Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “6-р хэсэг”

“МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,236

Дамиран гуай ач хүүгээ өхөөрдөн эрхлүүлж суухдаа ач нь Биндэръяатай биш Гэрэлмаатай илүү адилхан байгаад гайхаж байлаа. Ялангуяа ганганаж гунганан ярихдаа юмуу инээхдээ хоёр хацар нь

хонхойгоод нүд нь дув дугариг болж ирээд, толгойгоо гэдийлгэдэг нь туйлын адилхан байлаа. “Гэрэлмаа охин минь яг ингэж инээдэгсэн. Сонин юм даа. Уг нь хүүхэд хаа хамаагүй Гэрэлмааг биш төрсөн

эхийгээ л дууриамаар юм. Ингэхэд энэ Хүдэр золиг арай эхнэрээ зовоогоод байдаг юм биш байгаа даа. Овоо сэргэлэн цовоо охин байсансан. Одоо бүр сүр сүлдгүй амьтан шиг унжийгаад, турж эцээд

нүднээс гарсан амьтан л болж. Би ч гэж би хөгшин зөнөг ач хүүг минь гаргаад өгсөн хүнийг муухай аашилж загнаад. Ингэхэд хөөрхий муу Гэрэлмаа охин минь хаа явдаг юм бол доо. Уг нь нэгэнт ирсэнийх

охиныхоо сургийг гаргаад уулзчихаад явахсан. Энэ охин ч тэгээд бас их айхтар хүүхэд бололтой. Хүү бид хоёрыг хоёуланг нь огт үлдээхгүй байнга л ирээд наалдчих юм. Яалтай ч билээ. Уг нь хүүтэйгээ хэд

гурван үг аминчлан сольж охиныхоо сургийг гаргаад буцвал аштай юу” гэхчилэн бодож сууснаа гэнэт нэгийг санав бололтой ухасхийн босов. Гэрэлмаагийн зүүн чихний ард зүүний сүвэгч шиг жижигхэн нүх байдагсан. Арай энэ хүүхдэд… гэж бодсон Дамиран гуай шалгаж үзэхээр ухасхийсэн нь тэр байлаа. Ач хүүгээ тэвэрч аван чихний арыг нь харвал зүүний сүвэгч шиг жижигхэн нүх үл ялиг дурайж байх нь тэр. – Арай үгүй байлгүй дээ. Охин минь нас барчихаад Хүдэрт эргээд төрсөн юм биш байгаа даа хэмээн ганцаараа ярьсан өвгөн хүүгээсээ Гэрэлмааг асуухаар санаа шулуудан байлаа. Өвгөнийг ийн мунгинаж байхад яг ард нь зогссон Гэрэлмаагийн сүнс өөрийгөө мэдрүүлэх гэж хичнээн хичээсэн ч сайхан сэтгэлтэй өвгөнд даанч харагдаж

мэдрэгдсэнгүй. Амьд ахуйд нь өөрийн үр шигээ хайрлаж энхрийлдэг байсан хадам аавдаа бүхнийг хэлэхийг хүссэн ч Биндэръяад харагдаж мэдрэгддэг шиг түүнд нөлөөлж чадахгүй байлаа. Гэнэт өвгөний араас хүйтэн салхи үлээх шиг жиндээд явчихад өвгөн эргэж харснаа цонх хаалттай байсанд жаахан жихүүцэн буйданд очиж суув. Охиныхоо хүн бусын үйлдлийг гэрт нь ирээд шууд ойлгосон Буд гуай харин ухаангүй тэнэг үйлдэл хийсэн охиноо, тийм зүйл хийхэд нь тусалсан өөрийгөө ч зүхэж суулаа. Ядахнаа зовсон бүсгүйн амирлаагүй сүнс үрдээ хоргодон чадал муутай лам бөө нарын хүчээр биежин хүчирхэгжсэнийг ч сайн мэдэж байв. Ямартай ч хөөрхий сүнсийг өргөж амаирлуулахгүй бол энэ айл бүхэлдээ сүйрэхийг гадарлаж

суулаа. Гэвч би одоо дийлэх боловуу гэх эргэлзээ төрж байлаа. Дамиран гуайг тойрон эргэлдэх Гэрэлмаагийн сүнсийг харсан Биндэръяа нөхөр, хадам аав хоёроо мэдчихвий гэхдээ яс нь хавталзан дэв давхийнэ. Охиныхоо байдлыг харсан эх нь дагаж өмөлзөнө. Дамиран харин бэр охиноо үхсэн байхвий гэхээс өр нь өмрөн, Хүдэр дуугүй дүнсийх ааваасаа айна. Ийм учраа ололцоогүй дөрвөн хүн ширээний дөрвөн талд сууж хооллосон болоод өдрийн ачаалалдаа ядарсан нэрийдлээр унтахаар тусын тусын оронд орцгоов. Хадам аавдаа бүхнийг хэлж мэдрүүлэхийг хүссэн Гэрэлмаагийн сүнс шөнөжин өвгөнийг тойрон эргэлдэж Дамиран гуай ихэд тавгүй шөнийг өнгөрөөв. Гэвч ямар учиртай тавгүйрхээд байгаагаа төдийлөн сайн мэдсэнгүй. Ямартай ч энэ айл нэг л биш байгааг гадарлан хүүгээ нутгийнхаа хувилгаан лам дээр дагуулан очихоор шийдэв. Нутагтаа ганц хувилгаан гэгдэх Молом лам чухамдаа хүүг нь тогтоож хүн болгож өгсөн ачтан билээ. Шөнөжин тавгүйтэж хоносон Дамиран гуай үүр дөнгөж гэгээрэвүү үгүй юу эртлэн босч хүүгээ сэрээн – Миний хүү аавыгаа хүргэж өг гэсэнд өчигдөр өдөрхөн л хүүгийндээ хэд хононо. Ач хүүтэйгээ байна гэж байсан аавыгаа гэнэт ийм шийдвэр гаргахад Хүдэр багагүй гайхсан ч амралтын өдрүүд таарсан тул хүргэж өгөхөөр болов. Биндэръяа цуг явъя гэсэн ч хүүтэйгээ аминчлан ярьж бас хувилгаан багшдаа дагуулж очихыг зорьсон Дамиран гуай – Ээж нь

хөдөөнөөс ирчихээд байхад ээжтэйгээ ханьтай хэд хоно. Хүдэр юу удахав. Хоёр л хоноод ирнэ. Харин ач хүүгээ би аваад явъя. Та хоёр залуу улс байна. Хэд хоног сайхан амраад ав. Хөдөө агаарт хүү ч сайхан божийгоод ирнэ. Та нар яахав машин тэрэгтэй улс хүүгээ санаад байвал давхиж очоод авчихана биз. Тэгээд ч хотод ирсэн хүн байна даа ээжийгээ дагуулаад дэлгүүр хоршоогоор яв. Кино ший үз гэсээр үлдээв. Энэ нь ч Биндэръяад ашигтай байсан тул үлдэхээр шийдэв. Аав, хүү, ач гурвыг явсны дараа Биндэръяа ээждээ уйлж хайлан үнэнээ ярьсан тул Буд гуай бүр хямарч байлаа. – Ишш охин минь ийм юмч хийх гэж дээ. Би чамайг арай ч тийм хүн бусын зүйл хийнэ гэж бодсонгүй. Хөөрхий гэмгүй охиныг яах гэж хороогоо вэ? чи. Одоо тэгээд өөрийгөө хар. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр

гэгч л болж дээ. – Ээж минь намайг өршөө. Би одоо яах юм бэ? Би ч гэсэн зовж байна гэсэн Биндэръяа цурхиран уйлах аж. Жаал уйлалдаж тайвширсан ээж охин хоёр хойшид яахаа ярьцгаан ямартай ч хөөрхий Гэрэлмаан сүнсийг амирлуулахаар болсон ч Буд гуай дийлж чадна гэдэгтээ нэг л итгэлгүй байлаа. Хэрэв сүнсийг хөөж аммирлуулж чадахгүй бол өөрөө ч үхэж мэдэхээр байв. Цагаан сүүгээ асгаруулан байж үрдээ хоргодсон эхийн сүнс илүү хүчтэй байлаа. Гэвч энэ тухайгаа охиндоо хэлсэнгүй. Охин нь тэртэй тэргүй зовж байлаа. Үдшийн бүрэнхий нөмрөхийг хүлээж байсан ээж охин хоёр бүрий болонгуут сүнс хөөх ажилдаа оров. Том цагаан түмпэнд ус хийж тавиад, долоон хар иштэй хутга, долоон ширхэг сүүжний хоосон яс, долоон ямааны гавлын яс, дуу сайн гаргах долоон хоосон шил, архи, сүү, шар тос зэргийг бэлдэж тавиад өөрөө болон Биндэръяад хар хувцас өмсгөн лаа асаан тойруулаад голд нь суулган нүүрнийхээ урдуур хар гивлүүртэй малгай өмсөөд дом хийж суух Буд гуайг хажуунаас нь харсан хүн айж цочирдохоор байлаа. Том хар уут хажуудаа тавиад дом засал хийж суусан Буд гуай түмпэнтэй усандаа долоон хар хутгаа үзүүрийг нь доош харуулан дүрэхэд ус улаарсаар цусан улаан өнгөтэй болов. Дараа нь долоон гавлын ясаа нүднийх нь ухархайгаар улаан нойлын утас оруулан холбож устай түмбэнгээ тойруулан тавиад хооронд нь улаан утсаар холбосон сүүжний ясаа

уутандаа эхний хэсгийг хийгээд цувруулан явуулсаар гавлын ястайгаа холбов. Тэгээд долоон хоосон шилээ мөн л улаан утсаар холбон хангир жингэр хийн дуугаргаж дом шившлэг хийн төмөр түмпэнд бяцхан гал асаан архи шар тосоор хөгжөөн байтал гэнэт хангир жингэр дуугарч байсан шилнүүд хүн чулуугаар шидэж байгаа аятай бяц бяц үсрэн хагарав. Дараа нь сүүжний яс холбосон улаан утас тас тас үсрэн эмэгтэй хүний жингэнэтэл инээх сонсдоод замхрав. Царай нь цонхийн цайсан Буд гуай чичирхийлсэн хоолойгоор – Дийлэхгүй нь дээ. Юу ч болж байсан үүр цайтал- тойргоосоо битгий гараарай гээд үргэлжлүүлэн дом шившлэг уншиж байтал гавлын яс холбосон улаан утаснууд тас тас үрсэн түмпэнтэй ус Буд авгай уруу цацагдаад авгай арагш савж унав. – Ээжээ гэж орилсон Биндэръяа ухасхийн боссон ч үүр цайтал тойргоосоо битгий гараарай гэсэн тул гарч чадалгүй хий л нулимсаа урсган ээжээ гэж орилсоор байлаа. Цаг хартал шөнийн гурван цаг өнгөрч байв. Үүр цайтал дор хаяж гурван цагийн зай байх тул ээждээ санаа зовинон дэмий л уйлж суулаа. Одоо тэрээр өөрийгөө зүхэн ийм зүйл хийхэд хүргэсэн хувь заяандаа гоморхон байлаа. Арайхийн үүрийн шаргал гэгээ цонхоор тусч эхлэхэд Биндэръяа тойргоосоо гаран ээждээ очиход Буд гуай амьсгаатай төдий байлаа. Ээжээ гэж хэд дахин дуудсан ч ямарч хариу байсангүй. Түргэн тусламж дуудсан Биндэръяа дом заслын зүйлсээ дөнгөж хурааж

дуустал түргэн ч хүрээд ирэв. Буд гуайг үзсэн түргэний эмч даралт харвасан байна гээд яаралтайгаар авч явлаа. Хожмын үр дагавраа бодоогүй хйисэн муу үйлийн үр хайрт ээжид нь ийнхүү хүндхэн тусав. Цаашид яахыг ёстой л Биндэръяагийн тавилан заяа мэдэхээр байлаа. Дамиран өвгөн харих замдаа гэрт нь ихэд тухгүй байсан тухай хүүтэйгээ ярьж явснаа хүү нь Биндэръяатай биш харин Гэрэлмаатай илүү адилхан байгаа тухай, Гэрэлмаагийн зүүн чихний ард байдаг зүүний сүвэгч шиг бяцхан нүх хүүгийнх нь чихний ард байгаа тухай хэлэхэд урд нь огт анзаарч байгаагүй Хүдэр огцом тоормозлон зогсов. Тэгээд хүүгийнхээ чихний арыг хартал нээрэн бяцхан нүх дурайж байх нь тэр. Тэр аавдаа Гэрэлмаагаас хэзээ хэрхэн яаж салсанаа, Биндэръяатай хэзээ яаж гэрлэсэн тэд хүүхэдтэй болсон гээд бүхнийг санахгүй байгаагаа ярьж осолтгүй л хүү нь түүний төрсөн хүүхэд яг мөн. Эргэлзээ төрөөд шинжилгээ хийлгэж үзэхэд аав хүү болох нь

батлагдсан. Мөн Гэрэлмааг хайгаад олохгүй байгаа тухайгаа, Биндэръяа Гэрэлмааг хүнтэй суугаад явсан тэр хүнээсээ жирэмсэн болсон гэсэн тухай ярьж мөн Биндэръяагийн үгэнд итгэхгүй байгаагаа ч ярив. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд өөрийг нь эмнэл зүйн талаасаа эрүүл гэсэн талаар ч хэлэв. Энд нэг л нарийн төвөгтэй зүйл болоод байгааг аав хүү хоёр хоёулаа хүлээн зөвшөөрч ямартай ч хувилгаан багш дээрээ очиж амьдралаа даатгуулах тэгээд Гэрэлмааг эрэн сурвалжлуулах талаар цагдаад өргөдөл өгөхөөр болон тохирцгоогоод нутгийн зүг дахин хөдлөв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *