Нүүр Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “8-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “8-р хэсэг”

30 секунд уншина
0
0
997

Цэнгэл нэг муу буудлын өрөөнд яйжийсан орон дээр суугаад бодол болж байв. Хуучны барилгын доор зоорийн давхарт байрлах тэр өрөөний тэртээ дээрх онигор цонхоор нарны гэрэл арай ядан сүүмийн

тусна. Хананых нь будаг холцорч, хуураад, чийг татсан булан тохойд нь хөгц ургажээ. Хэн нэгэн нь цөм цохичихсон бололтой хаалганых нь модон самбар хагархай татуулан томбойж харагдана. Яйжгий муу

орон дээр өнгөө алдаж, бөөсөрсөн ойрд угаагүй шинжтэй, муухай толботой эрээн даавуун углаатай хөнжил хөглөрч, урт урт үс энд тэнд нь наалджээ. Энэ чийгтэй нэгширсэн эвгүй үнэртэй өрөөнд ажин

түжин ноёлож, хорвоогийн цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдавч гадаа үд дунд болж хотын амьдрал ид буцалж байгааг цонхны дэргэдүүр жирэлзэн өнгөрөх хүмүүсийн хөлийн урсгал илтгэнэ.

Цэнгэл “Түй, ёстой нэг яачихсан өдөр вэ. Толгой хагарлаа. Дээрээс нь нэг ч төгрөггүй болоод мөнгө дуусчихаж. Уг нь оймсныхоо түрийнд хэдэн төгрөг хийж байснаа санаад байдаг. Гэтэл байдаггүй. Мөнгөтэйг

минь мэдчихээд эндээс салахгүй байсан муусайн юмнууд аваад явчихаж дээ. Хоёр хоногийн өмнө л би чинь жигтэйхэн баяжсан одоо тэгтэл хувхай хоосон. Хараал ид гэж. За яахав. Хоёр өдөр баян хүн шиг наргилаа” гэж бодон сууж байхад нь өрөөний үүд онгойн хүн шагайхад хамт архидсан хүмүүсээс нь ирлээ гэж бодоод баярлан харсан чинь буудлын жижүүр эр байв. Ёстой баярлан гомдов гэдэг болсон Цэнгэл уурлан, -Юу болоов хэмээн муухай харахад нь нөгөө хүн, -За лусын хаан гуай. Өрөө хөлсөлсөн хугацаа чинь дууслаа. Чи хоногоо сунгах юм уу. Гарах юм уу гэхэд нь Цэнгэл, -Чи чинь одоо юу юугүй хөөгөөд яагаад байгаа юм бэ. Уржигдархан намайг орж ирэхэд чи муу тонголзоод л байсан биз дээ гэхэд, -Чамайг би хоногоо сунгах юм уу, үгүй юм уу гээд байна. Мөнгө байхгүй бол одоо гар, гар гэлээ. Цэнгэл ярзагнан дайрах гэсэн боловч толгой нь заадсаараа салах шахан ангалзахад нь ярвайн зогсоод, -Чиний аз дайрлаа даа гээд гарав. “За яадаг юм билээ” гэж бодон алхаж байтал нь гэнэт нөгөө ээмэг, бөгжийг санаад дух руугаа тогхийтэл няслан инээмсэглээд хүрэмнийхээ хормойг ухаж, ухаж тэртээ цаанаас оёдолын нугалаа булангаас гаргаад ирэв. Тэгээд “Тийм баян айлаас авсан юм чинь лав

үнэтэй эд байгаа байх” гэж бодоод өнөөхөө атгаад зах руу орлоо. “Алт авна, алт авна. Мөнгө авна, монет авна” хэмээн чанга чанга дуугаран эргэлдэж, хүмүүсийн гар нүүр лүү харан ажих хэдэн авгай хүүхнүүд, харчууд нэг хэсэг газар бөөгнөрөлдөнө. Бараг нохой гинжилчихмээр том том алтан гинж хүзүүндээ зүүсэн эрчүүд, арван хуруу, чих, хүзүү нь мөн л том, том ээмэг бөгжинд дарагдсан тэдгээр авгай хүүхнүүдийг ажин хэсэг явсан Цэнгэл нэгэн залуу руу ойртон очоод, -Надад ийм юм байна. Хэдээр авах вэ хэмээн асуугаад алгаа тэнийлгэхэд нь нөгөө залуугийн нүд гялсхийгээд, ийш тийшээ хяламхийснээ, -Зө хөгшөөн, хоёулаа ийшээ орж ярилцъя гээд холгүй байх “алт, монет авна” гэсэн бичигтэй ТҮЦ-рүүгээ түүнийг чирлээ. Ороод, -За алив наадахаа гээд ээмэг бөгжийг авч эргүүлж тойруулан хараад жижиг цахилгаан жингийн тавган дээр торхийлгэн тавилаа. Тэгээд, -Энэ чинь шалихгүй юм байна. Зуун мянгаар л авъя гэхэд нь Цэнгэл, -Арай ч дээ. Наадах чинь тэрнээс үнэтэй. Би өөр газар өглөө гээд гарах гэхэд нь тэр залуу,

-Хөөе байж бай. Тавийг нэмээд зуун тавиар авъя гэлээ. Цэнгэл баярлаж байгаагаа мэдэгдэлгүй, -Хямдхан байнаа болилоо, болилоо гээд эргэх гэтэл нөгөө залуу, -За яахав, хоёр зууд авбал авъя гэхэд нь Цэнгэл бушуухан өгч орхиод гарав. Ард нь үлдсэн залуу “Ямар азтай өдөр вэ. Ийм аз амьдралд олон тохиолдохгүй шүү. Үүнийг ямар их үнэтэй гэдгийг саяны залуу мэдээгүй нь аз. Юун хоёр зуухан мянга вэ гэж бодоод алган дээрээ тавин харахад очир эрдэнийн шигтгээ нь нүд гялбуулан гялалзан байлаа. Энэ тэнэг гуйлгачин энийг хаанаас туучихсан юм болоо. Эзэн нь олж ирээд цагдаа, сэргийлэх гээд гай болох вий дээ. Гэхдээ энийг надад ийм юм зарсан гэж хэн гэрчилэх вэ дээ. Хараажийн муу траншейны тэнэмэл байна” гэж бодоод нөгөө ээмэг, бөгжөө халаасандаа хийгээд ТҮЦ-ээ цоожлоод бушуухан явж одлоо. Очмаа ажлынхаа өрөөнд сууж байлаа. Өмнөх ширээн дээр нь будаг нь ханхалсан сэтгүүлийн шинэхэн дугаар тавиастай байв. Эрээн мяраан зургаар дүүрэн хавтсан дээр нь улс орны аль л дээгүүр сайн яваа нэртэй төртэй, баян цатгалан хүмүүсийн зураг хөрөг харагдана. Очмаа, -Сонин юм даа. Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Нэг л мэдэхэд хорин жил өнгөрчихөж. Намайг анх энэ сэтгүүлийн газар ажилд орж байхад байгууллага маань түрээсийн жижиг өрөөний буланд ганц ширээ, сандалтай л шахуу эхэлж байлаа. Тэгтэл одоо хорин жилийн

дараа ийм том болж өргөжисөн байдаг. Анх цай зөөгөөд гүйж явсан би мэргэжлээрээ ахиж дэвшсээр энэ зэрэгт хүрлээ. Би бараг насаараа л хүмүүний амьдралын талаар судалж мэдээ, нийтлэл бичиж явна. Гэтэл надад мэдээгүй, таниагүй зүйлс өчнөөн байна хэмээн эргэцүүлэн бодож суув. Албан өрөөнийх нь нэг ханыг тэр чигт нь эзэлсэн том цонхоор хот цэлийн харагдана. Очмаа барилга байшин, машин тэрэг, хүн зоны хөдөлгөөнийг дээрээс нь ажин бодол болон сууж байтал хаалгыг нь зөөлөн тогших дуулдав. Очмаа, -За хэмээхэд нарийн бичгийн ажилтан нь орж ирээд, -Захирал аа, таньтай нэг хүн уулзана гээд үүдэнд ирсэн байна гэж харуул хэллээ гэхэд Очмаа, -Ямар хүн юм болоо, нэрээ хэлсэн үү гэв. Нарийн бичиг хүүхэн нь, -Нэр нь Цэцэгням гэдэг эмэгтэй хүн гэнээ гэхэд нь Очмаа түр бодолхийлээд, -Би тийм нэртэй хүн танихгүй дээ. За яах вэ оруул даа гэхэд, -Гэхдээ захирал аа тэр хүн их сонин. Жоохон муухай хувцастай хүн байна гэнээ. Оруулахгүй байж болохгүй юу гэхэд нь Очмаа, -Энхриймаа, хүнийг хувцасаар нь дүгнэх муухай шүү дээ. Чухал хэргээр яваа ч юм билүү. Тэгээд ч бид чинь сэтгүүлч хүмүүс. Муухай, сайхан гэхгүй ямар ч хүнтэй уулзана шүү дээ тийм үү гэхэд, Энхриймаа, -Тийм ээ захирал аа. Уучлаарай. Тэгвэл оруулчих гээд харуулд хэлчих үү гэхэд Очмаа толгой дохив. Орохыг нь зөвшөөрсөн харуулаар зорьж яваа хүнийхээ өрөөг сайтар заалгасан Цэцэгээ цахилгаан шатаар өгсөөд хэсэг

будилсаны эцэст “Гүйцэтгэх захирал Х.Очмаа” гэж алтлаг үсгээр бичсэн хүрэн хаалгыг татан орлоо. Том цэлгэр өрөөнд бичгийн ширээний ард суух бүсгүй босч ирээд, -Та Цэцэгням уу хэмээн асуухад Цэцэгээ, -Тийм тийм хэмээн толгой дохиход нарийн бичиг бүсгүй түүнийг сүрхий ажин хараад, -За та ордоо гэв. Нарийн бичиг хүүхний дэлгэн өгсөн хаалгаар ороод Цэцэгээ гайхан дуу алдахаа шахав. Түрүүнийхээс ч том цэлгэр өрөөнд цайвар шаргал өнгийн урт ширээний ард цав цагаан өнгийн хувцастай эмэгтэй суугаад өөр лүү нь харж байв. Үсээ дээш нь шуун боож, нүдний шил зүүсэн тэр эмэгтэйг босоод ирэхэд нь харвал шавхийсэн гоолиг, жижигхэн биетэй хүн байв. Цагаан өнгийн өмд, цамцны хослол үнэхээр сайхан зохиж, мөн л цагаан өнгийн өсгийтэй шаахай өмсчээ. Цэцэгээ гайхсандаа үг дуугарч чадсангүй мэлрэн зогсоход нь нөгөө эмэгтэй дэргэд нь ирээд, -За сайн байна уу та хэмээн мэндлээд буйдан дээр суухыг урилаа. Нарийн бичиг бүсгүй нь цай авчран барив. Цэцэгээ суусан хойноо л, -Сайн байна уу хэмээн мэндэлмэр аядав. -Намайг Очмаа гэдэг энэ сэтгүүлийн газрын гүйцэтгэх захирал. Таныг Цэцэгням гэсэн байхаа гэхэд Цэцэгээ толгой дохив. Тэгээд “Би нэг хөгшин авгайтай уулзах юм байх гэж бодсон чинь үгүй юм аа. За тэгээд энэ баячууд хөгшрөхгүй гэж элдвийн арга хэргэлдэг биз” гэж атаархангуй бодоод хэрэндээ л гоё харагдах гэж өмссөн газар шүргэм урт шахуу ноосон банзал, гадуур цамцнаасаа ичих шиг болов. Очмаа,

-Та ямар хэргээр явна даа гэхэд Цэцэгээ ирсэн хэргээ гэнэт санан, -Би Жагарын эхнэр байна аа гэв. Очмаа, -Өө тийм үү, би мэдсэнгүй. Уучлаарай та гэхэд Цэцэгээ дотроо “Үгүй ер та гэнэ шүү. Намайг юу гэж бодсон юм бол. Энэ надаас дүүсээд шалихгүй л байгаа” гэж бодон уурласан боловч түүнийгээ мэдэгдэхгүй гэж хоолой засаад гэнэт уйлж эхлэв. Гайхсан Очмаа, -Та яав. Бие чинь зүгээр үү гэхэд Цэцэгээ, -Би яаж зүгээр байх вэ дээ. Чамайг Жагарын хуучин эхнэр гэж сонсоод уулзахаар ирлээ. Жагар танайд байгаа байхаа. Яагаад танайд байгаад байгаа юм бэ. Та хоёр эргээд суучихсан юм уу. Жагар надад хайртай дуртай гэж гүйсээр байгаад надтай суусан. Тэгээд эцэст нь намайг зодож, нүдээд, надаар тэжээлгэдэг байсан. Би зовж яваа хүн гээд улам л ий ий хэмээн уйллаа. Очмаа, -Би уг нь Жагарыг сайн мэднэ л дээ. Гэхдээ таныг ингэж зовоож байсан гэж мэдсэнгүй. Би арай өөр юм сонссон болохоор таныг өөрөөр л бодож байлаа гэхэд Цэцэгээ арга нь байндаа тусаж байгааг мэдэн улам сүржигнэн уйлж, -Зовоохоор барахгүй их зовоосон. Одоо би амьдрах аргагүй болоод байна хэмээн үглээд хормойгоо татан ирж нүүрээ арчихад нь сандарсан Очмаа ширээн дээрээс амны алчуур авч өглөө. Тэгээд Очмаа, -Жагар одоо манайд байхгүй явчихсан гэв. Цэцэгээ гайхан, -Хэзээ, хаашаа вэ гэхэд Очмаа би сайн мэдэхгүй байнаа гэв. Цэцэгээ “Энэ муу авгай чинь худлаа яриад нуугаад байна” гэж бодсон боловч Очмаагийн нүүрэнд

худлаа ярьсан, аргалж залилсан шинж үзэгдэхгүй байв. Тэгэхлээр нь Цэцэгээ улам уйлж, -Жагар байдаг бүхнээр минь тоглож барсан. Би одоо яаж амьдрана даа. Ганц ч улаан мөнгөгүй, идэх хоолгүй ч болсон хэмээн уйлахад нь Очмаагийн нүдэнд өнгөрсөн амьдрал нь үзэгдэж Жагарыг үзэн ядав. “Намайг зовоодог байсан шигээ хөөрхий энэ амьтныг бас зовоож үйл тамыг нь эдлүүлсэн хүн байна даа хөөрхий минь” гэж бодоод, -Цэцэгням эгчээ, үгүй уучлаарай эгчээ ч гэж дээ. Та намайг уучлаарай. Та хэрэгтэй юм байвал надад хэлээрэй би туслана гэв. Цэцэгээ нүдээ арчаад, -Уг нь ч надад мөнгө хэрэгтэй л дээ. Тог цахилгаанаа ч таслуулчихсан. Тэгээд л би Жагарыг эрж явна. Залуу сайхан насыг минь барчихаад хөгширсөн хойно минь зовоож, зовоож хаясан хүн. Намайг бага ч болов өрөвдөөд туслах болов уу гэж бодсон юм хэмээхэд нь Очмаа, -Жагар хаана байгааг би үнэн дээ мэдэхгүй. Та манайд өөрөө очоод харсан ч болно. Гэхдээ би таньд туслана, туслалгүй яах вэ гээд ширээнийхээ нүднээс мөнгө гарган Цэцэгээ рүү сарвайхад нүдэнд нь үнэн голоосоо өрөвдөх шинж тодорч байлаа. Цэцэгээ худлаа цааргалсан дүр үзүүлэн, -Анх удаа уулзчихаад би өөрөөс чинь яаж мөнгө авах вэ дээ. Тэгээд бүр нөхрийнхөө хуучин

эхнэрээс шүү дээ. Санаа зовоод байнаа би гэв. Очмаа, -Та аваа ав. Битгий санаа зов. Би тэр хүнийг мэднэ. Хүнийг яаж зовоодог вэ гэдгийг нь ч мэднэ. Тийм болохоор би өөртэйгээ адил зовж яваа эмэгтэйд туслахсан гэж бодож байна. Жагар одоо манайд байхгүй нь үнэн. Бид хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй. Би Жагарыг бие нь муу болохоор л тусалсан юм. Өөр зүйлгүй шүү. Та битгий буруугаар ойлгоорой гэв. Ийнхүү ярилцаж байгаад Цэцэгээ Очмаагийн өрөөнөөс гарлаа. Гадаа гараад булан тойрсныхоо дараа Цэцэгээ толгой сэгсрэн

ярвайснаа элгээ хөшиж, нулимсаа гартал хөхрөв. “Үгүй ер, муу Алтаа найз минь хоосон толгой биш шүү. Би ч гэсэн сэргэлэн хүүхэн. Энэ муу авгайг үхтэл нь уярааж байгаад мөнгө салгаад авлаа. Чи хүлээж бай. Би ахиад ч ихийг салгана. Муу Жагарыг ч ахиад энэ баян хүүхэнтэйгээ ойртохгүй болтол нь хорлоод хашраагаад өгнө зүгээр. Жагар гуай чи муу хүлээж л бай гэж бодоод алхан одлоо…….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *