Home Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

4 second read
0
0
4,276

Өдөр өнгөрөх бүр нойр хулжин түүний л тухай бодох боллоо. Би тэр хүнд ухаангүй дурлачихжээ. Хайр гэгч ингэж ирдэг байж, бас зүрх сэтгэлийг өвтгөдөг аж. Удахгүй явах болно гэхээс зүрх минь базлах

шиг болно. Зүрх сэтгэл ийм их холбоотой гэдгийг мэддэггүй байжээ. Ийнхүү байсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Нэг амралтын өдөр би түүнд өнөөдөр хүртэлх амьдралаа ярьж өгөв. Тэр нэг ч үг таслалгүй сонсож

суув. “-Хөөрхий охин их зовлон үзжээ” гээд духан дээр минь үнсэхэд түүний нүдэнд нулимс гялтганаж харагдсан. За сайхан амраарай эрэлхэг охин минь гэж хэлээд өрөөрүүгээ явлаа. Маргааш нь тэр

надад: “-Удахгүй хичээл чинь эхлэх болох нь бэлтгэлээ сайн базаагаарай” гэж хэллээ. Анхны хайраа өгсөн хүнээсээ салах цаг ойртох тусам би яахаа мэдэхгүй сандарч сэтгэл үймрээд байлаа.

Хойшлуулсаар байгаад зар дээрээс сургуульдаа ойрхон айл тэмдэглэж хоёр, гурван айлаар явж байгаад оройхон ирвэл: – Зулаа хаачаад ирэв. Энэ тэмдэглэсэн айлуудаар очоо юу? гээд сонинг харуулав. Би гарахдаа

хоолны ширээн дээр сонингоо орхиод явчихсан байж. – Тийм ээ гээд би шууд өрөөндөө орлоо. Тэр хойноос орж ирээд – Би чамд нэг санал хэлэх гэсэн юм. Чи хүсвэл үлдэж болно. Манайхаас хичээлдээ яваад зав чөлөөгөөрөө гэрийн ажлаа хийгээд хөлсөө бүтнээр нь авна биз. Таних хүнгүй оюутны амьдрал хэцүү гэдгийг би мэднэ гэж хэлэв. – Тийм үү. Тэгэж болох юм уу? гэж баярласандаа хашгирах нь холгүй асуучихаад учиргүй санаа зовож билээ. Хөлс мөнгө ч яахав. Түүнийхээ дэргэд үлдэх нь гэсэн баяр хөөр эзэмдэв. Ийнхүү аав, охин хоёр шиг амьдарсаар зуны амралт эхлэв. Амралтаараа гэртээ ч харьсангүй. Яагаад гэвэл өөр хүн үйлчлэгчээр авчихвий! гэж айсан хэрэг. Нөгөө жолооч ахынд хааяа очиж ээж, ах хоёртой жаал зугаа юм өгч, сайн сууж байгаагаа бичээд явуулчихдаг байсан юм. Ээж маань намайг сураггүй болсонд маш их сэтгэл зовж байгаад жолооч ахаас сураг

сонсож сэтгэл нь амарсан гэсэн. Анх намайг хэдэн сарын хойно жолооч ахынд очиход тэр маш их баярлаж: “-Чи чинь хаанаас гараад ирэв ээ? Мөн хачин хүүхдээ…! Би чамайг сураггүй болчихоор чинь хүний охин хүүхэд хотод авчираад алдчихлаа гэж хичнээн их сэтгэл зовж байв даа… Танайхаар ч очиж чаддаггүй. Эрж хайгаад олддоггүй. Сургуулиасаа ч гарчихсан байсан. Энэ хэдэн сар намайг ямар их зовсныг мэдэх үү! Би ингэж байгаа юм чинь нагац ах, ээж хоёрт чинь ямар байсан гэж бодож байна. Ухаангүй охин минь” гэж зөндөө загнасан. Дараа нь намайг аргадаж, утасны дугаар аваад ойр, ойрхон холбогдож байхыг даалгасан. Тэр жолооч ах их сайхан сэтгэлтэй хүн юм билээ. Түүнээс хойш бид хоёр холбоотой байх болсон. Нагац ах, ээж хоёрт “би ажил хийж байгаа надад зовох хэрэггүй. Мөнгө төгрөгт санаа зоволтгүй” гэж бичиж явуулсан болохоор тэр хоёр надад санаа зовох нь багассан болов уу. Ийнхүү Зулаа эгчийн амьдралыг өрөвдөн уйлан уйлан сонсож байсан би эгчийн яриа сүүлрүүгээ нэг л өөр болж, царай нь гэрэлтэн инээмсэглэн байхыг ажиглаад аан энэ хүн чинь Шагдар ах байх нь гэж сэтгэл хөдлөн бодов. Зулаа эгч цааш нь ингэж ярьлаа. Өдөр хоног өнгөрөх бүр ажлаасаа хурдан ирээсэй гэж хүсдэг боллоо. Бид хоёрын тухтай уулзах газар хоолны ширээ л байв. Бусад цагт өрөөндөө ороод гарахгүй. Хааяа хаалгыг нь тогшиж “-цай уух уу?” гэж асууна. Тэрээр сая л нэг өндийж, надруу өнөөх л сайхан

инээмсэглэлээ илгээж: “-Тэгдэг ч юм уу? нэг сайхан цай уучихъя” гэнэ. Түүнд сайхан харагдах гэж нүүрэндээ тос ингэсэг түрхэж, уруулаа будаад нэг орой хүлээж суув. Тэгтэл тэр орж ирснээ ихэд гайхан харж: – Миний дүү чинь ямар хөөрхөн болчихоо вэ? гадагшаа гарах нь уу? – Үгүй дээ – Аан тийм үү гэсээр өрөөднөө орчихов. Хоол идэхээр ширээнд сууж байхдаа надруу инээмсэглэн харж: – Дүү минь чиний нүүрний арьс маш цэвэрхэн бас эрүүл. Одоо чиний насан дээр өөрийнхөөрөө байвал зүгээр. Нүүрний элдэв тос, пудр, будаг тийм ч сайн зүйл биш. Учир нь тэд чинь химийн бодис ихтэй. Чамд бол ямар ч будаг шунх хэрэггүй. Ах нь чамайг хараад барби зогсож байна гэж бодлоо шдээ гэв. Би ч бүүр учиргүй ичиж улайгаад өрөөндөө гүйж ороод нүүрээ арчиж цэвэрлэнгээ “Үгүй ер, барби байхдаа яахав дээ” гээд уурандаа уйллаа. Харин тэр хойноос орж ирээд: – За миний дүү чинь ахдаа уурлаад бүр уйлчихсан байхшив. Ахыгаа уучлаарай. Би хэрэггүй юм хэлж чиний эрхэнд халдсан бололтой. Чиний нүүрний сайхан арьсыг л хайрласан юм гэв. – Зүгээр дээ. Та зөв юм хэлсэн гэж инээхэд – Ёоох… Чамайг гомдоочихлоо гэж айлаа шүү. За чи гараад ир хоёулаа сайхан цай ууя гэлээ. Намайг хичээлд ороход тэр маань өглөө хүргэж өгөөд, орой авдаг болов. Маркетингийн, санхүүгийн гээд хичээлд холбогдолтой бараг бүх номнууд түүний ажлын өрөөнд байдаг болохоор номын санд суух шаардлаггүй шууд гэртээ ирж хичээлээ

давтана. Манай ангийн болон дээд курсын оюутан залуус намайг хоргоож, танилцая гэж эргүүлдэг ч тэд миний сонирхолыг татдаггүй. Мэдээж цэл залуухан сайхан залуус… Харин миний зүрх сэтгэл, нүд нэг л хүнээс бусдыг анзаарахаа больсон хэрэг. Тэгсэн нэг өдөр тэр надаас: – Би ер нь орой очиж аваад байх нь зөв үү? Найз нөхөдтэйгөө уулзах зав чөлөө олгохгүй байгаа юм биш биз! гэж асууна. Тэгэхэд нь би “намайг авахдаа төвөгшөөж байна гэж бодож гоморхоод дуугаа хураачихав.” Тэр: – Яагаад дугарахаа больчихов оо? Чамайг авч бай гэвэл би очиж авна шдээ. Найз нөхөдтэйгөө уулзахад чинь саад болох болов уу л гэж бодсон юм гэж хэлэв. Амралтын нэг өглөө тэр надад: – Зулаа манай ажлын газрынхан нэг том уулзалттай. Чи надтай явах уу? гэлээ. Би ч бүр итгэл алдраад “энэ сайхан хүн над шиг юмыг яаж

тоохов. Дэмий юм мөрөөдөхөөр хичээлээ л бод гэж өөртөө шаардлага тавьж байсан юм.” – Тэгнээ явна гэж би хэллээ. Бас л том дэлгүүр орж даашинз, туфля авах юм боллоо. Хачин гоё даашинзнууд жирийтэл өлгөөтэй байлаа. Эхлээд нүдэнд туссан ягаан даашинзыг заахад өмсгөж үзээд өөр бүр гоё цэнхэрийг санал болгов. Тэр үнэхээр их сонголт сайтай. Гоё туфля ч авлаа. Даашинзыг өмсөж гарч ирэхэд түүний харц арай өөр харагдлаа. Гэртээ ирээд “-Хувцас чамд таалагдсан биз дээ. өмсөөд үз дээ. Хэр гоё дагина дагуулж очихоо харъя гэв. Миний дотор итгэлийн оч үсэрч далдалж ядан байсан хайр минь дүрэлзэн асав. Ажлын газрын уулзалт, театр гээд хэд хэдэн ч удаа цуг явсан. Хүмүүсийн нүд бид хоёр дээр тусч тэр маань цаанаасаа гэрэлтэж хөгжилтэй байх болов. Нэг өдөр утасдаад нэгэн ресторанд ирэхийг хүсэв. Тэнд явж орвол өнгө өнгийн гэрэл гялалзсан тохилог

газар байв. Ямар ч хүнгүй том танхимд цэцэг, лаагаар чимэглэсэн гоёмсог ширээнд Шагдар ганцаараа ёслолын хувцастай сууж байлаа. Би бүр гайхаж түүн рүү харвал нөгөө л сайхан мансуурам инээдээрээ инээмсэглэн босож ирээд сандалд суулгав. Ширээн дээр ваартай гоёмсог цэцэгс, хорин насны төрсөн өдрийн бялуу, шампанск зэргийг тавьсан байлаа. Би баярласандаа нулимсаа барьж чадалгүй хацар даган бөмбөрөх нь тэр. Тэр бол хайрын бас баярын нулимс байсан юм. Нулимстай нүдээрээ инээмсэглэн хараж: – Баярлалаа гэхэд минь – Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! гэж хэлээд духан дээр минь үнслээ. Танхимд төрсөн өдрийн дуу уянгалав. Энэ өдрийг би хэзээ ч мартдаггүй. Хамгийн дурсгалтай өдөр. Тэр өдөр миний анхны хайр биеллээ олж, насан туршийн гайхамшигт хань минь надад сүйн бөгж зүүж өгсөн юм. Ингэж би хүслэн болсон ханьтайгаа амьдрах болж, элдэв халдлагаас хамгаалж ирсэн ариун нандин биеэ түүндээ өгсөн юм. Тэр минь намайг хорин нас хүрэхийг хүлээж байж. Надад бусдын хэлдгээр анхны харцаар л дурласан гэнэ. Би түүнийгээ нэгэнт алдахгүй болсон болохоор оюутан болж ирсэн цагаасаа хойш ээждээ нэг ч очиж чадаагүй гэдгээ хэлсэн юм. Тэгтэл тэр маань бүр дуу алдаж шогшироод: – Үгүй ер, ийм хүн байдаг аа! Яаж байгаа нь тэр вэ? гэж гайхав. – Яахав дээ. муу ээждээ тээр болохгүй гэж… орон байрны хөлс

төлөх мөнгөтэй болох гээд л ажиллаад байлаа. Харин танайд ажиллаж байх хугацаандаа надаас өөр хүн үйлчлэгчээр авчихвий гэж айгаад явж чадахгүй байсан гэхэд минь – Тэнэгхэн ч амьтан бол доо. Би юу гэж өөр хүн авах вэ дээ! гээд зөндөө их инээж билээ. Хэд хоногийн дараа бид хоёр ээж рүү очсон. Ээж, нагац ах хоёр минь хөл алдан угтаж уйлаад л тайвширч өгөхгүй байсан. Шагдар нагац ах, ээж хоёроос намайг гуйж, бурханд минь хадаг тавиад бид хоёр ээжийгээ аваад буцсан. Эгчийнх нь өнөөдрийн түвшин сайхан амьдрал тэгэж эхэлсэн дээ. Бид хоёр хэзээ ч алдрахгүй хайрын уяагаар бөх холбогдсон улс. Ээж, Шагдар хоёр төрсөн эх хүү хоёр шиг л байсан. Ээж минь төрөлхийн зүрхний эмгэгтэй байсан нь хожим илэрч Шагдар олон эмнэлэгээр гадаад, дотоодод авч явсаар гурван жилийн өмнө өөд болсон. Шагдар минь багадаа ээжийгээ алдсан болохоор ээжид минь ухаангүй хайртай байсан юм. Ээжийг минь төрсөн эх шигээ хайрлаж, халамжилсан дэндүү сайхан өрөвчхөн хүн дээ. би эхийнхээ ачийг хариулж чадаагүй ухаангүй, муу охин гэж өөрийгөө буруутгадаг. Тэгээд олон хүүхэдтэй танай ээжийг чиний хойноос бүү зовог гэж бодоод чамайг дуртай хүлээн авч туслахыг хүссэн. Тэгээд ч чиний аав миний нөхрийн амийг аварсан ачтан. Хэрэв тэгээгүй бол бид хоёр ч ингэж учрахгүй байсан. Аав чинь Шагдарыг минь надад бэлэглэсэн бурхан гэж боддог. Одоо би ийм сайхан дүүтэй, ах, эгчтэй болсондоо баяртай явдаг гэж яриагаа төгсөгсөн юм. Би зулаа эгчийг анх хараад

дэгжин ихэмсэг сайхан бүсгүй гэж бодож байсан болохоор ийм хэцүү амьдрал туулсан гэж бодоогүй. Хүний амьдрал таахын аргагүй сонин юм. Зулаа эгч анхнаасаа л намайг хайрлаж халамжилсан нь тийм учиртай байж. Миний гэзгийг онцгойлон хайрлаад байсан нь ч учиртай байж. Амьдрал бол таагдашгүй оньсого. Алтанзул эгчийн минь туулсан амьдрал үнэхээр өрөвдмөөр. Турьхан биеээрээ яаж даваж чадсан нь гайхамшиг. Өнгө тансаг гоёхон цэцэгсийг хэн ч хамаагүй тасдах гэж дайрдаг нь харамсалтай. Хүн гоо сайхан байх тусмаа ухаантай, эмзэгхэн ч гэсэн чадалтай байх нь чухал гэдгийг ойлгож авсан. Зулаа эгч бол миний бахархал. Эмэгтэй хүнд алдаж болохгүй цаг хугацаа гэж байдаг юм. Нэг алдчихвал хуулиастай урт гэгчийн цаас шиг л хөвөрчихнө. Тэр цаасан дээр хэн ч хамаагүй гишгэлж хогийн саванд хаягдана гэсэн үг. Зулаа эгч ээждээ буян

хийхийн тулд өрх толгойлсон ээжүүдийн холбоонд нэгдсэн аж. Одоо 100-аад гишүүнтэй гэнэ. Тэд дотроосоо хүүхэд асрах хэд, хэдэн баг гаргаж, өдөр өнжүүлэх ажиллуулж ээжүүдийн ихэнхийг зуучилж оруулсан байна. Зарим нь гэрээрээ ажиллаж, хийсэн бүтээгдэхүүнийг нь борлуулах лангуу, дэлгүүр ажиллуулдаг гэнэ. Хороо, дүүргийнхэнтэй холбогдож элдэв халамжинд хамруулж, амарч сувилуулахад нь тусладаг. Би ч бас түүнд нь нэгдсэн. Эмэгтэй хүн бүхэн хараа булаам эмзэгхэн цэцэгс. Тэднийг тасдаж авсан л бол тэр таны гарт баригдсан л бол насан туршдаа хайр халамжаар дутаалгүй, аливаа бүхнээс хамгаалж, тордож, цэцэглүүлж яваарай эрчүүд минь…

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…