Нүүр Өгүүллэг “ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “9-р хэсэг”

“ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ” өгүүллэг “9-р хэсэг”

8 секунд уншина
0
0
966

Миний очсон гурав дахь айл 70 гаруй настай эмгэн, өвгөн хоёр байв. Тохьтой сайхан хөгшид байна гэж дотроо баярлаж байлаа. Өвгөн нь хөнгөн шингэн нилээд хээнцэр маягтай, эмгэн нь өвгөнөөс эгч

баймаар туранхай шар хөгшин, нилээд аманцар байрын үгэнд дуртай чих нь нилээд хатуу бололтой. Чанга чанга хашигачаад л хэлсэн үг давтаж асуугаад салахгүй. Хоёр өрөөтэй ба том өрөөний диван нь

миний ор болов. Хоёр хөгшин жижиг өрөөндөө байдаг. Эмгэн өрөөнөөсөө цухуйх дургүй. Өвгөн нь нилээд хөлдөлгөөнтэй орж гарна. Гадаа хүмүүстэй уулзаж, сүүдрэвчинд шатар тоглодог. Эмгэн хоол цай

ойр ойрхон нэхэж хэрэгтэй, хэрэггүй юм шалгаах нь төвөгтэй. Гэрийг нь цэвэрлэж, хоолыг нь бэлтгэж өгнө. Захисан зүйлсийг нь дэлгүүрээс авчирч өгдөг. Эмгэн хэдэн төгрөгөөр юу юу авсан, хэд нь үлдсэн гээд

дахин дахин шалгаахад нь эхлээд дургүй хүрч байсан ч сүүлдээ зөнөж байгаа байлгүй гэж бодоод тоохоо болив. Ер нь нилээд харамч бололтой. Эмгэн хөөрхий охин минь гээд сүйд болдог ч өвгөндөө энэ

охиныг сайн харж байгаарай! Зан аашийг нь мэдэх биш! Одооны охидууд айхтар болсон шүү гэж өрөөндөө чанга чанга ярихыг нь сонсоход эвгүй санагдсан ч тэвчихээс аргагүй. Хоол хийгээд зогсож байхад өвөө орж ирснээ “Залуу насаа гэж мөн ч сайхан шүү. Чамайг харахаар л өөрийн эрхгүй залуу нас бодогдох юм. Чи их сайхан охин. Бурхан чамаас юугаа ч харамласангүй” гээд л заримдаа санаатай, санаагүй биед хүрч илээд авна. Би ч нэг их юм санасангүй. Хөгшин хүн үр хүүхэд шигээ л бодоо биз гээд тоогоогүй юм. Өвгөн эмгэн хоёрын охидууд нэг нь Солонгост, нөгөө нь барууны оронд амьдардаг гэнэ. Бага охин нь Солонгосоос хааяа ирдэг. Том охин ердөө ирээгүй байгаа гэж эмгэн ярьдаг юм. Эмээ ч залуудаа гайгүй царайлаг, хөдөлгөөнтэй эмэгтэй байсан бололтой. Янз янзын зурагнууд олон

байлаа. Ийнхүү сар гаруй өнгөрч байтал нэг шөнө над дээр нэг хүнд юм уначих шиг болоод сэртэл өнөөх өвөө байх нь тэр. Би айж, гайхсандаа ухаан алдах шахсан. Өвөө: “-охин минь чишш!” гээд амьсгаадсаар үнсэх гэж аахилан зүтгэв. Гэнэт сэхээ орж түлхээд дийлсэнгүй. Нилээд бүдүүн тагдагар биетэй хүн л дээ. Би гараа арай хийн доороос нь сугалж, гарт тааралдсан зүйлээр толгой руу нь цохиод түлхсэн чинь пид гээд уначихлаа. Тэгээд чирсээр байгаад галын өрөөнд оруулав. Өвгөнийг чагнаж үзвэл амьсгалж байлаа. Айж үхэх дөхөж байсан болохоор эмгэнийг сэрээв. Эмгэн эвшээсээр гарч ирснээ газарт хэвтээ өвгөнөө хараад: “ -Үгүй, энэ яагаад энд хэвтэж байгаа юм бэ? яах нь энэ вэ? гэж сандрав. Одоохон түргэн дууд гэж хашхирав.” Би дуудчихсан байсан юм. Эмч үзээд онц ноцтой юм алга,

даралт нь өндөр байна. Эмнэлэгт хэд хонуулна гээд аваад явав. Би ч хөгшин хүн үхчихвий гэж ямар их айсан гээч… Хоёр, гурав хоногтоо л тайвшираагүй. Маргааш нь эмгэн бид хоёрыг очиход босчихсон явж байхыг хараад санаа амрав. Өвгөн: “- Охин минь уучлаарай.” гээд жигтэйхэн. Би огт дугараагүй. Эмгэнийг ганцааранг нь орхиж чадалгүй байж байгаад өвгөнийг гарахаас нэг хоногийн өмнө дөрөв дэх айлдаа очихоор явсан юм. Дөрөв дэх айл маань 50 орчим насны эхнэр, нөхөр хоёр байлаа. Охин, хүү хоёр нь гадаадад гэр бүлээрээ амьдардаг. Хоёулаа овор багатай царайлаг сайхан хүмүүс. Гэр орон нь ч тансаг гэж жигтэйхэн. Дөрвөн өрөөтэй. Надад тохилог нь аргаггүй нэг өрөө гаргаж өгөв. Хөлс мөнгөний хувьд тун боломжийн өндөр хөлс амлав. Би тооцоо хийгээд хичээл эхлэхэд дажгүй хэдэн төгрөгтэй болж, сургуульдаа ойрхон айлын өрөө хөлслөнө гэж бодоод урамтай байлаа. Хагас жилээс хойш хичээлдээ суух хүртэл овоо ч боломжийн болчих байв. Би хэдийнээ гэрийн үйлчлэгчийн дадлагатай ажилтан болсон байлаа. Бас хотын амьдралын зах зухаас мэдэж авсан болохоор анх ирж байснаа бодвол хөлөө олчих боломжтой болсон юм. Эхнэр, нөхөр хоёр ээлжлэн хүүхдүүдрүүгээ явцгаана. Тэр хоёр хамт байхдаа бие биедээ хачин их халамжтай, боловсон хүмүүс. Цэмцгэр дэгжин ч гэж жигтэйхэн. Би сургуулиа төгсөөд яг энэ хоёр шиг сайхан

амьдрахсан гэж мөрөөдөж байлаа. Гэтэл амьдрал гаднах шигээ байдаггүй бололтой. Нөхөр нь явчихаар эхнэр нь, эхнэр нь явчихаар нөхөр нь шоудаж гэртээ хүн дагуулж ирж, намайг хүн ч гэж тоохгүй зугаацацгаана. Эднийх ер нь айл гэр биш зочид буудал шиг, би буудлын үйлчлэгч шиг санагдах болов. Гэхдээ би үйлчлэгч, надад ямар хамаа байх билээ. Тэсээд хоёр сар ажиллах хэрэгтэй байв. Ийнхүү сар хагас болж байтал нэг орой гэрийн эзэн гэртээ хэн нэгнийг авчирсангүй. Оройжин ганцаараа уугаад л суугаад байлаа. Би хоол ундыг нь бэлтгэж өгчихөөд зурагт үзэж байгаад орондоо ороод унтах гэж байтал гэрийн эзэн: “-орж болох уу?” гэсээр өрөөний үүдэнд дэнжигнэн зогсож байв. – Би унтаж байна. Танд юм хэрэг болоо юу? гэсэн чинь – Өршөөгөөрэй, чи л хэрэгтэй байна сайхан бүсгүй минь гэсээр орон дээр суучихав. – Ахаа би хувцсаа өмсөөдөхье гэхэд хэрэггүй

ээ би чамайг л хүсэж байна гээд тэврээд авлаа. Би арай хийн гараас нь мултарч босож гүйлээ. Ингээд шөнөжин муур, хулгана болоод унтуулсангүй. Үүрээр тэр орон дээрээ хувцастайгаа ухаангүй унтчихав. Би өглөө нь ажилсан хөлсөө аваад явья гэж шийдэв. Гэрийн эзэн унтаж, унтаж сэрээд ус нэхэв. Ус аваачиж өгсөн чинь: – Уучлаарай, дүү минь ах нь чамайг зовоогоогүй биз дээ? гэж хэнэг ч үгүй асуудаг байгаа. – Та их аймар хүн юм аа. Шөнөжин ноцолдоод унтуулсангүй! – Аан, ёстой муухай юм болж… Ах нь ганцаараа унтаж чаддаггүй юм л даа. Миний дүү уучлаарай тэгэх үү гэж гуйлаа. – Танай эхнэр та хоёрыг би ёстой ойлгохгүй юм. Танайх ийм сайхан айл. Та хоёр ч гаднаасаа өөлөх юмгүй улс. Гэтэл бие биенээ эзгүйд өөр хүнээр

орлуулах ямар хэрэг байдаг юм бол. Би ёстой гайхаад олохгүй юм. За энэ ч яахав та хоёрын хэрэг. Та миний хөлсийг өгчих. Би дахиж танайд ажиллахгүй гэж хэлэв. – Чи үлдчих л дээ дүү минь… Ийм явдал дахиж давтагдахгүй. Чи ёстой сайн үйлчлэгч. Элдэв зангүй, цэвэрч нямбай чам шиг ийм хүн дахиж олдохгүй. Гуйж байна гэж хэлсэн ч би зөвшөөрөөгүй. Ийнхүү тав дахь айлдаа очихоор явлаа. Дөрвөн давхарын ..тоот хаалганы хонхыг дарахад нүдэнд дулаахан сайхан эрэгтэй хаалгаа нээж оруулав. Урьдах айл шиг элдэв чимэглэлгүй ч дутуу юмгүй 3 өрөөтэй сэтгэлд дулаахан айл байв. Гэрийн эзэн өндөр биетэй, өтгөн хөмсөгтэй, даруу түвшин сайхан хүн шиг санагдав. Намайг чемоданаа чирсээр ороод: – Сайн байна уу? би утсаар ярьсан гэрийн үйлчлэгч байна гэхэд – Өө, ашгүйдээ ор ор гэв. Тэр хүн ачааг минь авч тавиад, цоо шинэ гэрийн шаахай авч өгөв. Тэгээд нэг өрөөнд

оруулаад: “-энэ таны өрөө” гэв. Би анх удаа надаас ах хүн намайг та гэж дуудсанд жаахан эвгүйцсэн ч “-аан, заазаа” гээд өрөөг тойруулан харвал ханын шкафтай, компьютерийн ширээ сандал, тольтой гоо сайхны ширээ, телевизор, нэг ортой тохилог өрөө байв. “-За миний дүү юмаа аялуулчихаад цай уугаарай” гээд тэр ах гарав. Ийнхүү юм аа цэгцлэх зуур дажгүй сайн л хүн шиг байна. Ядаж хичээл ортол ажиллачих юмсан. Яаж ийгээд хичээх л юм шүү гэж бодов. Цай уусны дараа гэр орноо танилцуулж, “-Манайд надаас өөр хүн байхгүй. Ах нь тун завгүй ажилтай. Чи яг өөрийн гэр шиг байгаарай.” гэж хэлэв. Ингэж нэг юм үймээн шуугиангүй тохитой айлд ажиллах болсондоо баяртай байлаа. Тэр ахын ажлын өрөөны ханаар нь дүүрэн ном өрөөтэй, ажлын ширээн дээрээ ч номнуудтай. Гэрийн эзэн ажил ихтэй ч их цэвэрхэн суудаг бололтой. Тэднийд угаачих хиртэй зүйл ч байсангүй. Би утас сайн ашиглаж, цахим сүлжээнд холбогдож сурсан. Хийх ажил бараг байхгүй. Гэрийн эзэн мөнгө өгч хэрэгтэй хүнс, ариун

цэврийн бараа гээд юу л хэрэгтэй байна авч бай гэж хэллээ. Би компьютер оролдсоор байгаад компьютер дээр ажиллаж сурав. Оройн хоолыг зурагт болон цахимаас сурч гайгүй хоол хийчихдэг боллоо. Гэрийн эзэн байс хийгээд л “-Зүгээр биз дээ. хэлж ярих юм байвал чөлөөтэй хэлж байгаарай. Хэрэгтэй зүйлээ ч бас хэлж бай. Орой болгон гэрийн сайхан хоол цай идэх тун зүгээр юм байна шүү. Чамд их баярлалаа.” гэж хэлнэ. Элдэв зангүй цаанаа л нэг сайхан хүн. Бүр хараад л баймаар. Ийм сайхан хүн эхнэртэй байлгүй яахав гэж бодов. Тэднийд эмэгтэй хүний хэрэглэдэг юм нэг ч байсангүй. Тэр хүн тун эелдэг зантай ч намайг эмэгтэй хүн гэж хардаггүй. Дандаа л охин минь, охин минь гэж хүүхэд шиг харьцана. Би л харин хачин аашилж, хэрэггүй юм мөрөөдөөд ч байх шиг. Гэрийн эзэн ах нэг өдөр “-Удахгүй хүйтэн, сэрүүн болчихно. Мөд ес эхэлнэ. Чи дулаан хувцас

авах хэрэгтэй. Маргааш хамт дэлгүүр оръё тэгэх үү?” гэж асуув. Гэнэт асуухад нь баярласан ч мөнгөө үрж болохгүй гэж бодоод: “-За.” гэж сулхан хариулав. Маргааш нь анх удаа үнэтэй сайхан машинд сууж, шил толь болсон том дэлгүүрт орлоо. Хувцас нь үнэтэй байж таарна авч болохгүй шүү гэж өөртөө анхааруулсаар явав. Энэ тэрийг барьж “-Авах уу?” гэж асуугаад “-Өмсөөд үз. Яасан таалагдахгүй байна уу?” гээд сэтгэл татам инээхэд нь би ч гялс үнийг нь харчихаад авахгүй л гээд байлаа. Түүний инээхийг харахаар бүр мансуурах шахна. Нэг мэдсэн тэгэж мансуурч байгаад нэг үнэтэй куртка авъя гээд хэлчихэж. Ах уутанд хийж бариад өөрөө сонгож, хэд гурван хувцас аваадахлаа. Гутлын тасгаас татгалзахын аргагүй нэг гутал авчихав. Кассанд очоод

бичүүлтэл аймар тоо харагдлаа. Намайг картаа крамаанаасаа гаргах зуур бичүүлээд гараад явчихав. Би бүүр санаа зовоод дуугүй л дагасаар гэртээ ирлээ. Тэгсэн чинь: – Зулаа чи яасан бэ? бие чинь зүгээр биз дээ. – Аан, би зүгээрээ. – Би чамайг өвдчихлөө гэж их айлаа шүү гээд авчирсан хувцсаа өрөөнд оруулж ирээд тавилаа. Би бүр хэлэх ч үг олдсонгүй түгдэрч – Та их үнэтэй хувцаснууд авчихлаа. Надад тийм их мөнгө байхгүй шдээ. Би таныг өөр хүнд л авч байна гэж бодсон юм – Аан, одоо л учрыг нь оллоо. Чи тэгээд дуугаа хураасан байх нь. Би харин чамайг өвдчихөж гэж айж байлаа гээд учиргүй инээж би хэн нэгэнд хувцас авч өгөөгүй их уджээ. Сайхан санагдлаа. Харин чи л муухай царайлаад урамгүй гэдэг нь. Чиний саналыг аваагүйд ахыгаа уучлаарай. Би яг чам шиг хөөрхөн охинтой хүн. Тэр минь ээжтэйгээ гадаадад амьдардаг. Бид салаад 10 жил болж байна. Би чамайг орж

ирэхэд чинь хараад их баярласан. Миний охин одоо арванзургаатай. Зургаахан настайд нь эх нь аваад явчихсан юм гээд санаа алдаж, сайхан царай нь гунигтай болчихов. Би юу ч хэлэхээ мэдсэнгүй… – Танд их баярлалаа. Сургуулиа төгсөөд танд заавал мөнгийг чинь буцааж өгнө өө. – Хэрэггүй дээ. Миний сэтгэлийн бэлэг гээд л бодчих. Би охиндоо авч байна гэж бодоход сайхан байсан гээд өрөөнөөс гарав. Гарсан хойно нь үгүй ер намайг ерөөсөө эмэгтэй хүн гэж харахгүй шүү. Охин, охин л гээд байх юм гээд дургүйцсээр үлдэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *