Нүүр Сонин хачин Гоц авьяастан зураач Л.Өнөрчимэг: Би олон жил хүний нууц амраг явлаа…

Гоц авьяастан зураач Л.Өнөрчимэг: Би олон жил хүний нууц амраг явлаа…

16 секунд уншина
0
0
1,087

Дөрвөн мөчөөрөө зэрэг зурж, усан дотор хүртэл уран бүтээлээ туурвидаг гоц авьяастан Л.Өнөрчимэг нэгэнтээ “Намайг ихэнх хүмүүс мэдрэл муутай гэдэг юм билээ.

Гэхдээ тийм байж л жинхэнэ уран бүтээл төрнө шүү дээ” хэмээн ярьсан байдаг.

Залуу сайхан цагтаа хань ижлээ зуурдаар алдаж, ганц хүүгээ гэдсэнд байхад нь бэлэвсэрч хоцорсон зураач эмэгтэй маань өдийг хүртэл өөр амьдрал зохиогоогүй яваа гэдэг нь үнэн.Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд ижил хүйстэн хэмээн адлуулж, элдэв хүнтэй нэр холбогдсон тэрбээр хамгийн сүүлд хэвлэлийнхэнтэй уулзахдаа “Би олон жил хүний нууц амраг явлаа.

Хэн нэгний хайр халамжийг үгүйлэн, хайртай хүнийхээ хувьд хоёрдогч байна гэдэг үнэхээр хэцүү. Гэвч амьдрал намайг ийм л сонголт хийхэд хүргэсэн” гэж нууцаа дэлгэсэн. Ямар сайндаа л, хүүтэйгээ чацуу шахам нэгэн дуучин залуутай нэр холбогдсондоо ихэд бухимдаж суусан Л.Өнөрчимэг нэлээдгүй хугацаанд Хонг-Конгт ажиллахаар одсон удаатай.

Эх орондоо ирээд өөрийн мэддэг, чаддаг бүхнээ залуу үеийнхэндээ зааж сургахаар шийдэн “Unuruu art” нэртэй сургалтын төв нээсэн ч нэг их удалгүй хаалгаа барьсан гэдэг.

Учрыг сонсвол, зураач эмэгтэйн урьсан найз нөхөд нээлтийн арга хэмжээнд нь ирээгүй бөгөөд сурах хүсэлтэй хүүхэд залуус ч олдоогүй гэнэ лээ. Сүүлийн үед өөрийнхөө уран бүтээлд анхаарч, цөөн хэдэн шавь нартаа сурсан мэдсэнээ өвлүүлэхээр зүтгэж буй Л.Өнөрчимэг олны хэл амнаас холхон амьдарч суугаа сурагтай.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *