Нүүр Өгүүллэг “МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “2-р хэсэг”

“МИНИЙ ЭДЭЛСЭНГ ЧИ Ч БАС” /Адал явдалт аймшгийн өгүүллэг/ “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,151

… Биндэръяа бол нутагтаа муур чавганц гэгдэх хар домч Буд авгайн ганц охин. Эмгэн ч гэж дээ уг нь Буд авгай одоо тавь гаруй насны хүн боловч олон мууртай дээрээс нь хараал ерөөл хийдэг гээд нутгийнхан

нь огт ойртдоггүй бөгөөд муур чавганц хэмээн дуудна. Түүний ганц охин Биндэръяа үзэсгэлэн төгөлдөр сайхан бүсгҮй болон өссөн ч нутгийн олон эрчүүдээс аль нь ч түүнд зориглон ойртдоггүй байлаа.

Бага байхдаа ч тэрээр найзтай байж үзсэнгүй баахан зожиг нэгэн тул ээж нь түүнийг сургуулийн насанд хүрэнгүүт нь хот бараадуулан сургуульд оруулж дотуур байранд суулгасан аж. Зуны гурван сардаа

Биндэрьяа ээж дээрээ ирэн байдаг ч нэг ч найзгүй тул ном уншиж хичээлээ хийн өдрийг өнгөрүүлдэг байлаа. Тэр хирээрээ ч Биндэрьяа хичээлдээ толгой цохидог оюутнуудын нэг болон сургууль төгсөхдөө

хэд хэдэн том компанийн урилга авсаны нэг нь Хүдэрийн компани байж тэр компанид ажиллахаар сонгосон нь ийнхүү гурван хүний хувь заяаг орвонгоор нь эргүүлэх эргүүлэг байсныг хэн хэн нь

мэдсэнгүй. Хэдийгээр нутагтай сайн нэргүй хараалч муур чавганцаараа дуудуулдаг ч Буд төрсөн ганц охиноо өөрийн замаар явуулахыг хүсээгүй тул үргэлж л эмэгтэй хүн гэдэг энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй байх ёстой. Эр нөхөртөө үнэнч үр хүүхэдтэй халамжтай сайн ээж байхыг Биндэрьяад үргэлж захидаг. Биндэръяа ч дуулгавартай хүнд тусархаг сайн охин болон өсч байсан нь ганц хүнээс болж ийн өөрчлөгдөнө чинээ хэний ч санаанд оромгүй байлаа. Сургуулиа төгсөөд ажилд орсон тул нутагтаа ээждээ ирээгүй бараг гурван жил болсон охин нь нэг л өдөр гэр гийгүүлэн ороод ирсэнд Буд жигтэйхэн баяртай байсан ч урд шөнийнхөө зүүдийг санан охин нь хэн нэгэн хүнд муу зүйл хийлгэхээр ирсэнийг дотроо мэдэрч эх хүнийхээ хувьд өөртөө өмөрч суулаа. Амралтаа аваад ирсэнохин нь ээж дээрээ долоо хонохдоо ямар нэгэн зүйл ярьсангүйд Буд баяртай байсан ч буцахаасаа гурав хоногийн өмнө Биндэръяагийн хэлсэн үгс түүнийг

нэг хэсэгтээ л бухимдуулав. Гэвч яалтч үгүй төрсөн ганц үр нь тул яалтай ч билээ дээ үрийнхээ төлөө гээд хийхээс яахав. Оройн ажлаа амжуулаад унтахаар хэвтсэн Биндэръяа – Ижээ би таны өвөрт унтая хэмээн багынх шигээ эрхлэнгүй гуйхад ихэд уярсан Буд авгай – Иш миний муу шар охин ижийгээ санаа юу даа. За нааш ир гээд өвөртөө оруулав. – Ижээ охин нь үнэхээр зовж байнаа. Өөртөө хайргүй хүнд хайртай болчихсон. Тэр хүн эхнэртэй. Гэвч тэр хоёр өчнөөн жил ханилсан ч дундаасаа үр хүүхэдгүй. Би хайртай хүнээ зовж явахыг хармааргүй байна. Эхнэр нь гэж үнэхээр аймаар шулам шиг хүүхэн. Түүнийг минь үнэхээр их зовоодог. Өөр хүнтэй явалддаг. Хүүхэд ч төрүүлж өгөхгүй. Өөрийг нь тэгж их зовоогоод байхад эхнэртээ ямар үнэнч гээч ээжээ. Түүнийхээ зовохыг хараад би ч бас зовж байна. Би түүнд үнэхээр хайртай гээд цурхиран уйлах охиноо Буд тэврэн аргадаж тайтгаруулсан ч – Иш үр минь дээ үр минь. Тэр бол тэр хүний л тавилан. Үр хүүхэдтэй болохгүй байгаа нь тэр хоёр хүний л заяа. Миний охин харин ийм залуу сайхан бүсгүй өөр сайн хүнтэйучирна шүү дээ. Ижий нь охиндоо ханийн заяа дуудаж өгье. Эхнэргүй сайхан залуус зөндөө л бий шүү дээ гэхэд Биндэръяа – Үгүй ээжээ үгүй. Тэр хүн л биш бол өөр хэн ч биш. Би тэр хүнд хайртай. Хэрэв та надад туслахгүй бол би үхнэ. Амиа хорлож үхнэ гээд үүхэрдэн уйлж орилж гарахад ганц охиныхоо ирээдүй амьдралд санаа зовиносон Буд юу ч хэлж чадалгүй дуугаа хураав. Охин нь түүнээс Хүдэрийг ховсдон өөртөө татахыг гуйн шалах аж. Ховсын аргаар хүнийг татаж болохч

тэр хүн юугаа ч мэдэхгүй транс байдалд орж ховсноос гарахдаа урд нь болсон юуг ч санадаггүй аж. Ингэж хүнийг өөртөө татаад миний охин өөрөө зовох бишүү гэхэд Биндэръяа түүний үгийг сонсохыг ч хүсэхгүй уйлан цамнах тул Будад охиныхоо хүссэнээр болгохоос өөр арга байсангүй. Ийнхүү Хүдэр Биндэръяагийн ховсонд орж түүний утсан хүүхэлдэй болсон аж. Одоо түүнд хүний оюун бодлоос юу ч үлдсэнгүй. Бүр хайртай эхнэр Гэрэлмаагаа ч санахгүй тарчилгах аж. Тэр зөвхөн Биндэрьяагийн хүссэнийг хийдэг утсан хүүхэлдэй болсон байлаа… Биндэръяаг хот уруу буцахын урьд шөнө Буд авгай охиныхоо хайртай залууг өөрт нь татах дом засал хийсэн нь Гэрэлмаагийн хувьд хар дарсан урт удаан хугацааны там болж хувирахыг домч эхнэр өөрөө ч мэдсэнгүй. Тэрээр охиныхоо авчирсан Хүдэрийн зургийг тойруулан улаан утсаар ороож толгойн тушаа нь жижигхэн цоож улаан утсаар тойруулан оёв. Зүрхэн тушаа нь зүү зоож, дотуур хувцсыг нь охиныхоо дотуур хувцастай мөн л улаан утсаар хэрээслэн нийлүүлж оёв. Энэ дом нь хоорондоо ямар ч хамааралгүй хүмүүсийг бэлгийн харьцаагаар холбодог дом бөгөөд толгойд нь цоож зүүсэн нь түүнийг бүрэн ховсонд оруулах дом байлаа. Зүрхэнд нь зүү зоож эхнэрийнх нь дотуур хувцасны тасархайг хар даавуунд боон зурагны ард хавчуулах нь уг домыг хийлгэсэн эр, эм ямарч хүн урд нь хайртай байсан хүнээ хүчтэйгээр үзэн ядах сэтгэлд автан салгадаг дом аж. Тэгээд Гэрэлмаагийн зургийг хар утсаар тойруулан ороож хар даавуунд боогоод гадуур нь хүзүүний жижиг гинжээр хэрээслэн ороож мөн л

цоож зүүгээд дотуур хувцсыг нь жижиг жижиг хэсэглэн урж нэг хэсгийг нь хар даавуунд битүү ороон Хүдэрийн зурагны ард хавчуулж бас нэг жижиг хэсгийг нь охиныхоо гутлын уланд дэвсэв. Тэгээд Биндэръяагийн авчирсан ундаанд түүний цуснаас нэг дусаан тарни уншиж өгөв. Одоо Биндэръяад ундааг Хүдэрт уулгах л дутуу байлаа. Тарни шингээсэн ундааг Хүдэрт өгсөнөөр тэр Биндэръяагийн хүссэн бүхнийг хийх ховсын хүчинд автан байлаа. … Намрын нар ээсэн сайхан өдөр байлаа. Хүдэр Гэрэлмаа хоёр найзуудын хамт салхинд гаран нэгэн сайхан өдрийг өнгөрөөж байв. Тэдэн дунд Гэрэлмаагийн сайн найз Биндэръяа ч мөн байлаа. Биндэръяа энэ өдөр урьд урьдахаасаа илүү үзэсгэлэнтэй ялдам байж Хүдэрийн наагуур цаагуур эргэлдэнэ. Сайхны өмнө харц буруугүй гэдэгчлэн тэнд буй эрчүүд бүгд л залуухан үзэсгэлэнтэй Биндэръяад ил далд харц шидэлж байлаа. Харин салхинд гарах сургаар өглөө эртлэн Хүдэрийнд очсон Биндэръяа түүнд өнөөх ундаагаа өгч амжсан тул ихэд баяртай бараг л нисэх нь холгүй инээд алдан Гэрэлмаагийн наагуур цаагуур гүйж Хүдэрийг сэм ажиглана. Өглөөгүүр зүгээр байсан нөхөр нь үдээс хойш гэнэт хахир тохир аашлан эхнэрээ элдэв муухай үгсээр сийчих тул Гэрэлмаа Хүдэрт ихэд гомдож байв. Авч явсан архиа ихэд шунаглан ууж согтуурхан эхнэртээ агсагнах атлаа найзууддаа хандах хандлага

нь урдын адил зүгээр байх аж. Хүдэрийг муухай аашлаад байхаар Гэрэлмаа түүнээс зугатан аль болохоор харагдахгүйг хичээж байлаа. Найзуудтайгаа хөзөр тоглож суусан Хүдэр гэнэт зүүгээр хатгуулсан мэт ухасхийн боссоноо майханд хэвтэж байсан Гэрэлмаа уруу гүйн очиж – Чи муу хар гичий. Хүүхэд төрүүлдэггүй сувай эм. Чам шиг эм хүний оронцог эр хүнийг гутаадаг юм. Хуурай хэвэлт шулам хэмээн орилж гарахад ихэд санаа нь зовж ичсэн Гэрэлмаа дуугүй л уйлж суулаа. Хүдэрийг ийн ёс бус муухай аашлаад эхлэхээр найз нар нь ч Гэрэлмаагаас санаа зовон явахаар болцгоов. Бүгд явсаар Хүдэрийн гадаа ирэхэд Хүдэрийн нүд улаанаар эргэлдэн улам агсарч байлаа. Хүдэрийг ингээд орхиод явж болохгүй байх одоо яах вэ? гэцгээхэд Биндэръяа – Зүгээрээ би Гэрэлмаатай цуг үлдэе. Та нар ингээд явдаа гэхэд ихэд ичиж санаа нь зовж байсан Гэрэлмаа – Тиймээ. Та нар ингээд яв даа. Хүдэр зүгээрээ ингэсгээд унтчихана гэсээр найзуудыгаа явуулав. – Гайхмаар нь найзуудыгаа яваад удаагүй байтал Хүдэр унтаж Гэрэлмаа сая л нэг амсхийв. – Уучлаарай найз минь. Уг нь манай Хүдэр ингэдэггүй юм. Өнөөдөр хэтэрхий огтсон бололтой – Зүгээрээ найзаа. Гэхдээ миний найзаа эрүүлдээ санаснаа согтуудаа гэж. Хүдэр арай чамайг хүүхэд гаргахгүй болохоор үнэхээр ингэж бодож багтарч явдаг юм биш биз дээ. – Мэдэхгүй дээ. Би хүүхэдтэй болохыг үнэхээр хүсдэг.

Гэвч хүсэхэд хясах гэгчээр бид хүүхэдтэй болохгүй юм. Магадгүй ээ үеийн найз нөхөд нь бүгд л хүүхэдтэй харин бид хоёр гээд мэгшин уйлсан Гэрэлмааг халуун дотноор тэврэн аргадах Биндэръяа хүссэнээ хийж чадсандаа баярлан инээвхийлж байлаа. Энэ өдрөөс эхлэн Биндэръяа Хүдэрийг ёстой л утсан хүүхэлдэй мэт өөрийн хүссэнээр хөдөлгөдөг болов. Хүдэр урьд нь ажлаа тараад эхнэртээ яаран очдог байсан бол одоо Биндэръяа уруу яаран очно. Ажил төрлөө хэвийн явуулж бусадтай хэвийн харьцах ч Гэрэлмаа гэдэг нэрийг сонсонгуут ихэд уурлан зүүн дээр суусан мэт болно. Биндэръяа ч түүнийг өөртөө жинхэнэ татаж байлаа. Гэртээ Хүдэрийг ирэхэд Биндэръяа нэвт гэрэлтсэн гэрийн халадаа нүцгэн биен дээрээ өмсөн гунхалзаж хоол хийн архи дарс өрсөн ширээтэй угтана. Архи ууж мансуурсан Хүдэр өглөө оройг үл ялган Биндэръяатай самуурна. Тэгж тэгж Биндэръяа

Хүдэрийг гэр үрүү нь явуулахдаа эхнэрээ яаж тамлахыг нэг бүрчлэн толгойд нь суулгаж өгөөд явуулдаг байлаа. Уг нь Буд авгай охиндоо ховсын дом хийж өгөхдөө хөөрхий эхнэрийг нь нэмж зовоогоод яахав. Зүгээр л Хүдэрээр нь хөөгөөд явуулна биз дээ гэсэн боловч Биндэръяа яагаад ч юм Гэрэлмааг өөрийн эрхгүй үзэн ядах тул ийн зовоодог байлаа. Учир нь тэр бол хайртай эртэй нь өчнөөн жил хамт амьдарсан түүний өшөөт дайсан байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *