Нүүр Өгүүллэг “ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “1-р хэсэг”

“ХҮЛЭЭЛТ” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,143

Чаг чаг цохилох цагийн хэмнэлээр сэтгэлээ чилээн хүлээсээр Хүлээж үзсэн хүн л хүлээхийн зовлонг ойлгоно Амьдрал минь эхэндээ сайхан байсаан аз жаргалтай эхнэр нөхрүүд зүү орох зайгүй хайртай хосууд

өглөө бүрийг хайрын үнсэлтээр хань минь ажилдаа явж үдэш бүр сарнай цэцэгтэй гэртээ ирнэ Гэвч яаж ч бодсон амьдрал дандаа жаргалтай байна гэж юу байхав Гэхдээ бид хоёр жил шахам болсон

юм шүү Амьдрал дандаа жаргалтай байх нь үлгэрт л гардаг Анх хүүтэй боллоо Хань минь аав болсондоо баяртай байж хүү эхнэр 2 оо ёстой нэг халамжилсан даа Уг нь нөхөр маань ховорхон эр хүн

гүдэсхэн халамжтай надад бурхнаас заяасан бэлэг би азтай эмэгтэй найзууд ч атаарнаа Намайг арван жилийн 9 р ангид байхад манай ангид нэг өндөр бор хүү шилжиж ирлээ Би гэдэг хүн хөөрхөн

сайхнаараа дээгүүрт ордог айлын ганц эрх охин Харин тэхдээ надад дээгүүр зан байгаагүй юм шүү Би бүгдтэй эв найртай харьцдаг бусадтай адил зиндаархах энэ тэрийг мэдэхгүй Хүн яриад байвал

ярилцна үгүй бол үг үүсгээд байхгүй Сурлага сайтай сайн охин байж аав ээжийнхээ санааг зовоож үзээгүй Тэр бор хүүг миний нөхөр болно гэж зүүдэнд ч ороогүй Түүнийг Батзориг гэдэг хичээлдээ сайн олон таван үггүй томоотой спортод сонирхолтой сайн гүйнэ сагс гар бөмбөгт сонирхолтой тэмцээнд амжилттай оролцдог Энэ бүхэн нь надад их таалагддаг Бид 2 олон тэмцээн уралдаанд оролцож ангийнхаа нэрийг гаргаж байсан Нэг мэдхэд би Батаад тэр ч надад сайн болж хэн хэнийгээ үгүйлдэг болчихсон Миний найзуудих зиндаархах дуртай хүүе ээ Гэрлээ минь чи арай хөдөөний энэ хүүтэй аан арай үгүй биз дээ гээд л шалгааж гарна Найзууд минь та нар

юугий нь гайхаав Бид хоёр үерхэж байгаа яагаад болохгүй гэж гэхээр л тэд нүдээ янз бүр болгоод тоглоод байгаамуу гэцгээнэ Тэгтэл шинэ жилээр Батаа маань би чамд нэг юм хэлэх гэсэн юм хоёулаа ёолкны дараа нэг газар уулзаж болох уу гэдэг байгаа Тэгээд цасан ширхэг зөөлөн бударсан тэр орой талбай орж сүлд модны дэргэд Батаа маань ээрч түгдрэн байж би чамд хайртай чи дургүйцвэл яая гэхэв намайг

уучлаарай гэж хэлээд доош хараад зогсчихов Тэр минь даарсан уу яасан учиргүй чичрээд байлаа Би ч тэр үгийг хүлээж байсан хир нь нүүр халуу оргиод юу гэж хэлхээ мэдэхгүй тэгсэн хир нь зүрх минь түргэн цохилоод л Батаа би чамд ингэж хэлэх эрхгүй хүн би ер нь дээгүүр санажээ уучлаарай гээд явах гэхэд нь би учиргүй сандарсандаа би ч бас чамд хайртай гээд хэлчихлээ Батаа надруу

гайхсан баярласан харцаар ширтэж миний гарыг ээлжлэн атгаад уруулдаа хүргээд үнсээд л байв Ингэж хэн хэнийхээ анхны хайрын эзэд болсон түүхтэй Арван жилээ төгсөөд Батаа Унгарт суралцхаар явж би МУИС т оюутан боллоо Дөрвөн жил суралцаад усны инженер би эдийн засагч мэргэжилтэй болцгоосноор хамтын амьдралаа эхлүүлж билээ Батаа аав нь багад нь нас барж ээж нь Говьалтай

аймагт сургуульд цэвэрлэгч хийдэг ганц хүүгээ сайн сайхан хүн болгох гэж их ч мэрийсэндээ гэж хожим нь нутгийн нэг хүн ярьсан Хүүгээ гадаадад сурч байхад биеэ муу байхад хүүдээ саад болно гээд битгий хэлээрэй гэж хүмүүсээс гуйсаар насан өөд болсон байсан даа хөөрхий

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *