Нүүр Өгүүллэг “ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “7-р хэсэг”

“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
553

Би нөхрийгөө буруутгаагүй ээ учир нь ийм болсонд би л буруутай Тэр минь намайг тайтгаруулах гэж янз бүрээр аргадаж тойголход нь тоогоогүй амьгүй юм шиг гөлийсөн миний дэргэд ийм удаан

хугацаанд орхиод явчихгүй нь их юм Харин би гэрийнхээ ноён нуруугаа яаж тогтоож авах билээ л гэж бодож байлаа манай гэрийн тулах багана миний насан туршдаа түших хань минь яагаад ийм

болсныг ойлгохыг хичээлээ Нөхөр маань гэртээ харьсан эсхийг асууж утасдав Орой нилээд гэмшсэн царайтай чимээгүйхэн орж ирэв Бид хоёрт ярих юм байсангүй дөмбийгөөд сууцгааж байтал хоёр хүүхэд

орж ирээд эрт ирсэн аавыгаа хараад баярлаж дуу шуу болов Өглөө нь нөхрийнхөө цэвэр цамцыг өмсгөж зангиаг нь зүүж өхөд нэг муухан инээмсэглэж миний духан дээр үнсээд ажилдаа явлаа Би шүүгээгээ

уудалж нөхрийнхөө хувцаснуудыг ялгаж угааж цэвэрлэв Элдвийг эрэгцүүлж үүлгэртэж өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай шүүж тунгааж суутал утас дуугарав Утасны цаанаас та нар минь сайнуу гэх Бадамын

дууг сонсоод хариулах ч чадалгүй дээшээ нэг юм огшоод ирэв Байна уу байна уу гэж найз маань хашгирхад байнаа гэж дуугарах аядав Аан найз нь урд шөнө ирсэн үдээс хойш очноо гэхэд нь за гээд өөрийн мэдэлгүй уйлчихав Яасан бэ Гэрлээ зүгээрүү та нар хүүхдүүд сайн биз дээ гэж Бадам сандарсандаа дахин дахин асуугаад би бага зэрэг тайвширч зүгээрээ гэхэд Ёоё хүн айлгачих юм зүрх амаар гарчих шахлаа ш дээ Найз нь нэг их удахгүй очноо Нээрээ зүгээр биз дээ гэж тайвширсан бололтой хэлэв Уучлаарай чамайг айлгачихсан уу чамайг санаад гэж хэллээ Хөөрхий дөө муу найз минь гээд хоолой нь зангираад утсаа салгачихав намайг ганц өмгөөлж хамгаалах хүн ирсэн болохоор сэтгэл хөнгөрөөд сайхан болж гэр орноо цэвэрлэж хоол цай бэлдэж зочноо хүлээв Дөнгөж 11 цаг үдээс хойш гэсэн бас л

хүлээх нь дээ гэхдээ цөөхөн цаг юм даа Хоёр хүүхдээ усанд оруулж хувцаслаад удаагүй байтал хонх дуугарлаа Хүүхэд шиг дэгдэж очоод хаалгаа нээтэл тансаг үнэртэн ханхлуулсан цэцэг барьсан гайхалтай ганган хөөрхөн найз минь зогсож байлаа Хоёулаа тэврэлдэн удаан зогсож уйлалдлаа үнсэлдлээ тэгээд нэг юм тайвширч байтал манай хоёр ээжээ гэсээр хүрч ирснээ Бадамыг хараад таг болчихов Тэгээд гэрэвшсэн харцаар гайхан зогсход нь Бадам миний хөөрхнүүд эгчдээ ирцгээ ямар том болоо вэ гэсээр тэвэрч үнслээ Бид хоёр нулимстай инээлдсээр зочны өрөөнд орцгоов Найзыгаа дайлж цайлаад хамт гарч жижүүр дээр орхисон тээшийг нь оруулж ирлээ Найз маань бэлэг сэлтээ тарааж хүүхдүүд бөөн баяр Бид хоёрын яриа үргэлжилсээр бие

биенээ дагаж өрөөнүүдээр ороод л Гэр орон дүүрээд хичнээн удаан дүнсгэр байсан билээ дээ Хүүхдүүд тоглоомоо барьж гүйлдээд хөөрхий үрсийнхээ дууг ч хориогүй л юмсан Бодохноо бяцхан ч гэсэн эхдээ төвөг болохгүй гэж чимээ багатай байжээ дээ Би гэдэг хүн гэр бүлийнхнээ бас өөртэйгээ адилхан зовоож байж Ээжийн минь оронд ээж болсон сайхан найз минь миний турсан эцэснийг гайхаж өрөвдсөндөө нилээд уйллаа Миний ухаантай түшигтэй энэ сайхан найзыг минь ядарч явах үед нь бурхан надад илгээж ухаантай сайхан аав ээж минь түшиж аваагүй бол би чухам яах байсан болоо Хувь

тавилан гэж сонин шүү хаа байгаа Баянхонгорын бүсгүйтэй насаараа эгч дүү шиг холбогдно гэдэг хүмүүсийн хувьд ховорхон л зураг юм даа Нэг мэдсэн шөнө дунд болчихож хүүхдүүд унтчихсан тул бид 2 галын өрөөнд сууж вино ууж байтал Бадам ингэхэд нөхөр Батаа яагаад ирэхгүй байна ядаж утсаар ч ярьсангүй гээд сандарч гарав Би ажил төрлийнх нь тухай тайлбарлаж өхөд нэг учир байна даа чи найзаасаа юм нуугаагүй биз дээ гэв

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *