Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “7-р хэсэг”

“МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,326

Удаан ирээгүй нутагтаа ирсэн Хүдэрт сайхан байлаа. Хүүхэд насных нь бүхий л сайхан дурсамж энэ л нутагт бий. Хонио хариулахдаа цангинатал дуулж суудаг байсан цэцэгт тал, ногоон зүлгээр эмжсэн

мэт намиатан урсах тунгалаг уст гол, хаяаг нь сөхсөн Монгол гэр, оройн найрал мэт зэлэн дээрээ мөөрөлдөх үхэр тугал, хонь ямааны майлаан, эмэгтэйчүүдийн хаа хөж хэмээн хашгиралдах дуун, аргалын

утаа тэдэн дундаас жижигхэн буурал ээжийгээ бүр их санаж байснаа Хүдэр ухаарах шиг болов. Ач хүүг нь хүүтэйгээ аваад ирсэн ханьдаа Жавзмаа гуай баярлахын дээдээр баярлан магнай нь тэнийж байлаа.

Цэвэр агаарт ирж шинэ шөл уун сайхан амарч хоносон Хүдэрийн тархи толгой нь сэргэж шинээр төрсөн мэт л байв. Дамиран гуай адуунаасаа хүүгийнхээ морийг барьж ирэн эмээллээд хоёул мордож

нутгийн уул усандаа идээ цагааны дээж өргөн овоон дээрээ гарч хийморио сэргээгээд Молом хувилгааных уруу давхив. Ихэд хөгширсөн ч тэнхлүүн хэвээрээ байх хувилгаан ламтанд гар дэлгэн

золгосон Хүдэр өвгөний барьсан цайг хоёр гардан аваад шоржигнотол сорон ууж суув. – За Дамиран өвгөн хүүгээ дагуулаад хааг зорьж явна даа. – За багш минь таныг л зорьж ирлээ дээ. – Та хоёрыг ч ингээд нэг ирнэ гэж мэдэж лбайлаа. Цагаан сүүгээ дундалж амжаагүй эх амьтныг ёсон бусаар хөнөөн зуурдад гацаасан нүгэлтэнтэй нэг хөнжилд шургаж дээ. Өнгөнд шунаж, мөнгөнд сохорч явсан үйлт амьтан юм даа зайлуул. Одоо яая гэхэв хийсэн үйлээ өөрөө эдлээд дуусаг дээ. Мөн ч их зовох үйлт амьтан юм даа хөөрхий хөөрхий. Одоо яая гэхэв. Энэ насныхаа үйлийг энэ насандаа дуусгах ёстой. Үгүй бол дараа төрөл нь дахиад л зовно хэмээн учир нь үл ойлгогдох хачин зүйл ярьсан хувилгаантан Хүдэр үрүү харсанаа – Чи ч бас хэсэг зовох нь дээ. Гэхдээ

нэг их удахгүй вий. Гэрт чинь шүгэлсэн гэмгүй бүсгүйн сүнсийг амирлуулж тэнгэрт нь өргөж өгье дөө зайлуул. Дараа төрөлдөө үр чинь болж төрнөө. Өөрөөр би чамд тус болж чадахгүй нь дээ. Энэ насны үйлээ энэ насандаа л эдэлж дуусга. Удахгүй бүх утасны зангилаа тайлагдаж зовсон амьтад амарлих бизээ гэснээ гэнэт муухай аашлан цайгаа ууж дууссан бол одоо явцгаа хэмээн хөөхөд юун тухай ярьсаны учрыг олоогүй Хүдэр гайхан тээнэгэлзэж харин аав Дамиран нь ихэд сүсэглэн мөргөөд Хүдэрийг чирэх шахам гарав. Тэр хоёр хувилгаантныхаас гараад хэсэг чимээгүй явав. Дамиран гуай ам нээж – За хүү минь бушуухан хот уруугаа буцаж үз. Харин хүүгээ түр энд үлдээнэ биз. Хөөрхий охин минь одоо амьд олдохоос өнгөрсөн бололтой гэхэд – Аав минь та юу ярина вэ? Гэрэлмааг өнгөрсөн гэж хэн таньд хэлээд байгаа юм бэ? Хэмээн уцаарлахад юмны учир гадарлахтайгаа болсон Дамиран гуай – За чи ямартай ч буц. Хотод очингуутаа цагдаа дээр очиж Гэрэлмааг хайх бүх талын арга хэмжээ ав. Танайд хонохдоо ихэд тавгүйтэж хоносон юм. Сүнс шүглэсэн байж л дээ. – Харин тийм шиг байна. Одоо тэгээд тэр сүнсийг яах вэ ааваа – Үгүй багштан сая амирлуулна гэж хэлэхийг сонссонгүй юу чи – Хмм. Хэн мэдэхэв дээ. Багш ламтан ч зөнөглөөд ааш нь олдохгүй яхир өвгөн болсон бололтой – Цөг чи. Үхэх сэхэх нь мэдэгдэхгүй байхад чинь хүн болгосон ганц ачтанаа юу гэнэв чи. Харин ч босгонд нь мөргөж, өлмийд нь сөхрөх ёстой бусуу. Задарсан тархи хэмээн хүүгээ

зандарсан Дамиран гуай за хурдан явъя бушуухан харьж үз гээд морио ороолгон давхилдав. Гэртээ очоод ээждээ нэг үнсүүлсэн Хүдэр явахаар зэхэж эхлэхэд ийм хурдан явах болсонд нь ээж нь жаахан таа муутай байлаа. Гэвч идээ цагаа, тараг сүү бэлдэж гөөд хүүгээ дахин дахин барьж үнсэх аж. Хүдэр ээжийнхээ бэлдэж өгсөн зүйлсийг машиндаа ачаад хүүгээ үнсээд хөдлөхөд нь Дамиран гуай – За миний хүү хүүдээ битгий зовоорой. Гэрэлмаагийнхаа сургийг заавал гаргадаг юм шүү. Багш арыг чинь даах болохоор юунд ч бүү санаа зовоорой гээд хүүгийнхээ духан дээр үнсэхдээ хүүтэйгээ удаан уулзахгүй юм шиг сонин совин төрөхөд бушуухан эргэж алхав. Ээж нь араас нь сүү өргөсөөр хоцорлоо.бөртийтөл сүү өргөн зогсох ээжийгээ, араас нь саравчлан зогсоо аавыгаа, баяртай гээд байгаа бололтой гар нь

сарвалзах хүүгээ далд ортол нь голын толиндоо харж явсан Хүдэр тэдэнтэйгээ уулзахгүй удах юм шиг санагдахад – Түй муу ёр гээд зүүн мөр үрүүгээ гурав нулимав. Дараа долоо хоногт ирж хүүгээ авахгүй бол санаж үхэх юм байна даа гэж бодсоор хотын зүг давхилаа. Хүдэрийг гэртээ ирэхэд Биндэръяа ээжтэйгээ байсангүй. Гадуур гарсан юм байхдаа гэж бодсон тэрээр гэнэт өлссөнөө мэдрэн гал тогоонд орвол бэлдэж зэхсэн хоол унд юу ч байсангүй. Уг нь Биндэръяа Хүдэрийг ирэхэд байнга л хоол цай зэхэж тавьдаг тул тэрээр багагүй гайхсан ч ээжтэйгээ гадуур явж байгаа юм байлгүй гэж бодоод хоол хийхээр хөргөгчнөөс махаа гаргаж тавиад кофе ууж бэлэн юм идээд хэсэг хэвтэв. Унтаа сэрүүнээ үл ялгах манарлын байдалтай байсан Хүдэрт хайрт Гэрэлмаа нь хөх торгон дээлтэй харагдаж ямар нэгэн

зүйл хэлэх гээд байгаа бололтой ам нь хөдлөвч юу ч сонсогдохгүй байлаа. Тэрээр урьд урьдахаасаа илүү үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх аж. Тэгсэнээ Хүдэрийн сонсохгүй байгааг мэдсэн аятай энгэр үрүүгээ заахад нимгэн дээлний энгэр нь сүүнд норон халтартаж байх аж. Тэгсэнээ Хүдэрийг хөтлөн Биндэръяагийн өрөөнд ороод түүний байнга цоожтой байдаг гоо сайхны хайрцагных нь өмнө хэсэг эргэлдэв. Тэгээд Хүдэрийн духан дээр нь үнсээд замхран алга болоход Гэрэлмаа хэмээн орилсон Хүдэр өөрийнхөө дуунаар цочин сэрэв. Ихэд жигтэй зүүд зүүдэлсэн тэрээр Гэрэлмаа төрчихсөн юм байна. Биндэръяагийн хэлсэн үнэн юм байна. Тэгээд… тэгээд Гэрэлмаа надад хэлэхийг их хүсч байгаа юм байна даа гэж бодов. Биндэръяад Гэрэлмаагийн зүүж байсан ээмэг зүүлтийг өгчихсөн. Гэрэлмаа маань тэрийгээ авах юмсан гэж бодоод байгаа юм байх даа. Магадгүй амьдрал нь жаахан дутуу гуцуу байгаа юм боловуу гэж өөртэйгөө ярьсан Хүдэр Гэрэлмааг үхсэн гэж огт бодохгүй байлаа. Ер нь хувийн мөрдөгч олж Гэрэлмааг хайлгая гэж бодон найз Ганбат уруугаа залгав. Ганбат бол Нийслэлийн эрүүгийн цагдаагийн газарт онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн даргаар ажиллаж байгаад осолд орж хүнд гэмтэл авсаны дараа хувьдаа мөрдөх товчоо нээн ажлаа өгсөн нэгэн байлаа. Хүдэр найздаа хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй яриад Гэрэлмааг хайлгах

хүсэлтээ хэлэн сая төгрөг данс уруу нь шилжүүлээд санаа нь амран хэсэг суув. Тэгсэнээ Гэнэт Биндэръяаг санан утас уруу нь залгахад нилээд дуудуулсны эцэст Биндэръяа утсаа аваад цурхиран уйлахад нэг л муу юм болж гэж бодсон Хүдэрийн дотор палхийгээд явчихав. – Яасан бэ? Ханиа юу боловоо хэмээн сандарахад – Ээж… ээж харвачихлаа. Би эмнэлэг дээр байна гээд хаягаа хэлсэн Биндэръяа утсаа тасалчихав. Хүдэр яаран эмнэлэг дээр очвол сэхээний үүдэнд уруу царайлан суусан Биндэръяа хүзүүнээс нь зүүгдээд цурхиран уйлав. Эмчтэй нь уулзаж шаардлагатай эм тариа гаднаас авчирсан

Хүдэр Биндэръяатай зэрэгцэн суугаад яагаад ийм юм болчихвоо гэж асуухад хэсэг тулгамдсан Биндэръяа – Ээж бид хоёр кино үзээд гарч явтал хэсэг залуус дээрэмдээх гээд тэгээд л ийм зүйл болчихлоо. Ээж их айсан бололтой гээд дахиад л цурхиран уйлав. Үнэндээ Биндэръяа ээжийгээ харвасан өдрөөс холйш өөрийгөө ихэд буруутган шаналж байгаа билээ. Гээд ямар Хүдэрт үнэнээ хэлэлтэй нь ч биш дээ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *