Home Өгүүллэг “ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “3-р хэсэг”

“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
0
1,598

Бадам ч манайд дасч чөлөөтэй байдаг болсон би нэг удаа найздаа манайд усанд орж болно маргааш дотуур хувцасаа аваад ирээрэй гэж хулгасхийн хэлвэл Тэгж болно гэжүү ямар сайн юм бэ гээд санаа

алдаснаа Би ахынд толгой хөлөө угаахаас л хэтрэхгүй хааяа нэг нийтийн халуун усанд ордог хүмүүсээс ичиж зовоод их хэцүү ш дээ Усыг нь зөөж өгөөд байхад л бэр эгч ямар их угаадаг юм саван вок

бараад гэж харамлана Бэргэнээ муу хэлсэн л болох байхдаа яанаа гэж билээ Өрөвдмөөр юмаа бэр эгч чинь эх хүн мөнүү гурван хүүхэдтэй гээ биз дээ ямар хачин хүн бэ гэж би гайхлаа Тэгээд найздаа өөрийнхөө

хувцаснаас илүүчлэн усанд оруулаад ойр ойрхон ирж усанд орж бай манайхан огт дургүйцэхгүй шүү гэж гуйлаа тэр үеийг бодход одоо бид хоёр бүр дотно болсон болхоор Чамд ямар нэгэн юм болоо юу яагаад

нүд чинь гунигтай байх болов найздаа хэлчихэж болох уу гэж зориглон асуучихав Найз маань хөөрхөн нүдэнд нулимас цийлэгнэснээ учиргүй мэгшиж гарав Би учиргүй сандарч намайг

уучлаарай чамайг гомдоохыг хүсээгүй шүү гэхэд Үгүй дээ юу гэж чамд гомдох билээ гэж тайвширсан бололтой ийнхүү ярив Би ер нь хөдөөнөө л байдаг байж Муу аав ээждээ ч тусалсан юмгүй айлын тогоо өнгййгөөд ингэж ч явах гэж дээ Аавын дүү л ийм мундаг толгойтой хүүхдийг их газарт нь сургуульд суулга Энд байвал нэг малчин хар юмны эхнэр болоод дуусна гэж манай хоёрыг ятгасаар байгаад авчирсан Ах маань жолооч хүн бэр эгч их ааш муутай ахыг байхад миний дүү тэг ингэ гээд байхгүйд нь хичээл давтах чөлөө ч өхгүй Шөнө орой болхоор гэрэл тог явчихлаа гэнэ Аав ээж хоёр минь байдгаа л өгч явуулна Саяхан мөнгө нэхэж авсан мөртлөө надад юу ч хэлээгүй Ээжид охин чинь төгсөх дөхөж байна хувцас хунир хонхны баяр гээд мөнгө их орно гэж хэлсэн байна лээ Энэч одоо яахав хамар хашааныхаа нэг залуугаас мөнгө зээлчихээд өгөөгүй бололтой Тэрэнтэйгээ намайг танилцуулах гээд зовоогоод байх юм Тэрийгээ орж ирхээр элдэв шалтаг хэлээд гараад явчихсан чинь нөгөөх нь эгч чинь зөвшөөрсөн чи юу гэж маяглаад байгаам гэж энд тэндээс барьж аваад байсан Би ахад хэлнэ гэсэн чинь тэр эгчдээ миний мөнгийг өг гэж хэлээрэй гээд хаалга хаяад гарсан Ахад хэлэх гэхээр айл гэрийн эв эвдчих байх гэж айгаад байх юм гэж билээ Ийм ч хэцүү амьдрал байх

гэж дээ ямар хүн тэр тусмаа эмэгтэй хүн шүү гэж бодхоор бүр аймаар санагдаад найзыгаа үхэтлээ өрөвдөж билээ Аав ээждээ хэлж найзыгаа гэртээ байлгах болсон юм Гэхдээ ахад нь учрыг нь хэлж нэг их хэл амгүйгээр Бадамыг бэр эгчийнх нь гараас салгаж авах ажлыг ээжминь амжуулснаар манайх хоёр охинтой болсон юм Ээж Бадам манайд байх болсноор надад ямар сайхан байсныг үгээр хэлэх аргагүй Ганц хүүхэд бол ганц л хүүхэд ш дээ Хүүхэд бидэнд аав ээждээ хэлэх хэлэхгүй юм зөндөө л байдаг болхоор хуваалцах хүнтэй болсон би

баярлахаас өөр яахав Ээжийн хувьд бүр ч ярих юм биш бараг л би атаархмаар хоёр хоол хийсэн ч зөвлөлдөөд бие биенээсээ өрсөж ажил хийх гээд л Би яагаад тэгж ээжийнхээ урдуур орж хоол болон гэрийн ажил хийж байгаагүйн болоо гэж бүр гайхсан шүү Амралтын өдрөөр ээж маань бид 2 ийг дагуулаад баахан дэлгүүр хэсч яг ижилхэн платье бас Бадамд ойр зуурын ариун цэврийн хэрэглэл хувцас хунираа хийх цүнх сав авч өглөө Бадам бүр хориглоод дийлээгүй болхоор аав ээжээсээ мөнгө ирхээр өгнөө гэхэд нь ээж За за охин минь сургуулиа

төгсөөд ажилд орсон хойноо анхныхаа цалингаас л өгөөрэй наана нь өгвөл би гомдно шүү гэлээ Тэр хоёр хоёулаа инээлдсээр би ч өмнөөс нь ээждээ баярлаад харьцгаалаа Ээж за хувцасаа өмсөөрэй хоёр гоё охиноо харъя хөгшөөөн гараад ир гээд л бүр нэг сэтгэл нь ханасан шинжтэй биднийг хараад ямар сайхан охид вэ гээд хоёулаа барьж авч үнсээд л ямар ч сайхан үе байж вэ дээ тэр үедээ очиж болдоггүй нь харамсалтай юм даа Бадам ирснээр манайх хөөр хөгжөөнтэй боллоо

Бадам маань бас дуугүй хүн биш байлаа Ээж тэр хоёр үргэлж л юуг ч юм ярилцаж инээлдээд Ээжийгээ ийм яриа хөөрөөтэй хөгжилтэй байгаад миний сэтгэл сайхан байсаан Бадам маань тор дож усалсан цэцэг шиг өдрөөс өдөрт өнгө зүс орж ангийнхаа хамгийн сайхан охин болж билээ Нөгөө зиндаанууд урт үсээр нь л хөдөөний зангаа тавихгүй шүү гэхээс өөрөөр гоочилж чадхаа больсон доо

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…