
Ширээ таррхийн шалан дээр унахад тэр дорхиноо хоёр ахмгаалагч орж ирээд мэхийн зогсч – Ноёнтоон юу болов. Та зүгээр үү гэж асуугаад ширээ үрүү харав. – Уучлаарай ноёдоо. Би төлье. Гэнэт дотор
муухайраад унахдаа ширээг татаад унагачихлаа гэсэн Чүлтэм урагш бөхийж ширээний доод тавцангийн ховилд суулгасан бичил дуу дүрсний аппаратыг зааж – Энэ юу вэ? ноёдоо. Танай буудал ирсэн
зочдоо тагнаж, дуу дүрсний бичлэг хийдэг юмуу гэж ширүүн асуухад хамгаалагчдын царай хувиран биесээ харав. Гэсэнч тэд зогссоор байлаа. – За яах вэ? ноёдоо. Би цагдаа дуудаж шинжээч томилуулах уу?
– Ноёнтоо та цагдаа дуудаж болно. Бид танд тусалъя гэсэн хамгаалагчдын нэг гарч явахад нөгөө нь зогссоор үлдэв. Чүлтэм ч байрнаасаа хөдөлсөнгүй. Буудлын өрөөний хаалга зөөлөн хаагдаж
буйг сонссон Чүлтэм Маркыг гарч байгааг мэдэж инээд нь хүрэв. Маркыг гарснаас хойш таван минутын дараа хоёр гарынх нь шуугаар бор шаргал үс халиурсан том биетэй цагдаа орж ирээд мэндлэхэд

Чүлтэм толгой дохиод ширээний тавцан уруу заав. – Цагдаагийн мөрдөгч Янхилл. Танд юугаар туслах вэ? ноёнтоон. Мөрдөгч тэсрэх бөмбөг харсан мэт болгоомжтой ширээ үрүү ойртон очихдоо гартаа тусгай зориулалтын бээлий хийж байлаа. Буудлын зохион байгуулагч уучлал хүсээд шинэ ширээ тавьж өгөөд гарчээ. – Ноёнтоон. Танд гомдол байна уу? Бид дуу, дүрс бичлэгийг шалгаж үзээд танд хариу өгье. Чүлтэм бичиг баримтаа шалгуулж Швед улсад албан ажлаар ирснээ танилцуулаад хэн нэгэн хүнд гомдол гаргахгүй гэдгээ хэлж үлдэх хоногуудад тайван байлгахыг хүсчээ. Санчир гурван өдөр дарааллан сургуулилт хийсний эцэст маш сайн сурагч гэдгээ
харуулав. Марк тэдэнтэй уулзахаас хэд хоногийн турш зайлсхийдэг байснаа гэнэт өглөөний хоолонд урихад Чүлтэм Санчирт болон өөрт нь аюул учирч буйг ойлгов. – Ноёдоо та нарын төлөө энэ хундагыг өргөе. Монголд баяртай уулзах тэр өдрийн төлөө. Нэг зүйлийг хэлэхэд би Цэцэгдарийн араас маш их зовж байгаа тул өнөөдрийн онгоцоор нислээ хэмээн Марк өөрийгөө илэрхийлжээ. Маркыг явсаны дараа Чүлтэм түүний өрөөнд оров. Унтахын өмнө Санчир ээжтэйгээ холбогдсондоо маш их баярлав. – Ээжээ та хаана байна вэ? – Сайн уу миний хүү. Ээж нь Монголд гэртээ байна. – Байдал гайгүй юу? – Ээж нь Герман түншээсээ хөрөнгө оруулалт авч чадсан. Миний хүү гэртээ ир. – За ээжээ. Марк өнөөдөр явсан. – Мэдсэн миний хүү. Цонхийж турсан Санчирыг хараад Цэцэгдарь уйлчих гээд байлаа. – Ээжээ хайртай шүү. Утас тасарч ээжийнх нь дүрс алга болмогц Санчир Учралтай холбогдох гээд чадсангүй. Учралын найз хүртэл түүнийг блоклосон байлаа. Санчир утсаа орон дээрээ шидээд – Учралаа яагаад намайг сонсохыг ч хүсэхгүй байгаа юм бэ?гээд толгойтой үсээ базлан суув. Хаалга зөөлөн онгойход Санчир толгойноосоо гараа салган өндийхөд бууны хар ам түүнийг чиглэн заналтайяа дохилзон байв. – Юу вэ? хэн бэ? Гэж хашгирсан Санчир Чүлтэмийн түүнд өгсөн дуу намсгагчтай бууг санан гараа өмднийхөө халаас уруу хийхэд буу тасхийн дуугарч
дарийн эхүүн муухай үнэр өрөөнд ханхийв… … Янлин утас дуугарахыг тэсгэлгүй хүлээн холхиж байтал яг оройн хорин цагт утас нь дуугарав. Бөмбөг ярьж байсан тул ихэд баярлан утсаа авав. – Байна уу ахаа. – Ахын дүү одоо хүрээд ирэх үү? – Хаана очих вэ? ахаа. – Манайд. За. Би гарлаа. Түүнийг гарахаар хувцсаа өмсч байхад цаад өрөөнөөс Учрал гарч ирэв. – Хаачих нь вэ? – Нөгөө айл уруу. – Хамт явъя. – Хэрэггүй ш дээ. Бужгар эгч намайг ганцаараа ир гэсэн. – Тэр эмэгтэй надад ер таалагдахгүй байгаа. Би хамт очоод эмнэлэгийн гадаа хүлээж байя. – Би ямар жаахан хүүхэд биш дээ. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдье. Чи зүгээр өөр ажлаа хөөцөлд. Янлинг уцаарлангуй хэлэхэд – За за. Тийм бол тэр гэрээ шиг юмыг нь утасны дугаартай нь хамт өг. – Тэгээ тэг. Эмгэн шиг хүн цагдчих юм. Янлин ууртай хэлээд цүнхээ ухаж Бөмбөгтэй хийсэн гэрээг гаргаж дээр нь тэдний утасны дугаарыг бичээд Учралд өгөөд илүү үглэхээс нь өмнө гаръя гэсэн шиг хурдхан гарч шат уруудан гүйв. Хурдхан шиг тэр үрийн суулгацыг нь тавиулчих юмсан. Учрал минь мөнгө олох гэж яаж зовж байгаа билээ дээ гэсэн бодол Янлингийн толгойд эргэлдэн аль болохоор яарч такси барьсаар Бөмбөгийн байрны гадаа ирэхэд анх энд таарсан хэдэн охид өөдөөс нь зөрөн гарч явахтай таарч энэ нэг хэдэн ангалзсан охидтой дан энд таарах юм гэж тээршаан бодоод цахилгаан шатанд оров. Бөмбөгийн хаалгыг тогшиход хаалга онгорхой байх агаад хүйтэн царайлсан ширүүн догшин дүртэй арваад залуус охиныг доогтой
харцгаан хэдэн хором саатсанаа гарч одоход Бөмбөг унтлагын жижиг өрөөнөөс инээд алдан гарч ирээд – Өө ахын хөөрхөн дүү хүрээд ирсэн үү? Ийшээ ор гэснээ яаран очиж хаалга түгжив. – Ахаа эмнэлэг явахгүй юм уу? – Ах нь сая эмнэлэгээс ирлээ. Бужгар эгчийнх нь бие муудаад. Зүрх муутай гэж чамд ярьсан ш дээ. – Тийм. Гайгүй юу тэгээд. – Тааруухан л байна. Мөнгө их хэрэгтэй болоод. Арай л дүүдээ өгөх зуун саядаа орчихсонгүй. – Эсвэл дараа болох юм уу ахаа. – Яалаа гэж дээ дүү минь. Хүүхэд гэдэг Бужгар эгчийнх нь хувьд амьд явах утга учир нь шүү дээ. Өрөө рүү ор миний дүү. Бөмбөгийг ихэд учирлан хэлэхэд Янлин толгой дохиод жижиг өрөөний үүдийг түлхэн ороход эмнэлэгийн хэрэгсэл эмч байсангүй. Бөмбөг араас нь орж ирээд мөрөөр нь тэвэрч – Ах нь чамд хэлсэн шүү дээ. Эгчийнх нь бие муудаад мөнгөгүй болсон гэж. Гэхдээ чамд өгөх мөнгө бол байгаа. Чи энийг хар даа гээд утсаа авч Хаан банкныхаа данс уруу орж нэг зуун хорин сая төгрөг байгааг харуулав. – Ойлголоо ахаа би тэгээд яах ёстой юм бэ? Гэсэн Янлин хурдхан мөнгө авч Замилан эгчийг хагалгаанд оруулах юмсан гэж бодов. – Тэгэхээр ийм байна миний дүү. Ах нь чамд үнэн байдлаа хэллээ. Ах нь бас учир дутагдалтай. Хүүхэдтэй болохгүй байгаа нь ганц эгчийн чинь буруу биш. Миний төрсөн дүү одоо чамтай унтана. Чи түүнээс жирэмслэнэ дээ. – Паах ямар заваан юм бэ? Би тийм хүн биш. Янлин түүнийг түлхэн холдуулаад цүнхээ шүүрч үүд үрүү явав. – Зуун сая ш дээ миний дүү. Чамд мөнгө хэрэггүй юу. Бөмбөгийн тавлангуй инээх сонсдоход Янлин дороо зогтусав. Нээрэн Замилан эгчид мөнгө хэрэгтэй. Зуун сая төгрөг хэрэгтэй байлгүй яах
вэ? гэх бодол төрөхөд Янлин эргэж харав. Охины арга барагдсан шаргал царай нулимс дүүрэн мэлтэгнэх хар нүдийг Бөмбөг бахтай нь аргагүй инээд алдаж чи муу зөвшөөрөхгүй гээд хаашаа зайлдаг юм бэ? Чам зэргийн муу өлөгчинг хулхин дээр чинь сарнай ургуулахгүй юм бол хэний хүү болох билээ хэмээн бодоод – За яах вэ? дээ дүүгээ албадалтай нь биш. Ах нь өөр хүн олъё гэж хэлэв. – Үгүй ахаа би зөвшөөрч байна. – Өө за за. Зөвшөөрч байвал миний дүү энд зөвшөөрч байна гээд гарын үсгээ зурчих. Юм баараггүй нь дээр. Нулимс нүдийг нь бүрхээд байх тул Янлин зур гэсэн газар нь гарын үсгээ зурж орхив. – За ахын дүү хувцсаа тайлаад хэвтчих. Эелдэг ч гэсэн Бөмбөгийн дуу шаардангуй сонсдоход Янлин салгалж чичирсэн гараараа хувцсаа тайчин хөнжилд шургав. Идэр ээлжээ хүлээн сууж байтал Бөмбөг орж ирэв. – За дүү хүү ахынхаа ачийг одоо нэг хариул даа. Чамайг овоо зодолддог болохоор Том ах галдаа авсан биз. Ах нь бол яах вэ? даалгавар гүйцэтгэгч төдийхөн. Гэхдээ нэг зүйлийг Том ах дамжуулаарай гэсэн. Энэ бол Том ахын үг шүү. “Чамайг Халхын шоронгийн томчууд банди болговол болгох л байсан. Яах вэ? чамайг овоо зодолддогийг би мэднэ. Гэхдээ ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдгийг мартах ёсгүй. Би чамайг овоо юм хийичх залуу гэж бодоод шоронгийн дарга нарт нилээд мөнгө хаяж байж магадлангаар суллаж авсан. Тийм болохоор бүлгээсээ битгий гар. Надад хоёр нялх хүүхэд хийж өг. Чиний хүүхдүүдийг би хайрлаж өсгөнө” гэсэн шүү. Ойлгов уу? Бөмбөг ихэд баясгалантай хэлээд нүдээ
бүлтийлгэн харахад Идэр том цээжээ доргиулан хөхөрч – Том ах тэгээд хүүхдээр яах гэсэн юм бэ? Очиж очиж над шиг лаларын хүүхдээр гэв. Бөмбөг шанаан тус газраа хуруугаараа дугуйлан зурж – Чам шиг тэнэг хүн байх уу ер. Ах хэлээд байгаа юм бишүү. Чамайг овоо зодолддог гэж… гэснээ мөрөн дээр нь алгадав. – Миний хүүхдийг тэгээд зодоонч болгох нь уу? – Ойлгомжтой ш дээ. – Охин гарвал яах вэ? – За ах өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Алив хурдалж үзээч. – Хаана байгаа юм бэ? Тэр хүүхэн чинь тэгээд… – Хажуугийн өрөөнд байнаа. Амьтан хүний гар хүрээгүй аюулын царайлаг дамшиг хөнжилд ороод хүлээж байгаа. Шоронд хоёр жил хаалттай байсан чи хүсч л байгаа шүү дээ. Бөмбөг түүнийг яаруулсаар байх тул Идэр царайгаа улайлган босч – За яг ш дээ. Өөрөө гүйж ирээд хэн ч яах вэ? гээд хөнжилд хэвтэж байгаа хүүхэн янхнаас өөр хэн байх юм бэ? Харин тэр хүүхнээс чинь өвчих авчихвал атаман хүүхдээс эсэн юм болдог юм бишүү гээд агдалзан хөхрөв. – Тэнэгтээд байгаач. Бусдаас арай өөр хүүхэн за. Би дуудсан юм. – Паа онгон хүүхэн тэгээд ахыг дуудахаар гүйж ирээд аан. Жаахан хүн үнэмшихээр юм яриач. – Идэрээ яршигтай новш юмаа чи. Хурдлаач. Бөмбөг үнэнхүү уурлан царай нь улайхад Идэр түүнийг мөрнөөс нь нужигнатал базаж өмнөө сөхрүүлээд – Та одоо шоронд гөрөөчин байсан шигээ наранд сармагчин байгаад дэмий ш дээ. Яг яс юман
дээрээ би тань шиг Хар Томын өмнө сөгдөөгүй шүү. Хэрэв энэ хүүхэн онгон байх юм бол нэг ядарсан амьтан та нарын урхинд орсон гэсэн үг. Хэрэв онгон байх юм бол би энэ хүүхнийг авч сууна гэснээ Бөмбөгийг түлхэж орхиход ширээ налан унаад зодуулахаас айн яаран босоод – За за ойлголоо дүү гээд духандаа чийхарсан хөлсөө арчихад Идэр түүнийг муухай хараад гарав. Бөмбөг хаалга хаагдахад гараа зангидан занаад – Муу новш минь би чамайг Хар Томд хэлж алуулна даа.чаддагсан бол чамайг нам нүдэхгүй юу гэж ганцаараа яриад шүлсээ хаянаа гэнэт хивсэн дээр хаяснаа мэдэж ухасхийж ширээн дээрээс амны цаас авч яаран арчиж Бөмбөг хүү тэнэгтдэг байна ш дээ. Орой Бужгарт алуулдаг юм бишүү гэж үглэв… Хаалга онгойх чимээнээр Янлин ухасхийн өндийж нүцгэн цээжээ хөнжлөөр хучив. Түүний нүднээс зогсоо зайгүй бөмбөрөн гарах нулимсыг харсан Идэр үүдэнд хөших мэт зогсов. Охины цайвар царайг горхилон зүссэр доошлох нулимс тунгалаг агаад том алаг нүд гомдолтой нь аргагүй мэлмэрч, нойтон сормуус дэрвэлзэнэ. Охиныг зөөлөн мэгшихэд хацар нь хонхойно. Үгүй ер уйлахад нь хүртэл хойнхойгоод ямар өрөвдмөөр, яасан хөөрхөн юм бэ? Идэр өөрийн эрхгүй өрөвдөн бодоод амьсгаа нь дээрдэв. Үүдэнд зогссон том алаг нүд, хөнхөр дух, хянган хамартай өндөр цагаан залуу түүнийг гайхан харж харц нь зөөлөрхөд Янлин бага зэрэг тайвширсан ч залуугийн өндөр нуруутай өргөн ханхар
цээж, зангирсан булчинг хараад түгшихгүй байхын аргагүй тул тэрээр нүдээ аньчихав. Залуугийн амьсгаа ойртож нэг том гар гараас нь барихад Янлин агдасхийн цочиж дуу алдсан ч нүдээ аньсаар байв. Залуу бас түүнийг дагаж цочоод түүнээ нуух гэсэн мэт инээмсэглээд – Адаглаж чи намайг хар л даа гэж зөөлөн дуугаар шивнэн хоёр гарыг нь атгахад Янлин айхдаа түүнийг харав. Залуу өөдөөс нь харан инээмсэглэн сууж байлаа. – Чи надаас айгаад байгаа юм уу? Залуу ихэд эелдэг хэлсэн тул охин айдсаа үргээж өмөлзөн нулимс унаган толгой дохив. – Хм. Чи ийм аймхай байж яагаад энд ирсэн юм бэ? – Надад мөнгө хэрэгтэй болоод. Тээгч эх олно гэсэн зарын дагуу холбогдсон юм. Эмнэлэгийн аргаар хийгдэх юм байх гэсэн чинь гээд охин цааш ярьж чадахгүй мэгшив. – Тийм учиртай юм бий. Чамд тэгээд хэдийг өгнө гэсэн юм бэ? – Зуун саяыг… – Зуун сая аа. Чи тэр их мөнгөөр яах гэсэн юм бэ? – Эгч маань элэг солиулах хагалгаанд орох гээд. – Өө зайлуул. Даанч тийм байхаа. Би бүр гайхаад. Чи тэгээд хүнтэй унтаж үзсэн юм уу? Охин толгой сэгсрээд доош харав. – Тийм бол боль доо. Хувцсаа өмс. Би чамайг гэрт чинь хүргэж өгье. Энэ айл биш чонын үүр шүү дээ. – Үгүй надад мөнгө хэрэгтэй байна. Эгч маань хугацаагүй шахам болоод байгаа. – За чи өөрөө хүсч байгаа бол яах вэ? би чамайг яалтай билээ. Ёстой хэцүү юм болж байна шүү гэсэн Идэр цамцаа тайлахад Янлин нүдээ тас аниад биеэ чангалан хэвтэв. Эр хүний халуун хүнд амьсгаа ойртсоор уруулыг нь хаман озоход охин зөөлхөн ёолов. –
Намайг Идэр гэдэг. Би чиний мөнгийг эд нараас авч өгнөө. – Баярлалаа. Намайг Янлин гэдэг. Охин хүнд өвдөлтийг даван гарсандаа баярлах мэт зөөлөн хэлсэн ч ичсэндээ залууг харж чадахгүй байлаа. – Чи хөөрхөн юмаа. Бас сайхан. Өөрийн эрхгүй хайрламаар санагдаад. Идэр түүнийг ихэд хайрлан үнсээд санаа алдав. Над шиг шоронгоос гарсан хулгайчийг тоохооргүй сайхан охин байна. Тэгээд миний хүүхдийг тээнэ гээд байгаа. Мөн хачин юм болж байнаа. Ёстой муу Бөмбөгтэй алалцаж байгаад мөнгийг нь авч өгөх юм шүү гэж бодсон

Идэр охиныг зөөлөн тэвэрч – Намайг уучлаарай. Чамайг хүссэн болохоор л. Дэмий юм хийичх шиг боллоо. Эгч чинь эдгээсэй билээ дээ гээд үнссэнээ санаа алдав. Яагаад ч юм бэ? Янлин бас залууд татагдаад байгаагаа мэдэж улайсан ч нэг мэдэхэд нүүрээ элгэнд нь наасан байлаа. Тэр хоёр өөрсдөө мэдэлгүй шахам биесдээ татагдан буйг гэрчлэх мэт шөнийн саран цонхон дээр удтал гэрэлтэн байв..