Home Өгүүллэг “ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “6-р хэсэг”

“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “6-р хэсэг”

0 second read
0
0
1,569

Амьдрал биднийг хатуу шийтгэж ээж маань нэг их сайжрахгүй байсаар хэдэн сарын дараа аавын минь араас явчихлаа Батаа Бадам хоёр минь байхгүй бол яах ч байсан юм ганц муу охиноо орхиод

хойно хойноосоо яагаа ч үгүй эрт бурхны оронд одчихлоо Хэнд ч гэм хоргүй хүний хайлан сайхан сэтгэлтэй буянтай аав ээж хоёрыгоо эрүүл харагдаж байна л гэж эрхэлж туниж явсан болхоос эмнэлэг энэ

тэрд үзүүлж харуулж байгаагүйдээ өнгөрсөн хойно нь харамсаад барсангүй Мөнхийн юм шиг эндүүрч явсан тэнэг охиноо өршөө гэж өдөр шөнөгүй залибархаас хэтэрсэнгүй Тэр хоёрт минь төрсөн ах дүү

гэж байсангүй ч хувь ерөөлөөр учирсан Бадам болон аав ээж нь аав ээжийн минь найз нөхөд хамт ажилагсад бид 2 н сурч байсан ангийнхан нөхрийн ажлын газрынхан гээд маш олон хүн оролцож

ажил явдал нь сайхан өнгөрлөө Түмэн олондоо гэмгүй тус дэмтэй сайхан хүмүүс байсныг бүгд л дурсаж гашуудан харамсацгаасан Тэд минь өнчин өрөөсөн өссөн ч амьдралынхаа туршид хичнээн олон

хүний хайрыг татаж байж вэ гэдэг нь харагдаж байлаа Энэ их хүнд цохилтонд би бие сэтгэлээ эзэмдэж чадахгүй осолдохгүй үр хүүхэд ханийхаа төлөө үлгэн салган өдөр хоногийг өнгөрөөж байлаа Бадам минь хэд хоног миний ая занг харж байгаад буцсан Түүнийг явсны дараа ёстой муухай бас их ганцаардаж гутарсан Нөхөр маань ажилдаа зүтгээд завгүй Компаны захирал найз Билгүүнээ гадаадад хэдэн жилийн хугацаатай явахдаа нөхрийг маань өөрийнхөө суудалд үлдээсэн аж Томоохон компаны ажил нөхрийн минь толгой дээр бууж ажил нь ч барагдхаа больж үе үе оройтох энүүхэнд хэд гурав хоногоор гадагш дотогш явдаг боллоо Энэ үед надад улам ч хэцүү боллоо Батаа

минь намайг тайвшруулж аргадаж үйлээ барсаан хөөрхий минь манай хоёрыг төрсөн аав ээж шигээ хайрлаж тэд минь ч төрснөөс өөрцгүй хайрлаж байсан болхоор надаас дутуугүй гашуудаж харамссан ч тэсвэр тэвчээртэй байж амьдралаа үргэлжлүүлсэн юм Ар гэр эхнэр хүүхэд тэр их ажил гээд их хүнд ачааг үүрч ядаж байхад би харин ганцхан өөрийгөө л бодож ямар их дарамт болж байснаа хожим ойлгосон юм Сэтгэлийн тэнхээгүй би жил шахам хань нөхрөө анзаарахгүй амьдралын эргүүлгэнд амархан нугарч нөхрийнхөө тэсвэрийг барж байж Байгаа мөртлөө байхгүй юм шиг амьдарч эцэст нь хүлээх гэдэг хүнд байдалд орчихоод эрх биш нөхөртөө санаа зовж харамлаж эхэлсэн юм Нэг өдөр миний утсанд нөхөр маань шар үстэй

дэгжин бүсгүйтэй хооллож байгаа зураг илгээсэн байна Тэхэд нь хар хор гэж мэдэхгүй ч сайхан санагдсангүй Харин оройтоод ойр ойрхон томилолтоор явдаг нь учиртай ч юм шиг санагдлаа Дахиад хоёр хоногийн дараа тэр 2 машинд сууж байгаа зураг ирлээ Тэгээд би энэ чинь одоо юу болоод байнаа гэж нөхрийгөө ажиглаж анхаарч эхэллээ Хар багаасаа зовлон үзэж хат суусан амьдралын минь тулах баганаа ганхаж эхэлсэн юм биш байгаа гэсэн айдас намайг эзэмдэв Хайхрахгүй орхисон хайр минь хөрч байгаа юм болов уу Батаагаа алдчихвал би гэдэг арчаагүй амьтан яаж амьдрах вэ гэхчлэн ар араасаа нэхсэн асуултанд дарагдаж гарав Гэвч нөхөртөө юу ч хэлсэнгүй нэг өглөө нүүрэндээ тос түрхэх гээд толины урд суугаад хартал толинд харагдах гүрийсэн хүзүүтэй эгэм нь ёрдойсон өөрийгөө

хараад цочлоо Үгүй ер ингэж хүний сүг болох гэж гээд учиргүй их халаглав Хамаг л гайгүй хувцсаар эгэм цээжээ нууж нүүрээ будаж аваад нэг их олон очиж үзээгүй нөхрийнхөө ажил руу очив Үүдэнд таарсан нэг аятайхан бүсгүй танимхайран мэндэлж захиралтай уулзах нуу гэсээр хүлээлгийн өрөөнд хүргэж өгөв Хаалга татах гэтэл учиргүй инээлдэх чимээ сонсдов Хэсэг эргэлзсэнээ хаалгыг нээвэл нөхрийн минь ард нөгөө шар үст зогсчихсон хөгжилтэй инээж байв Нөхөр маань мэгдэн сандарч хачин царайлхад харин бүсгүй ямар ч цочирдсон шинжгүй намайг хөлөөс толгой хүртэл харсаар аажуухан үүд рүү гунхсаар гарч одов Батаа Үгүй чи яаж гээд гайхаж ядна Яахав

нөхрийнхөө ажил дээр ирж болохгүй юу Чиний олон томилолт оройтож намайг хүлээх гэдэг хэцүү ажилтай болгосон хүн саяны бүсгүй юу Үгүй ээ ханиа чи буруу ойлгож байна Саяын эмэгтэй манай нарийн бичиг ш дээ гэж өрөвдөлтэйгөөр бувтнаад босч ирээд сандалд суулгах гэхэд нь За за харах гэснээ харчихлаа эрт хариарай гэж хэлээд би гарлаа Замдаа би юу ч бодсонгүй гомдож уйлсангүй ер нь нэг гөлийсөн амьтан болж дээ гэж өөрийгөө шоолсоор харив

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…