Нүүр Өгүүллэг “ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “5-р хэсэг”

“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
504

Амьдрал аз жаргалаар дүүрэн Цаг хугацаа юутай хурдан хоёр жил өнгөрчээ хүү маань хөлд орж гүйгээд хэлд орж шулганаад үртэй хүний жаргал даанч сайхан Хүүгээ цэцэрлэгт өх гэхээр өрөвдөөд

чадахгүй ажилд орж амжаагүй байтал бас жирэмсэн болчихлоо Батаа бөөн баяр ажил төрөл гээд яахав би чамайгаа хэдэн хүүхэд гаргасан ч тэжээж чадна гэнэ Угийн ажилсаг шудрага хүн болхоор менежерээс

компаны гүйцэтгэх захирал болж дэвшиж компани нь улам бэхжиж урагшилж байлаа Итгэл найдвартай сайн боловсон хүчин ховор цаг үед компани нь Батаагүй юм байхгүй болсон аж Өөриймсөг үнэнч

ажилтангаа алдахгүй гэж цалин хөлс ч овоо өгнө Ийнхүү Батаа гэдэг айл хүн ч нэмж хүнс ч нэмэгдэж амьдарлын галт тэрэг урагшилсаар л Бид маш хөөрхөн охинтой боллоо Бадам маань сур бас дахин сурсаар

харин би төр бас дахин төрсөөр байсгээд л хүүхдийн эгдүү хүрмээр хөөрхөн хувцас явуулна Дэлгүүрт орхоор тэсэхгүй авчих юмаа гэдэг юм Нөхөр маань ажлаа тарвуу үгүй юу баахан хүнс чирээд л нүд нь

баяр хөөрөөр дүүрэн бөөн хайр тээсээр миний хатан сайнуу хоёр алтан үрэл минь хаа байна гэсээр л орж ирнэ би ч гар нүүрийнх нь алчуурыг бариад угаалгын өрөөнд чихцэлдэж ороод өдрийн сонингоо ярьж инээж хөхрөлднө Жаргалтай үед инээд их ойрхон байдаг юм билээ Тэгээд хоолны ширээндээ шуугилдаад аав ээж хоёрыгоо энэ амттай тэр гоё гээд бие биенийхээ аманд юм хийж өхөөр Хэзээ том хүнд хоол аманд нь хийж өгч байсан юм хүүхдэд л өгдөг биз дээ гээд хүү маань шоолоод бид хоёр зөндөө инээж бүр хахаж цацсан шүү Хүүхэд амьдралын утга учир сэтгэлийн хөөр баярыг өрддөг гал юм даа Ийнхүү бяцхан үрсийнхээ дуу хөөр цалгисан сайхан өдрүүд өнгөрсөөр нэг мэдхэд хүү маань сургуульд орох болчихжээ Бидний үргэлжлэл

ийнхүү хойноос түрээд л гарч ирэх юм даа Хүү маань эрдмийн хаалгыг нээж орлоо тэнгэр нурах шиг л болсон гэж номноос уншиж байсан ч утгыг нь нэг их ойлгодоггүй байж Тэгтэл харин тэнгэр нурах шиг хүнд үе гэнэт бидний амьдралд тохиолдож эрүүл саруул эрч хүчтэй амьдарч байсан аав минь нэг л өглөө үүрд нойрсчихлоо Эртээ гэгч гараад буцаж хэвтэснээ дахиж өндийлгүй үүрд биднийгээ орхиод явчихсан юм Бие өвдлөө гэж хэзээ ч хэлж байгаагүй аав минь зүрхний

шигдээс хүндэрснийг хэн ч мэдээгүй байж Хорвоод жаргал зовлон ээлжилдэг ч энэ гэнэтийн цочирлоос гархад их хүнд байлаа Хорвоо хэрхэн хатуу харгис болхыг ийнхүү мэдрүүлж манай амьдарлыг орвонгоор нь эргүүлсэн юм Хар багаасаа ханилсан ханиа гэнэт алдсан ээж минь сэтгэлийн хямралд орж орноосоо ч өндийхөө больсон Өчнөөн жил жаргал зовлонгоо хуваалцсан ханийгаа ингээд орхиод одно гэж хэн бодох билээ Ханийгаа хөдөөлүүлчихээд л хэвтэрт

орчихсон Нөхөрт маань ажлаас нь нэг сарын цалинтай чөлөө өгсөн Эмнэлэг сувилал гээд Батаа маань л ээжийг уйгагүй авч явлаа Америкаас Бадам бас чөлөө аваад ирж нөхөр маань ажилдаа орлоо Би ч яахав уйлхаас өөрийг чадах биш хоёр хүүхдээсээ илүү гарахгүй гэр зуурын ажлаас хэтрэхгүй Охиноо цэцэрлэгт өгчихөөд эмнэлэгт хоол цай зөөнө

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *