнэ шуу. – Чи яаж мэдсэн юм бэ? – Би хэлмэрч шуу. Цагаан Бамбар зоогийн газрын эзэнд таануусын дүрийг Бужгар гэгч эм өгсөн шуу. Би өөр зүйл мэдэхгуй ээ. – Бужгар гэнээ – Тиймаа. – Муу гичий. За дүү хүү ойлголоо. Эр хүний замын хүзүү урт, зааны хүзүү богино. Ачийг чинь санаж явъя. Алдар нэр хэн билээ. – Нямцоо гэдэг – Намайг Дүгэрээ гэдэг – Маниус мэднаа. Дүгэрээ том гар дотроо залуугийн жижиг нойтон гарыг атгаад нүд ирмэн инээмсэглэв. – Та азнаж байгаад гараарай. Нямцоо айсан мэт шивнээд хаалга түлхэн гарахад орсгор шар шүдтэй өндөр хятад залуу зогсч буйг харсан Дүгэрээ жорлонд орж бие далдлан зогсоод тэдний яриаг сонсов. Тэд хятадаар ярих аж. – Чи хэнтэй юу яриад байгаа нохой вэ? –

Ноёнтоон би Монгол залуутай хэдэн үг солив. – Юу ярив. Хэлээч малаа. Хятад залуу Нямцоог хананд шахан зогсоод хутга гарган сүрдүүлэхэд Дүгэрээ үсрэн гарч цохиход хятад эр гулжгасхийн унав. Дүгэрээ хутгатай гаран дээр нь гишгэхэд хятад эр муухай орилов. Түүний муухай орилох дуунаар хятад, Монгол залуус хойно урдаа оролцон гүйлдэн ирж зодоон ердөө гурван минутанд болоод өнгөрөв. Таван минутын дараа нэвширтэл зодуулсан хятад залуусыг вагоны цонхоор дараалуулан шидэлж орхив. Ихэд айсан Нямцоо мангс Дүгэрээг бараадан зогсоно. – Иш энэ амьтны байж байгааг. Гэр чинь хаана байдаг юм бэ? – Шилийн гол аймагт. Одоо маниусыг яана даа. – Гэрийг чинь мэдэх юм уу? – Мэдэмгүй. Гэхдээ би айж байна. – Одоо яая гэх вэ? бидэнтэй Жанчхүү явах уу? Ихэд гонсойсон Нямцоо толгой дохиод өөр үг дуугарсангүй хятад залуустай хамт сууж явсан вагондоо ороод гунигтай гэгч нь өвдгөө тэврэн суув. – За тэгэхээр андууд минь. Бид эрээн орж болохгүй нь дээ. Мангас Дүгэрээ ихэд ноцтой хэлээд шилтэй аяганаас хийж уув. – Яасан гэнээ. – Эрээний хил дээр биднийг цагдаа нар дөнгөлнө гэнэ дээ. Саяын илжигнүүд зодоон үүсгэж баривчлуулахаар явсан гэнэ. – Саяын ялаа тэгж байна уу? – Цагаан Бамбар зоогийн газрын эзэнд Бужгар хов дамжуулж биднийг бариулах болсон гэнэ дээ. – Бужгар тэр муу гичийд би лав итгэхгүй дээ. Бөмбөг новш яахаараа унаж үхээд байдаг юм бэ? – Бөмбөг өөрөө ч олигтой гар биш ш дээ. Муу нинжа. Залуус ийн ярилцсаар Замын

үүдэд буув. Мангас Дүгэрээгийн утас дуугарахад бүгд амьсгал даран хүлээцгээв. – За манайхан Хар Том өөрөө ярьж байна. – Байна уу? – Хил дээр ирсэн үү Дүгэрээ. – Замын үүдэд байна. Бидэнд занга тавьчихсан байна. – Хэн. Юу яриад байгаа юм бэ? Чи. – Бужгар гичий Цагаан Бамбар зоогийн газрын эзэнд хэл өгч бидний зураг юмыг өгсөн гэнэ. Эрээний цагдаагийнхан баривчлах юм гэж сонслоо. – Хэнээс. Хажуу тасалгаанд хэдэн хятад явсан юм. Хэлмэрч өвөр Монгол нь тэгж хэллээ. – Тэр хядадууд яасан – Бодийг нь хөтлөөд вагоны цонхоор шидчихлээ. – Новшнууд шууд дуусгахгүй яасан юм бэ? Би төмөр замын вокзал орлоо. Тэнд цагдаагийнхан очсон бол та нар нааш гарсны хэрэггүй. Манжуураар ороод ир. – Ойлголоо. Би өөрөө залгая. Бөмбөг муу хулгайчийг гичийтэй нь алаач – Одоохон Идэрт хэлчихэе. – Идэр ирээгүй юм уу? – Цаадах чинь дурласан – Үхсэн муусайн лаларууд цагаа олж дурлах юм. За та нар наанаа байж бай. Намайг оролдоод байгаа Цагаан Бамбарын эзэнг би одоохон судлаадахъя. – Ойлголоо. Утас тасарч Мангас Дүгэрээ нөхдөө харан хөхөрч – Нэг цаг хүлээ гэнэ дээ хамуудаа. Ах тушаал буулгаж байна. Хоолонд орцгоох уу даа. Ганц цаг юу байх вэ? гэхэд бүгд цүнхээ үүрэн ийш тйиш харан алхацгаав. Тэдний араас газар шагайн гутлынхөө өлмийг ширтсэн Нямцоо дагаж өч төчнөөн цүнхтэй юмс чирнэ. – Хөөе чи чинь юу чирээд байгаа юм бэ? Хаяач наад новшнуудаа. – Тэд чинь миний нөхөд шүү дээ. Хэн нэг нь ч юмуу бүгдээрээ араас хүрээд ирж мэднэ. – Хая хая. Нөхөд чинь аль

хэдийн хойд төрлөө олоод эрлэг номун хааны өмнө бээвийж зогсоо биз. – Би та нарт тусалсан. Та нар тэгэхэд… гээд Нямцоогийн хоолой зангирч чимээгүй болоход залуус хөхрөлдөнө. – Нямцоо минь дээ маниусыгаа дагаад шилийн эр бол доо. Тэгээд баяжаад ар Монголоос авгай аваад суучих. Олдохгүй бол ах нь авгай олоод өгье гэж мангас Дүгэрээг хэлэхэд Нямцоо ихэд дуртай толгой дохиод нусаа татав. Залуус зоогийн газарт орж хоолоо захиалж байтал Хар Том залгав. – Байна ахаа. – Дүгэрээ чи наанаасаа Улаанбаатар буц. Вокзал дээр цагдаа нар буцалж байна. Маргааш амжиж Дорнод ор. Манжуурын хил дээрээс та нарыг тосъё. – Ойлголоо. Энэ Нямцоо үнэн хэлжээ. Зайлуул. – Нямцоо гэж хэн юм бэ? – Нөгөө хэлмэрч өвөр Монгол – Хамт яваа юмуу – Тийм. – Улаанбаатар ороод наадахиа хая. Гай болно. –

Ойлголоо. – Би тэр Цагаан Бамбар зоогийн газрын эзнийг олсон. Өнөөдөр хөөрхөн чадчихнаа гайгүй. – Амжилт хүсье ах. Аштайхан чихэнд чимэгтэй юм сонсдож байх чинь. – Холбогдоё. Цаг алдаж болохгүй шүү. Хар Луттөмөр буюу Хар Том архирах мэт хэлээд утсаа салгав. – За хаашаа гэнэ. – Эрээний вокзал дээр цагдаа нар ялаа шиг язганаж байна гэнэ. Биднийг өөр замаар ир гэнэ. Мангас Дүгэрээ бусаддаа хэлээд хоолоо яаран халбагадахад бусад нь дагалдав…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *