Нүүр Өгүүллэг “ГЭРЭЭ” /тууж/ “2-р хэсэг”

“ГЭРЭЭ” /тууж/ “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
744

… Цагаан бамбар зоогийн газарт хүн ихтэй тул Учрал амсхийх чөлөөгүй ажиллав. Орой ажлаа дуусгаад хувцсаа сольж байтал ард нь хүн амьсгалах шиг болоход ихэд цочин эргэж харвал Ерөөлт захирал

зогсч байлаа. – Сайн байна уу? Захиралаа. – Чиний ажил дууссан уу? – Тийм гэсэн Учрал амаа барив. Нээрэн би өнөөдөр эднийд ажллаж өгөх ёстой шүү дээ гэж бодож амжив. – Хоёулаа манайд очих уу? – За

ойлголоо. Ерөөлт маасайн инээгээд курткаа өмсч машиныхаа түлхүүрийг гаргаж барив. – Би гадаа хүлээж байя. – За. Би хувцаслаад гарлаа. Учрал элдэв мууг бодолгүй гарч ирэхэд Ерөөлт машиндаа

суучихсан хүлээж байлаа. Учралыг дөнгөж орж суумагц машин хөдөлж явав. Машин төв замаар явсаар нэгэн томоохон зочид буудлын үүдэнд ирж зогсоход Учрал гайхаж – Захирлаа та гэр үрүүгээ

очихгүй байсан юмуу гэхэд – Энд хийх ажил байна гэсэн Ерөөлт баясгалантай инээд алдав. – Энэ бас танайх юмуу? – Ай энэ миний гэрээ. Эхлээд хоёулаа хоолон гэрт орох уу? – Яах юм бэ сая хоолны

газраас ирчихээд. – Тэгсэн ч гэсэн би өлсч байна. Учрал захирлаа даган дотогш ороход үйлчлэгч гүйн ирж мэндлээд тэднийг дагуулан явсаар бэсрэг жижигхэн өрөөнд оруулав. Ширээ дүүрэн амттан, хэдэн төрлийн хоол, архи дарс алаглуулан өрснийг хараад Учрал хойш ухрав. Үйлчлэгчээс түлхүүр авч өрөөг цоожлон түлхүүрийг халаасандаа хийсэн Ерөөлт ихэд хурдан хөдөлж охины хувцсыг тайлан өлгөөд дэргэдээ тэврэн суулгахад Учралын ар нуруу уруу хүйт даан дагжин чичрэв. – Ямар аймаар юм бэ? Би ажил хийх юм бодсон ш дээ. Юу болоод байгаа юм бэ? Ерөөлт ахаа. Учрал үнэн сэтгэлээсээ багтран дуу алдаад ухасхийн босох гэсэн боловч Ерөөлтийн бахим чанга гар түүнийг тавьсангүй. – Чи сайхан хүүхэн. Би чамайг хайрлаж явдаг. Тогос ирэх болоогүй. Хоёулаа жаргая. Ерөөлт түүнийг хаашаа ч

хөдөлгөхгүй тэвэрч ихэд амьсгаадсаар хуурай ширүүн уруулаараа цэцгийн илтэс шиг ягаахан уруулыг нь хаман озоход дэмий л тийчигнэсэн хүүхний нүднээс халуун нулимс горхилон урсав. Хүчинд автсан Учрал Ерөөлтийг дур хүслээ ханган босоход зүрхэндээ усаар бус цусаар мэгшин уйлсаар өндийн суухдаа нүдний нь усгал дөлгөөн харц хүйтэн хахир болж байлаа. – Чи сайхан хүүхэн. Намайг баярлуулсан болохоор би чамд зоос өгнөө. – Би хонож болохгүй. Ээжийн минь бие муу байна. – Болноо болно гэсэн Ерөөлт дахин хүүхнийг барьж авахад Учрал эсэргүүцсэнгүй. Одоо яая гэх вэ. Санчир бид хоёрт дахин уулзах хувь тавилан байхгүй. Байсан ч би ээжийг минь шоронд хийж, өвөөгийн минь аж ахуйг булааж авсан муухай хүний хүүтэй суухгүй. Өчнөөн зовсон ээжийнхээ амийг аврахад магадгүй энэ хүн ч туслах юм билүү гэсэн бодол түүний толгойд эргэлдэж байлаа. – Чи их сайхан хүүхэн. Намайг дахин баярлуулаарай гээд ихэд наалинхайтан үнссэн Ерөөлт цүнх үрүү нь дугтуйтай зүйл хийхийг харсан Учрал юм дуугарсангүй. Санчирын хөөрхөн төрх зүггүй зан бодогдон зүрхэнд нь өч төчнөөн байдлаар ээлжлэн бууж нүдэнд харагдах шиг болоход тэрээр өөрийн эрхгүй нулимсаа нуун арчив. Шатаар өгсч хаалгаа онгойлгон орохдоо Учрал ханхийтэл санаа алдсанаа өөрөө ч мэдсэнгүй. Ээж нь таяг тулчихсан гал тогоондоо зогсч байхыг харсан

Учрал өөрийн эрхгүй дуун алдав. – Ээжээ та юу хийж байгаа юм бэ? Учралыг сандран асуугаад дэргэд нь гүйн очиход Замилан зөөлөн харж – Юу хийх вэ дээ. Охиндоо хоол хийж тавиад оройтохоор чинь санаа зовоод. – Юунд зовохов дээ ээж минь. Захирлынд очиж гэрийг нь цэвэрлэж өгөөд оройтчихлоо. – Ажилтай бол тэгэхээс биш яах вэ? – Би таньд ямар хоол хийж өгөх вэ? ээжээ. – Түрүүнд аягахан шөл хийгээд идчихсэн. Сая жаахан тараг уучихсан. – Өө ашгүй дээ ээж минь. Учрал ийн хэлсэн ч ээжийгээ хоол идээгүйг мэдэж байлаа. – Би таньд аягахан шөл хийгээд өгөх үү? – Хэрэгүй дээ. Охин минь одоо амарч үз. Хамаг хүчээ дайчлан хөдөлж охиндоо хоол хийсэндээ Замилан ихэд ядарч бараг унах шахаж байлаа. Учрал ээждээ аягахан шөл хийгээд хэдхэн халбагыг өгөхөд л ихэд ядарсан Замилангийн нүд сүүмийсээр унтаад өгөхөд хучлагыг нь засч өгөөд өрөөндөө оров. Ерөөлтийн өгсөн мөнгийг тоолж үзвэл сарын цалингаас нь хоёр дахин их мөнгө байлаа. За ашгүй дээ. Маргааш ээжийгээ дахин оношлуулах мөнгөтэй боллоо. Учрал нэг талаар баярласан ч нөгөөтэйгүүр би ингээд биеэ үнэлчихлээ ш дээ гэж бодоод гашуунаар мэгшив. – Одоо цаашид хугацаа байхгүй боллоо. Төлбөрөө олж байна уу? – Төлбөрийг би зохицуулнаа. – Хэдий хир хугацаанд бэлэн болгох вэ? – Арван тав хоногт. Чухам яагаад ингэж хэлснээ Учрал ойлгохгүй байлаа. Ингэж хэлсэн хойноо маш их айв. Ээжийгээ хуурч байгаа аятай эвгүй санагдана. Одоо тэгээд хаанаас энэ их мөнгийг олноо. Энэ бол гэгээн

цагаан өдрөөр т энгэрээс цахилсан аянга байлаа. – Хагас сар гэсэн үг. Бараг хожимдох талдаа орох нь дээ. Тэгээд донор нь хэн юм бэ? Донор байна уу? – Би ээждээ донор болно. – Хоёулаа асаргаанд орно гэсэн үг шүү дээ. Та хоёрыг асрах хүн байгаа юу? – Би хүн олноо. – За тийм бол маргааш ээжийгээ эмнэлэгт хэвтүүл дээ. – За ойлголоо. Баярлалаа эмчээ. – Та над уруу ирэхдээ яриарай. Би ээжийн чинь хэвтэх өрөөг зохицуулна. Өө тийм нийт төлбөрийнхөө гучин хувийг зохицуулаарай. – За ойлголоо. Учрал хөл дээрээ арайхийн босч эмчид талархаад хөлдөө өчнөөн туухай зүүчихсэн аятай алхсаар эмчийн өрөөнөөс гарав. Тэгснээ эмнэлэгийн хажуугийн сандал дээр суугаад мэгшин уйлав. Гэсэнч тэр удаан сууж чадсангүй босч нулимсаа арчаад хөлсний тэргэнд гар өргөн зогсоогоод аавынхаа ажил өөд явав. Аавыг нь тэр хоёроос булааж авсан Юмчмаа авгайн царайг харахаас дургүй нь хүрч байсан ч ээжийнх нь өвчин аминд нь тулсан энэ үед тэр хоёрыг туслах байх гэж найдаж байв. – Сайн байна уу? Эрдэнэ захирал байна уу? – Байгаа. Жижүүр өвгөн нүднийхээ шилэн дээгүүр нүдээ жоонийлгон хараад хөндий дуугаар харьцана. – Би уулзах гэсэн юм. – Захирал хүнтэй байгаа даа. – Та хэлээдэх ахаа. Учрал гэж хүн ирээд уулзах гэж байна гээд. – Уухай. Захиран тушаасан хаашаа лүд шиг хүүхэн бэ? Чи. Шууд орох нь ээ. Манай захиралтай уулзах тийм амар биш шүү дээ хө. Жижүүр өвгөний энэ үг Учралыг жигтэйхэн бухимдуулж нүдээр нь нулимс мэлтэсхийн дүүрэв. – Үгүй ер дайраад орсон ч яадаг юм бэ? Учрал өөрийн мэдэлгүй хашгираад шатаар дээш өгсөн гүйхэд ингэнэ чинээ санаагүй жижүүр өвгөн ихэд сандарч – Хүүе хүүхээ болдоггүй юм гэж хашгираад араас нь ухасхийв. Эрдэнэ, Юмчмаа хоёр ойр дотно хэдэн найзуудтайгаа архи ууж суулаа. Хаалга хүчтэй татагдан дэлгэгдээд Учралын уурласандаа минчийн улайсан царай энгэрийг нь задгайлсан куртка харагдахад бүгд тэргүүн өргөн харцгааж, Эрдэнэ ширээн дээрхи архийг яаран авч ширээн доогуур тавив. – Хүүе Учрал шив дээ гэж дуу алдсан Юмчмаа уулгалаад яаран босч хаалга зүглэхэд Учрал өмнөөс нь очиж хөндөлдөн зогсч – Юмчмаа гуай та суучих. Ярих юм байна гэхэд тэр аргагүйдэн суув. Эрдэнэ

Юмчмаа хоёртой хамт Учралыг бага байхад ирдэг байсан ээжийнх нь найз нар хүртэл байлаа. – Хүүеэ энэ чинь Учрал байна шүү дээ. Ээжтэй нь ихэд дотно үерхдэг байсан Нансал гэгч эмэгтэй байлаа. – Сайн байна уу? Нансал эгчээ. Би аавтай уулзах гээд л. – Зөндөө том болжээ. Ээж нь сайн уу охин минь. – Бид хоёр сайн даа. Уг нь та надаас биш ээжээс минь асууж дэргэд нь байх л хүний нэг дээ. Тиймээ. миний ээжийн бие өвдсөн. Элэг солиулна. Би ээждээ донор болно. Аав минь та биднийг асрах хариуцлага үүрэх нь дээ гэж Учрал хэлээд уужим том өрөөний голд зогссоор байлаа. – Пээ яадаг билээ дээ. Уг нь ч зав чөлөөтэйсөн бол тэгэлгүй яах вэ? даанч бид хоёр гадагшаа явж амрах гээд байдаг. Юмчмаа шивнэх шахам хэлээд Эрдэнийг харав. Эрдэнэ ихэд балмагдсан бололтой доошоо харан сууна. – Уучлаарай би таниас биш ааваасаа асууж байна. Аав та яах гэж байна. – Аав нь очилгүй яах вэ? миний охин. Аав нь ээжийг нь мэдээгүй болохоор… Эрдэнэ дотроо ихэд шаналж буй бололтойг харсан Учрал аавыгаа өрөвдөх шиг болов. Ер нь тэнд байгсад бүгд царай барайлган Замилан гэж хүн тэдний дунд нилээд үүрэгтэй байсныг гэнэт санах шиг болж өөр зуураа хэсэг дүнгэнэлдэж байснаа уван цуван гарцгаасаар Эрдэнэ, Юмчмаа, Учрал гурав хоцров. – Тэгээд ээж нь яаж байна. Их ядарч байна уу? Хир дээ хөөрхий. Эрдэнэ шаналсан сэтгэлээ барьж дийлэлгүй хэлээд хэнгэнэтэл санаа алдав. – Яана даа. Юмчмаа өөрийн бурууг ойлгох мэт

дуун алдан чимээгүй болов. – Ааваа элэг солиулахад доод тал нь тавин сая төгрөг хэрэгтэй. – Одоо тэгнэ дээ. Яана даа. – Ээжийн энэ өвчин та хоёроос болсон. Та хоёроос болж ээж өвчилсөн. Та хоёрт хүнээс мөнө зээлж авч өгөөд та хоёрын өмнөөс шоронд орсон. Ээжийн өмчлөлд үлдсэн хөрөнгийг Балдан гэгч хүн өөрийн болгочихоод одоо тэдэн шиг баян тарган улс алга. Гэтэл миний ээж гээд Учралын хоолой зангиран чимээгүй болов. – За Учрал минь би наад асуудалд чинь ер оролцоогүй тэр зээл мээлийг нь ч мэдэхгүй юм. Чи аавтайгаа ярь. Юмчмаа ихэд ууртай хэлээд босоход Учралын нүд гялалзаж – Тиймүү ээжээр минь зээл авахуулж аавыг дагуулж наймаанд явсан нь та шүү. Та бол цагаандаа гарсан луйварчин. Хүний эд баялагийг барьцаанд тавиулж зээл авахуулж мөнгөөр нь наймаа хийнэ гэж эр нөхрийг нь авч сууж мөнгийг нь ашиглаад ээжийг минь долоон жил шоронд суулгасан. Би ээжийгээ шоронд байсан тэр жилүүдэд яаж зовсныг та нар мэдэх үү? Намайг сургууль төгсөхөд их сургуульд суралцах төлбөр өгсөн үү та нар. Тэгчихээд одоо хамаагүй юу. Хүний хувь тавилан хамаагүй юу. Ээжийн минь амь нас хамаагүй юу гэж орилоход Юмчмаа хар цагаан дуугүй гарч алга болоход Эрдэнэ суусаар хоцров. – Ааваа маргааш ээж

эмнэлэгт хэвтэнэ. Нийт төлбөрийн гучин хувийг урьдчилж төл гэсэн. – Миний охин явж бай тэгэх үү. Аав нь хүн амьтнаас хэдэн төгрөг зээлэхийг бодъё. – Таньд бэлэн байхгүй юм уу? – Байхгүй. Аав нь өрнөөс өрний хооронд амьдарч байна. Аав нь шийтгэлээ амсч байна. Өөрийн ганц охиноо авааль гэргийгээ орхиод хүний дөрвөн хүүхдийн төлөө зүтгэж явдаг. Би мөн тэнэг хүн юмаа. – Одоо таны түшиг хэрэгтэй байна даа ааваа. – Аав нь ойлголоо. Эмнэлэгт хэвтүүлэхээ ядаж долоо хоног хойшлуулахгүй бол бэлэн зэхээний мөнгө олно гэдэг

хэцүү байна. Эрдэнийн байдлаас найдлага тасарсан Учрал санаа алдаад босч үүд үрүү явахад – Миний охион гэх дуу гарахад эргэн харав. – Аав нь үнсэе. Гар сунган дуудсан аавынхаа өмнө очиж бөхийн үнсүүлсэн Учрал аавынхаа санчиг духанд цайрах цагаан үсийг хараад өрөвдөв. Үрчлээ их нүүр нь харлаж нүд нь аргадангуй ёлтолзоно. – Ааваа та биеэ бодоорой гэсэн Учрал аавынхаа гарыг халуун оргиулан атгаад гарч одоход Эрдэнэ ганцаараа үлдээд гашуунаар мэгшин уйлав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *