Home Өгүүллэг “ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “2-р хэсэг”

“ҮЙЛ ҮЙЛЭЭ ДАГАДАГ” өгүүллэг “2-р хэсэг”

12 second read
0
0
2,165

Хотоос зайдуухан орших уулын суганд, ойн хаяанд орших эдлэн газрын эргэн тойронд хөрш зэргэлдээх байшингууд цав цагаан цасан дунд шигдэн харагдаж, утаа униар, хөл хөдөлгөөнгүй, анир чимээгүй

ноёлох нь үнэхээр таатай сайхан санагдана. Хуурай хар мод шад, падхийн хөгжилтэйеэ асах ил галын дэргэд тавьсан буйдан дээр тухлан суух Очмаагийн нүдэнд өдрийн харсан хүний царай үзэгдэнэ.

“Яах аргагүй мөн байсан даа. Би танилгүй яахав дээ. Хэдий ядарч , хөгширсөн ч гэсэн тэр мөн байсан” гэж бодно. Цэлгэр том цонхны өмнө хүү, бэр хоёр нь ач нартай нь цасаар тоглож байгаа нь

харагдана. Удалгүй тэд нар нь гүйлдэн орж ирэв. -Эмээ, эмээ хэмээн ач хүү, охин хоёр нь түүнийг тойрон бужигнаж, үнсүүлэх гэж өрсөлдөв. -Эмээгээ тайван суулга. Битгий ноолоод бай. Ээж та бидэнтэй гарч

салхилахгүй яагаав гэсээр бэр нь цай аягалан өглөө. Очмаа, -Охин минь би та хоёртой нэг юм яримаар байх юм гэхэд хүү Тэнгис нь, -За хүүхдүүдээ дээшээ өрөөндөө гараад тогло гэхэд хүүхдүүд, -Өө ямар

сонин юм бэ. Бид хоёр бас сонсож болдоггүй юм уу гэсээр гарцгаав. Нэгэн өдөр Цэнгэл ээлжит чойжингоо буун, шөнөжин унтуулсангүй агсарч байв. Өнөөдөр олсон юмгүй ирсэн Жагарт хамаг уураа гарган, -Муу новш минь чамайг би хувхай хоосон ирээрэй гэж хэлээд гаргасан уу. Чи муу одоохон гарч зайлаад юм олж ирэхгүй бол алчихна шүү чамайг. Хөөе ээж гуай, энэ муу өвгөнөө амьд байлгая гэж бодож байвал өдөр болгон юм олуулж бай гэж би хэд хэллээ. Гар чи, ганц юм, идэх хоол олж ирэхээсээ нааш битгий орж ирээрэй хэмээн Жагарыг

бахим чийрэг гараараа шүүрч аваад, хаалгаар өнхөрч унатал нь араас нь өшиглөн гаргав. Жагар хүрмээ ч авч амжсангүй. Хэдэн өдөр дараалан халууран чичирж яваа Жагар гадаа босгоны хажууд эвхрэн суулаа. Үнэхээр түүнд өнөөдөр юу ч олдоогүй билээ. Тэгээд ч халуундаа солиорох гэж яваа хүн юм олж харах уу даа. Хурц сэргэлэн нүдтэй, авхаалжтай байж л олзтой байдаг гуйлагчин, түүлэгчингийн амьдралд дассан Жагар аргагүй л өвчин, доройтол хоёрт бууж өгчээ. “Одоо Цэнгэл гарч ирээд намайг албал ч алаг. Яавал ч яаг. Энэ муу хөгшин зовлого минь шунал нь дэндсэн энэрэх сэтгэлгүй авгайг архичин, харгис хүүхдүүдийнх нь хамтад нь хэдэн жил тэжээлээ. Энэнээс илүү би яах билээ” гэж бодон уйлах гэтэл нүүр нь дэмий л үрчилзэхээс өөр яаж ч чадсангүй. “Олсноо өөрийнхөө ам руу ч хийж

чадалгүй, үүрч даахгүй бол бараг зуугаад чирэх нь холгүй авчирж энэ элэг буруутнуудыг тэжээлээ гээд надад сайн юм болсонгүй ингээд хөгшин нохой шиг үхлээ хүлээгээд, хөлдүү газар хэвтэж байх ч гэж дээ” гэж бодохоос гол нь горойж, хоолой өөд нь огшино. “Гэлээ гээд яахав дээ миний үйлийн үр, бурхны гэсгээл биз” гэж бодов. Хүйтэн жавар алгадаж, тасхийн хайрах боловч Жагарт хөдлөх дур хүрсэнгүй. Гэвч нэг сэхээ орохдоо хүн л юм хойно “хөлдөнө” гэх бодол толгойд нь орж, холгүй байх нохойны үүр лүү мөлхөж очоод уранхай салбагар дэвсгэрийг нь арайхийн чирж гаргаж ирээд дээрээсээ нөмрөн хөлдүү газар цагиргалан хэвтлээ. “Би одоо ингээд үхэх нь дээ. Зовж явахаар энэ нь ч дээр” хэмээх бодол ээдий буудай ухаанд нь орж гарна. -Эмчээ хүлээн авах дээр маш хүнд хүн иржээ. Таныг дуудууллаа гэх

сувилагчийн дуунаар Энэрэл чагнуураа аваад бослоо. -Яасан хүн бэ гэж явуут дундаа сувилагчаас асуухад, -Биеийн байдал маш хүнд. Хөлдөж осгосон байдалтай олдсон -Аан за, ар гэрээс нь хүн ирж үү -Үгүй. Гудамжинд хэвтэж байсныг нь хүн олж түргэн тусламжинд дуудлага өгсөн байна. Өвчтөнийг үзэж, сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлээд Энэрэл өрөө рүү гээ явлаа. “Хачин юм даа. Эртээд ээжийн мөнгө өгсөн хүн мөн л юм шиг байх юм. Би ч уг нь нэг харсан хүнээ анддаггүй дээ. Ядаж өвчтөний нэрийг нь мэддэггүй. Тэнгист ямар ч байсан хэлье” гэж бодлоо. Очмаа, Тэнгис хоёр Энэрэлийг даган өвчтөний өрөөнд орлоо. Жагар мөн байв. Эцэг, эх хоёрыгоо салах үед тавхан настай байсан Тэнгис одоо Жагарыг хараад яаж таних билээ дээ. Багын дурсамжинд нь нэг л их өндөр том биетэй хүн байсан шиг санагддаг байв. Гэтэл одоо энэ үхэл, сэхэлийн зааг дээр байгаа эцэнхий туранхай ядарсан өвгөн түүний төрсөн эцэг мөн гэж бодохоос хачин санагдана. Очмаа, Жагарын хонхойсон нүд, хавчиг хамарыг хараад “Хүн ямар амархан өөрчлөгддөг юм бэ. Жагар ийм өвгөн болчихоод хэвтэж байх гэж. Бид уулзаагүй гучин жил болжээ. Ёстой л үйл үйлээ дагадаг, үнээ тугалаа дагадаг хорвоо гэгчээр болчимгүй явсны шанг амьдрал энэ хүнд харамгүй буцаан өгчээ. Ганц хүүгээ гараасаа хөтлөөд амьдралын хэцүүг туулж явахдаа Жагарыг бодохоор гомдол

шаналалдаа бөглөрчихмөөр санагддаг үе надад байсаан. Гэхдээ энэ олон жилийн хойно муу бүхнийг дурсаад яах вэ дээ” хэмээн бодож зогсоход нөхрөө царайчлан ширтэх, нүүр нь хөхрөн хавдсан турьгүй жижигхэн бүсгүй, унатал алгадуулсандаа гомдон ээрэн уйлах жаахан хүү хоёр Очмаагийн нүдэнд үзэгдэнэ. Энэ бол Очмаагийн тэртээд өнгөрсөн амьдрал. Очмаа бүхнийг мартах гэсэн шиг толгойгоо огцом сэгсрэн холдов. “Бурхан минь, гэм хоргүй өнгөрөөсэй билээ” гэж бодсон Цэцгээ авгай ханцуй дотроо залбирсаар хэд хоножээ. Тэр орой Цэнгэлд зодуулж хөөгдөж гарсан Жагарыг ороод ирэх байх гэж бодсон Цэцгээ авгай нэг мэдэхэд унтаад өгчээ. Үүрээр тахиа донгодож байгаа аятай Жагарыг дуудан сэрээдэг сурсан зангаараа нудран сэрээх гэтэл орных нь нэг тал хоосон байлаа. Гайхаад, -Хөөе Жагараа хэмээн

дуудтал хариу алга. Босоод харахад пийшинд нь гал түлсэн янз алга. Гэр нь хүйтэн байлаа. -Энэ чинь одоо хаачдаг байнаа хэмээн үглээд цонхоор хартал цонхны доор нэг бөөн хар юм хэвтэж байгаа нь харагдав. Хаалгаа онгойлгон гарч очоод харахад Жагар мөөн. Хөлөөрөө оролдон үзэхэд хөдлөхгүй үхсэн шинжтэй байхад нь дотор нь палхийн цочив. Гэртээ гүйн ороод унтаж байсан Цэнгэл хүүгээ угзчин сэрээлээ. Цэнгэл архи нь гараагүй нойрмог нүдээр харж, -Цаашаа зайлаач, хүн унтуулахгүй яах гээд байгаа юм бэ гэхэд нь, -Босоочээ Жагар үхчихэж гэхэд нь Цэнгэл, -Айн юу гэхэд нь, Цэцгээ авгай угзачсаар авч гарлаа. Цэнгэл цасан дээр атиралдан хэвтэх Жагарыг хараад архи нь гарчих шиг болов. -Одоо яах вэ. Гайтай хог вэ

гэхэд нь Цэцгээ авгай, -Хүмүүс биднийг алсан гэнэ. Өргөж гаргаад гудамжинд холхон тавьчихъя. Тэнэж яваад л үхсэн байгаа биз гэв. Тэгээд л Цэнгэл, Цэцгээ хоёр Жагарыг өргөөд гэрээсээ нилээд хол гудамжинд хаяжээ. Хүн битгий харчихаасай хэмээн залбирцгаан, айж сандарсан тул Жагарын хүнд хөнгөнийг ч мэдсэнгүй. Түүртэх юмгүй аваачаад хаячихжээ. Гэтэл хэд хоногийн дараа цагдаа ирээд Цэнгэлийг бариад явчихав. Цэцгээ авгай мөн дуудагдан шалгагдаж эхэлжээ. Очмаа, Тэнгис хоёр Жагарыг хэд хоног ээлжлэн сахилаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…