Нүүр Сонин хачин У.Хүрэлсүх: Би нөхдөө явуулчхаад сугарч үлдэхгүй, хариуцлага хүлээвэл ХАМТ ХҮЛЭЭНЭ

У.Хүрэлсүх: Би нөхдөө явуулчхаад сугарч үлдэхгүй, хариуцлага хүлээвэл ХАМТ ХҮЛЭЭНЭ

18 секунд уншина
0
0
302

Өчигдөр /2021.01.20/ Төв талбайд болсон иргэдийн жагсаалаас үүдэж, Засгийн газрын хоёр сайд огцорх өргөдлөө өгнө гэдгээ мэдэгдсэн. Хөшигний ард, УОК, Засгийн газрын баг өдөржин жагсаалын ерөнхий ньюансыг ажиглаж, хариуцлага тооцох замаар гал намдаах хэд хэдэн хувилбар ярьсан байдаг.

Үүнд, эхэндээ НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг чөлөөлөх нэг хувилбар, нөгөө нь УОК-ын дарга Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг огцруулах, мөн аль нэг сайдаа “явуулах” загварыг ч ярилцсан. Жагсаалын уур амьсгал оройтох тусмаа хурцдаж, илтэд хөөргөх багууд хүртэл ажиллаж эхэлсэн тул орой таван албан тушаалтныг чөлөөлөх шийдвэрт хүрсэн юм. Хөшигний ард яригдаж буйгаар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүнд үед яг галан дунд ажиллаж байгаа хоёр сайдаа явуулчихаад, ард нь юу бодож суух вэ. Хэн ийм эрсдэлтэй нөхцөлд асар их ачааг үүрч зүтгэх юм” гэж бухимдсан байна.Тэрбээр хувь хүнийхээ онцлогоор зэрэгцэн ажиллаж буй сайд нараа огцруулах асуудалд эмзэг хандсан гэдгийг эх сурвалжийн мэдээллүүд баталж байна. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцорхоо мэдэгдсэний дараа шөнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэлээд бухимдуу байж байгаад шөнө Их тэнгэр явсан байна. Улмаар өглөө Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, танхимаараа огцрох санал гаргасан байна.

Тэрбээр “Би нөхдөө явуулчхаад сугарч үлдэхгүй. Хариуцлага хүлээвэл хамт хүлээе. Гэхдээ МАН-ын даргын хувиар би ихэнх сайд нараа улираах санал оруулна” гэх агуулга илэрхийлсэн аж. Удирдах зөвлөл дээр танхимаараа огцрох саналыг хэлэлцэх, нэг талд шийдвэр гарах эсэхийг хагалж ярилцана гэсэн таамаг байгаа юм. Удирдах зөвлөлийн хурлыг 11:00 цагт зарлаад байгаа юм.

Эх сурвалж: Eguur.mn

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *