Нүүр Uncategorized Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархсан гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон

Ч.Чинбат: Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавируст халдвар тархсан гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон

22 секунд уншина
0
0
90

Сүүлийн үед сошиал нийгмийн сүлжээгээр тусгаарлах байранд байсан, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаад гарсан иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаагийн байгууллага, алба хаагчид шийтгэл оногдуулсан гэх мэдээлэл гараад байгаа талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад халдварт өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт эмчлүүлж байсан иргэний холбогдох мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдаагийн байгууллагын холбогдох нэгжид ирүүлсэн.

Тухайн иргэн тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавирус тархсан гэсэн байна. Энэ асуудлыг цагдаагийн алба хаагчид шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэгт заасан коронавируст халдвар буюу аюул, осол гамшгийн үед бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан гэж үзээд нэгдүгээр сарын 18-ны өдөр түүнд шийтгэл оногдуулсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлээд шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан юм.

Тухайн иргэнийг үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө арга хэмжээ, хариуцлага тооцсон зүйл байхгүй.

Гамшиг, хорио цээрийн үед Зөрчлийн болон Эрүүгийн хуульд олныг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдахыг хориглосон зохицуулалт байдаг.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 15.6, 13.14 дэх хэсэгт байдаг.

Шалгалтаар тухайн иргэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул хуулийн дагуу шийтгэл хүлээлгэсэн. Шийтгэл хүлээлгэсэн иргэн эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй” гэв.

https://www.facebook.com/watch/?v=598278271016383

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *