Нүүр Өгүүллэг “ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “4-р хэсэг”

“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “4-р хэсэг”

0 секунд уншина
0
0
770

Өдрөөс өдөрт өнгө зүс орсоор угийн царайлаг Бадам ангидаа хамгийн сайхан охины нэг болсон юм Урт хар гэзэг нь сургуульд ч ховорт тооцогдов хоёр салаа сүлжээд үнэхээр содон харагдна Ээж аав хоёр

минь тэр гэзгээр нь их бахархна Бадам ангийнхантайгаа дасч тэд ч хүндэлдэг болхоор зиндаанууд Бадмын хаана ч хүрэхгүйгээ мэдээд нам болцгоолоо Шалгалт шүүлэг ойртох тусам Бадам эрэлт

хэрэгцээтэй болж зиндаанууд ч дагаж гүйлдэн хичээлээ давтацгаав Бадам тэдний яаж загнаж байсныг үл тоож тэдэнд хичээнгүйлэн туслаж байлаа Шалгалтаа амжилттай өгцгөөж арван жилийн

сургуулиа ардаа орхиж амьдралын их далайд тал тал тийш таран одоцгоов Батаа Унгар улсад Бадам болгарт суоалцхаар явж би МУИС т оров Аав ээж бид гурав Батаа Бадам хоёрыгоо алсын аянд нь үдэж

өгцгөөв Нэг л юм дутагдаад үгүйлэгдээд их сонин болчихож билээ Бид гурвын ярианы гол сэдэв Бадам л байлаа Бадамын аав ээжийн урилгаар хүн болсоор анх удаа хөдөө гарч малчин айлд зочилж үзэв

Охиндоо туслаж сайхан сургуульд оруулж өгсөн ачтан гээд сүйд болцгооно Хөдөөгийн цэвэр агаар цагаан идээн дээр долоо хоног сайхан амраад харьцгаав Жил болгон очиж байх амлалт өгч санааг нь амраав Хээгүй цайлган сайхан ах дүүтэй болцгоосон нь хүмүүний нэгэн цэгт учрах хувь тавилан байсных бизээ Бадам боломж л гарвал аав ээжтэй ярьж ирсэн буцсан улсаар эм тан юухан хээхэн өгч явуулна Батаа бид хоёр сургуулиа төгсөөд хирэндээ таарсан сайхан хурим хийв Бадам хаа АНУ аас ирж миний хуримын гэрч болов Аав ээж хоёр минь хотын төвийн насаараа шахуу амьдарсан гурван өрөө байраа танигдахгүй болтол сайхан засвар хийгээд бид хоёрт хуримын бэлэг болгож өглөө Ийнхүү Дамдингийн Батзоригийнх гэдэг нэгэн өрх нэмэгдсэн билээ Харин аав ээж хоёр минь гайгүй тохилог хашаа

байшин д амьдархаар аль хэдийн бэлдчихсэн байж Хичнээн гуйж гувшаад ятгаж чадсангүй бид хоёрыг орхиод явчихав Насаараа холдож үзээгүй аав ээжээсээ тусдаа байх нь дасч өхгүй хэцүү л байлаа Гэвч хайрандаа мансуурсаар аажимдаа дасах шинжтэй Амралтын өдрөөр яваад л очно заримдаа санаад очхоор өөрсдөө санасан нь илт мөртлөө битгий дандаа наашаа гүйгээд бай нөхрийгөө ирхэд хоол цайтай угтаж бай гээд хөөх нь холгүй Хуучин төр засаг өөрчлөгдөөд удаагүй эдийн засаг хүндхэн үе байсан болхоор нөхөр маань цалингийн ахиуг бодож хамт сурч байсан найзынхаа хувийн компанид ажилд орсон юм Харин би жирэмсэн болхоор ажилгүй байлаа Нөхрийгөө ажилд явчихаар уйдаад байсгээд л аав ээж рүүгээ утасдна ээж өөрөө сүү бариад хүрээд ирнэ Намайг болхоор хол автобус унаагаар явж болохгүй гэж тушаана Аав нэг 69 тэй болж хөдөө гадаа явж өгнөө тэр хоёр Бас тэтгэвэрийн хөнгөлөлтөөр амралт сувилалд амарчихна Аялалаар хойш урагшаа найз нөхөдтэйгээ явна Манай

хоёр зав зайгаараа хашаандаа мод бут ногоо тарина Цаг нартай уралдаад их ажил амжуулнаа Тэтэгвэрт гараад харин ч их хөдөлгөөнтэй амьдрах болсон Анхны хүүг минь төрхөд аав ээж хоёр минь магнай нь тэнийж даанч их баярласан даа Муу ээж минь олон л хүүхэдтэй болдог юм шүү гэж үгэлнэ Хүү бид хоёрыг хамт бөөцийлөөд та ядарлаа ш дээ гэхээр энэ чинь эмээ хүний хийх ёстой ажил гээд тоохгүй ш дээ Нөхөр маань хамаг санаа бодол нь бид хоёрт цаг дутам

утасдаад ажил таравуу үгүй юу л цэцэг юмуу амттан барьсаар орж ирнэ Гар нүүрээ хагас дутуу угаагаад л хүүгээ тэврээд авна Миний хань ядарсан уу яасан ийсэн гээд л үнсэж үнэрлэнэ Би ч нэг их холоос ирсэн юм шиг энэ тэрүүгээр нь эргэлдээд элдэв юм ярьж гарна Ханийгаа эзгүйд их юм бодноо Хорвоод над шиг жаргалтай хүн ховор санагдна Аав ээжийн хайранд өлгийдүүлж өсөөд өдий хүрсэн одоо ханийнхаа хайранд бялуурч л сууна би азтай хүн шүү гэж уярна

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *