Нүүр Өгүүллэг “ГЭРЭЭ” /тууж/ “5-р хэсэг”

“ГЭРЭЭ” /тууж/ “5-р хэсэг”

0 секунд уншина
0
1
843

Цэцэгдарь маш их мөнгөтэй. Цэцэгдарийн өв залгамжлагч энэ инээдтэй залууг цааш нь харуулсан байхад тэр эмэгтэй миний гарт өөрөө орно. Цэцэгдарийн тархийг бариад батлуулсан байхад би

Монголын хуулийн дагуу түүний хөрөнгөнд эзэн сууна. Цаг алдаж болохгүй энэ нусгайг энд нь дуусгана. Марк бодлоо цэгцэлж цаг хугацааг хураангуйлан дүгнээд инээмсэглэв. Тэрээр видео калл хийн

Цэцэгдарь луу залгав. Бодлын биелэл мэт Цэцэгдарийн дүр тодрон гарч ирээд инээмсэглэв. – Марк сайн уу? Санчир яаж байна. – Хайрт минь тэр эр хүн гэдгээ харуулж огт хэнэггүй байхыг хичээж байна. – Би

зөвхөн чамдаа найдаж байгаа шүү. – Харин би чамайг санаад байна. – Марк бид ямар хүүхэд биш дээ. Хи хи хи – Тоглоом биш. Би долоо хоногийн дараа чам дээрээ очъё тэгэх үү. Маркын царайчилсан

харцыг хараад Цэцэгдарь инээмсэглэв. Нүднийх нь харц хүйтэн ч юм шиг. Мөнгөтэй хүн хэнд ч итгэж үл болно. Мөнгөнд дургүй хүн байхгүй. Мөнгөний шунал өчүүхэн жижиг идээт үрэвслээс хуруу шиг

том өт болтлоо томорч байдаг гэх аавынх нь үг сонсдох шиг болов. Цэцэгдарийн аав Баасангийн ганц охиндоо захиж хэлсэн эцгийн үг энэ байсан. Энэ үгийг Цэцэгдарь амьдралын удирдлага болгож ирсэн. Тэрээр эцгийн нэгэн адил хэнд ч итгэдэггүй байлаа. Ганц хүүгийнхээ сүжрээд байгаа охиныг шалгуулаад үзэхэд тэр охин зээлдэгчийнх нь охин болж таарсан. Тэр тэнэг хүүхэн хэдэн тэрбумын үнэтэй обьект аж ахуйгаа барьцаалж зээл аваад дампуурсан. Эцэг нь гурван зуун сая төгрөгний зээлийн алдагдалд дээрхи аж ахуйг газар нутаг, үл хөдлөх хөрөнгөтэй нь өөрийн болгоод зээлдэгчийг долоон жил залилангийн хэргээр шоронд суулгасан. – Аав минь та яаж байгаа юм бэ? Тэр эмэгтэйн хамаг хөрөнгийг авсан хирнээ шоронд суулгадаг нь гэж

шүүх хурлын дараа Цэцэгдарийг аавдаа зэвүүрхэн хэлэхэд аав нь харин түүнийг инээмсэглэн харж сууснаа – Бороо дусагнах биш орсон шиг сайхан орвол газар дэвтэж ногоо сайхан ургадаг. Золгүй хүнийг ниргэсэн шиг ниргэж хувхай модыг нь бариулсан цагт өдөөс боргох гөлөг шиг болдог юм. Тэр эмэгтэйг бас манайхаас зээл аваад төлөөгүй бидэнд төвөг удсан хүмүүсийг өрөвдөх юм бол чи жинхэнэ бизнесмен болж чадахгүй. Зүрх чинь төмөр шиг харшиж чадахгүй юм бол хүмүүнлэгийн ажил хийсэн шиг хийх хэрэгтэй гэж хэлсэн эцгийн үгэнд Цэцэгдарь тухайн үедээ дургүйцэн эсэргүүцэж байсан ч түүний үгийг ягштал дагасан. Харин гарсан ч орсон ч Санчирын гараас зүүгдэн хөтөлж явдаг эх нь өдөр ирэх бүр, нас ахих тусмаа ганц охиноосоо, насныхаа ханиас холдсоор байсан. – За Баасан минь чиний энэ нүгэл муу хүү дээр минь хэзээ нэгэн цагт унах вий дээ. Охин минь Санчир чиний орь ганц үр чинь шүү. Адаглаж ганц үрдээ эх шиг нь эх байгаарай. Ээж нь сүүлчийн амьсгал татахын өмнө арайхийн хэлээд ам нь ангалзан орчлонгоос одсоныг Цэцэгдарь одоо хир нь мартаагүй яваа билээ. Тиймээ би хүүдээ ээж шиг ээж байх хэрэгтэй. Тэр өөртөө ихэд тод хэлж зэвүүрхлээ зүрхэндээ тас нуугаад Маркыг харж инээмсэглэв. Сайн ажсан хүнд бол хамгийн мууг хийх үедээ Цэцэгдарь ийм хиргүй сайхан инээмсэглэдэг аж. – Марк хайрт минь долоо хоногийн дараа Монголд хүлээж байя. Цэцэгдарь инээмсэглэн хэлээд

Маркыг хүүгээсээ хол байлгах хэрэгтэй гэж бодов. – Окей. Би маш их яарч байна. Монголд очоод хоёулаа гэрлэлтээ батлуулъя. Хонгор минь гэсэн Марк тэнэг гичий. Ороо нь орсон гичий шиг шарвалзан угтаж үхлийн нүхээ малтана биз гэж бодов. – Яасан хожим санах юм бэ? Марк. Энэ үгийг би чиний амнаас сонсох гэж найман жил хүлээсэн шүү. Цэцэгдарь мөнөөх сайхан инээмсэглэлээ цацраан хэлээд чамаас салах цаг нэгэнт ирж. Даанч Санчирыг аваад Швед явъя гэж гуйгаад байсан юм. Хүүг минь тэнд хороогоод надтай гэр бүлээ батлуулж дараа нь намайг хороож хөрөнгөнд минь эзэн суух далд санаагаа надад өөрөө шифедчихлээ дээ тэнэг чинь гэж бодоод зэвүүцлээ нуун дахин сайхнаар инээмсэглэв. – Берлин нисэхэд хэдий хир хугацаа үлдэв. Маркын энэ үг Цэцэгдарийг ихэд цочоов. Берлингийн нислэг ердөө арван минутын дараа нисэхийг дотор хүн нь сануулав. – Ердөө арван минут үлдлээ хайрт минь. Би онгоцондоо орлоо – Окей. Сайн яваарай. Хайртай шүү. Цэцэгдарь ялдамхан инээмсэглээд утсаа салгав. Тэр Берлин биш Бээжингийн онгоцоор нисэх ёстой байлаа. Эцгийн хэлсэн сургааль энэ удаа түүнийг явах чиглэлээ Маркаас нуухад хүргэжээ. Цэцэгдарь утсаа зориуд унтраагаад өөр утас гарган олон улсын ярианы картаар цэнэглэв. Бээжингийн онгоц нисэхэд нэг цаг дутуу байлаа. Тэрээр орчноо сайтар хянаад Чүлтэмийн утсанд залгав. – Байна. – Та хоёр маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. – Яасан хө. –

Санчир чиний дэргэд байна уу? – Окей. Бүх зүйл сайн. Энэ үг Марк түүний дэргэд байгааг илтгэж байв. – Би чамд мессеж бичье. – Окей. Энэ хорвоод мөнгөнд дургүй хүн олоод ир гэвэл Цэцэгдарь Чүлтэмийг хэлэх байлаа. Олон жилийн өмнө залуу сайхан Цэцэгдарьт сэтгэл алдарсан хэдэнтээ ёс журмыг зөрчин энгэр зөрүүлсэн хамгаалагч Чүлтэмд Баасан захирал ямар нэгэн хариуцлага тооцоогүй ч тэднийг гэрлүүлээгүй. Хожим энэ тухай Цэцэгдарь халган байж эцгээсээ асуухад – Охин минь чи бид хоёр гэгээн өдөр мянган лаа бариад явсан ч Чүлтэм шиг үнэнч хүнийг олохгүй. Харин мөнгийг үнэлдэггүй эрхэмлэдэггүй энэ тэнэг хүнтэй суучихвал чи мөн чанараасаа хазайна. Тиймээс чи Чүлтэмтэй сууж болохгүй гэжээ. Харин энэ яриа болсны маргааш Баасан захирал мартсанаа санах мэт Чүлтэмдшинэ

баригдаад ашиглалтанд орж буй гурван өрөө байр өгчээ. Энэ үед Чүлтэм эхнэр авч хоёр хүүхэдтэй болсон ба йсан тул захирлынхаа өгөөмөр хишигт магнай тэнийн баярлаж улам ч сайн ажиллах болжээ. Байрны цайллаганд урьсан урилга Чүлтэмээс авсан аав нь Цэцэгдарийг яаран дуудуулжээ. Цэцэгдарийг аавынхаа өрөөнд ороход хоёр урилга өргөн харуулаад – Харж байна уу? Чүлтэм биднийг шинэ байрны цайллаганд урьсан байна гэв. – Та юу болоод түүнд шинэ байр өгөөд байгаа юм бэ? Та хий зарлага гаргах дургүй биз дээ. Өөрөөс нь холбоо тасалж эхнэр аваад зогсохгүй хуримандаа уриагүйд нь баахан уурлаж гомдсон Цэцэгдарь аавыгаа Чүлтэмд байр өгсөнд дургүйцлээ илэрхийлэн хэлэхэд Баасан охиноо ойлгосон харцаар харж

инээмсэглэснээ – Охин минь чи бод доо. Ээжийг чинь бол хэн ч тоож алахгүй ээ. Харин намайг, чамайг, чи бид хоёрын нүглээс болж Санчирыг алчих юмсан үгүй ядахдаа зэрэмдэг болгочих юмсан гэж занасан дайсан олон. Гурван өрөө байр бидний хэн нэгний амийг хамгаалах өдөр иэрхийг би биш ч чи харж магадгүй юм шүү. Тиймээс чи бид хоёр Чүлтэмээс юм харамлаж болохгүй. Байрны цайллага дээр чи түүнд ямар бэлэг өгөх гэж байна даа. Аав нь учиртай гэгч нь нүд ирмэн хэлэхэд Цэцэгдарь мөрөө хавчив. – Бэлэг өгөх хэрэгтэй шүү охин минь. – Би тэгээд түүнд юу бэлэглэх вэ? ааваа. Аав нь түүнийг ойлгосон харцаар харж инээмсэглээд – Машин гэв. – Машин уу даа. Тэр машинтай ш дээ ааваа. – Тэр бидний амь сахигч. Түүнд сайн машин хэрэгтэй. Цэцэгдарь эцгийн санааг ойлгон инээмсэглээд толгой дохив. Хэд хоногийн дараа хамгаалагч Чүлтэм Цэцэгдарийн бэлэглсэн Ланд-105 машинаар давхисан төдийгүй тэд хуучин харьцаагаа сэргээн сэм сэмхэн учирцгаах болжээ. Шударга хүн ч гэсэн ганцхан зүйлд сөхөрдөг нь хайр сэтгэл байлаа. Цэцэгдарь Чүлтэмийн дэргэд хүүгээ үлдээсэндээ дүүрэн итгэлтэй байж хангалуунаар инээмсэглээд онгоцны шатаар өгсөв. Марк өглөө гараад орой харанхуй болсон хойно орж ирдэг тул Чүлтэм нэг өдөр түүнийг дагав. Буудлаас гармагц дүр төрхөө өөрчилсөн Чүлтэм машин түрээсэлж аваад Маркын машины араас дагав. Марк Латин Америкийн орнууд болон европын

орнуудыг хэсүүчлэн аллага үйлддэг бүлэглэлийг хайж байгаа нь тодорхой болов. Энэ өдөр Марк амжилт олсонгүйг ойлгосон Чүлтэм өөрсдийн байгаа буудалд эргэн ирмэгц Стокгольм хотод суурьшсан нууц бүлэглэлийг судалж үзэхэд явуулын ганц нэг буруу гарын нөхдөөс өөр сэжигтэй зүйл анзаарагдсангүй. Санчир хайртай охиныхоо эсвэл эхийнхээ араас зовиноод байгаа нь анзаарагдамгүй дүнсийж дээш харан хэвтэж өдрийг өнгөрөөнө. – Санчир эр хүн шиг байна шүү хө. Хайрыг хүн тэмцэж байж олдог юм. Жаахан хийморьтой бай. – Чүлтэм ахаа та миний ээжид хайртай юу? – Хайртай. Чи яагаад энийг асуугаад байгаа билээ. – Та Маркын дэргэд түүнийг байгаад уур чинь хүрдэггүй юм уу? – Чиний ээж миний захирал учраас юунд уур хүрэх билээ. – Хм. Шал утгагүй юм. Та хоёрын дунд хайр байхгүй гэж үү. – Хайр гэдэг бол зөвхөн зүрхэнд асч дүрэлзэж явдаг юм даа хүү минь. Санчираа бос хоёулаа гадагшаа гаръя. – Хаашаа. – Буудлагын спортын төв холгүй юм байна. Эр хүн энэ ол газар ирчихээд ядаж буудаад сурчих. Яах вэ? монголдоо очоод чоно бууд. Миний эх оронд чоно их шүү дээ. Чүлтэм аль болох хэнэггүй байхыг хичээн хэлээд инээмсэглэв. – За тэгье л дээ. Сонирхолтой санагдчихлаа. Санчир босч нимгэн цамц шүүрч өмсөв. – Марк хаагуур явдаг юм бол. – Түүнийг сонирхох хэрэггүй. Тэд хэдхэн үг солиод гарч явахдаа цахилгаан шатанд Марктай таарав. – Сайн уу Марк. – Залуус

хаачих нь вэ? – Дэмий жаахан сэлгүүцэе. Хамт явах уу? – Би жаахан ядраад байна. Усан бассейнд баахан сэллээ. – Тэгвэл амар даа. Сайхан амраарай. Чүлтэм Баасан захирлыг хамгаалж очоогүй улс орон ховор тул сандарч бачимдах зүйлгүй байлаа. Тэд хөлсний тэрэг хөлслөн буудлагын спортын ордонод ирэхэд маш олон хүн айван тайван холхих аж. – Сайн байна уу ноёдоо. Тавтай морилцгоо. – Баярлалаа. Манай залууд буудлагын багш хэрэгтэй байна. – Бололгүй яах вэ? Дэндүү ёсорхог тэр улсыг даган бөхөлзсөн Чүлтэм урсдаг шатанд Санчирын хамт зогссоор заасан газар нь очиход арваад залуус эгнэн зогсоод буудлагаар хичээллэж байлаа. – Санчир минь чи энд доод тал нь дөрвөн цаг тоглох хэрэгтэй байна. Ах нь энэ хооронд нэг ажил зохицуулаад ирье. – Ахаа биднийг интерполоор хайж байгаа гэсэн биз дээ. – Ээж нь муу санаалсных. Наад бодлоо март. Тэр хоёрыг ийн ярилцаж байх зуур өндөр шанааг нь дагасан шаргал сахалтай өндөр нуруутай эр ирж мэндлэв. – Сайн байцгаана уу. Намайг Филипп гэдэг. Ноёдоо та нарт юугаар тус болох вэ? – Ноёнтоон манай залуу буудаж сурах хэрэгтэй байна. – Окей. Намайг дагаад явна уу. Та нар хятадууд уу. – Өршөөгөөрэй ноёнтон бид Монголчууд. – Өө өршөөгөөрэй. Манай хотод Монголчууд олон. Санчирыг ноён Филиппийн танхимд

үлдээгээд Чүлтэм гарч зочид буудалд ирвэл Марк унтаж байлаа. Чүлтэм өрөөг тойруулан харснаа цонхны хөшиг сөхөгдөж ширээ байрнаасаа үл ялиг хөдөлснийг анзарав. Тэгэхээр өрөөнд хэн нэгэн орж ирсэн болж таарах нь ээ. Чүлтэм орон дээрээ сууж өрөөн доторхийг нүд гүйлгэн харж сууснаа ханын энгээр байрлуулсан шкафуудыг нэг бүрчлэн онгойлгож үзэв. Дэлхийд тайванд тооцогдох энэ орны дээд зэрэглэлийн зочид буудлын эд зүйл ямар үнэтэйг мэдэх Чүлтэм орон дээр суунгаа ухасхийн өмнөх ширээг өшиглөж орхив.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *