Home Өгүүллэг “ГЭРЭЭ” /тууж/ “4-р хэсэг”

“ГЭРЭЭ” /тууж/ “4-р хэсэг”

0 second read
0
0
1,558

… Санчир нэг ухаан орохноо нисч яваагаа мэдрэв. Тархи толгойн мансуурал түүнийг баглаж байлаа. Толгойгоо хажуу тийш болгож харвал ээж нь, түүний цаана Марк суусан харагдана. Санчир яг

цонхон талд суусан байх агаад онгоц хөвөн цагаан үүлийг хага яран урагшлана. – Яаж байна зүгээр үү? Ээж нь намуухан асуугаад чихэвчээ чихнээсээ холдуулж үзэж байсан зүйлээсээ анхаарлаа холдуулав. –

Яачихсан болоод та намайг зүгээр үү гээд байгаа юм бэ? Одоо байтлаасаа та надад халддаг болох нь ээ. – Олон юм ярих хэрэггүй. Чи бол миний хүү. Тиймээс чи миний замаар явах ёстой. – Энийгээ хүч

хэрэглэлгүй хэлчихэж болоогүй юм уу. Учрал хаана байна вэ? – Монголд байгаа биз. Тэр өөр хаана байдаг юм бэ? – Үгүй ээ. Тэр миний зүрхэнд байгаа. Яаж ч хатуу харгис хандаж заналхийллээр холдуулсан

ч та бид хоёрыг салгаж чадахгүй шүү ээжээ. – Ойлголоо. Хэрэв тэр эмэгтэй зангаа хувиргахгүй бол эргэж ирээд Монголдоо гэрлээрэй. – Хм. Дахиад хууран мэхэлж байх шив. Та маш цэвэрхэн ажилладаг

болжээ. – Би чиний төлөө зүтгэсээр ирсэн. – Саяын явдлаас өмнө. Одоо харин та миний хайр сэтгэл, хамаг нандин сайхан бүхний минь дайсан болчихоод байна. – Тэнэг л байна даа хүү минь. – Та нар намайг тариа юу. – Тэгсээн тайвшруулсан. – Новшнууд. Новшнууд Санчир хамаг хүчээ дайчлан хашгирахад зорчигчид хиртхийн цочин эргэж харцгаав. – Соёлтой яваач Санчир. Чиний бүдүүлэг зан хэнд хэрэгтэй юм. Ээж нь зэвүүцэн хэлэхэд Марк ярианд оролцон – Уучлаарай Санчир. Ийм харилцаа одоо бидэнд хэрэггүй. Бид одоо нэг хүн шиг байх хэрэгтэй. Ээж чинь хүнд байдалд ороод байна. Марк их ноцтой хэлсэн тул Санчир тэднийг гайхан харав. – Юу болсон юм бэ? – Ээж чинь маш их алдагдалд орж өрөнд орсон. Монголын цагдаа ээжийг чинь хйаж байгаа. – Үнэн гэж үү. Би итгэхгүй байна. – Хэрэв тиймгүй бол бид тив дэлхий алгасан дүрвэж явахын хэрэг юу билээ. Монголд

байх чамд ч аюултай. Чи түүний ганц хүү гэдгээ сана. Марк маш ноцтой хэлээд ногоовтор туяат хөнхөр нүдээрээ Санчирыг сийчих мэт харахад залуу айх шиг болов. Гэсэн ч тэрээр итгэлгүй нүдээр ээжийгээ харав. – Та уг нь алдагдалд ороод байхааргүй харамч хариг хүнсэн. – Хүү минь харамч хариг байх энд ямар хамаатай юм бэ? Би мафижсан луйварчдад хамаг хөрөнгөө алдаад байна. Гэнэтийн гай. – Хм. Монголд тэгээд мафи байх уу? – Байгаа болоод би хар толгойгоо мэнд дээр зугатаж яваа юм бишүү. – Тийм бол тэмцэе л дээ. – Мөн яриваа энэ хүүхэд. Чи бид хоёр доод тал нь арваас арван таван жил шоронд суугаад тэмцэж болно. Харин тэр үед хэн ч биш болсон бидний үгийг сонсох хүн Монголын нийгэмд байх болов уу. Ер юу ч болоогүй юм шиг тайван хирнээ гашуунаар хэлсэн ээжийн үг Санчирын толгой уруу татаад авах шиг болгов. Ингэж худлаа хэлэх хүн байх уу. – Одоо бид хаачих юм бэ? – Арван таван минутын дараа Москвад бууна. Дөрвөн цаг хүлээгээд Швед ниснэ. Шведэд Марк та хоёр үлдээд би Берлин ниснэ. Тэндээс хөрөнгө оруулалт олдвол бид Монголд хэл амнаас хол амьдарч магадгүй. – Тийм бол ээжээ хамт Берлин нисье. – Хүү минь дээ ээж нь чамд дэндүү хайртай. Тиймээс л Шведэд үлдээж

байгаа юм. Биднийг интерполоор хайж байж болох юм. – Хэрэв та баригдвал би яах юм бэ? – Чүлтэм хамт үлдэнэ. Марк та хоёртой. Чүлтэм хэмээх нэрийг сонсоод Санчир тайвшрав. Ийм гай тохиолдох ч гэж дээ. Ээж минь аюулгүй явж хөрөнгө оруулалт олоосой. Харин интернэтээр Учралтайгаа холбогдож учраа хэлж уучлал гуйж болно. Учрал жаахан ааширхуу ч ухаалаг охин тэрээр ийн бодож явав. Тэд Шерментовын нисэх онгоцны буудалд бууж ресторанд хооллож амрах өрөө хөлслөн авав. Шведэд очиж буудалд буумагц хоёр цагийн дараа Цэцэгдарь Берлин нисэх болж хүүдээ үг сургаалиа айлдаж гарав. – Хүү минь биднийг интерполоор хайж байж болзошгүйг санаж яв. Ганцаараа явж болохгүй. Чиний зөрүүд зантайг би мэднэ. Чүлтэмээс алхам ч холдож болохгүй. Цэцэгдарь хүүгээ Марктай эвгүй харьцдаг түүнд дургүйг мэдэх тул зориуд ингэж хэлжээ. – Ойлголоо ээжээ. Хүү нь үгийг тань санаж явнаа. Харин таньд зовохгүй байж болохгүй нь. Хаана очсон юу болж байгааг дуулгаж байхаа мартаваа. Чин сэтгэлээсээ зовинон буй хүүгээ хараад Цэцэгдарь ихэд өрөвдөв. Хөөрхий дөө. Ганц муу хүүгээ би амьдын хагацалд хийж байдаг. Марк миний хүүд дургүй. Маркын дэргэд хүүгээ үлдээдэг зөв үү. Буруу юу. Даанч дайсны минь охинтой хайр сэтгэлийн холбоотой болчихдог нь. Яасан ч давчуухан хорвоо вэ дээ. Одоо яая гэх вэ. Чүлтэмд найдахаас биш. – Миний хүү өө. Цэцэгдарь энэ үгээ ихэд уяралтай хэлсэн тул

Санчир толгой өргөн ээжийгээ хайр дүүрэн харав. Яг багынх шигээ. – Миний хүү Маркын амыг хараад байлгүй өөрөө өөртөө эзэн болоорой. Энд мөнгө бий. Хүрэлцээтэй. Чи хэл мэднэ. Тийм болохоор Чүлтэмийг үлдээж байгаа юм. Ээжийнхээ зовинон буйг ойлгосон Санчир ээжийгээ халуун дотноор тэврэв. Энэ хорвоод уул шиг түшиг болсон ээжийгээ алдчих гээд байгаа юм шиг түгшүүр төрнө. – Та ч гэсэн болгоомжтой яваарай. Ээж нь сэтгэлийн зовлонд өртсөн хүний байдлаар толгойгоо унжуулан эргэж ч харахгүй яваад өгөв. Тэр урьдын адил Марктай ч тэврэлдсэнгүй. Марк түүний араас исгэрч хий үнсэлт илгээхийг мэдэрч – Марк би чамд хайртай шүү. Би чамд итгэж байна хонгор минь гэж англиар хашгирахыг тэд сонссоор үлдэв. Тавцан дээр Санчир зогсоод өндөр өсгийт туфль дээрээ гунхалзан алхсаар холдох ээжийгээ удтал харан зогсов. Хойноосоо хүүгээ харж буйг мэдсэн мэт тэр гэнэт зогсон эргэж хараад гар даллан инээмсэглэв. Санчир ээжийнхээ энэ инээдэнд хүүхэд байхаасаа тэжээгдэн баясдаг зангаараа баярлаж – Ээжээ хайртай шүү гэж хашгирав. Даанч миний ээж мөнгөнд дэндүү дуртай. Мөнгөний хор ямарч их байдаг юм бэ дээ гэж гомдонгуй бодов. Санчирыг ороход Марк ер санаа зовсон шинжгүй дээш харан хэвтэж байлаа. – Марк ээж минь яваад өглөө. – Харин тэглээ. Би түүнд хайртай. – Би ээждээ маш их хайртай. – Санчир чи дуулгавартай байх ёстой. – Би мэднээ найз минь. – Санчир чи суугаач хэд нүүх үү. – Хүсэхгүй байна Марк. Намайг уучлаарай. – Нөгөө

хүүхнээ бодоод байна уу? Сайхан бүсгүй байсан. – Тийм шүү. Би түүнд хайртай. – Чамайг тэр бүсгүйг бурхан ивээг. – Баярлалаа. Марк таньд ч гэсэн бурханы ивээл ирэг. – Санчир би чамайг сайн найзаа гэж боддог. Санчир хариу хэлэлгүй Маркын гарыг халуун дотноор атгаад цочив. Маркын гар цэв хүйтэн байлаа. Хүйтэн гартай хүний сэтгэл хүйтэн байдаг гэж эмээгийнх нь олон жилийн өмнө хэлсэн үг бодогдов. Цэцэгдарь Москвад олон улсын бизнес эдийн засгийн дээд сургуульд яваад ирэхдээ жирэмслээд ирсэн. Тэр хүү нь Санчир байв. Ээж нь зун төрж хоёр сар ч болоогүй нялх үрээ ээждээ үлдээн буцсанаас хойш Санчир эмээгийн гар дээр хүн болсон. Өвөө нь жижиг банкны захирал

хүйтэн хахир ааштай тул Санчир өвөөтэйгөө цуг байх дургүй байлаа. Цэцэгдарь сургуулиа төгсөөд ирсэн ч хүүтэйгээ цуг байх нь тун ховор. Санчирыг эмээ нь цэцэрлэгт хүргэж авдаг. Санчирын бага өсвөр нас эмээтэйгээ харьцаа үүсгэсэн жаргалтай жилүүд байжээ. Санчирыг өрөөндөө ороход Чүлтэм цаашаа хараад хэвтэж байснаа босч суув. – Захирал явчихав уу? – Тэглээ. – Санчираа хоёулаа тун бодолтой байх

ёстой шүү. – Ойлгож байна Чүлтэм ахаа. – Бид паспортууд чамд байгаа биз. – Байгаа. – Хэсэг унтацгаая. – За. Санчир өөрийнхөө унтах орон дээр суугаад утсаа гарган интернэтэд холбогдов. Хамгийн түрүүнд Учрал уруу видео калл хийсэн боловч тэр Санчирын фэйс хаягыг блоколчихсон байлаа. Маш их харуусал гомдол цээжинд нь оволзоход Учралаа чи миний үгийг сонсох ёстой гэсэн комментыг найзынх нь постон доор бичээд үлдээв. Марк унтсан мэт ажин түжин оргивч маш их зүйл төлөвлөж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…