Нүүр Өгүүллэг “ГЭРЭЭ” /тууж/ “7-р хэсэг”

“ГЭРЭЭ” /тууж/ “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
484

За та нар хүний зовлонгоор битгий тоглоом хийгээрэй. Тэр өгнө гэсэн мөнгөө өгөөрэй гэж хэлсэн Идэрийг Янлинг хөтлөн гарахад Бөмбөг зодуулахаас айж толгой дохисоор үлдсэн ч хаалга хаагдмагц утас

уруугаа гүйн нэг дугаарт залгав. – Байна уу? – Өглөөний мэнд. Том ахаа. – Юу болов. – Арван зургаан эмэгтэйг хээлтүүлэгт орууллаа. – За тэгээд надад нэг зэрэг арван зургаан хүүхэд ирнэ гэсэн үг үү. Уг нь төрөх

дөхөхөөр нааш нь хил давуулаад энд төрүүлчихвэл зүгээр юмсан. – Хүүхнүүд мөнгө нэхээд байна ахаа. – Тэр муу янхнууд одоо ямар сүртэй юм бэ? Ойр зуурын юмаар амыг нь таглаач лаларуудын… – Идэр гэж

нэг новш бүр юм үзээгүй царайлаад. Нөгөө хүүхнээ хөтөлж гүйгээд сүйд. – Би чамайг Идэрийг ийм юманд битгий оролцуул гээд байгаа биз дээ. Тэр зэвүүн бандид итгэх хэрэггүй гэж хэлсэн ш дээ малаа. –

Миний алдаа болж ахаа. – Би өөрөө тэр хулгайчтай ярихаас. Наад гичийнүүдээ сэнхэртэл нь панаалдаач чи. Тэр байтугай залилаа биз дээ. Бужгар та хоёр. Хоёр хулгайч минь шилэн дээр шээстэй сарнай

ургуулах гээд үзээрэй. Хоёуланг чинь ална шүү. Новшнуудаа. – За ахаа юу гэж дээ. Та одоо хамгийн үнэнч хоёр дүүгээ дарамтлаад байх юм. – Ха ха ха. Хүн ер нь ойрын хамгийн дотны хүндээ уураа гаргадгыг чи мэддэггүй гэж үү. – Мэднээ мэднэ. Таньд л эрхэлж байхгүй юу. – Тэгээд ажлаа хий л дээ банди минь. – Өө та одоо. Дүүгээ банди ч гэх шиг сонин юмаа. – За за. Би та нарт хэдэн юм шилжүүлье. Мангас Дүгэрээгийн залуусыг өнөө оройн суудлаар гарга. Жанчхүү хавьцаа жаахан таваргахгүй бол эдийн засаг уналтанд орох гээд байна. Ойлгосон биз. – Ойлголоо. Бөмбөгийг ярьж дуусаад эргэн харахад торгон халад өмссөн Бужгар элгээ тэврэн зогсч байв. – Яасан. Хар Том та хоёр нөгөө улиг домог болсон балай юмаа яриад байна уу? Хар Том одоо моодноос гарсан гээд би чамд яриад байгаа юм биш үү. Бужгар

ихэд дээрэнгүй хэлээд хялайн харахад Бөмбөг түүнийг алгадаад авав. – Муу гичий минь аштайхан байгаарай чи. Хар Том энийг чинь дуулбал юу болохыг мэдэх үү чи. – Дуулсан ч яадаг юм бэ? Би хувьдаа Хар Томоос чинь айхгүй. Хар Том юугаар гийгүүлэх юм. Түүнд юу ч байхгүй хулгайч шүү дээ. Яг чам шиг. – Үгээ бодож яриарай өлөгчин минь гэсэн Бөмбөг уурандаа минчийн улайгаад дахин цохихоор гар далайтал – Хохь чинь шүү. Надад ахиж гар хүрэх юм бол нохой шиг буудаж орхино шүү гэх Бужгарын заналтай дуун гарч түүний өөдөөс буу чиглүүлэн хараалахад үхэтлээ айсан Бөмбөг газарт сөхрөн унав. – За… За… Хани боль. Хань нь ойлголоо. Дахиж чамдаа ер гар хүрэхгүй амлаж байна. – Хм. Ханиа ч гэх шиг. Далдганаж бялдуучилсан чам шиг юмаар би хань хийлээ юу. Хэлснээр байхгүй бол ганц сум. Ойлговуу? – За за ойлголоо доо. Бурхан минь наад буугаа далд хий л дээ хө. Бөмбөг хоёр алгаараа халхлан гуйхад Бужгар хүйтнээр инээж – За босоо бос. Юу боллоо гэж муу ханиа буудах вэ? хүн дээрэлхэхээр чинь уур хүрэх юм гээд буугаа хойш болгов. – Одоо ёстой дахиж гар хүрэхгүй. Би мөн тэнэг хогоо. Ийм сайхан эхнэртээ гар хүрдэг. – Худлаа хуцаад бай. Амьд явъя гэвэл аштайхан байгаарай. Мангас Дүгэрээгийн бүлэг тэгээд өнөө оройн суудлаар Эрээн явах юм уу? Алив тамхи авад ир. – За за одоохон. Тиймээ Дүгэрээгийн бүлэг өнөө оройн суудлаар эрээн явна гэсэн.

Бөмбөг ийн ярьсаар нөгөө өрөөнд орж тамхи барин ирсэнээ гэнэт дайрч Бужгарын араас тэвэрч аван бууг авах гэж ноцолдоход хүүхэн ганцхан ухасхийж тохойгоороо хамар өөд нь ёворч орхиход нүүрнээс нь гал бутрах шиг болсон Бөмбөг нүүрээ даран хойш суухад хамраас нь цус садран асгарав. Хүүхэн тамхиа асааж буйдан дээр хөлөө ачин суунгаа – Цаашаа зайл. Наад бузар цусаараа битгий хивс бузарлаад хаячихаарай гэж зэвүүцэн хашгирахад Бөмбөг нүүрээ дарсаар усны өрөөнд оров. Тэд биесээ дотоод сэтгэлдээ хорсон занаж байлаа… … Учрал ээжийгээ ямартай ч эмнэлэгт хэвтүүлж амжив. Аав нь мөнгө өгөөгүй тул аргаа барахдаа Ерөөлтөөс тусламж гуйжээ. – Би чамд хорин сая төгрөг одоо өгье. Харин хоёулаа нэг гэрээ хийе. – Бас юун гэрээ вэ? зээлийн гэрээ юу. Наад мөнгөөр чинь би ээжийнхээ эмчилгээний гучин хувийг л өгөх юм байна. – Болноо. Чи эхлээд ээжийгээ эмчилгээнд оруулж бай. Энэ мөнгийг би чамаас авахгүй. Харин чиний нэр дээр би хоёр компани байгуулна. Нэг үгээр хэлэхэд чи миний туслах болно гэсэн үг. – Би хийж чадах юм боловуу даа. Таны ажлыг алдагдуулж аюул болох вий гэж айж байна. – Би байнга хяналт тавих учраас чи айх зүйлгүй. – Тийм бол би зөвшөөрч байна. – Хоёрдугаарт Тогос хоёр жил Монголд ирэхгүй. Тэр Хөх хот дахь гэртээ байх болно. Тиймээс чи надтай нэг гэрт амьдрах хэрэгтэй. – Хорин сая төгрөгөнд арай хүнд шаардлага бишүү. Ядаж хорин саяыг нэмж өг л дөө та. – Тэгвэл дахиад хоёр жил чи манайд амьдар. – Юу вэ? дөчин сая төгрөгөнд дахиад хоёр жил таны өвөрт хэвтэх хэрэг үү. Шоронд байгаа

аятай. Больё доо өөр арга бодъё. Ер нь би ажлаасаа гаръя гээд Учралыг босоход Ерөөлт сандарч – Чи битгий уурлаа. Би чамд гучин сая төгрөг өгье. Чи надтай хоёр жил хамт амьдар гэхэд Учралд ээж нь харагдах шиг болж толгой дохив. Ерөөлт гэрээний маягт гарган бөглөж эхлэхэд за ингээд өөрийгөө зардаг байжээ хэмээн ихэд харамсан бодоод нүдэнд нь нулимс дүүрэв. Гэсэнч Учрал нулимсаа цааш залгив. Нулимс ямар үнэтэй билээ. Хий урсгаад яах вэ. ямартай ч Учрал нулимсаа захирч сураад байлаа. – Гэхдээ би ээжийн эмчилгээ дууссаны дараа танайд очно ш дээ. Би өөрөө ээжийнхээ донор. – Тэр хамаагүй ээ. Чи бүрэн бүтэн болоод надад ир. Би чамд хайртай шүү. Ерөөлт шунаж тачаадсан нүдээр харан хэлэхэд Учралын дотор харанхуйлан маш их уйтгар гуниг түүнийг бүрхэн авав. – Баярлалаа. Чухал үед их том тус боллоо. Учрал хамтран амьдрах гэрээнд гарын үсэг зураад босохдоо хэлээд санаа алдав. – Хэрэв чи дахиад надтай хоёр жил амьдрах юм бол би хорин саяыг нэмж өгч болно шүү. – Байдлаас болъё. Гэрээнд нэг зүйл тусгагдсангүй. Таны энэ гэрээнд бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орно гэсэн байна. Хэрэв би жирэмсэн болбол яах вэ? би хүүхэд олбол хүүхдээ авахуулж нүгэл үйлдэхгүй. Хүүхдийн тэтгэмж яах юм бэ? Учрал гэрээ харан хэлэхэд Ерөөлт цочих шиг болов. – Учрал чи надад

хүүхэд гаргаж өгөө. Би их мөнгө өгнө. – Тэгээд наад гэрээндээ тусгаач. Хүүхний хөшингө хатуу үгэнд дургүйцсэн ч Ерөөлт түүний өмнөөс сөрж нэгэнт чадахаа больсон байв. – Гэхдээ Учралаа энэ зуун сая төгрөг миний хүүхдийг гаргасны дараа шүү дээ. – Би тэнэг хүн биш. – Аан за за. Чи битгий уурла л даа. Хоёр жилийн хамтын амьдралын гэрээнд гарын үсэг зурж хаана гишгэж байгаагаа ч мэдэхээ больсон Учрал дэн дун ухаандаа цүнхэндээ хийсэн гучин сая төгрөгийг элгэндээ наан тэвэрсээр гарч ирэхэд түүнд уурлах мэт шөнийн салхин хуйсганасаар угтав. Амьдрал хатуудаа дэндүү хатуу ажээ. Маргааш өглөө нь дөнгөж ажил эхэлмэгц Учрал эмнэлэг дээр очив. Ээжийг нь эмчлэгч эмч ашгүй ирчихсэн байлаа. – Сайн байна уу? Эмчээ. Эмч түүнийг дурамжхан хараад толгой дохив. – Замилан гуайд хавдрын тархалт ихэссэн тул цаашид хугацаа алга даа. Гэрт нь гаргаж авна уу даа. – Эмчээ би ээжийгээ заавал өвчнөөс аварна. Би гучин сая төгрөг бэлнээр аваад ирлээ. Эмч Учралыг өрөвдөнгүй харж санаа алдахад Учралын зүрхээр ширхийн хатгуулав. – Тэгэхээр миний дүү ээж чинь цаг их алдсан. Та нар мөнгө олж ирнэ гэсээр миний мэдэхийн хагас сар болсон. Өчигдөр Замилан гуайг дахин оношилсон. Хагалгаанаас өмнө цөсний чулууг авах, зүрхэнд гуурс тавих зэрэг эмчилгээ нэмэгдсэн. Эмчилгээний нийт төлбөр далан сая болчихоод байна л даа. Хэрэв та нарыг нэмж мөнгө олно гэвэл маргаашнаас эмчилгээ эхлэх боломжтой. – За ойлголоо эмчээ. Та эмчилгээгээ эхлэх үү. Би мөнгө

олноо. – Эмч нь чамайг ойлгож байна. Гэхдээ далан хоёр цагийн дотор шүү дээ. Өвчин биднийг хүлээхгүй. – За ойлголоо. – Сая ээжийг чинь үзсэн. Нөгөө охин сахиж байна лээ. Арай та хоёр чинь ихэр биш биз дээ. – Үгүй ээ. Баярлалаа эмчээ. Учралыг нулимсаа залгисаар ороход ээж нь дээшээ хараад хэвтэж Янлин аманд нь ус халбагадан хийж байв. – Ээжээ яаж байна вэ? маргаашнаас эмчилгээ эхлэхээр болсон. – Ишш миний охин. Миний охин дааж давшгүй өрөнд орчихсон юм биш биз. Тэгвэл ээж нь… – Үгүй ээ ээжээ. Та санаа зоволтгүй. Эмчилгээ тань бас ч гэж гайгүй. Янлин бид хоёр захирлуудаасаа мөнгө зээлэх болсон. Эмчилгээний дараа цалингаас суутгана гэсэн. – Ээ дээ. Миний хүүхдүүд сайн бодоорой. Өр зээл гэдэг хэцүү шүү. – Зүгээр дээ эгч минь. Бид хоёр том хүмүүс болсон. Та санаа зоволтгүй. Биесээ харж нүд ирмэлцэн худлаа хэлсний хүчинд тэд Замиланг эмчилгээнд оруулахаар зөвшөөрүүлж чадав. – Ээжээ охин нь явлаа. Ажил ихтэй байгаа. Орой ирье. – Тэг дээ миний охин. Учрал ээжийгээ үнсээд гарахдаа зүрхэндээ уйлж явлаа. Түүний араас Янлин гарч ирэхэд тэд цонхон дээр очиж ярилцав. – Хөөе чи мөнгө олчихсон юм уу? – Үгүй. Сая гучин сая төгрөг авчирч өгсөн. Цаана нь дөчин сая төгрөг дутаж байна. Эмч далан хоёр цагийн дотор төлбөрөө төлбөл эмчилгээ хийе гэсэн. – Бурхан минь одоо яанаа. Нөгөө айлын эгч муудаад нөхөр нь эмчилгээнд Хятад уруу аваад явсан гэсэн. Хүүхэд ч тээж байна л даа би. – За яах вэ? учир нь олдох биз. Авах юм учиртай. Найз нь дахиад

Ерөөлтөөс мөнгө гуйхаас. – Ерөөлт тэгээд мөнгө өгөх үү. – Мэдэхгүй. Сая гучин саяыг авчихсан. – Тийм бол өгөх болов уу? Янлинг түгшингүй шивнэхэд Учрал мөрөө хавчив. Энэ үед Учралын утас дуугарав. – Хэн бэ? – Мэдэхгүй. Байна уу? Тиймээ би байна:. – Би Юмчмаа байна Учралаа. – Аан за. Та хэлэх гэснээ хэл хэл. Би сонсч байна. – Аав чинь гэнэт харвалт өгөөд би гуравдугаар эмнэлэгт аваад ирлээ. Хагалгаанд орох хэрэгтэй гэнэ. Тэгсэн чинь найман сая төгрөг хэрэгтэй гэнэ. – Тэгээд тэр хагалгаанд нь оруулаач. Та нарт тэр байтугай мөнгө байгаа биз дээ. – Юу ч алгаа. Бид чинь өрнөөс өрний хооронд амьдарч байна шүү дээ. – Миний ээжийн амь нас үхлийн ирмэгт байна. Наад хүнээ амьдралаас нь аваад явснаараа та өөрөө эмчлүүл. Учрал уураа барьж дийлэлгүй хэлсэн ч зүрх нь чим чим хатгуулахыг мэдрэв. Хөөрхий дөө муу аав минь. Хүний хүмүүсийн гар дээр байгаа шүү дээ. Өөрийн эрхгүй нулимс урсч дотор нь давчдах аж. – Юу боловоо. Хэн яриад байгаа юм бэ? – Юмчмаа гуай ярьж байна. Аав харвасан гэнэ. Хагалгаанд нь найман сая төгрөг хэрэгтэй гэнэ гэсэн Учрал өөрийн эрхгүй мэгшин уйлав. – Одоо тэгээд яанаа. – Ямарч байсан би очихоос. Миний аав шүү дээ. – За тэгдээ. Битгий уйлж хямраарай за юу. Янлин ихэд шаналсан дуугаар аргадангуй хэлээд үнсэв. – Яриарай за юу. – Яринаа. Учрал түүнээс салж толгой гудайлган алхаад хэн нэгнийг мөргөн зогтусав. – Уучлаарай. Түүний өмнө хоол цайны халуун сав барьсан өндөр биерхүү залуу зогсч байв. Янлин түүний дэргэд очиж тортойг аваад – Идэрээ танилц. Манай Учрал гэв. – Чи зүгээр үү? Хэзээ

язааны танил мэт нөгөө залууг хэлэхэд Учрал толгой дохиод хажуугаар нь зөрөн гараад яваад өгөв. – Энэ тэгээд найз чинь юм уу? Юун их зантай юм бэ? Мань мэтийг тоодоггүй хүн бололтой. – Бид балраад байнаа. Янлин болсон явдлыг ярьж өгөхөөр Идэрийг хөтлөн эргэх үед Учрал таксинд гар өргөн зогсоогоод сууж байлаа. Учрал таксинд суумагц Ерөөлт үрүү залгав. Түүний утас холбогдох боломжгүй байв. Дахин дахин залгаад ч ямарч хариу авч чадсангүй. Учрал сэтгэл дүүрэн шаналлын өмнө бууж өгөхөөс өөр аргагүй болов. Тэртээ тэргүй Ерөөлтийн гэрт хоёр жил амьдарна. Санчир бид хоёрт ямарч амьдрал байхгүй. Зүрх сэтгэл нь ингэж шивнэх шиг болоход Учрал цүнхээ онгойлгон Цэцэгдарийн нэрийн хуудсыг гаргаж утсанд нь залгахдаа утсаа аваасай гэж залбирч байлаа. – Байна уу? Гэх эмэгтэй хүний дуун гарахад Учрал хязгааргүй баярлав. – Байна байна. Би Учрал байна. Би бодлоо өөрчиллөө. – Аан за. Ээжийгээ эмчилгээнд оруулах нь уу. Тэр нь дээр ш дээ. Чи хаана байна. – Хотын төвд. – Яг наанаа байж бай. Би яваад очъё. – Баярлалаа. Би Улаанбаатар их дэлгүүрийн үүдэнд байж байя. – Би тэнд очоод залгая. Хорин минутын дараа Учрал Санчирын ээжийн үнэтэй машинд сууж байлаа. – За тэгэхээр охин минь чи зөв шийджээ. Харин хоёулаа нэг гэрээ хийнэ. – Ямар гэрээ билээ. Учрал түүнийг харж эелдгээр инээмсэглэв. Бүхий зовлон гунигаа нуун ингэж инээж чадсандаа тэр өөртөө баярлаж байлаа. – Чи миний хүүтэй уулзахгүй. Утсаар ярихгүй гэсэн баталгаа өгөх хэрэгтэй байна. – Санаа зоволтгүй ээ. Би аль эрт хүүг чинь

сэтгэлээсээ аваад хаячихсан. – Чи бас миний хүүд нөхөртэй болсон мэт харагдах хэрэгтэй байна. – Тэгнээ. Би нөхөртэй болно. Ихэд шазруун хариулах Учралыг Цэцэгдарь гайхан хараад нөгөө бичгээ өгөхөд Учрал гарын үсгээ зураад за ингээд хамгийн нандин зүйлээ тавин сая төгрөгөөр зарлаа даа гэж харамсан бодов. – Энд жаран сая төгрөг бий. Чи миний хүүгээс хол байгаарай. Өөр хүсэх вэ дээ. Цэцэгдарь гуйх мэт хэлээд чимээгүй болов. Чаавас даа. Энэ муу охины буруу ч гэж юу байх билээ. Эх нь эдгэвэл болоо доо. Цэцэгдарь өөртөө шивнээд машинаа асаан хөдлөхөд бороо орсон шиг орсон дээр. Газар дэлхий дэлэгнэж ногоо сайхан ургана. Хүнийг ниргэсэн шиг ниргэсэн дээр. Амьдралд боргох гөлөггүй тайван байх хэрэгтэй гэсэн аавынх нь үг сонсдох шиг болов. Тиймээ аав минь таны зөв. Хогийн ургамалыг тордох гэсний хэрэггүй. Зүрх сэтгэлдээ энэ үгийг хэлсэн Цэцэгдарь нүүр дүүрэн инээгээд урагш ухасхийн давхив. Их гүйснээс Учралын хамаг бие хөлсөнд нэвчиж байв. Түгжрээ ихтэй такси зогсохгүй тул Учрал зам даган гүйсээр гурав дугаар эмнэлэгийн хаалгаар орж Юмчмаа уруу залгав. – Байна уу? Аав хаана хэвтэж байгаа юм бэ? – Тархины мэс заслын тасагт. – Хагалгаанд орсон юм уу? – Үгүй ээ. Надад тийм их мөнгө яаж байх билээ дээ. Учралын дургүй хүрч утсаа шууд тасалсан ч аавынхаа хэвтэж буй тасгийн өмнө гүйн очив. Аав уруу нь оруулаагүй тул Учрал эмчтэй уулзахаар эмчийн өрөө үрүү гүйхэд Юмчмаа гайхан

харсаар хоцров. – Сайн байна уу? Би Эрдэнэ гэдэг хүний эмчлэгч эмчтэй уулзах гэсэн юм. – За. Би байна. Настай эмч хамар дээрээ шидсэн харааны шилээ янзлангаа Учралыг ихэд няхуур харав. Ааваас нь насаар ахимаг өвгөжөөр эмч Учралын юу хэлэхийг хүлээх мэт харсаар байх тул Учрал аргагүйн эрхэнд ам нээж – Аавд хагалгаа хийх шаардлагатай гэж би сонслоо гэхэд эмч шилээ авч ширээн дээр тавиад дахин харав. – Уг нь тйим л дээ хүүхээ. Төлбөрийг нь хийж чадахгүй. Боломжгүй гэж эхнэр хүүхдүүд нь хэлсэн болохоор… – Би Эрдэнэ гэдэг хүний төрсөн ганц охин нь. Би аавдаа эмчилгээний төлбөрийг нь аваад ирлээ.учрал ихэд зоримог дуугаар ярьж эхлэхэд эмч сандарсан мэт хараад нүдний шилээ авч хамар дээрээ дахин тохов. – Уухай. Ингэж яривал өөр шүү. Цагийн дараа хагалгаанд оруулах бэлтгэл хийлгэе. Үгүй ингэхэд энэ гадаа суугаа эхнэр чиний ээж бишүү гэснээ эмч үүд үрүү хуруугаараа дохив. – Биш. Учрал толгой сэгсэрнээ инээх гээд чадалгүй өмөлзөв. Эмч ойлгосон байдлаар инээвхийлж – Хагалгаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Охин минь гэж аргадангуй хэлээд босоход Учрал эмчилгээний төлбөрийн мөнгийг гарган тавив. – Энд биш охин минь кассанд тушаадаг юм гэж зөөлөн харсан эмч хүний төрсөн үр гэдэг өөр юм даа. Гадаа суугаа авгай хүүхдүүдтэйгээ орж ирээд мөнгө олдохгүй нь гэж зовлон тоочоод ганц зуун мянган төгрөгний тархины тэжээл аваад ир гэхэд хөдлөхгүй суугаад байсан.

Гэтэл энэ хуруун чинээхэн охин бүх төлбөрийг нь бариад хөлсөндөө норчихоод гүйгээд ирдэг байна шүү. Энэ нөхөр эхнэр охин хоёроо гомдоож хаяж явсан тархи байгаа даа. Амийг нь аварч энэ охиныг баярлуулах хэрэгтэй боллоо гэж бодсон эмч яаран мэс заслын эмч дуудуулав. Хагалгаа бүтэн зургаан цаг үргэлжилсний дараа эмч гарч ирж амныхаа хаалтыг авч харцаараа охиныг хайвал охин ханын энгээр тавьсан сандалд суугаад зүйрмэглэж байлаа. – За эмч минь өвгөн маань яаж байна гэж Юмчмаа гүйж ирээд аахилан асуухад эмч дуугарсангүй. Эмч охины тийш аажуухан алхаж очоод охины ханцуйнаас зөөлөн татахад охин үргэсэн зээр шиг огло харайн боссоноо өмнөө зогсох эмчийг харан инээмсэглэх аядан хацраа илэв. – Ядраа юу? Эмч охиныг зөөлөн харж ядрангуй инээмсэглэв. – Жоохон л – Хм. Жоохон гэнэ шүү. Надтай адилхан ядарчихаад. За аав нь айлтгүй болсон доо. – Ямар гоё вэ? баярлалаа ахаа гэсэн Учрал эмчийг тэврээд авахад Юмчмаа зэвүүцэн хараад хм. Таарсан новшнууд. Эмч ухаантай юм бол өвчтөнийхөө ар гэртээ адилхан харьцвал таарна даа. Учралын байгаа ч дээ. Биеэ үнэлж яваагаас зайлахгүй. Аягүй бол энэ эмч залуу хүүхэн хараад эцгийг нь хагалгаанд оруулсан биз. Одоо энэ эмчтэй явалдах юм байна л даа гэж бодон сандалд хүчтэй сууж нужигнуулав. – Одоо асаргаа хэрэгтэй дээ миний дүү. Энэ гурван тариаг та аваад ирнэ үү гэсэн эмч эргэж тариа бичсэн цаасаа Юмчмаад өгөхөд тэрбээр дурамжхан авч – Энэ тэгээд ямар үнэтэй тариа вэ? гэж асуув. – Шалихгүй дээ. Нэг нь зуун хорин мянган төгрөг болох байх.

гурвууланг нь багцлаад гурван дөчин мянгад хүмүүс авчихдаг юм билээ. – Пөөх ямар үнэтэй юм бэ? Энэ тариа чинь одоо. Надад одоо мөнгө байхгүй дээ. Хүн амьтнаас асууя даа гэсэн Юмчмаа Учралыг харав. – Өө тйим ах нь мартах нь. Эмчилгээний төлбөрт тушаагдсан найман сая төгрөгний баримт гээд эмч Учралд найман сая төгрөгний баримт өгөв. – Баярлалаа эмчээ. Одоо аавд минь юу хэрэгтэй байна. – Асаргаа маш их хэрэгтэй. – Би энэ тариаг авчирч өгье. Ээж маань бас элэг солиулах хагалгаанд хоёр хоногийн дараа орно. Би ээждээ донор болох юм гэсэн охины хоолой зангирч нүдээр нь нулимс гүйлгэнэв. – Манайх тусгай төлбөртэй палат хэд хэд байдаг. Төлбөрийг нь төлчихвөл асрагч асраад байж болно. – Ямар сайн юм бэ? Эмч минь. Би төлбөрийг нь төлчихье. Та аавыг минь тйишээ шилжүүлж тус болооч. Би маргааш өглөө ээжийнхээ хэвтэу буй эмнэлэг үрүү очих ёстой. – Болноо болно. Харин одоо шөнө орой болсон болохоор кассны хүн амарчихсан. Миний дүү маргааш энэ данс уруу шилжүүлээрэй. Хэдэн төгрөг гарахыг нь хариуцсан ажилтантай нь уулзаж байгаад хэлье. Дугаараа үлдээгээрэй гэж эмч хэлээд Учралын утасны дугаарыг авахад Юмчмаа муухай харан сууж байлаа. Эмчтэй ярьж дуусаад Учрал Юмчмаагийн гараас тариа бичсэн цаасыг шүүрэн гарч гүйхдээ Юмчмаатай нэг ч үг сольсонгүй. – Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж.

Эцгийг нь энэ олон жил ханилж арчилж байхад ганц аштайхан үг хэлж болноо доо. Хар цагаан дуугүй гүйгээд явчих юм. Юмчмаа ихэд гомдолтой хэлээд санаа алдахад эмч эргэн харж – Та охинд чамлалттай санагдаж байх шиг гээд цааш явав. Юмчмаа огцом толгой өргөн эмчийг хараад юм дуугарсангүй ч дотроо битгий хуц. Муу зөнөг минь. Чамд ямар хамаатай юм бэ? Гэж бодов. Учрал гүйсээр хэд хэдэн эмийн сангаар орсны дараа аавдаа хэрэгтэй тариаг аваад эмнэлэг үрүү буцан гүйв. Учрал өглөө болтол аавынхаа дэргэд сууж хөлсийг нь арчив. Хагалгааны дараа гурван цаг орчим унтаад Эрдэнэ сэргэж нүдээ ядруухан нээхийг Юмчмаа Учрал хоёр харж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *