Home Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг төгсгөлийн “11-р хэсэг”

4 second read
0
0
2,326

Ингэнэ чинээ санаагүй байсан Туяа өвдсөн айсандаа чарлан зугтахыг оролдоход Цэнгэл хаа таарсан луу нь цохин нүдсээр Туяаг газар унаган дэвсэлж эхэллээ. Галзууран улайрсан Цэнгэл муу өмхий хүүхэн

намайг аргадаад байлгаж чадахгүй. Чам шиг золбин гөлөгнүүд дагуулсан бэлэвсэн авгайд над шиг залуу дэндүү гоёдон мэдэв үү. Мөнгө харамлана гэнэ ээ. Май ингээд харамла гээд өчигчсөөр байлаа.

Гэнэт нь Аа гээд орилох сонсогдоход эргэн харвал арваад насны хүү зогсож байлаа. Хүү үүдэнд байсан усны савыг шүүрэн аваад Цэнгэлийг цохихоор дайрахад Цэнгэл хүүг улаан нүүрэн дундуур нь дэлсэж

унагаагаад гэдэс хүү нь хэдэнтээ сайн өшиглөж аваад гарахаар завдлаа. Эргэн харахад орны өмнө Туяа эвгүй муруйн хэвтэж ам хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байлаа. Хүү таг чимээгүй

гулдмайн хэвтэнэ. Би энэ хоёрыг алчихлаа. Алчихлаа шүү дээ гэж бодсон Цэнгэл Туяагийнхаас гаран хүн харчих вий хэмээн эргэн эргэн харан харсаар гэр дүүгээ гүйж одлоо. Гэртээ орж ирээд ээжид хэдэн

төгрөг байвал аваад арилаад өгье гэж бодсон тэрээр хүн хараагүй байгаа гэсээр хулмайн гүйсээр байлаа. Ер нь хүн хараагүй юм чинь гээд гэр лүү гээ гүйн ороход Цэцэгээ авгайг эрэгтэй хүний чанга чанга дуу гарч байлаа. Аа басл гэж бодоод уурласан Цэнгэл өрөөнийх нь хаалгыг угз татан орвол халзан Дорж, Цэцэгээ авгайг хоёр шал согтуу арвагнасан хоёр улаан нүцгэн юм орон дээр зууралдан байлаа. Түй. Ална аа та нарыг хэмээн орилоод модон сандал шүүрэн авч нөгөө хоёрыг сэхээ авахуулахгүй нүдэж эхэллээ. Тэгээд нэг мэдэхэд цусан далай дунд хана налан гөлрөн сууж байлаа. Хажууд нь улаан нялга болсон сандалын хугархай үзэгдэнэ. Тэгээд дотор нь алчихаж гэсэн

бодол ороход пийшингийн хажууд байсан шүдэнзийг шүүрэн аваад гуйван явж гэр дотроос муу сайн хувцас хунар, хөнжил дэвсгэрийг цуглуулж ирээд нөгөө хоёрын дээр овоолж байгаад шүдэнзээр зуран гал тавьлаа. Хэсэг харж зогссоноо гашуун утаа хойлоо хорсгоход сэхээ авч. Би Туяаг алчихсан бас очоод шатаачихья гэж бодоод Туяагийн гэр лүү шүдэнзээр атган гүйлээ. Тэгээд хашаанд ороод Туяагийн гэр лүү ороход гэрт хэнч алга байлаа. Цэнгэлийн галзуурсан манарсан толгойд хачин юм даа гэх бодол оров. Гэрээс гарч гудамжаар явж байхад аа Жагар гэсэн бодол зурсхийн орж ирээд би хэнийг ч үлдээхгүй бүгдийг зүйл дуусгана аа гээд гүйн одлоо. Цагдаагийн газар дээр бөөн бужигнаан болж байлаа. Хоёр хүн алсан, хоёр хүнийг алахыг завдаж хүнд гэмтээсэн онц ноцтой гэмт хэрэгтэн баригдалгүй хэргийн газраас оргон зайлсан тул зүг зүгт эргүүл хайгуулын баг гарчээ. Туяагийн хамаатаны дүү Цэнгэлийг гэрээс гараад нилээд удсаны дараа ухаан орж Туяаг чирсээр нүүрсний амбаар луу орж нуугдсан байжээ. Нөгөө аймшигтай хүн эргэж ирээд алах байх гэж айсан тул эгчийгээ энд нуучихаад гарч хүн олж цагдаа дуудаж гэж бодож байтал үнэхээр л нөгөө хүн гэрт орж ирээд гарах нь харагджээ.Ингээд Цэнгэлийг явмагц гарч хамар хашааны айлынхаа

эрээр цагдаа түргэн дуудуулжээ. Хамаг хувцас нь цусанд будагдсан Цэнгэл нэг их хол явж чадалгүй хотын төвөөс Цагдаад баригдлаа. Төмөр торны цаана эвхрэн ганхирах Цэнгэл гөлийсөн нүдээр хана ширтэн сууна. Тэр төрсөн эцгээ мэддэггүй. Түүнийг бага байхад ээжийнх нь ээлжит нөхөр гэгддэг зүсэн бүрийн хүмүүс тэднийхээр амьдарч байжээ. Цэнгэл эхлээд тэднийг ээлж дараагаар нь тоолдог байсан ч сүүлдээ тоогоо алджээ. Тоолвол лав арав гаруй хүн болох байх. Цэнгэл бага байсан тул заримыг нь бүдэг бадаг санана. Дээрээс нь биеэ үнэлдэг Цэцэгээгийнхээр таарсан юмнууд өдөр шөнөгүй эргэлдэнэ. Ядаж байхад Цэцэгээ хэнийх нь ч мэдэгдэхгүй дөрвөн хүүхэд төрүүлжээ. Хоёрыг нь асрамжийн газарт өгчихсөн. Нэг нь хоёр жилийн өмнө өөрөө тэнээд явчихсан. Одоо болтол сураггүй алга болжээ. Тэгээд Цэнгэл л ээжтэйгээ үлдсэн байв. Цэнгэл багадаа ээждээ

хайртай байсанаа огт санадаггүй юм. Байнгын өлмөн зэлмэн хөлдүү хүйтэн амьдрал, согтуу хөлчүү хүмүүсийн нүцгэн шалдан биеийг харж байснаа л санадаг. Тэр ээжийгээ үзэн яддаг байлаа. Бусад хүүхдийн ээж хүүхдүүддээ хэрхэн хайрлаж байгааг, гэр нь цэвэрхэн дулаахан байгааг харж атаархдаг болжээ. Гэтэл өөрийнх нь ээж гэж согтуу заваан авгай. Төрсөн хүүхдийнхээ нүдэн дээр шал согтуугаар эрчүүдтэй шалдан нүцгэн орооцолдон заваарна. Одоо тэгээд ээж, ээж гэх нэртэй хүн орчлонгоос алга болжээ. Ашгүй нэг энэ орчлон дэлхий цэвэршлээ гэж бодсон Цэнгэл амаа том ангайж тачигнатал инээж эхэллээ. Тэгснээ босоод хана руу очин хана түг түг хийн мөргөж эхэллээ. Тасралтгүй түг түг хийх дуу хонгилоор нэг цуурайтан. Тэртээ

цаанаас хөөе юу болоод байна аа гэх дуун хадан пижигнэн гүйлдэж ирэх хөлийн чимээ сонсогдлоо. Жагар Очмаа хоёр сэтгэцийн эмнэлэг дээр иржээ. Тэр хоёрыг дагуулан явсан сувилагчийг даган нэг хаалганы өмнө очлоо. Хадганд гаргасан нүхээр мөлчийтөл хусуулсан Цэнгэл хоёр ханцуйг нь ард зөрүүлэн зангидсан урт цагаан хувцас өмсөөд орны ирмэг дээр найгалзан сууж байв. Нүд нь гөлийн, завьжаар нь цагаан хөөс захарж харагдана. Үе үе шүдээ ярзайлган дотор жихүүдэс төрмөөр хачин муухайгаар тачигнатал хөхөрнө. Жагар Очмаа хоёр түүнийг харж хэсэг зогслоо. Очмаа яасан өрөвдөлтэй юм бэ? Жагар минь. Хэний ч хүүхэд ялгаа юу байхав. Их муухай хэрэг хийсэн хүн. Гэхдээ залуу сайхан насандаа ийм болчихоод байгаа нь өрөвдөлтэй юм аа. Жагар харин тийм ээ. Багадаа уг нь гайгүй л хүүхэд байсан юм. Том болоод араатан шиг болсон доо. гээд санаа алдлаа. Гэнэт Цэнгэл толгойгоо эргүүлэн тэр хоёрын зүг огцом харахад тэр хоёр бондосхийн цочив. Гэвч Цэнгэлийн амьгүй мэт гөлийсөн харц тэр хоёрыг таньж байгаа шинж огт алга. Тэр хоёрыг явахаар эргхэд нь ард нь тачигнатал хөхрөх нь сонсогдсоор байлаа. Очмаагийн утас хангинах дуугаар нөгөө л танил сайхан хоолойгоор Сайн байна уу? Очмаа гэх сонсогдлоо. Очмаа өөрийн ямар сонин хүн вэ? Ойрын хэд хоног сураг чимээгүй байлаа шүү та гэхэд Уучлаарай хө. Эхнэр хүүхэд Америкаас ирэх гээд би гэр орноо янзалж

бэлтгэл хийгээд. Тэгээд өнөө өглөө л тосож авч явсаар найз нь завгүй хэл хоночихоод. Гэхэд Очмаа: Ямар сайхан юм бэ? Чи эхнэр хүүхэдээ дагуулаад манайхаар айлчилаарай бид баяртайгаар хүлээн аван шүү. Бат-Очир: тэгэлгүй яахав дээ. Би тэр хэдийг хамгийн түрүүнд чамтайгаа уулзуулна аа. Чи минь миний амьдралыг аварсан ачлалт хүн шүү гэснээ. Очмаа би чамайг байгаагүй бол яаж амьдрах байсан юм бол. Бүү мэд. Намайг өөртөө ойртуулахгүй болохоор чинь их шаналсан. Гэхдээ чи их ухаантай шийдвэр гаргасан шүү. Хэн хэн маань элэг бүтэн сайхан амьдралтайгаа золголоо. Хань ижил, үр хүүхэдтэй хамтдаа байна. Би чиний аяыг хэзээ ч мартахгүй ээ. Очмаа: би ч гэсэн чамд баярлаж явдаг шүү. Та хэд манайд маргааш орой зочлоорой. Оройн хоолонд урьж байна гэхэд Бат-Очир баярлан. Тэгнээ бид хэд очноо гээд утас нь тасарлаа. Очмаа дэрээ налан

бодлогоширлоо. Бат-Очир үнэхээр сайн залуу. Бид хэн хэн нь амьдралд алдаж онож явна. Бат-Очирын эхнэр нь хүүхдүүдээ сургахаар Америкт амьдраад удаж байгааг би дуулсан. Олон жи хол газар тусдаа амьдраад ирэхээрээ бие биенээсээ хөндийрч эхэлсэн юм байна лээ. Тэгээд л түүнийг эхнэртэй нь ойртуулж, түүнд тусалж аз жаргалтай нь золгуулөхаар шийдсэн юм. Бат-Очир тэгж жаргах эрхтэй хүн. яг үнэндээ бол би Бат-Очиртой суувал болох л байсан. Гэхдээ бүлтгэнэсэн гурван хүүхдийнх нь зовлонгоор жаргал хийгээд надад яахан амьдрал болох билээ. Тэр хүүхдүүд миний хүүхдүүдийн л адил. Хүүхдүүд аавгүй өснө гэдэг ямар хэцүү байдгийг би мэдэхийн дээдээр мэднэ. Тэгээд л тэд Монголдоо нэг гэрт амьдрахаар шийдсэн юм. Одоо тэд маань элэг бүтэн боллоо. Би ч элэг бүтэн болж болох билээ. Хэн хэн маань аз жаргалтай байж ойр дотныхондоо, гэр бүлийнхэндээ жаргал хайрлаж байвал амьд яваагийн учир тэр биз ээ гэж бодоод гар утасны дэлгэцэн дээр тодрох Бат-Очирын зургийг хурууныхаа өндгөөр илбэн инээмсэглэлээ. Жагар Очмаагийн өрөөнд

зогсож байлаа. Ээжийнхээ суганд үнэгчлэн нойрсох энэ үрчгэр улаан охин хорвоо ертөнцийг тэр чигт нь хайраар бялхуулж байх шиг санагдана. Амьдралыг нь дахин тэтгэсэн аз жаргалтай нь дахин учруулсан энэ охин бол тэдний охин. Тийм ээ. Жагар дахиад л аав болжээ. Тэр аав болсноо сонсоод чичиртэн мэдэрсэн билээ. Тавь гаруй насанд хүүхэдтэй болно гэдэг тэгээд тэр хүүхэд Очмаагийн хэвлийд бүрэлдэж байна гэдэг Жагар энэ тухай анх сонсоод айж гайхах зэрэгцсэн хэрнээ хөлөө олохгүй гишгэлж сандарсан билээ. Очмаа минь хар буруу бүхнийг минь цайлгаж зөөлрүүлэн, үйл заяаг минь

тэгшилсэн амьд бурхан минь, аавыгаа өршөөж уучилсан ухаант хүү Тэнгис минь. Үйл үйлээ дагадаг. Хатуу энэ хорвоод үйлээ эдлэн бидэрч явахдаа үр чамайгаа бодон залбирч явсаны үрээр би бүү бөхийлэлгүй бүхнийг гэтэлээ. Та нарынхаа ачыг би хэзээ ч мартахгүй. Үлдсэн хэдэн насаа та нарынхаа л төлөө л зориулна аа хэмээн Жагар бодож самсаа нь шархиран байлаа. Өрөөнд Тэнгис эхнэр хүүхдээ дагуулан шуугилдан орж ирлээ. Жагарын гэр бүл халуун ам бүлээрээ цугларчээ. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…