Нүүр Өгүүллэг “ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “2-р хэсэг”

“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
589

Аав маань нэгэн байгууллагад хэлтсийн дарга ээж дүүргийн халамжийн байцаагч хийдэг Аав Говьалтай аймгийн Бугатынх ээж хотын уугуул Аав ээж хоёр маань хоёулаа өнчин өрөөсөн өссөн

болхоор бие биедээ халамжтай өрөвч зөөлөн сэтгэлтэй Тэдэнд минь ах дүү гэх улс байхгүй харин маш сайхан хамт олон найз нөхөдтэй Аав ээжийнхээ хоорондоо зөрж хатуу үг хэлэлцэж байхыг би үзээгүй

Миний өмнө хоёр ч хүүхэд төрүүлээд алдчихсан болхоор аав ээж минь намайг өндөг шиг л энхрийлж өсөгсөн Би далай их хайранд нь умбаж өссөн ч тэднийхээ сайхан цайлган сэтгэл өрөвч тусч занг өвөлсөн юм

шиг дууриасан хүн Ядруухан харагдсан хүмүүсийг өрөвдөж хайрлаж туслахыг хүсдэг Дээр нэг дэлгүүрийн үүдэнд жаахаан хүү уйлаад зогсож байхад нь таараад учрыг асуутал талхныхаа мөнгийг

хаячихсан ээж загнана гэж байна би түүнд 5000 төгрөг өгхөд тэр хүү ямар их баярласан гээч за баярлалаа эгчээ та байж байгаарай би одоохон гээд л гүйчихсэн Намайг нэр рүүгээ явж байтал хүү эгчээ

эгчээ гээд амьсгаадсаар хариулт мөнгөө өгөх гэсээр ирэв Би бүр хайр хүрээд миний дүү ав ав гэвэл үгүй ээ эгчээ ээж загнана гэж байна Тэр ээж хүү хоёр сайхан санагдаж билээ Энэ мэтчилэн эмгэн хүүхэд гээд ядарсан хүмүүст тав гурван цаас илүүчилнээ Тэр өчүүхэн төдийд баярлаж талархсан өрөвдмөөр харц амьдралын нэг өнцгийг надад ухааруулсан юм Би амьд бурхдынхаа хайранд бялуураагүй нэг шалтгаан тэр хааяа тааралдсан өрөвдөлтэй хүүхэд хөгшид байсан юм Боломжийн амьдралтай гэж дээгүүр харж явдаг зарим нэгэн охидтой адилгүй өссөн минь аав ээжийн минь надад үлдээсэн хүн чанар үлгэр дуурайл гэж боддог Аравт ордог жил бас нэг хөдөөний охин манай

ангид шилжиж ирсэн юм Дунд зэргийн нуруутай хоёр салаа урт гэзэгтэй хөөрхөн хар нүдтэй боровтор царайтай үг дуу цөөтэй Баянхонгорын тэр охин хичээлдээ маш сайн Манай дээд зиндааны хэд үнэтэй гутал хувцас гоё цүнхээр гангарч бохь тас тас зажилна энэ тэрийг гоочилж инээж хөхрөлднө Анх Батааг ирхэд байснаас ч илүү хямсалзана Манай ангид анги цэвэрлэх хэдхэн жижүүрийн сурагчид ээлжилдэг Бадам нэмэгдсэн болхоор Бадам бас Цогоо бид гурав анги цэвэрлэв Тэхэд Бадамын хурдан хөдөлгөөн нямбай занг биширч ийм тийм зүйл нилээд ярилцаж дотнослоо Манай зиндаа дээгүүр хэдийн ширээнээс элдэв чихэр шоколадны цаас бохины үлдэгдэл тамхины иш гээд овоо их хог гарлаа Бид гурав ангиа дор нь цэвэрлээд харих замдаа нэг зүгт таарсан тул автобусанд суулгаж өгөөд гэртээ харилаа

Түүнээсхойш хичээлээс өөр зүйл анхаардаггүй дуу цөөтэй тэр охинтой найз болов Би хими физикийн хичээлд сонирхол муутай арай л дунд авчихгүй дүүжигнэдэг хүн Харин Бадмынхаа хүчээр хичээлдээ сайжирч сонирхолтой болсон юм Ийнхүү сурлагаар Батаа Бадам хоёроос нэг их хоцорхоор үгүй болж билээ Ижилсэж гүйсээр нэг мэдхэд гуравдугаар улирлын амралт тулчихаж Сүүлийн үед найз маань нэг л ядрангуй нүд нь гунигтай байх боллоо Асууж чадахгүй явсаар нэг өдөр гэртээ урилаа Бадам манайд урьд нь хэд хэд ирж бид

хоёр хичээлээ давтдаг байсан юм Анх манайд ороод гутлаа тайлахдаа сандраад байхаар нь гутлын гадуур нь улавч өмсгөлөө ийш тийш бишүүрхсэн мэт хөөрхөн нүд нь бүлтэгнээд эгдүүтэй харагдсан Дараагийн ирхэд нь аав ээж хоёр гэртээ байж таарсан Ээж маань их баярлаж ийм хөөрхөн даруухан охинтой үерхэж бие биендээ сайн туслаж байгаарай гэжзахив Аав ээж хоёрт минь их таалагдаж дахин дахин ирж байвал бид хоёр баярлана шүү гэж хэлсэн юм

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *