Нүүр Өгүүллэг “ГЭРЭЭ” /тууж/ “1-р хэсэг”

“ГЭРЭЭ” /тууж/ “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
591

Учрал тэр өдрийг маш завгүй өнгөрөөв. Ажил тарсаны дараа утсаа нээж харвал Санчираас хорин нэгэн дуудлага ирсэн байв. Энэ ч угаасаа ойлгомжтой л доо. Санчир завтай үедээ бүсгүйн утсаар ярих

боломжтой эсэхийг үл тоон залгаж байдаг хүн. Учрал инээмсэглээд найз залуу руугаа залгав. Түүнийг залгахыг хүлээж байсан аятай Санчир утсаа аваад – Байна уу хайраа. Би чам уруу зөндөө залгаад.

Жаахан хүүхэд аятай Санчир дээр дээрээс нь давхцуулан ярина. – Харин тийм байна. Би сая харлаа. Юу болоо вэ? хайраа. – Ээж чамтай танилцана гэсэн. Одоо цагийн дараа ээжийн ажил дээр хүрээд ир. –

Яанаа. Би айгаад байна. – Юунаас нь айдаг юм бэ? Миний ээж мангас биш. – Тийм л дээ. Намайг голох байх даа гэхээс л… – Ээж зэвүүн зан гаргадаг нь гаргадаг л даа. Гэхдээ Марк ирсэн. Маркыг ирсэн үед тэр

ерөөсөө уурладаггүй юмаа. Ойлгосон уу хайраа. – За за. Би гэрээр орж хувцсаа солиод очъё. – Хурдлаарай хайраа. Утас тасарч Учрал инээмсэглэсээр хормогчоо тайлав. Зоогийн газрын эзэн бүдүүн

балтгар биетэй дөч эргэм насны эрийг Ерөөлт гэх өвөрлөгч эр. Ерөөлтийн эцэг Маргад гэгч бийлэгжүү эр Монголын томоохон алтны орд газрыг эзэмшдэг нэгэн. Ерөөлт амьсгаадасхын алхаж хувцсаа сольж буй бүсгүйг харангаа долоовор хуруугаараа хамраа ухна. – Паах заваан юмаа. Та дандаа хамраа ухаж байх юм. – Ха ха ха. Юу нь заваан гэж. Хамарт тэмээ хэвтчихээд ядаж байхад. Чамд тэмээ өгөх гээд… – Юун тэмээ вэ? – Ай яа яа. Ар Монголчууд ийм тэнэг шүү. Тэмээ мэдээхгүй ээ. Хамар дотор яр гарахыг тэмээ гэдэг юм. – Заваан юмаа. – Ингэхжэд чи одоо хаачих гээд байна. – Харья. – Юундаа яардаг юм бэ? Хоёулаа жаахан сжууя. Би чамайг дайлъя. – Үгүй ээ. – Би чамд цалин өгдөг. Дээр нь мөнгө нэмж өгнө. Надад жаахан ажил хийгээд өг. – Ерөөлт ахаа маргааш хийж өгье тэгэх үү. Өнөөдөр би чухал ажилтай болоод байна. – Маргааш гэнээ. Маргааш. За яах вэ? Болноо. Болно. Маргааш надад хийж өг. – Баярлалаа. Тэгнээ. Тогос эгч хэзээ ирэх юм бэ? Учрал захирлынхаа эхнэрийг гэнэт асуугаад нүүр өөд нь харахад түүний махлаг шар царай гэнэт татвалзан инээх аядсанаа баруун гараа сэгсэрч – Лав арав хононо биз хэмээн хайнгадуу хэлэхэд Учрал урт түрийт гутлаа өмсч цахилгааныг нь шардхийлгэн татаад цээжин биеийг нь ягштал барьсан богино хүрэм өмсөхөд бүсгүйн биеийн гоо

үзэсгэлэн улам тодроод ирэв. Ерөөлт бүсгүйг харж шүлсээ залгиад – Танай ээжийн бие муу гэж би сонссон үнэн үү? Гэж ихэд найр тавин асуув. – Тиймээ. ээжийн минь бие өвдөөд тааруухан байгаа. – Юу нь өвдсөн юм бэ? – Элэгний хорт хавдар. Элэг солих шаардлагатай гэсэн. Хүүхний нүдэнд гуниг цахилан бууж урт хар сормуус нь мэлмэсхийн доош бүрхэх нь нэн үзэсгэлэнтэй. – Ай хөөрхий. Их мөнгө орно шүү. – Харин тиймээ. – За яах вэ? бүү зов. Би чамд тусалж болох байх. – Баярлалаа ахаа. – Маргааш тавтай ярья. Ерөөлт толгойгоо гилжийлгэн бүсгүйн араас харсаар хоцроход хаалга тасхийн хаагдав. Ерөөлт хаалга уруу харж малийтал инээмсэглэн зогссоор байв. Учрал автобус ирэхийг хүлээлгүй таксинд гар өргөсөн ч зогсох такси олдсонгүй. Ерөөс түгжрээ ихтэй цагаар такси зогсдоггүйг мэдэх тул тэрбээр замаа товчлон гүйв. Учралыг гэртээ ороход Замилан ядруухан ёолж байлаа. Халаалт ирээгүй тул өрөөнд зэврүү даасан сэрүүн байх аж. – Ээжээ яаж байна. – Аан. Миний охин ирээ юу. – Тиймээ ээжээ. Санчирын ээж надтай уулзана гэсэн. Охин нь таньд бантан хийж өгчихөөд тийшээ оччихоод ирэх үү? Учрал амьсгаа даран хэлээд ээжийгээ айсан нүдээр харав. Замилан ядруухан инээмсэглэж – Тэгэлгүй яах вэ? миний охин очилгүй яах вэ. ээж нь аяга бантан хийгээд идчихэж чадна шүү дээ. Ээж нь охиндоо хэдэн бууз хийгээд тавьчихсан. Идчихээд яваарай. Замилан аль болох тайван, амьсгаадахгүйг хичээн хэлэв. – За ээжээ баярлалаа. Учрал гал тогооны өрөө үрүү гүйн орж ээжийнхээ сэтгэл

шингээн хийсэн буузнаас хоёр ширхэгийг үмхээд, яаран хувцсаа солиод толины өмнө эргэлдэв. “Санчирын ээж намайг юу гэх бол” гэсэн бодол зүрхийг нь сийчин айдас төрүүлнэ. – Ээжээ би явлаа шүү. – За тэгдээ миний охин. Битгий их оройтоорой. – За ээжээ. Охиных нь өмссөн гутлын өсгий тог тог хийсээр гарч одоход Замилан санаа алдав. “Хөөрхий дөө миний сээтгэр жаахан охин. Ээжийнхээ амьд дээр гараас нь дэмжин хөтлөх нэг ханьтай болбол аштай юу. Арай охиныг минь тэр баян цатгалан хүмүүс ядуу зүдүү гэж гоочилж гомдоох вий дээ” гэж санаашран дэрээ налан хэсэг суув. Замилан орхиод явсан нөхрөө бодож гүнзгий сүүрс алдав. “Хүн гэж мөн муухай шүү. Хайртай ганц охин минь гээд гараасаа салгадаггүй байсансан. Цагаа болохоор бас муухай юм даа. Юмчмаа,Эрдэнэ хоёрыг ийм зан гаргана гэж хэн санах билээ дээ” тэрээр дотны найзтай нь суугаад явсан нөхөртөө гомдсон гомдлоо задгайлж хэдэн дусал нулимс унагаад удирдлага авч телевиз асаан сатаарахыг хичээв. Оройн орог саарал гэгээ цонхон цаагуур шургалсаар түнэр харанхуй орчныг нөмрөн авахад Замилан нэг их давчдан хуурай эхэр татав… – Танилц ээжээ. Миний найз охин Учрал. Ерөөлтийн зоогийн газрыг бодвол гялц цал оргисон дээд зэрэглэлийн танхимыг бүхэлд нь эзэлсэн том цэлгэр тасалгаанд үнэтэй торгомсог хувцастай гоо үзэсгэлэнт эмэгтэйн өмнө Санчир найз охиноо хөтөлж очоод баяр хөөрөө барьж ядан хэлэхэд өндөр зэгзгэр нурууг нь тасам барьсан үнэтэй торгон даашинз өмсч төө

хирийн гялалзсан туфль дээр төвөггүй гунхалзан алхах тэр эмэгтэйн том мэлмэгэр нүдэнд ямарч хувирал гарсангүй. Өндөр хянган хамартай цагаан царай нь царцах мэт хөшингө харгадахад Учрал өөрийн эрхгүй чичрэв. – Сайн байна уу? Цэцэгдарь. – Сайн. Сайн байна уу та. Намайг Учрал гэдэг. Эмэгтэй Учралын толгойтой үснээс хөлийнх нь ул хүртэл хараад – Алив суу л даа гэснээ хажуудаа суугаа битүү сахалтай өндөр нуруутай гадаадын хүнд англиар хэдэн үг хэлэв. – Окей. Битүү сахалт дуу алдан хашгираад Учралын нүүр өөд харан инээмсэглэв. Учрал тэдний өөдөөс харсан зөөлөн суудалд сууж хоёр гараа өвдөг дээрээ тавихдаа өөрийгөө одоо хир чичирч байгаагаа мэдэрч царайгаа улайлгав. Санчир хажууд сууж гарыг нь атгахад Учрал тайвшрахыг хичээн гүнзгий сүүрс алдав. – Зааг. Маргад эрдэнийн шигтгээтэй алтан бөгжит гар алтлаг шаргал бүтээлэгтэй ширээн дээгүүр бүжиглэх мэт тогшин – Залуучууд тэгээд үерхээд л байна уу гэх Цэцэгдарийн дуу тасхийж өөрийнхөө хэлснийг батлах мэт толгой дохиход залуус даган толгой дохив. – Хөөе чи сурдаг уу? – Үгүй би ажилладаг. – Хаана билээ? – Цагаан бамбар зоогийн газарт – Аан за. Юу хийдэг билээ? – Зөөгч. – Зөөгч гэнээ… – Тиймээ зөөгч. – Зөөгч… зөөгч… зөөгч. Нээрэн зөөгч гэж нэг ажилшуу юм байдаг билүү. Нээрэн зөөгч гэж ажил байдаг ш дээ. Эмэгтэй ихэд доогтой хэлээд ёжтой инээмсэглэхэд мөнөөх маргад эрдэнийн шигтгээт алтан бэлзэгтэй гоолиг цагаан хурууд ширээн дээгүүр дахиад товшин бүжиглэж эхлэв. – Ээжээ та юу яриад байгаа юм бэ? – Юу л даа. Санчираа хүү минь. Амьдрал гэдэг гадна өнгөнөөсөө харахад их гоёмсог зарим үед хайр татам байдаг юм. Гэхдээ амьдрал хэцүү. Өндөр байшин шиг босгосон амьдрал зарим нэг хогийн ургамалд баригдаж нурж унах нь хүртэл байдаг. Тэр хогийн ургамал зарим үед андуурам хайр татам байдаг. Нүд гэдэг бас хуурамч байдаг юм даа. Хүү минь дээ би хүүгээ дорд амьдралд хуьтгалдуулж хогийн ургамал услуулмааргүй байна. Эмэгтэй зүгээр л энгийн суугаад ийм аймшигтай хэлэхэд Учралын толгой өөд нэгэн халуун манараад явчих шиг болов. – Ээжээ та чинь юу яриад байнаа. Бид хоёр бие биедээ хайртай шүү дээ. –

Санчир ухаантай байж үз. Над шиг чамайг хайрлах хүн надаас өөр байхгүй. – Чи ээж биш. Хатуу харгис хар төмөр. Ямар ч үед та надтай төмөр шиг хүйтэн ханддаг. – Тиймээ. би өөртөө ч тэгж ханддаг. Бас Маркад ч тэгж ханддаг. Намайг хэн ч өрөвдөж байгаагүй учир би хэнийг ч өрөвдөх дургүй. Санчирын ээж ихэд хатуу яг хүйтэн төмөр харших шиг хэлээд гоёмсог гарынхаа долоовор хуруугаар ширээн дээрхи жижиг товчийг дарахад төд удалгүй хар костюм пиджактай дөрвөн залуу гүйж ирэн зэрэгцээд толгой мэхийн зогсоцгоов. – Тэгэхээр харамсалтай байна бүсгүй минь. Таниас болж би хүүдээ хүч хэрэглэх боллоо. Санчир ээжийгээ өршөөгөөрэй. Хэзээ нэгэн цагт чи намайг ойлгоно гэснээ царай бүрсийлгэн босон харайсан Санчирыг харж – Та нар юу хүлээгээд байгаа юм бэ? Энийг аваачиж номхруул хэмээн тушаахад дөрвөн залуу зэрэг ухасхийн Санчирыг барьж аваад хөл гарыг нь сарвалзуулан өргөсөөр авч гарав. – Учралаа… Учралаа… Би чамд хайртай шүү. Санчирын аргаа барсан цөхрөлт хашгирааныг сонссон Учрал гэнэт өөрийгөө энэ дэлхийн хамгийн арчаагүй нэгэн болчихоод сууж байгаагаа мэдрэн ухасхийн босоход хацрыг нь дагаад халуун нулимс урсч байлаа. – Санчираа… Санчираа… Учрал цүнхээ шүүрэн босч үүд үрүү гүйхэд нэгэн бядлаг гар мөрөн дээрээс нь элээ шиг шүүрэн базаж зогсоов. Тэр гар маш их дээрэнгүй бас маш хүчтэй байв. Учрал мөрийг нь өвдтөл базсан үслэг том гарыг дагуулан харвал нулимсан дундаас бүртэлзсэн дүр тодорч Санчирын ээжийн дэргэд

суусан гадаад эр мөрөн дээрээс нь базчихсан зогсч байлаа. – Тавь. Намайг явуул. – Бас их сүртэй нөхөр байх нь. Тэгнэ дээ. Гудамжныхан нэг иймэрхүү зантай байхаас яах вэ? Марк наадахиа нааш нь аваад ир. Марк хэмээх лужир том биет эр Учралын мөрнөөс улам өвдтөл базан чирсээр Санчирын ээжийн өмнөөс харсан суудал дээр бараг л шидэж орхив. – За хэнээ. Чи наашаа над уруу хараад суу. Бидэнд ярилцах юм байна. Энэ үед түрдэг тэргэн дээр төрөл бүрийн хоол амттан өрсөн зөөгч тэдэнд ойртон ирэв. – Марк хонгор минь хооллоцгооё. Зөөгч тэдний өмнө янз бүрийн зууш, хоол өрөхөд Учрал Санчирыг бодон нулимсаа урсгасаар суулаа. – Сайхан хооллоорой. Учралаа. Алив нэг барьцгаая. Хайртай ганц хүүгээ залхаалтанд явуулчихаад ер юу ч болоогүй мэт аяглах тэр авгайд Учрал чин сэтгэлээсээ дургүйцэж бүр үзэн ядаж байлаа. Том болор хундаганууд харшиж Мартин дарс хундагалсан үйлчлэгч хүн бүрийн өмнө хундагатайг тавив. Учрал хүний урманд хундага дарс хоолонд ам хүрсэнгүй. Санчирын ээж хоол идэнгээ түүнийг зэвүүцэн харж суулаа. – Та Санчирыг битгий зовоогоорой. Би түүнээс хол байж чадна гэж Учрал нулимсандаа хахаж цацан хэлээд босоход эмэгтэй тасхийтэл өмнө нь нэг зүйл шидэхэд Учрал цочиж хойш ухрав. Түүний өмнө жижиг хавтастай зүйл хэвтэж байв. Учрал нулимстай нүүрээ нуулгүй эмэгтэй өөд харав. – Наана чинь тавин сая төгрөг байгаа. Шоронгоос

гарсан эх чинь үхлүүт өвчтэй байгаа биз дээ. Цаанаа нэг дээрэнгүй хэлсэн тэр хүйтэн эмэгтэйн царай өөд Учрал нулимстай нүдээр цог шиг ширтэв. – Та яаж мэдсэн юм бэ? Санчир таньд хэлээ юу гэж хэлэхдээ Учралын зүрхэнд Санчирт гомдсон гомдол үерлэв. – Хм. Би тэгээд хүүтэйгээ хов яриад сууж байх хүн мөн үү? Тиймээ би чиний амьдралыг арван хуруу шигээ мэднэ. Чиний ээж Замилан чинь миний эцгийг луйвардсан хүн шүү дээ. Чи ээждээ л гомдоорой. Би хогийн ургамалтай хүүгээ суулгахгүй. Би чамтай нэг гэрээ хийх гэсэн юм. Би тавин сая төгрөг гаргаж эхийг чинь эмчлүүлж өгье. Харин чи миний хүүгээс зайлаад өг гэж хэлэхдээ Цэцэгдарь ихэд ёжтой инээмсэглэж буйг Учрал хамаг хүчээ дайчлан ширүүн харав. – Та… та тэгээд Санчир бид хоёрын хайр сэтгэлийг тавин сая төгрөгөөр үнэлж байгаа юм уу? – Чи овоо ухаантай хүүхэн юм. Цэцэгдарь ингэж хэлээд энэ муу өөр яах юм бэ? Гэсэн харцаар харав. – Чадахгүй. Би чадахгүй. Учрал хамаг хүчээ дайчлан хашгираад гарч гүйв. – Бодлоо хир хурдан өөрчилнө чамд төдий чинээ хэрэгтэй. Эхдээ хайртай бол. Араас хашгирсан Цэцэгдарийн үг чих хайрсаар хаалганы цаана хоцров. Нэг мэдэхэд Учрал харанхуй гудамжинд уйлан гүйж явлаа. Сэтгэл нь хоосорч орчлонгийн хамгийн хүйтэн салхинд хийсч явах шиг санагдана. Учрал уйлан мэгшиж удтал гудамжаар алхаад үүр цайхын алдад гэртээ ороход ээж нь унтаагүй бололтой зөөлөн ёолж байлаа. Учрал зөөлөн табчик өмсч угаалгын өрөөнд орж нүүрээ угаав. – Ээжээ та

унтаагүй байгаа юм уу? – Сая сэрлээ. Миний охин яав. Тэр айлынхан юу гэж байх юм бэ? – Их сайхан ааштай хүн байна. Надтай зөндөө ярилцсан. Харин Санчир маргааш Америк явна. Удна гэсэн хэмээн худлаа ярьсан Учрал ээжийнхээ хөнжлийг татаж цээжээр нь нөмөргөв. Охиныхоо байдлаас олигтой учрал болоогүйг Замилан хараад л ойлгож охиндоо мэдэгдэхгүйг хичээн зөөлөн сүүрс алдав. Би үхэж болохгүй. Муу охин минь зовж гүйцэх нь шиг байна хэмээн өөртөө бодож байлаа. – Ээжээ жаахан цай уух уу? – Үгүй ээ. Ам заваараад байна. Жаахан ус залгилъя. Миний охин одоо унт. Өглөө ажилтай биз дээ гээд Замилан охиноо үнсэхэд Учрал ихэд шаналангуй амьсгаадаж байв. – Ээжээ биеэ өвдвөл дуудаарай. – За. Миний охин унт даа. Учрал өрөөндөө орохгүй зогссоор байгаад багагүй гайхсан Замилан – Миний охин яагаа вэ? гэж асуув. – Ээжээ та Цэцэгдарь гэж хүн таних уу? – Мэдэхгүй юм даа яасан? – Та ямар хүнээс мөнгө зээлсэн юм бэ? – Цэцэгдарь гэнээ. Аан тийм өндөр цагаан эхнэр байна уу? Мөн байх нь л дээ. Эцгийг нь Балдан гэж хүн байсан юм. Тэр Балдан гуайгаас би Эрдэнэ, Юмчмаа хоёрт гурван зуун сая төгрөгний зээл авч өгөөд наймаанд явуулж эр нөхөр ч үгүй болоод өөрөө өрөнд орж шоронд явсан юм шүү дээ. – Тийм учиртай юм бий. Охин нь гайхаад асуусан юмаа. – Одоо ийм дэмий юм яриад яах вэ? охин минь унтаж амар. – Тэгээд ааваас болж та шоронд орсон. – Ээж нь шоронг даваад

гараад ирсэн. Хамгийн гол нь аавынхаа аж ахуйг би Балдан гуайд алдсандаа харамсч явдаг юм. Одоо ч тэгээд бүх юм өнгөрч дээ гэж сулхан хэлсэн Замилан амьд байх юмсан. Амьд байвал учиртайсан гэж боджээ. Өглөө утас дуугарахад сэрсэн Учрал ухасхийн өндийж суув. Цаг харвал өглөөний долоон цаг болж байв. Шөнөжин уйлж нүд нь дов болтол хавдсан Учрал Санчир ярьж байгаа байх гэж бодон утсаа харвал тэр биш байлаа. – Байна уу? – Байна. Найз нь байнаа. Туяа байна. – Өө чи юу. Сонин юу байна найз минь. Танихгүй дугаар байхаар нь гайхаад гэсэн Учралын хоолой зангирав. – Юу болоо вэ? Замилан эгч яаж байна вэ? – Өдрөөс өдөрт дордоод л… – Харин тийм байгаа байх. Миний найз цаг алдаж байхаар энэ дугаар уруу залгаад ярь даа. Цаг алдаж байхаар яриад үз дээ. – Ямар учиртай дугаар юм бэ? – Энэ хоёр хүн хүүхэдгүй юм байна. Тэгээд тээгч эх хайж байгаа гэнэ. Жаран сая төгрөг өгөх юм байна. Миний найз ээжийгээ эмчлүүлээд аваач. – Тиймүү. Тэгдэг бол яасан сайхан юм бэ? Баярлалаа миний найз. – Яриад үз. Гэхдээ миний найз, найз залуутайгаа сайн яриарай.

Тээгч эх болно гэдэг хэцүү ш дээ. – Хэнд хамаатай юм бэ? Би ээжийгээ эмчлүүлж байвал болох нь тэр. – Юу болоо вэ? – Бид салсан. – За тайван байгаарай. Найз нь танайхаар амралтын өдөр очиж уулзъя. За юу. Туяа түүнийг аргадан хэлэхэд – За гэж хоолой зангируулан хэлээд Учрал утсаа салгав. – Ээжээ би ажилдаа явлаа. – За тэгээ. Миний охин. Хаалга зөөлөн хаагдаж сүр сүлд нь үгүй болсон мэт доош шагайсан Учрал гарч явав. Охиных нь хайр сэтгэл бүтэлгүй болсныг эх мэдэж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *