Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “3-р хэсэг”

“МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
646

…Гэрэлмаа эмнэлэгт арав хоног хэвтээд гарахаар болов. Энэ хэд хоногт Биндэръяа л түүнийг асран тойглож байлаа. Ийм сайн найзтайдаа Гэрэлмаа ихэд баяртай байлаа. Хүдэрт хүүхэдтэй болсноо хэлэхийг

ихэд хүсэвч Хүдэр түүн дээр нэг ч ирсэнүйгээр үл барам түүнийг сураглаж сураг ажиг ч тавьсангүй. Ер тийм хүн байхгүй мэт л байлаа. Гэрэлмааг эмнэлэгээс гарахаар бэлдэж байтал Биндэръяа түүнийг

авахаар ирэв. -Миний найз одоо эмнэлэгээс гараад хаачих гэж байна даа. – Харин сайн мэдэхгүй л байна. Гэртээ харьдаг ч юм билүү л гэж бодож байна даа. Хүдэр хэдий муухай зан гаргах болсон ч гэсэн бид

хүүхэдтэй боллоо шүү дээ. Энэ сайхан мэдээг сонсоод магадгүй урьдын хэвэндээ орох ч юм билүү. – Үгүй дээ Гэрэлмаа тэр тэгэхгүй. Би чамайг жирэмсэн болсон гэж хэлсэн. Харин тэр огт тоохгүй байналээ. Тэр өөр

эмэгтэйтэй болсон. Чамайг тэр чигээрээ яваарай. Битгий эргэж ирээрэй гэж хэлүүлж байсан. Чиний тэр Хүдэр ёстой өөдгүй амьтан гэсэн Биндэръяа Гэрэлмааг өрөвдөх дүр үзүүлэн үнэн сэтгэлээсээ

нулимс дуслуулахад ийм үг сонсоно чинээ санаагүй байсан Гэрэлмаа өөрийн эрхгүй дотор нь давчдан орилон уйлав. – Гэсэн ч би очноо. Тэр хэдий надад хайргүй болсон ч ийм удаан хүлээсэн үр нь ирчихсэн байхад арай намайг хөөгөөд явуулахгүй байлгүй. Би Хүдэрийн өөрийнх нь амнаас энэ бүгдийг сонсмоор байна. Бас бас… түүнд үртэй болсныг нь өөрөө хэлмээр байна шүү дээ гээд Гэрэлмааг дахин мэгшин уйлахад энэ л үгийг хүлээж байсан мэт Биндэръяа – Үгүй найз минь болохгүй. Хүдэр одоо урьдын Хүдэр биш болсон. Тэр дэндүү аймшигтай харгис нэгэн болсон. Магадгүй энэ түүнтэй учирсан хүүхэнтэй л холбоотой байх. Чамайг дахиж харагдаж өөрийнх нь амьдралд гай болбол шууд алж орхино гэж байсан. Тэр тэгж хэлэхдээ ямар аймшигтай үнэн сэтгэлээсээ хэлж байсан гэж бодно. Тэгээд… тэгээд тэр чамайг өөрөөс нь биш өөр хэн нэгнээс жирэмсэн болсон гэж бодоод байх шиг байна лээ. Өчнөөн жил ханилахдаа хүүхэд гаргаагүй байж одоо хүүхэдтэй гэнэ шүү. Битгий жүжиглэ гээд намайг гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд тэр хүүхэн нь гурван сартай жирэмсэн гэсэн ш дээ Биндэръяа ийн худал хэлж байхдаа дотроо хөх инээдээр инээж байв. – Тийм болохоор миний найз дахиж тийшээ очоод хэрэггүй. Магадгүй арай гэж олдсон үрд чинь ямар нэгэн мууг хийх ч юм билүү хэмээн Гэрэлмааг ятгаж байв. – Би… Би тэгээд одоо хаачих юм бэ?

Надад одоо очих газар байхгүй шүү дээ. Бас би ганцаараа яаж хүүхэд төрүүлж өсгөх юм бэ? Гээд урхиран уйлах Гэрэлмааг ихэд өрөвдсөн дүр үзүүлэн дагаж хэсэг уйлсан Биндэръяа – Найзад нь хотын захад нэг байр бий. Нийтийн байр л даа. Гэхдээ найз нь анх оюутан болж ирэхдээ нэг өрөөг нь худалдаж авч байсан юм. Миний найз ерөөсөө тийшээ оч. Чи Хүдэрт огт харагдаж болохгүй. Тэр байр их дулаахан бас тохитой. Дээрээс нь халуун хүйтэн устай дотроо ариун цэврийн өрөөтэй. Удахгүй төрөх чамд яг тохирно. Тэгээд чи одоо хэвлий дэхь үрээ л бодох хэрэгтэй. Харин чамайг төрсөний дараа хоёулаа дараагийн асуудлаа шийдье. Төрөөд тэнхэртэл нь найз нь чамд хоол хүнс, хэрэгтэй зүйлсийг чинь дөхүүлж өгч байя. Чи харин гэрээсээ л гарч болохгүй. Хүдэрийн тэр хүүхэн бас их аюултай хүүхэн гэсэн Биндэръяа ийн ятгасаар хотын захад байх нийтийн байрандаа Гэрэлмааг авчирч дөнгөв. Биндэръяаг үнэхээр сайн найзаа гэж бүрэн итгэсэн Гэрэлмаа ийм сайн найз хайрласан бурханд талархан байлаа.

Харин Биндэръяа Гэрэлмаагаас гарах хүүхдийг өөрөө төрүүлсэн болж Хүдэрт итгүүлэхийн тулд одооноос эхлэн жирэмсэн болон баашилж гэдсэндээ юм чихэн Хүдэрийг дагуулан эмэгтэйчүүдийн таньдаг эмнэлэгтээ очиж үзүүлэн жирэмсний хяналтанд орох болов. Эхнэр чинь одоо зургаан сар гаруйтай жирэмсэн бөгөөд анхны төрөгч оройтож хяналтанд орсон тул ямарваа нэгэн бэлгийн харьцаа хүүхдэд аюултай хэмээн тайлбарлах эмчийн үгийг хэдий ухаан санаа нь булингартай ч Хүдэр туйлын баяртайгаар хүлээн авав. Хүдэрт Гэрэлмаа гэх хүн хэзээ ч байгаагүй мэт үл дурсагдах аж. Төртөлөө хамт байхгүй чи гэртээ би гэртээ амьдаръя. Энэ нь хүүхдийн аюулгүй байдалд хэрэгтэй гэсэн тул Хүдэр гэртээ байж өдрийн цагаар Биндэръяатай уулзан хоолонд орох, гадуур хөтлөлцөн зугаалах, кино үзэх зэргээр л харьцаа нь хязгаарлагдан байсан ч хүүхэдтэй болно гэж

бодохоор л түүнд үгээр илэрхийлшгүй жаргалтай байлаа. Гэрэлмаа харин байрнаасаа гарч чадахгүй Хүдэрээс айн тарчилж байхдаа ямартай ч хүүхдээ л эрүүл саруул төрүүлчихвэл гэсэн ганцхан бодол тээн өдөр хоногуудыг өнгөрөөж байлаа. Тэрээр хамгийн сайн найз Биндэръяагаа түүнээс далдуур нөхөртэй нь зугаацаж бас хүүхдийг нь төрөнгүүт авч нөхрийнх нь хүүхдийг өөрөө гаргасан мэт итгүүлэх бузар санаа агуулан явна гэж зүүдэлсэн ч үгүй. Өдөр хоногууд харвасан сум шиг л өнгөрч нэг мэдэхэд Гэрэлмаа төрөхөөр өвдөн Биндэръяаг дуудан эмнэлэг явав. Эх нялхасын төвд хэвтэж хүү төрүүлсэн Гэрэлмаа ихэд баяртай байлаа. Хав хар даахитай, мантайсан цагаан хүү төрөв. Аавтайгаа адилхан дугариг хар нүдтэй жигтэйхэн чанга дуутай бадируун хүү төрлөө. Эмнэлэгт гурав хоносон ээж хүү хоёрыг тосч авсан Биндэръяа хотын захын байшиндаа авчрав. Өрөөгөө сайхан чимэглэж тансаг ширээ зассан тэрээр инээмсэглэж хүүг нь байн байн харан өхөөрдөж байлаа. Гэрэлмаа хүүгээ хөхүүлж, хуурайлан унтуулчихаад Биндэръяагийн зассан ширээнд тухлан суув. – Иш миний найз бүр ядарчихсан байна. Найз нь чамд сайхан шөл

хийчихсэн. Уугаад сайхан амар. Хүү нь ёстой хөөрхөн юмаа. Найз нь Хүдэрт хэлсэн. Хоёр гурав хоногоос ирнэ гэсэн хэмээн инээмсэглэн ярих Биндэръяад Гэрэлмаа үнэн сэтгэлээсээ баярлан инээж байлаа. Бас хайрт хань нь хүүгийнх нь аав ирнэ гэж байна гэхээс тэрээр догдлон байлаа. Хүү нь ихэд ховдог тул нилээд өлссөн Гэрэлмаа Биндэръяагийн бэлдсэн шөлнөөс хоёр аягыг уучихав. Хамар дээгүүр нь хөлс нь бурзайж нүд нь анилдаж байлаа. Гэнэт Гэрэлмаа унтаад ч байгаа юмуу жингүйдээд байгаа юм шиг бие нь хөвөөд ч байх шиг сонин болж эхлэв. Биндэръяа жигтэйхэн гоё цэнхэр торгон дээл,

хоргой уужтай барьчихсан хүрч ирээд түүнд өмсүүлэн нөхөртөө очих гэж байгаа хүн гоё байх хэрэгтэй гээд нүүрийг нь будан үсийг нь янзалж өгөөд хүрэн тайлга тэмээн дээр мордуулан сайн яваарай би хүүг чинь сайн хүн болгоноо гээд гар даллан хоцорч байна гэж зүүдлээд Гэрэлмаа мөнх тэнгэрийн орондоо зорчсон байлаа. Дөнгөж амаржаад гарч ирсэн найздаа хортой шөл өгч амийг нь бүрэлгэсэн

Биндэръяа ээж нь үүрд орхиод явсаныг мэдэх мэт часхийтэл орилсон нялх үрийг гүйж очин тэвэрч авахдаа хөөрхий Гэрэлмаагийн хөрч амжаагүй цогцосыг сүүлийн удаа аймсан харав. Сайхан зүүд зүүдлээд нойрсож байгаа мэт Гэрэлмаагийн нүүрэнд тодорсон инээмсэглэл арилж амжаагүй байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *