Нүүр Сонин хачин “Энхсаран”сувилалын талаар олон нийтэд мэдээлсэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэлээ

“Энхсаран”сувилалын талаар олон нийтэд мэдээлсэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэлээ

2 секунд уншина
0
0
127

Иргэн Д.Мөнхбат өөриын сошиал хуудсаар “БНСУ-аас коронавирусын халдваргүй ирсэн ч Энхсаран сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан” тухайгаа мэдэгдэж байсан.

Тусгаарлалтын 23 дах хоног дээрээ халдвартай болох нь тогтоодож,өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эмнэлгээс гарсан.

Эрүүгийн цагдаагийн албанаас олон нийтэд худал мэдээлэл түгээсэн гэж зөрчлийн хуулиар шийтгэл оноосон аж.

Тэрбээр цахим хуудаснаа “Шинэ 7 хоног сайхан мэдээгээр эхэлж байна. Корона вирусын талаар миний бичиж ярьсан зүйлс дунд ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл байсан учраас зөрчлийн тухай хуулийн дагуу надад шийтгэл оноожээ. Гайхалтай, сайн юм аа. Баярлах, бахархах сэтгэл зэрэг төрж байна. Mонголд хууль маш сайн хэрэгждэг юм байна гэдгийг өөрийн биеээрээ мэдрэх хувь тохиолоо. Хууль чанга байгаа нь сайн хэрэг. Харин тэгш үйлчилдэг үү, үгүй юу эсэхийг бодох л хэрэг.

Би өөрийгөө өмгөөлж хамгаалж зарим нэг дарга шиг хошуугаа цорвойлгож гоншигнохгүй ээ. Буруутай бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харин энэ хуулийн хариуцлага бүгдэд нь тэгш үйлчилж байна уу. Бүхэл бүтэн салбарын төлөөлөл болсон эрх мэдэл бүхий хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийхэд асуудалгүй. Харин харц ардын төлөөлөл өөрт тохиолдсон зүйлээ хувийн хуудсандаа бичсэн нь ард иргэдийг төөрөгдүүлжээ.

Нэг төрийн албан хаагч надад хандан хэлэхдээ: “Mанай улс угаасаа л ядуу улс шүү дээ, та нарыг арай ядан гадаадаас авчирч, эмчилж байхад үг дуугүй байвал дээргүй юу” гэж сүрдүүлэнгүй өнгө аясаар хэлж билээ. Би дотроо өрөвдөж билээ. Улс ядуудаа биш сэтгэлгээ ядуудаа бид ийм байдал байгаа бус уу.

Явуулгын өнгө аястай илт дарангуйлсан шинж чанартай ямарваа нэг үйлдэл, шийдвэр хувь хүний үзэл санааны галыг бөхөөх бус харин ч эсрэгээрээ улам бүр өрдөн бадрааж байдаг гэдгийг хүн төрөлхтөний түүхэнд олон олон хүн баталж нотолсоор ирсэн гэдэг.” хэмээжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *