Нүүр Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “10-р хэсэг

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “10-р хэсэг

10 секунд уншина
0
0
989

….Очмаа, Жагарын өрөөнөөс гараад хар гүйхээрээ явсаар машиндаа орж сууснаа өөрөө ч анзаарсангүй. Нэг мэдэхэд захиралаа хаашаа явах уу? Гэж асуух жолоочийнхоо дуунаар сэхээ авахад нэг гартаа

хүүгийнхээ бойтогийг тас атгачихсан энгэртээ наагаад сууж байлаа. Хэсэгхэн хугацаанд алмайрсандаа санаа зовнисон Очмаа хөлөрсөн алгаараа үсээ илбээд ажил руугаа явья даа гэлээ. Тэгээд жолоочоо

ажлынхаа үүдэнд буулгачихаад өөрөө машинаа барин гэр лүүгээ явлаа Элдэвийг бодоод уймарсан Очмаа за больё. Нэгэнт болоод өнгөрсөн явдал. Би Жагарыг ганц хүүгийн минь эцэг шүү гэж бодож

үхлийн савраас булаалж хөл дээр нь босгохыг л хичээсэн. Тэгж ч чадлаа. Хүү минь ухаантай. Жагарыг зүгээр л хаячихыг хүсээгүй. Төрсөн эцэг минь шүү гэсэн сэтгэлээр тусалж дэмжиж яваа. Жагарыг

огт өөр сайн сайхан амьдралтай байсан бол Тэнгис бид хоёр амьдалд нь садаа болж очихгүй л байлаа. Гэвч би дахин ингэж л уулзах л тавилантай хүмүүс байсан юм байлгүй дээ гэж өөрийгөө

тайвшруулавч түрүүхэн Жагарын өрөөнд болсон явдалд цалгилсан сэтгэл нь тогтож амжсангүй. Нулимс нь урсан нүд нь бүрэлзэхэд замын хажуу руу машинаа шахан зогсоогоод жолоогоо дэрлэн уйлж эхэллээ. Яагаад яагаад…. Саяны явдал болоогүй бол Жагар хүүгийнх нь бойтогийг гарж ирээд түүний гарыг бариагүй бас үнсээгүй бол сэтгэл нь ингэж хямрахгүйсэн Гэтэл Жагар анх танилцахдаа Очмааг мөн л ингэж духан дээр үнэрлэдэг бай сан. Гэвч хараацай шиг нисэж явсан залуухан сайхан Очмаагийн амьдралыг тэр ямархан болгоод үлдээлээ. Аньж байгаа гэж бодож явсан сэтгэлийн шарх нь ахиад л

сэдэрчихвий. Хоёрхон урсгалтай нарийхан зам дээр зам түгжин зогссон Очмаагийн машины ард урдаас дохиогоо ууртайхан хангинуулан өнгөрөх машин тэргийг тэр анзаарсангүй. Гэнэт хаалга нь мөрнөөс нь хэн нэгэн татах шиг болоход гайхан харвал хэн нэгэн хүн асуусан маягтай харж байна. Та яав аа зүгээр үү хэмээн асуухад Очмаа сандран зүгээр ээ зүгээр хэмээн хариулав. Уйлсандаа нүд нь улайж нулимсандаа халтартсан Очмааг тэр хүн анхааралтай хараад: Та ч зүгээр биш байна даа Хаашаа очих гэж яваа юм бэ? Та машины зам таглаад зогсчихсон. Энэ нарийнхан зам дээр таны машины хажуугаар арай гэж зөрж гарч байна. Осол гарвал яана гэхэд Очмаа: Уучлаарай би одоохон гээд машинаа асаах гэхэд тэр хүн Би таныг хүргээд өгье. Та ийм байдалтай машин барьж болохгүй гэлээ. Очмаа танихгүй хүнийг машиндаа оруулахаас татгалзахад нөгөө хүн энгэрээсээ цагдаагийн үнэмлэх гарган харуулахад дэд хурандаа Бат-Очир гэх үг зурайж байлаа. Ингээд Очмаа суудлаа сэлгэн сууж нөгөө хүн жолоо барин гэр лүү нь явлаа. Араас нь нэг машин даган явна. Ингээд Очмааг гэрт нь хүргэж өгөөд хүн хүн та болгоомжтой явж байгаарай гээд инээмсэглэн Очмааг ширтэнэ. Дөч гаруй насны өндөр биеэрхэг, цэвэрхэн царайтай, нүдэнд дулаахан хүн байлаа. Тэр хүний харцнаас Очмаа санаа зовчихож. Уйлж улайгаад үнгэгдсэн тахиа шиг юм л харагдаж байх даа гэж бодохоос нүүр нь улайна. Тэр хүн би таныг таньсан. Та чинь алдартай сэтгүүлч шүү дээ. би таны гаргадаг

сэтгүүлийг унших дуртай. Их гэгээлэг сайхан гэснээ Тантай дараа тухтай уулзаж болох болов уу? Гэхэд Очмаа санаа нь зовнин би танд их баярлалаа. Надад их тус боллоо. Би сэтгэл хөдлөөд сая жаахан эвгүй байдалтай байлаа даа. Гэхдээ хоёулаа дараа таарах байлгүй дээ гэхэд Нөгөө хүн ярзайтал инээмсэглэн амьдралд учрах ёстой хүмүүс л учирч уулзах ёстой хүмүүс уулздаг аа гэдэг байх аа гээд цэргийн хүний цэгц шулуун алхаагаар тип тап хийлгэн алхан машиндаа суун одлоо. Эмнэлэгийн цайны газар аяга кофе барин тухлан суусан Тэнгис: Бурхан минь бүх зүйл одоо ард хоцорлоо. Одоо айлтгүй байх аа хэмээн бодоод уртаар амьсгал аван сандалаа налан суулаа. Тэр маш их ядаржээ. Өчигдөр ажил дээр байхад нь аавын чинь бие муудлаа гэсэн яаруу дуудлагаар эмнэлэг дээр ирсэн нь. Хэр баргийн юманд

ажирдаггүй зовлон дааж сурсан Жагарын зүрх зогсохоо шахаж байснаа өнөөдөр нэг гайгүй болжээ. Бүтэн нэг хоног унтаагүй Тэнгисийн нүд ажиллана. Энгэрийнх халаасанд нэг зүйл түнтийхэд гаргаж ирэн үзвэл өчигдөр ээж нь эмнэлэг дээр хүргэж ирээд өгсөн зүйл байлаа. Янз бүрийн аппарат залгуулан ухаангүй хэвтэх байсан Жагарын орны дэргэд толгойгоо унжуулан зогсох Тэнгисийн гарт ээж нь нэгэн зүйлийг атгуулаад. Энэ чиний нялхын бойтог аав чинь аав чинь өнөө өглөө надад өгсөн юм гээд нулимс мэлтэлзүүлэн холдсонсон. Жагарт санаа зовнин сандарч байхдаа сайн анзаарч хараагүй тэр жижигхэн бойтогийг Тэнгис алган дээрээ тавиад эргүүлж хөрвүүлэн үзлээ. Сэгсэрч үзэхэд жижигхэн хонх торжигнон дуугарахад нойр сэргэлээ. Аав минь энэ бойтогийг 30-н жил хадгалсан байна шүү дээ. Гучин жил. Нүд ирмэхийн зуур л өнгөрсөн мэт санагдавч ямар их урт хугацаа вэ? Аав минь намайг мартаагүй л явж дээ. Би чинь аавтай хүн байна шүү. Багадаа аавтай хүүхдүүдийг хараад гол гонсойн нулимсаа залгиж байхад аав минь намайг л бодож явж дээ. Гэж бодохоос сэтгэл нь уяран хөдөлж үбх дэлхий түүний тэвэрт байгаа мэт сайхан санагдана. Сэтгэл зүрх нь хайраар гэрэл гэгээгээр бялхан дүүрэн байлаа. Хэд хоногийн дараа Очмаагийн ширээн дээр маш сайхан баглаатай цав цагаан өнгийн Алтанзул цэцэг тавиастай байлаа. Өглөө болгон л цэцэг ирэх болов. Хэн юм болоо. Намайг алтанзул цэцгэнд дуртай гэж мэддэг л хүн байна даа хэмээн Очмаа

бодон цэцгийг үнэрлээд мансуурам сайхан үнэрийг таашаан инээмсэглэнэ. Гэтэл нэг өдөр гар утас нь хангинан дуугарч Байна уу гэх нэг л танил зөөлөн нургисан хоолой утасны цаанаас дуугарлаа. Би Бат-Очир байна аа. Яагаад нөгөө замд танилцсан гэлээ. Ингээд Бат-Очирын хэдэн өдөр шалан гуйснаар Очмаа түүнтэй цуг өдрийн хоол идэхээр товлосон ресторандаа уулзжээ. За асуултынхаа хариултыг олчихлоо. Алтанзул цэцгийн эзэн та байх нь ээ гээд Очмааг инээмсэглэхэд Бат-Очир шилээ маажан инээмсэглээ. Та намайг алтанзул цэцэгэнд дуртай гэж яаж мэдсэн юм бэ? Гэхэд Бат-Очир аан машинд чинь Алтанзул цэцгийн хатаамал өлгөөтэй байсан юм аа. Тэгээд л би энэ цэцэгэнд дуртайг чинь мэдсэн юм гэхэд. Аан та чинь мэргэжилээ амьдралдаа сайн ашигладаг хүн байх нь ээ гээд инээлдлээ. Үүнээс хойш Бат-Очир хэмээх нэгэн шинэ хүн Очмаагийн амьдралд

гарч ирлээ. Хөгжилтэй сэргэлэн тэр залуутай ярилцан сцвуухад сэтгэлд нь гэгээ татах шиг санагдана. Бат-Очир Очмаад сэтгэлтэй болсон нь илт байлаа. Байнга л хоолонд урьж, театрт хамт очъё гэх болов. Очмаад Бат-Очиртой уулзаж ярилцах сайхан байвч бас нөгөө талаар санаа зовохгүй болжээ. Тавин насны босгоно дээр алхаж яваа түүнд өдий насан дээрээ залуу хүн дагаад зугаалж явах нь нэг л биш санагдаж байлаа. Тэгээд хамгийн дотно сэтгэлийн үгээ шивнэлддэг найз хүүхнүүдээсээ асуухад нөгөө нь за Очмаа минь чи юундаа санаа зовдог юм. Харин ч сайхан биш үү. Чи хүүгээ гэсээр насаараа л ганцаараа явлаа шүү дээ. Одоо бид нар тавин нас шүргэж байна. Ажил гэр үр хүүхэд гэсээр байтал нэг л мэдэхэд чавганц болох дөхлөө. Найз минь юуг нь шийдэж ядаад байгаа юм. Сайхан сэтгэлээ сэргээ зугаал. Заяаны хань чинь юм билүү яаж мэдэх юм. Найз минь насны эцэст цайгаа хувааж уух хүнтэй байна гэдэг чинь сайхан хэрэг шүү. Жагарт санаа Тэнгис түүнийг эмнэлэгээс гаргаад ахин гэртээ авчирлаа. Ач нар нь бөөн баяр Жагарыг тойрон гүйлдэнэ. Жагарт хаягдсан гэж гомдоох Цэцэгээ хүү Цэнгэл хоёрт нь хангалттай хэмжээний мөнгө төгрөг өгөөд ахин Жагарын хажууд үзэгдэхгүй гэсэн ам өчгийг Тэнгис авчээ. Жагарын өрөөнд болсон явдалаас хойш Очмаа Жагар хоёр хоорондоо

нэг л бишүүрхүү байдалтай болжээ. Эрхгүй нэг гэрт бай болохоор ойр зуурын үг солилцох хэрэг гарна. Тэгээд л түүнээс цаашгүй байлаа. Хэд хоногийн дараа Тэнгисийн ажлын газрын гэр бүлийн уулзалтаар нэг хоног амралтанд хонохоор боллоо. Аав ээж хоёрыгоо харах хүнгүй орхисондоо санаа зовнивч аргагүй ажлын шаардлагаар явах ёстой тул зуслангийн сахиулд гэр орон эцэг эхээ сайн харж байхыг гуйж захиад явлаа. Тэнгис явахдаа гэртээ хорогдон За ирж байгаад байшиндаа нэг харуул авч ажиллуулъя байз. Түрүүчийн явдлуудаас хойш бүүр санаа зовохгүй боллоо. Заээж минь болгоомжтой байгаарай та хоёр минь гэсээр явлаа. Очмаа Жагар хоёр хоёулаа үлдээд ярих хэлэх ч зүйл олдохгүй байсаар орой болж өрөө өрөөндөө унтахаар орлоо. Бат-Очирын явуулсан зурвасыг уншаад инээмсэглэн хэвтэж байсан Очмаагийн өрөөний цонхны доор юм пижигнэн дуугарах шиг болов.

Цонхоороо харахад хүн яваад өнгөрөх шиг болоход үхтэлээ айсан Очмаа Жагарыг дуудахаар доод давхар луу чимээгүйхэн буулаа. Гэтэл харанхуйд нэг хүнтэй мөргөлдөөд айсандаа орилох гэтэл амыг нь нөгөө хүн гараараа дараад авлаа. Зүрх нь амаараа гарах шахсан Очмаа тонгочин тийчигнэхэд чишшш чимээгүй. Очмаа би байна аа. Жагар байна гэхэд дууг нь таньсан Очмаа. Ёохх хүн айлгаад хаячих юм. Гадаа хүн яваад байх шиг байна аа гэхэд Жагар: Харин тиймээ. Цонхны доогуур яваад байна. Хэн юм болоо. Арай ……. гээд үгээ дуусгалгүй дуугаа болов. Тэгээд нэг мэдэхэд Жагар Очмаагийн мөрөөр тэвэрчихсэн хоёулаа буйдан дээр чимээ чагнан сууж байлаа. Гэтэл том цонхны өмнүүр ахиад л хүн яваад өнгөрөх нь тэр хоёрт харагдахад айсандаа дуу алдсз Очмаа Жагарын суга руу шигдэн орлоо. Харанхуйд тэр хоёрын зүрхний цохилт сонсогдохоор чив чимээгүй байв. Очмаагийн айхыг харсан Жагар хүн гэсэндээ гэнэт өндийн за Очмаа минь ингэж айж суухгүй ээ. Би ер нь гарлаа. Хэн яваад байгаа юм

хараад ирье гэхэд Очмаа болохгүй ээ болохгүй хэн ч юм билээ. Гэснээ Аан нээрээ тийм Тэнгис ямар нэг юм болвол Тэнгис зуслангийн сахиул руу яриарай гэсэн гээд. Түрүүн сандрахдаа халадныхаа халаасанд шургуулсан гар утасаа гаргаад залгалаа. Байна уу гэсэн дуунаар Очмаа Аан дүү минь Очмаа эгч нь байна аа. Манай хашаанд хүн яваад байх шиг байна аа. Яах уу? гэхэд. Өмнөөс нь учиргүй инээх нь сонсогдож Уучлаарай эгчээ би таныг айлгачихав уу даа. Тэнгис онцлон захисан болохоор нь би танай хашаанд орж эргэн тойрныг тань сэжигтэй зүйл байна уу гээд шалгаад явж байгаа ухаантай юм. Таныг унтсан байх гэж бодоод хэлсэнгүй л дээ. Сэжигтэй юм ер харагдсангүй. Одоо би гарлаа та санаа зоволтгүй сайхан амраарай гээд утас нь тасрахад

харанхуйд хашааны хаалга руу нэгэн хар дүрс сүйтэгнэн алхсанаа гар чийдэнгийн гэрэл мэлхийн асахад холдон одлоо. Жагар өрөөний гэрлийг асаалаа. Очмаа ээ бурхан минь ингэж айх гэж ингээд өрөө рүүгээ орохоор явах гэхэд Жагар гарнаас нь зөөлөн барьлаа. Очмаа түүн лүү гайхан харахад Жагар Очмаа хоёулаа жаахан сууя л даа тэгэх үү хэмээн түгдрэн хэлэв. Жагарын гуйсан нүдний харцыг хараад үнэн сэтгэлээсээ хэлж байгааг ойлгосон Очмаа буйдан дээр суулаа. Жагар түүний хажууд зэрэгцэн суугаад мөрөн дээр нь гараа зөөлөн тавилаа. Нам гүм ийн дунд хоёулхнаа ингээд зэрэгцэн суухад гэнэт л цаг хугацаа эргээд тэртээ гучин жилийн өмнө оччихсон юм шиг шидийн мэдрэмж хэн хэнийх нь сэтгэлд төрж байлаа. Жагарын дотор нэг зүйл буцалгах шиг болж биеийг нь халуу дүүгүүлэн эргэлдэхэд тэр биеэ барьж чадалгүй хүүхэд шиг л жижигхэн Очмаагийн дээрээс тонгойн уруул дээр нь үнсчихлээ. Очмаагийн нүд дүрмийн өөдөөс нь ширтэнэ. Тэнгисийн эргэн ирэхэд тэр хоёр гэм хийсэн хүүхдүүд шиг санаа зовнин бүлтэгнэлдэж байлаа. Аав ээж хоёрыгоо нэг л хулгаад байгааг мэдсэн Тэнгис: гүй ээ юу болсон юм болоо гэж бодоод өнгөрлөө. Тэгтэл нэг орой Энэрэл орондоо орсон хойноо ханиа чи аав ээж хоёрыг нэг ажиглав уу? Гэхэд Үгүй ээ. Юу болов гэхэд Энэрэл аав ээж хоёр нэг л биш дээ. Нэг нэгнээ харж байгааг нь байгаа байдал нь нэг лгэм хийсэн хүмүүс шиг байна даа. Юу болсон юм болоо. Тэнгис: би бас тэгж харсан гэхдээ юу л болов гэж дээ. Гайгүй байх өө. Тэр шөнийн явдалаас Очмаа Жагарыг харахаас санаа зовохгүй боллоо. Жагарын өөр лүү нь харж байгаа харц заримдаа түүнийг түлээд авах шиг санагдаж байв. Залуудаа анх танилцаж байхад яг ингэж хардагсан. Эгээ л бүх биеэр нь үмхээд авах гэж байгаа юм шиг энэ харцнаас мултрах гэж Очмаа үйлээ үздэгсэн. гэтэл одоо бас л тэгж харж байлаа. Жагартаа дахин уулзаад бараг л нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд Жагар

ухаангүй эмнэлгийн орон дээр хэвтэж байсан үрчгэр өвгөн биш болжээ. Хорчгор туранхай байсан бие нь жаахан махлаад, хацар нь дүүрээд, үсэнд нь буурал сор сууж, духанд нь атираа гарсан ч ид насандаа яваа нүд дүүрэн сайхан эр болжээ. Үүнээс гадна Очмаа Бат-Очирыг бодоод яах аа мэдэхгүй л байлаа. Бат-Очирыг тэгш цагаан шүдээ гарган цайлган сайхнаар инээмсэглэн өөрийг нь дурласан хүний мансуурсан харцаар ширтэхэд Би энэ сайн хүнийг гомдоож хэрхэн болохгүй. Уг нь хүний сайн хань болох хүн шүү дээ. Даанч Жагар. Хоёр эр хүний дунд сэмбэгнэж явдаг нас ч биш. Тэгээд ч би тэгж чадах хүн биш. Бат-Очир надад гомдох байхдаа . Яая даа байз хэмээн бодож байлаа. Гэтэл хоёр сарын дараа бие нь нэг л биш байгааг Очмаа ажиглалаа. Толгой нь эргээд дотор нь муухайрахад даралт нь ихэсч байгаа байх гээд нэг их тоосонгүй. Эм уугаад л өнгөрлөө. Гэтэл нэг өдөр огиулж бөөлжихөд аргагүйн эрхэнд эмнэлэгт очиход дотрын эмч үзээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхийг зөвлөлөө. Гайхаад очиж үзүүлтэл эмч инээмсэглэн за танд баяр хүргэе. Та чинь жирэмсэн болсоноо мэдээгүй юм уу? Гэлээ Очмаа гайхсандаа нүд нь бүлтрэх шахан амаа ангайлган хөшчихлөө. Ээ юу. Эмчээ би буруу сонсов уу? гэхэд эмч: үгүй лээ та зөв сонслоо. Та жирэмсэн болсон байна. За. Дахиад баяр хүргэе. Очмаа сандарсандаа уйлчихлаа. Эмч мэгдэн үгүй ээ эгчээ та яагаа вэ? Өдий насандаа хүүхэдтэй болно гэдэг сайхан хэрэг. Өчнөөн олон хүмүүс хүүхэдтэй болох гээд чадахгүй аргаа барж

байхад та хүүхэдтэй бол байна шүү дээ гэхэд. Очмаа үгүй ээ. Өчнөөн олон хүмүүс үр хүүхэдтэй болох гээд чадахгүй гэдэг гэтэл би. Эмч ээ би танд л гэж хэлье. Би өөрийн чинь үеийн том хүүхэдтэй хүн. Юу гэж хүүдээ хэлэх үү? Тэгээд ээж нь ийм хөгширсөн хойноо жирэмсэн боллоо гэх үү? Одоо би яана аа гэхэд. Эмч: за эгч минь тайвшир гээд хоёул нэлээд удаан ярилцлаа. Очмаа яах аа мэдэхгүй мэгдэж байлаа. Өдий насанд түүнийг гээд зориод ирсэн хүүхдийг яалтай билээ. Хэвлий дээрээ гараа тавиад эн дотор халуун амь бүрэлдэж байгаа шүү гэж бодоход үгүйлшгүй их хайр хүрэм энхрий санагдана. Гэвч хүний нүүр яаж харах билээ. Тэнгис юу гэх бол. Жагар юу гэжбодох бол. Бас Бат-Очирыг яана аа хэмээн бодож байв. Гэвч амьдрал нь нэгэнт ингэж шийдсэнээр хойш яалтай ч билээ. Нэгэнт эрт орой нэгэн цагт мэдэгдэхээс хойш гэж бодоод Тэнгист айж зовнин байж хэлж орхилоо. Тэнгисийгюу гэж хэлэх болоо гэж бодоод түгшин түгшин ширтэж байтал. Тэнгис ямар нэгэн нүүрний хувирал гаргалгүй бодол болон сууна. Очмаа “ээж минь хөгширсөн хойноо хүн амьтны доог болоод , ер нь яаж байгаа юм гэх болов уу, за за миний хүү чинь ухаантай даа” гэх зэргээр бодон уймран суусаар байлаа. Тэнгис гэм хийсэн хүүхэд шиг өрөвдөлтэйгээр царайчлан суух ээжийгээ туйлгүй их өрөвдлөө. Өөрөө өдий гуч гарч яваа насандаа дүүтэй болно гэхэд сонин

санагдана. Багадаа дүүтэй болох гэж хүсээд чадаагүйсан. Гэтэл өөрийнх нь хүүхдүүд төрөөд том болж байхад дүү нь төрөх гэж байдаг. Тэнгисийн сэтгэл уяран догдолоход ээжийнхээ гарыг бариад Ээжээ та битгий санаа зов. Намайг дүүтэй болох дуртай байсныг та мэднэ шүү дээ. Хүү нь их баяртай байнаа гээд ээжийгээ тэврэн үнсэхэд Очмаа уйлчихлаа. Үүнээс хойш хэдэн сарын дараа Очмаа төрлөө. Бат-Очир эмнэлэг дээр томоос том алтанзул цэцгийн баглаа тэврэн иржээ. Тэр Очмаагийн хацар дээр үнсээд за чамдаа баяр хүргэе. Чи бол миний мөрөөдлийн эмэгтэй шүү гэлээ. Цэцгээ Цэнгэл хоёрт Тэнгисийн өгсөн мөнгө хангалттай их байсан ч Цэнгэлийн гараар ороод яах ийхийн зуургүй дуусчихжээ. Мөнгөтэй байхдаа сайхан зантай малилзан байсан хүмүүс мөнгө нь дуусаад ирэхэд ахиад л тэдний гэрт хэрүүл уруул эхэлжээ. Мөнгөтэй болмогцоо Туяагийн гэрээр огт үзэгдэхгүй байсан Цэнгэл нэгэн орой тэдний хаалгыг ууртай нь аргагүй нүдэж зогслоо. Туяа хаалгаа онгойлгоод Өө Цэнгэл үү? Чи Ойрд үзэгдэхгүй хаагуур яваад байгаа юм бэ? Би чамдаа маш их санаа зовлоо шүү гэхэд Архины өмхий үнэр ханхлуулсан Цэнгэл Туяаг дайрчих шахан гэрт нь ороод орон дээр нь хэзээ язааны эзэн хүн шиг суугаад Туяа руу

духаараа харлаа. Үгүй ээ. Чи надад юунд нь санаа зовдог юм. Би ямар чиний аваад суусан нөхөр үү? Хэмээн шазуур зуув. . Туяа: битгий уурла л даа. Би чамд хоол хийгээд өгөх үү? Гэхэд Цэнгэл үгүй ээ би ямар өлсөж үхэх гэж байгаа гуйлгачин уу? Гэснээ. Хоёр хүүхэд чинь байхгүй байгаа юм уу? Гэхэд Туяа: Ээж аавтай цуг хөдөө явсан. Гэхэд Аа ашгүй дээ гайнууд чинь жаргалд садаа болоод байдаг юм гэснээ Туяаг алив наашаа хүрээд ир гэхэд Туяа: манай хамаатны дүү хөдөөнөөс ирсэн байгаа. Дэлгүүр лүү явсан удахгүй ороод ирэх л байх.

Цэнгэл: тэр ямар хамаатай юм бэ? Зуухны дэргэд зогсож байсан Туяаг яах ийхийн зуургүй шүүрч аваад орон дээрээ шидэнд хумин доороо дарж орхилоо. Бах таваар хангасан Цэнгэл нэг их ажил амжуулсан хүн шиг Туяа руу харж архи байна уу? Туяа байхгүй ээ гэхэд Уурласан Цэнгэл тэгвэл мөнгө өг гэв. Туяад үнэндээ мөнгө байхгүй тул мөнгө ч байхгүй ээ гэж үнэнгээ хэлэхэд Туяаг үсдэж аваад зодож эхэллээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *