Нүүр Сонин хачин Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

20 секунд уншина
0
0
288

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан. Үр дүнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд. УОК-ийн дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд

Т.Мөнхсайханыг огцруулсан бол Нийслэлийн онцгой комиссын дарга Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан болон ХӨСҮТ-ийн захирал Нямхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж ард түмний шаардлагыг биелүүлсэн. Харамсалтай нь эхчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлээрээ нэгдэж, эхлүүлсэн энэ тэмцэлд улстөрчид хэвлэл, камераар хүрээлүүлэн бөөн бөөнөөр оролцож, иргэдийн тэмцлийг улс төрийн зорилгоор ашиглан Засгийн газрыг огцруулах хүртэл турхирсан нь олон эмэгтэйчүүдийн эгдүүцэл дургүйцлийг хүргэлээ. Ялангуяа АН-ын тамгагүй хутагт хэмээн нэрлэгдэх болсон Ц.Туваан Төрийн ордноос туслах, хамгаалагч нараараа хүрээлүүлэн хүрэлцэн ирж хэвлэлд баахан ярилцлага өгч шоудсан нь түүний эсрэг цахим эсэргүүцэл өрнүүлэхэд хүргэлээ. Ц.Тувааныг Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө сонгуульд зориулан хүчээр томилсон АН-ын тамгагүй дарга хэмээн намынхан нь ярьдаг. Гэтэл эхчүүдэд хайр зарлан ганц сард 1000 гаруй эхэд Алдарт эхийн одонг нь өөрийн

биеэр зүүж өгч байсан Х.Баттулга эхчүүдийн элгээ эмтлэн байж эсэргүүцсэн тэмцэлд гар хөлөө томилон явуулж, улс төр болгон ашигласанд “Алдарт эхчүүд” маш их гомдолтой үлдсэнээ цахим хаягаараа дамжуулан илэрхийллээ. Зөвхөн эхчүүд эмэгтэйчүүд төдийгүй зарим нэг улс төрийн намынхан ч Ерөнхийлөгчийн энэхүү “сэтгэлгүй” улс төрийг эсэргүүцсэн. Зон олны намын дарга Э.Одбаяр “ЖЕНКОГИЙН турхиралтаар хэсэг хүмүүс яваад байна. Бид иргэдийн эрүүл мэндийн асуудлаар цугларсан болохоос биш Женкогийн улс төр хийх гэж гэж цуглаагүй” хэмээн мэдэгдсэн. Энэ нь АН-ынхан тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн жагсаал тэмцэл хийх

шалтаггүй, ямар өлөн байгааг харуулсан үйл явдал боллоо. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар эхний асуудал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагыг хангуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Эх сурвалж: Zuv.mn

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *