Нүүр Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “6-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “6-р хэсэг”

16 секунд уншина
0
0
656

Жагар тэр шөнөдөө унтаж чадсангүй. Эргэж хөрвөөн бодол болж, Цэнгэлийг ороод ирэх юм биш байгаа гэж айж байв. Тэгсээр үүр цайхын алдад хар даран зүүдэлж сэрлээ. Хамаг бие нь усан хулгана

болтлоо хөлөрчээ. Босоод цонхны хөшиг татан харахад ойр хавьд хүн амьтан харагдахгүй байв. Ам нь цангахад орных нь дэргэд орой Энэрэлийн бэлдэж тавьсан халуун савтай цайнаас уух гэснээ больж,

хүйтэн ус уумаар санагдан гал тогооны өрөө лүү явлаа. Хүйтэн ус уухад дотороос нь сэрүү татаж цээж онгойх шиг сайхан санагдахад шуналтай залгилан уув. Тэгээд аягандаа ус дүүргэж аваад өрөө лүүгээ

орохоор эргэхэд эсрэг талын өрөөний буйдан дээр хүний дүрс сүүдэгнэн үзэгдэх шиг болоход цочсондоо аягатай усаа арайтай л алдчихсангүй, ус нь цалгилан асгарав. Юу билээ хэмээн бодож сайтар

харвал Очмаа цайвар өнгийн үслэг халаадтайгаа буйдан дээр суугаад доош тонгойн байв. Жагар өөрийн мэдэлгүй, -Ёох, ингэж цочих гэж хэмээн дуугарчихав. Очмаа толгойгоо эргүүлэн түүн рүү хараад, -Чи

яагаа вэ, унтахгүй хэмээн асуув. Жагар, -Аан ам цангаад ус уух гэсэн юмаа. Чи харин юу хийж байгаа юм бэ хө гэхэд нь Очмаа, -Би ажлаа хийж байлаа. Өглөө эрт хийхээр толгой сэргэг амар байдаг юм хэмээн урдах ширээн дээрээ дэлгэн тавьсан нөөтбүүкээ эрүүгээрээ дохин заав. Жагар, -Би чиний хажууд жаал сууж болох уу гэхэд Очмаа, -Уйдахгүй гэвэл суу л даа. Би хүн харахад их уйтгартай ажил хийдэг хүн шүү дээ. Нөөтбүүкнийхээ дэлгэцийг ширтээд л таг болчихно гэхэд, Жагар, -Зүгээр, зүгээр гээд суулаа. Харааны шил зүүсэн Очмаа дэлгэц рүү гээ ширтэн тонгойж, шамдан ажиллахад жижигхэн хуруунууд нь жирэлзэн хөдлөнө. Заримдаа түр зогсосхийн бодол болж, хажуудаа тавьсан цаасан дээр ямар нэгэн зүйлийг тэмдэглэн бичиж, ахиад л

хуруу нь жирэлзэн хөдөлсөөр нилээд суулаа. Тэгснээ ажлаа дуусгасан бололтой нөөтбүүкээ хамхин тавиад гэдийн сууж Жагар луу хараад, -Чи надад юм хэлэх гээ юу гэхэд Жагар, -Тиймээ гээд түгдрэн дуугүй болов. Тэгтэл шатаар хүн уруудан бууж ирэх чимээ сонсогдоход нь Жагар цочин харвал Тэнгис байв. Тэнгис, тэр хоёрын сууж байхыг хараад, -Өө та хоёр ямар эрт босоо вэ. Сайхан амарцгаасан уу гэсээр орж ирэв. Тэгээд ээжийнхээ духан дээр үнсээд Жагар луу харан, -Таны бие гайгүй хэмээн асуухад Жагар, -Зүгээр, зүгээр хэмээн сандран хариулав. Тэнгис, -Би салхинд гарангаа жаал гүйж байгаад ирье гээд гарч одлоо. Хөх өнгийн биеийн тамирын хувцас өмссөн биерхүү том биетэй Тэнгис хашааны хаалгаар гүйн гарч байгаа харагдав. Нэг мэдэхэд Очмаа, Жагар хоёр хоёулаа түүний араас хараад сууж байлаа. Жагарын залуу насны төрхийг ингэж дууриах гэж. Алхаж, гүйж байгаа нь хүртэл маш адилхан, Жагар гүйж явна уу даа гэмээр харагдаж байв. Жагар гэнэт санаа алдахад Очмаа түүн рүү харлаа. -За хоёулаа юу ярих гэж байлаа гээд Очмааг өөдөөс нь ширтэхэд Жагар, -Би юу л даа хэмээн түгдрээд яриагаа эхлэх гэтэл хаалга тогхийн онгойх дуулдаад хэсэг байзсанаа хаагдав. Жагар, Очмаа хоёр Тэнгисийг орж ирээд гарлаа, юмаа мартсан юм байлгүй дээ гэж бодоцгоов. Жагар нэг гүнзгий амьсгаа аваад, -Очмаа, өглөө эрт ийм юм

ярьж байгаад уучлаарай. Би хүү та хоёртоо маш их баярлалаа. Та хоёр минь байгаагүй бол би өдийд аль хэдийн байхгүй болчих байсан. Гэвч би та хоёрынхоо ачаар энд ингээд сууж байна. Бие ч гайгүй боллоо. Одоо би алзахгүй ээ. Хүү та хоёрыгоо сайн сайхан амьдарч байгааг харлаа. Бэр, ач нараа ч харлаа. Гэвч надад ингэж та нарын алган дээр бөмбөрч байх эрх байхгүй шүү дээ. Би явъя даа Очмаа гээд хоолой нь сааралтав. Очмаа, -Чиний юу бодож байгааг би мэдэж байнаа Жагараа. Сэтгэлд минь хар бараан толбо болон үлдсэн чи бид хоёрын амьдралын тухай дурсамжийг би мартах гэж гучин жил хичээсэн. Одоо ч мартах гэж хичээж байна. Чамайг анх гудамжинд хараад мартсан гэж бодож явсан сэтгэлийн шарх минь ахиад л хөндүүрлэсэн. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн зүйл. Одоо яриад яах вэ дээ. Гомдол, шаналалаас илүү сайн сайхан зүйлийг санаж явах гэж би хичээх болж. Нас яваад байгаа юм уудаа. Аль эсвэл цаг хугацаа гэж сайхан

эмч байдаг бололтой гэв. Тэгээд хэсэг бодлогширсоноо үргэлжлүүлэн, -Чамайг эмнэлэгт ухаангүй хэвтэж байх зуур их олон явдал болоод өнгөрсөн. Чиний одоогийн амьдарлын тухай Тэнгис бид хоёр бага сага гадарласаан. Гэхдээ бид эхлээд юу ч мэдэхгүй байсан. Чамайг ухаан орвол уулзаж мэдүүлэг авах гээд Цагдаагийн газраас ирсэн мөрдөгч Тэнгис, бид хоёрыг чамтай ямар холбоотой хүмүүс болох талаар асууж, чиний одоогийн байдлын талаар илэн далангүй ярьсан л даа. Ямар учраас чамайг эмнэлэгт ирсэн талаар мэдэж авсан. Тэгээд би тэр цагдаагаас чиний амьдардаг газрыг заалгаж аваад хүүгээ дагуулж очиж харсан. Ганц нэг хүнтэй ч уулзаж ярилцсан. Гэхдээ амьдралд чинь хөндлөнгөөс оролцох гээгүй юм шүү. Чи зөвөөр ойлгоорой. Тэгж чиний амьдралын талаар мэдэж аваагүй бол Тэнгис бид хоёр чамайг ирж харчихаад л орхиод явчих байсан байх. Би хүү, бэр хоёртойгоо сайтар ярилцаад чамд туслахаар шийдсэн. Чамайг эдгээж, амьдралд чинь туслахсан л гэж бодсон. Өөр бодол бол байхгүй шүү. Чамд бас ч гэж олон жил амьдарсан эхнэр, хүүхдүүд байдаг гэж би сонссон. Тэгэхлээр чи өөрөө мэддээ. Харин болгоомжтой байж, биеэ бодоорой. Биднээр туслуулах юм байвал санаа зоволтгүй хэлээрэй гэв. Тэдний яриаг сэмхэн чагнаж зогссон Цэнгэл “хүү, эхнэр гэнэ үү” хэмээн бодож

зэвүүнээр мушийн инээмсэглэв. Үүнээс хэд хоногийн өмнө Цэнгэл, Жагарыг эмнэлгээс гарсан эсэхийг шалгахаар түүний хэвтэж байсан эмнэлэг дээр очжээ. Чухам аль тасагт хэвтэж байгааг нь мэдэхгүй болохоор энэ том эмнэлгийн хаанаас нь олох вэ хэмээн бодож үүдэнд нь жаал зогссоноо жижүүрийн сувилагч руу очоод, -Жагар гэдэг хүн хэвтэж байгаа болов уу гэж асуухад сувилагч түүнийг дээрээс нь доош нь гүйлгэн хараад, -Мэдэхгүй гэв. Цэнгэл уурсан, -Чи хэлээд өгчихөд яагаад байгаа юм бэ. Чиний хийх ёстой ажил юм байгаа биз дээ гэхэд сувилагч, -Гар, гар цагдаа дуудаад өгчихнө шүү. Согтуу хүн энд байж болохгүй гэлээ. Цэнгэл, -Сүртэй авгай вэ гээд гарлаа. Гадаа үүдэнд яая даа гээд зогсож байхад нь мэргэн санаа төржээ. Эмнэлэгээс холгүй найз хүүхэн Туяагийн ажилладаг цайны газар байдгийг санан тийшээ очив. Туяа, -Тэр эмнэлэгт манай хамаатны эгч сувилагч хийдэг юм. Би асуугаад өгье гээд утсаар ярив. Хэсэг байзсанаа Туяагийн утас дуугарав. Туяа, -Хайраа нөгөө хүн чинь маргааш эмнэлэгээс гарна гэнээ хэмээн хэлжээ. Тэгээд л Цэнгэл маргааш нь эмнэлэг рүү очоод

гадаа нь Жагарыг хүлээн “Муу новш чинь гараад хаашаа явахыг нь харая. Ээж бид хоёрыг өөрийг нь гудамжинд хаясан гэж мэдэж байгаа болохоор өөр тийшээ явж магадгүй. Тэгвэл муу новшийг олоод ална даа” хэмээн бодож зогсжээ. Тэгтэл санасанаас өөр зүйл болжээ. Цэнгэл эхлээд Жагарыг гарч ирэхэд нь таньсангүй. Төрөл арилжчихсан юм шиг сайхан хувцастай Жагар огт өөр хүн шиг харагдаж байв. Тэгэхдээ л Жагар мөн байлаа. Хүмүүстэй хамт байсан болохоор нь Цэнгэл очсонгүй. Хараад зогсож байв. Жагарыг тэр хүмүүстэй цуг ганган машинд суугаад явчихад нь маш их гайхжээ. Тэгээд Туяа руу очиж, Туяа асууж сургалсаар тэр эмнэлгийн Энэрэл эмчийн ар гэрийнхэн

Жагарыг сахиж, асарч байсныг олж мэдсэнээ дуулгахад Цэнгэл маш их гайхжээ. Ийнхүү Цэнгэл мөр хөөдөг нохой шиг хэдэн өдөр гүйсээр Энэрэл эмчийн гэрийн хаягийг Туяагаар олуулж, гэр нь хаана байдгийг мэдэж авсан байжээ. Цэнгэл “За муу Жагар чамайг дээ. Баригдахгүй гэж бодоод энд ирчихсэн гэдсээ илээд жарган хэвтэж байсан юм биздээ. Үзүүлээд өгнөө чамд” гэж бодоод өлмийлдэн гэтлээ……

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *