Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “5-р хэсэг”

“МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,007

Хүдэр ажил дээрээ ирээд бодол болон суув. Түүний ой ухаан сарниж арилсан мэт хувийн амьдралынх нь чухал үйл явдлууд ой тоонд нь огт орж ирэхгүй байсанд тэрээр ихэд гайхаж байлаа. Тэгсэн хирнээ

ажил төрөл нийгмийн харилцаа нь хэвээрээ урьдын адил нэгэн хэмнэлээр урагшилж байсанд тэрээр өөрийгөө альцгеймерийн өвчин тусчиж гэх дүгнэлтэнд хүрэв. Архи ууж тасарч унаад сэрэхдээ бүхнийг

санадаггүй шиг байдалд Хүдэр орчихсон байлаа. Хэдэн сарын өмнө итгэлт ганц туслах нь ажлаасаа халагдаад гадагшаа явчихсан тул тэрээр ихэд ганцаардах шиг болов. Ямартай ч мэргэжлийн эмчид

үзүүлэхээр цаг авсан тэрээр Гэрэлмааг хайхаар ганц нэг найз уруу нь залгасан боловч бүгд мэдэхгүй байлаа… Шөнө дундын алдад хүүхэд уйлахад авахаар очсон Биндэръяа нүдэндээ ч итгэсэнгүй. Жаахан хүү

нь хэн нэгний хөхийг ихэд амтархан хөхөх мэт ам нь бумбалзан бувар бувар хийн хөдлөх агаад бүр их сүүтэй мээм идэж байгаа аятай гуд гудхийлгэн залгилах аж. Хамаг хөлс нь асгаран хөл нь хөдлөхөө

больсон Биндэръяа дэмий л харж зогсохоос өөр аргагүй байлаа. Дараа нь хүүг хэн нэгэн ихэд өхөөрдөн тоглох мэт хүү ход ход хийн инээж гааг гуугхийн шулганах аж. Өнөөх гэх айдас хамаг биеийг нь баглан усан хулгана болтлоо хөлөрсөн Биндэръяа арайхийн биеэ эзэмдэж чичирч салгалсан гараар арайхийн хүүг аваад орондоо оров. Хүдэр хажууд нь сэрэх шинжгүй жигдхэн хурхиран унтана. Бушуухан өглөө болоосой. Ээж дээр л очиё. Ээжид үнэнээ хэлж гуйя. Ээж л намайг энэ хүүхнээс салгаж чадах байх гэж бодсон Биндэръяа өглөө болохыг хүлээн дугхийлгүй байсаар үүр цайлгав. Өглөө ч болж өглөөний цай бэлдэн Хүдэрийг сэрээсэн Биндэръяа түүнийг цайлж дуусахыг хүлээж сууснаа хөдөө явах талаараа дуулгахад Хүдэр – Миний найз хэд

хоногтоо хүлээж байх юмуу. Найз нь өнөөдөр эмчид үзүүлэх цаг авчихсан. Хоёулаа цуг явъя. Ойрд бүр толгой өвдөөд нэг л биш байна. Тэгээд ч ойрд гурвуулаа гадуур гарсангүй. Цаг агаарч сайхан байна. Гадуур жаал зугаалая гэхэд Биндэръяа үгүй гэж чадсангүй. Мэргэжлийн эмчид үзүүлж хэд хэдэн шинжилгээ өгсөн Хүдэр биед нь огт өөрчлөлтгүй эрүүл байна гэсэн хариу сонсоод ихэд гайхав. Тэрээр хувийн амьдралынхаа бараг хоёр жилийг санахгүй байгаа шүү дээ. Өдөр хоног өнгөрөх тусам Хүдэрийн Гэрэлмааг санаж мөрөөсөх нь улам ихэсч зарим үед гэртээ харьж Биндэръяаг харна гэхээс дургүй нь хүрнэ. Гэвч бүхнээс илүү зүрх сэтгэлийг нь булаасан хүүгээ санахын эрхээр ажлаа тараад л гэр үрүүгээ явна. Сар өдрүүд урсан өнгөрсөөр л. Биндэръяаг хөдөө ээж үрүүгээ явна гэхэд нь удахгүй гурвуулаа хамт явъя хүүгээ ч агаар салхинд гаргая. Далимаар нь хадам ээжтэйгээ

танилцаж хүүгээ эмээднь харуулъя гээд болиулсан ч түүнд хөдөө явах зав гарахгүй л байлаа. Энэ хугацаанд Биндэръяа ёстой л өөрийн хийсэн үйлээ өөрөө эдлэх гэдэг нь болж байв. Шөнө гэлтгүй өдрийн цагаар ч Гэрэлмаагийн сүнс харагдах болж түүнийг үхтэл нь айлгана. Үүрийн таван жингээр хөнжлийг нь татахад цочин сэрээд харвал Гэрэлмаа хөлд нь суучихсан үсээ самнан дуу дуулж сууна. Иймэрхүү явдал даамжирсаар Биндэръяа шөнө ч унтаж чадахгүй нойр хоолнос гарч байв. Дээрээс нь Хүдэр бүхнийг мэдчихвий гэх айдас болгоомжлол түүнийг улам бүр айлгаж байлаа. Хэдий хайртай нөхөр хөөрхөн хүү нь хамт байвч Хүдэр сүүлийн үед түүнтэй нэг л хайхрамж муутай харьцах болов. Ээж дээрээ очиж ядаж үзэгдээд байгаа зүйлээ аргалуулмаар байвч Хүдэр хамт явна гэсэн тул түүнийг хүлээсээр сүүлдээ бүр ухаан санаа нь үе үе орж гарах болов. Хүдэр Гэрэлмааг хайсаар бүр арга нь мухардаж байхдаа гадаад явсан туслахтайгаа мессэнжерээр холбогдож чадав. Тэрээр Гэрэлмааг хамгийн сүүлд эмнэлэгт хүргэж өгсөн. Гэрэлмаа жирэмсэн байсан түүнээс хойш уулзаагүй тухайгаа хэлж Биндэръяагаас сайн асуу гэж бичсэн байлаа. Тэр оройноо хоолоо идэж суусан Хүдэр Биндэръяагаас эвтэйхнээр тэр тухай асуув. Хөөрхөн хүүг нь төрүүлж өгсөн эмэгтэйг тэр бас гомдоохыг хүсэхгүй байлаа. Харин Биндэръяа түүнд – Тиймээ Гэрэлмаа жирэмсэн болсон байсан нь үнэн. Гэхдээ тэр өөр хүнээс хүүхэдтэй

болсон гэсэн. Тэгээд намайг чамайг хайрлаж яваарай гээд уйлж уйлж явсан. Тэр хүүхдийнхээ эцэгтэй Америк явна гэж байсан. Би… би чамд хайртай. Хайртай болохоороо л энэ бүхнийг чамд хэлээгүй. Гэхдээ тэр үед чи өөрөө над дээр дээр ирчихсэн байсан шүү дээ гээд уйлахад Хүдэрт үнэндээ хэлэх үг олдсонгүй. Хүүгийнх нь нэг насны төрсөн өдөр болж тэд ойр дотныхныгоо урин ихэд хөлтэй тэмдэглэв. Хөдөөнөөс Хүдэрийн аав мөн Биндэръяагийн ээж уригдан иржээ. Оройхон зочид тарсаны дараа аав ээжийгээ гэртээ авчирсан Хүдэр

Биндэръяа нар хүүгээ эмээ өвөөтэй нь үлдээгээд гадагш гарав. Хүү өвөөдөө ихэд дуртай очин эрхлэн нялхамсах ч эмээгээ ойртохоор царайгаа хөхрүүлэн чарлан уйлах аж. Хүүг харсан өвөө нь сонин юм даа ач хүү минь миний бэр охин Гэрэлмаатай ямар адилхан юм бэ хэмээн бодож байхад энд нэг л зүйл болохгүй байгааг Буд авгай гадарлаж суулаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *